2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01253

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А /, Ш.Ж/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 06 сарын 11-ний өдөр төрсөн Ж.А /, 2014 оны 01 сарын 22-ны өдөр төрсөн Ж.А/ нарыг төрсөн эцэг Ш.Ж/-н асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ...  дугаар хороолол /13342/, хд.... дугаар байр, ... тоот хаягт байршилтай 57,36 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Ш.Ж, хүү Ж.А, Ж.А нарын өмчлөлд үлдээж, орон сууцны урьдчилгаа төлбөрийн ногдох хувь 10,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Ж ас гаргуулан нэхэмжлэгч Б.А т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.ЦЭРЭНДОЛГОР