2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/01694

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         02           25                                       191/ШШ2025/01694

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Ц.Амармэнд, шүүгч Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .... хороо, .... хороолол , .... байр, 301 тоотод байрлах “Д  ” ХХК Регистрийн дугаар 2544717/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .... хороо, .... хороолол , Энхтайваны өргөн чөлөө, .... байр, 8 дугаар давхар, .... тоотод оршин суух Ү.Б /-д холбогдох,

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн .... хороо, .... хороолол , .... байрны 8 давхарын .... тоот үл хөдлөх эд хөрөнгийн шугам сүлжээнд бий болсон эвдрэл гэмтлийг засварлахад саад учруулахгүй байхыг даалгуулах, олох байсан орлого болох түрээсийн төлбөр 11,400,000 төгрөг, ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах шаардлагатай хөлс болох 1,086,106 төгрөг, нийт 12,486,106 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.              

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.О,

нэхэмжэгчийн өмгөөлөгч О.Ц /ҮД-2574/,

нэхэмжэгчийн өмгөөлөгч Б.У /ҮД-3576/,

хариуцагч Ү.Б ,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Т /ҮД-3516/,

   гэрч Н.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил.

 

Шүүх хуралдаанд Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Ч, Д.О, П.О, Б.У, О.Э, А.О нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд иргэдийн төлөөлгч нар товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй, хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 “Д  ” ХХК үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн .... хороо, .... хороолол , Энхтайваны өргөн чөлөө, .... байрны 3.давхарт байрлах нийт 459 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оноос хууль ёсоор өмчилж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж ирсэн. 20.... оноос өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө түрээслэн үйл ажиллагаа явуулсан. 3 давхрын зүүн урд жигүүрт байрлах 34 м.кв талбай бүхий 307 тоот өрөөний дээрээс орон сууцны бохир болон усан хангамжийн босоо шугам дагаж ус алдаж, үйлчилгээний талбайн хана, гипсэн хана, тааз норох, шарлах, обой хуйлрах, гипсэн хана хөөх, замаск ховхорч унах зэрэг асуудлууд тогтмол үүсэж эхэлсэн. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс дээрх ус алдаж буй асуудлаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 байгууллагад удаа дараа хандаж, ус алдаж буй шалтгаан, нөхцөлийг тодорхойлуулах хүсэлтийг гаргаж хандаж байсан ба тус төвийн хэсгийн инженерийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн орон сууцны байруудын инженерийн шугам, сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолт гэх баримтаар .... байрны оршин суугч, хариуцагч Ү.Б гийн өмчлөлийн 8 давхрын .... тоотын далд шугамаас ус алдаж байгаа болохыг тодорхойлж, зохих засварын үйлчилгээг үзүүлэхээр болсон. Гэвч хариуцагч Ү.Б  нь өөрийн эзэмшлийн бохир болон усан хангамжийн шугамын гэмтлийг засварлах ажилд үндэслэлгүйгээр саад учруулж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр очсон инженер, мэргэжлийн засварчинг оруулахгүй, гар утсан дээрээ бичлэг хийх, тэдэн рүү хэл амаар дайрч, зүй бусаар харьцах зэрэг хандлага гаргаж, нэхэмжлэгч байгууллага болон СӨХ-оос их хэмжээний мөнгө нэхэх зэрэг зохисгүй авир гаргаж, засвар хийх боломжийг мэргэжлийн байгууллагад олгохгүй байсаар 5 жил орчим хугацаанд нэхэмжлэгчийн болон бусад оршин суугчдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсаар байна. Энэ нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. “Д ” ХХК болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, ОСНААУГ-ын Хэргэлэгчдэд үйлчлэх төв 3, Марал СӨХ зэрэг байгууллагуудаас бохир болон ус хангамжийн шугамд үүссэн гэмтлийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа, уг ажлыг хийж гүйцэтгэхээр хариуцагч Ү.Б д удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч тэрээр өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй буюу мэргэжлийн байгууллага, СӨХ-оос засварлах арга хэмжээг авах гэхэд үндэслэлгүйгээр татгалзаж, саад учруулж байгаагаас ус алдалт үргэлжилсэн хэвээр байна. Хариуцагчийн дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайд удаан хугацаанд чийгтэй байдлаас болж мөөгөнцөр үүссэнээс үүдэн тус компани бусдад түрээслүүлж байсан 307 тоот оффисын байрыг 2021 оноос хойш ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон төдийгүй, уг оффисыг түрээсэлж байсан түрээслэгч нь 2021 оны 3 сараас дээрх шалтгаанаар түрээсийн гэрээгээ цуцалснаас болж нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого болох түрээсээр хохирч байгаа. Тодруулбал түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь нэг сард 950,000 төгрөг буюу нэг жилд 11,400,000 төгрөг олох байсан боловч энэхүү зайлшгүй олох байсан орлогоо дээр дурдаж байгаа ус алдаж байгаа доголдлыг шийдвэрлэхгүй байгаа, шийдвэрлэх мэргэжлийн байгууллагад саад учруулж байгаагаас болж нэхэмжлэгч байгууллага хохирч байна. Үүнийг хариуцагч нь Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Дээр дурдсанаас гадна хариуцагч нь байрны оршин суугчдын дунд удаа дараа нэхэмжлэгч байгууллагын нэр хүндэд халдаж, зүй зохисгүй үйлдэл гаргадаг. Түүнчлэн хариуцагч Ү.Б гийн өмчлөлийн 8 давхрын .... тоотоос ус алдсаны улмаас одоогийн байдлаар нэхэмжлэгч компанийн өмчлөлийн 3 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн этгээд болох “Итгэлт эстимэйт” ХХК-аар тогтоолгоход 1,086,106 төгрөг болохыг тогтоосон. Хариуцагчийн эзэмшлийн орон сууцны бохир болон усан хангамжийн шугамын гэмтлийг засварлуулах талаар бид хуульд заасны дагуу харьяа орон сууцны М  СӨХ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3 зэрэгт хандсан. Эдгээр байгууллагаас дээрх эвдрэл гэмтэлд шаардлагатай зохих мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр очиход хариуцагч нь гэртээ оруулахгүй, эвдрэл гэмлтийг оношлох, засвар үйлчилгээ хийх боломжийг олгохгүй саад учруулж байна. СӨХ болон мэргэжлийн эрх бүхий байгууллага нь хариуцагчийн орон сууцанд шууд нэвтрэн орох боломжгүй, ийм эрхгүй тул засвар үйлчилгээг хийж чадахгүй байгаа ба үүний улмаас нэхэмжлэгч хохирсоор байна. Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-т заасныг зөрчиж байгаа тул хариуцагч Ү.Б д нийслэлийн Баянзүрх дүүргийн .... хороо, .... хороолол , .... байрны 8 давхарын .... тоот үл хөдлөх эд хөрөнгийн шугам сүлжээнд бий болсон эвдрэл гэмтлийг засварлахад саад уруулахгүй байхыг даалгуулах шаардлагыг гаргаж байна. Мөн хариуцагч  Ү.Б гээс олох ёстой байсан орлого болох 11,400,000 төгрөгийг, ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг засварлах шаардлагатай хөлс болох 1,086,106 төгрөг, нийт 12,486,106 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Баянзүрх дүүргийн .... хороо, .... хороолол , .... байрны 8 давхарын .... тоотын оршин суугч Ү.Б  миний бие уг нэхэмжлэлийн хариуцагч нь биш, хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа. 2021 онд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 гэх мэргэжлийн байгууллагууд .... тоот байрны хананы цаана байрлах далд шугамтай холбоотой асуудлаар үзлэг хийсэн. 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 02-07-096/1.... дугаар бүхий албан шаардлагыг тус байрны М  сууц өмчлөгчдийн холбоонд, хувийг “Д  ” ХХК-д хүргүүлсэн байдаг. Уг албан шаардлагад айлын хананы цаана далд байрлах бохир усны шугамаас ус алдаж байна, энэ шугам нь хуульд зааснаар СӨХ-ны өмч байна гэсэн дүгнэлт гарсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж зааснаар СӨХ-ны өмч мөн. Нэхэмжлэгч “Д ” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг “Итгэлт эстимэйт” ХХК-аар хийлгэсэн байна. Ус гоожсон шугамын хавсаргасан баримт фото зураг нь СӨХ-ны эзэмшлийн дундын өмчлөлийн шугам сүлжээ гэдгийг нотолж байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 байгууллагаас “Д ” ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдэд ус алдаж буй бохир усны шугам нь СӨХ-ны өмч гэдгийг дурдаад, СӨХ-тойгоо хамтраад сууц өмчлөгч иргэний хохирлыг барагдуулах тал дээр харилцан тохиролцож засвар үйлчилгээ хийх боломжоор хангах, барилгыг барихдаа “Д ” ХХК нь барилгын норм ба дүрэм БНбД-г зөрчсөний улмаас шугамын ашиглалтын явцад гарах гэмтлийг засварлахад барилгын хийц эдлэл хана эвдэж сууц өмчлөгчийг хохироход хүргэж байна гэж тодорхой тайлбарыг өгсөн байна. Дээрх мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлт, мөн СӨХ-ны хуулиар бол хариуцагч нь тус байрны М  сууц өмчлөгчдийн холбоо юм. Өөрөөр хэлбэл, тус байрны бохир усны шугамын ашиглалт, төлөв байдалд мэргэжлийн байгууллагын төлөөлүүд СӨХ-ны захирал, “Д ” ХХК-ийн захирлыг байлцуулан газар дээр үзлэг шалгалт хийгээд дүгнэлт гаргасан дүгнэлтэд айлын гал тогооны өрөөний хананы сувагт далд байрлах бохир усны шугам гэмтсэнээс ус алдаж байгааг тогтоож, хуульд зааснаар уг шугам нь СӨХ-ны өмч болохыг дурдаад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.8-д заасны дагуу СӨХ нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх заалтыг хангаагүй байна гэж дүгнээд, холбогдох арга хэмжээг авах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байдаг. Миний бие СӨХ-ны дарга болон “Д ” ХХК-ийн захиралд албан бичгийг хүргүүлсэн ба СӨХ-ны шугамыг засварлахын тулд айлын хана өмчийг эвдэхэд хүрч байна, иймээс СӨХ, “Д ” ХХК, сууц өмчлөгч миний бие 3 талт гэрээ байгуулж, ханаа эвдүүлэхэд гарах хохирлыг хэн, хэрхэн барагдуулах талаар харилцан тохиролцох тухай албан хүсэлт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд надад ямар ч хариу өгөөгүй бөгөөд өдий хүргэсэн нь өөрсдөө хариуцлагагүй байсныг гэрчилнэ. Миний бие мэргэжлийн байгууллага конторын хүмүүсийг гэртээ нэвтрэн оруулж, засвар үйлчилгээ хийлгэх гэтэл конторын хүмүүс шугамыг засахын тулд танай гал тогооны ханыг тавилгын хамт эвдэх юм байна гэсэн. Асуудал, шугамын засвар үйлчилгээ хийлгэхгүй байгаадаа биш, хүний өмчид халдах, айлын хана, тавилга эвдэх хохирлыг барагдуулах асуудлыг шийдэхгүй өдий хүрсэнд СӨХ, “Д ” ХХК хоёр өөрсдөө буруутай. “Д ” ХХК-ийн өөр бас буруутай зүйл нь уг байрны батлагдсан зургийн дагуу бус .... давхрын орон сууцны зориулалттай талбайг үйлчилгээний талбай болгож, СӨХ-ны эзэмшлийн дундын өмчлөлийн шугам сүлжээг дураараа өөрчилж, бохир усны шугамыг өрөө тасалгаа дотор ил болгож татсан нь өнөөдрийн асуудлыг өөрсдөө үүсгэсэн үндэс суурь болсон. Учир нь Барилгын норм ба дүрэм БНбД40-04-16, БНбД40-05-16-д заасан бохир ус, хаягдал нь өөрийн уналтаар шууд доошоо унаж байхаар шулуун байх ёстой гэснийг зөрчиж, дураараа өөрчлөн бохирын шугамыг .... давхарт хэвтээ байдлаар ил болгосон. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс харахад “Д ” ХХК уг барилгыг анх барихдаа барилгын норм дүрэмд заасан шугам сүлжээний гэмтэл тогтоох, засвар үйлчилгээ хийхэд зориулагдсан хяналтын шалгах хайрцаг тагийг огт хийгээгүйгээс өнөөдөр шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийхэд хүний өмчид халдаж хана, тавилга эвдэж сууц өмчлөгч хохироход хүрээд байна. Хуульд зааснаар миний бие өмчөө хамгаалах эрхтэй. СӨХ-ны шугам сүлжээнд засвар хийхдээ айлын өмчид халдаж хана, тавилгыг нь эвдэж болно гэсэн хуулийн ямар ч заалт байхгүй. Сууц өмчлөгч миний бие өөрийн өмч хөрөнгөө бусдын хууль бус үйлдлээс хамгаалах эрхтэй. Мөн гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжилж байгаа мөнгийг хариуцагч Ү.Б  хариуцах хууль зүйн үндэслэлгүй, учир нь энэ далд шугам нь хуульд зааснаар СӨХ-ны шугам сүлжээ учир энэхүү хохирлыг хуульд зааснаар СӨХ нь бүрэн хариуцах хуулийн зохицуулалттай. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, Д   ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-10, 11-12/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-13/, “Итгэл эстимэйт” ХХК-н Хохирол үнэлгээний тайлан /хх-14-32/, 2021.05.20-ны 1/1....тай Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолт /хх-33/, 2023.09.11-ний 2/15 дугаартай Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолт /хх-34-35/, Д   ХХК-н 2021.05.25-ны 20/05 дугаартай мэдэгдэл /хх-36/, ХҮТ-3-н 2023.10.03-ны 01/94 дугаартай Мэдэгдэл /хх-37/, Д   ХХК-н 2021.02.24, 2021.02.25, 2021.05.19, 2023.09.05, 2020.10.26-ны мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг /хх-38-39, 40, 41-42, 43, 44/, ОСНААУГ-ын 2021.06.10-ны 3/5....тай албан бичиг /хх-45/, ХҮТ-3-н 2021.03.04-ний 15 дугаартай албан бичиг /хх-46-48/, Марал СӨХ-ны 2023.09.12-ны албан бичиг /хх-49/, Түрээсийн гэрээ /хх-50-51/, “Эрдэнэ манал” ХХК-н 2021.03.02-ны албан бичиг /хх-52/, түрээсийн төлбөрийн тооцоо /хх-53/, Марал СӨХ-ны тайлбар /хх-92-93/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-96, ....8/, ХҮТ-3-н 2024.12.17-ны 01/231, 2024.11.19-ний 01/209 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх албан бичиг, хавсралт фото зураг /хх-193, 197-205/, зураг /хх-194/, Хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-195, 196/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-58/, 2024.04.15-ны өдрийн хариу тайлбар /хх-63-65/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2021.05.27-ны Албан шаардлага /хх-66-67/, 2021.06.07, 2023.10.16, 2021.06.07, 2023.10.27-ны Мэдэгдлийн хариу бичиг /хх-68-69, 70, 71-73, 74-76/, 2024.04.29-ний өдрийн тайлбар /хх-82-83/, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт /хх-84-86/, 463060998 дугаартай дансны хуулга /х-87-88/, Хаан банкны тодорхойлолт /хх-89/, 5030978759 дугаартай дансны хуулга /хх-90/, Халамжийн нэгдсэн системийн тодорхойлолт /хх-91/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-94-95/, Д   ХХК-н Үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зураг /хх-103-112/, 2024.10.04-ний 04/24, 2025.01.27-ны 01/25, 2021.10.04-ний 03/24 дугаартай өмчийн хохирол төлүүлэх албан бичиг /хх-206-207, 208-209, 210-211/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2024.05.22-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-138-153/, гэрч Н.Мөнхцэцэгийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Нэхэмжлэгч “Д  ” ХХК нь хариуцагч Ү.Б д холбогдуулан нийслэлийн Баянзүрх дүүргийн .... хороо, .... хороолол , .... байрны 8 давхарын .... тоот үл хөдлөх эд хөрөнгийн шугам сүлжээнд бий болсон эвдрэл гэмтлийг засварлахад саад учруулахгүй байхыг даалгуулах, гэм хорын хохиролд олох байсан орлого болох 11,400,000 төгрөг, ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах шаардлагатай хөлс болох 1,086,106 төгрөг, нийт 12,486,106 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

            3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлын хариуцагч биш, ус алдсан гэх маргаан бүхий шугам нь сууц өмчлөгчдийн холбооны өмчид хамаарах шугам сүлжээ учир ус алдсаны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг “М ” Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах ёстой гэх тайлбарыг гарган маргажээ.

 

            4. Эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн .... хороо, .... хороолол , Энхтайваны өргөн чөлөө, .... байрны .... давхарын хэсэг хаягт байршилтай 459 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “Д  ” ХХК болох нь 2015 оны 12 сарын 24-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 13/

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 20.... оноос тус компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 3 давхрын 307 тоот оффисын өрөөний дээрээс бохирын шугам дагаж ус алдаад байсан тул мэргэжлийн байгууллагад хандаж шалгуулахад ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-с шугам сүлжээнд гарсан гэмтлийг тогтоохын тулд тус байрны .... тоот орон сууцны гал тогооны хананы ард байрлах далд шугамыг шалгах шаардлагатай байна гэж мэдэгдсэн боловч .... тоотын өмчлөгч болох хариуцагч Ү.Б  гарсан гэмтлийг оношилж засварлахаар очсон мэрэгжлийн байгууллагын хүмүүсийг гэртээ нэвтрүүлэхгүй байгаа улмаас эд хөрөнгөд нь гэм хорын хохирол учирч байгаа гэж тайлбарласан.

 

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг үогсоохыг эрх зөрчигчөөс гаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Д  ” ХХК нь өөрийн өмчлөлийн зүйл болох .... байрны 3 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших ашиглах эрхтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй.

 

            5. “Д  ” ХХК нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-д удаа дараа албан бичгээр хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  /хх-ийн 38-39, 40, 41-42, 43, 44/

 

            6. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-с нэхэмжлэгч “Д  ” ХХК-ийн өмчлөлийн 3 давхрын үл хөдлөх хөрөнгөд таазнаас ус алдаж буй шалтгаан, гарсан гэмтлийг тодорхойлохоор газар дээр нь очиж үзэж шалган дараах баримт бичигт дурдсан ажиллагаануудыг хийсэн байна. Үүнд:

            6.а. 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 1/1....тай “Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолтод “Д  ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .... хорооны .... байрны үйлчилгээний төвийн дээрээс ус алдсаны улмаас хана, таазны эмульс, замаск шарлаж хууларсан, тус байрны .... тоотын далд шугамыг ил гаргаж шалгах шаардлагатай, энэ талаар айлд нь мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 33/

            6.б. 2023 оны 09 сарын 11-ний өдрийн 2/15 дугаартай тодорхойлолтод “Д  ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .... хорооны .... байрны үйлчилгээний төвийн дээрээс ус алдсаны улмаас 3 давхрын эмнэлгийн хана, таазны эмульс, замаск шарлаж хууларсан, 2 давхрын дэлгүүрийн таазны эмульс, замаск шарлаж хууларсан, 1 давхрын үйлчилгээний төвийн таазны эмульс, замаск шарлаж хууларсан, .... тоотын далд шугамыг ил гаргаж шалгах шаардлагатай, айлд нь мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 34/

 

            7. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3 нь .... байрны .... тоотын оршин суугч Ү.Б д түүний эзэмшлийн шугам сүлжээг шалгуулж, засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай, засвар үйлчилгээ хийлгээгүйн улмаас доод давхрын хэрэглэгчдэд учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй болохыг мэдэгдсэн албан бичгийг хүргүүлж байсан болох нь баримтаар тогтоогдож байна: /хх-ийн 37/

 

            Хариуцагч Ү.Б  нь Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3,М ” Сууц өмчлөгчдийн холбоо, “Д  ” ХХК-аас хүргүүлсэн албан бичиг, мэдэгдэлд хариу өгөхдөө түүний өмчлөлийн орон сууцны хананы цаана далд байрлах бохир усны шугам сүлжээний гэмтлийг оношлохоор хана, тавилгыг нүхэлж онгойлгох тохиолдолд засвар үйлчилгээний зураг, төсвийг урьдчилан хийж, түүнд танилцуулан, холбогдон гарах зардал, хохирлыг бүрэн хариуцахаар хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлсний дараа засвар үйлчилгээ хийлгэх болохыг албан бичгээр мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 68-76/

 

            8. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-с “Д  ” ХХК-ийн өмчлөлийн байрны ариун цэврийн өрөөний харалдаа айлуудын шугам сүлжээнд үзлэг шалгалт хийхэд 3 давхарт ариун цэврийн өрөөнд бохир усны босоо шугам ил гарсан, өрөөний тааз болон бохир усны босоо шугам дагаж ус алдсан, бохир усны босоо шугам ханы цаана буюу далд байрлалтай, 4-7 давхрын айлуудын ханыг цоолж босоо шугамыг ил гаргасан шугамыг дагаж усны алдагдалтай, 9-11 давхарт усны алдагдалгүй байсан, тус бохир усны шугам нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул “М ” Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран мэргэжлийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх шаардлагатай талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. /хх-ийн 45, 46-47/

 

            9. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 05 сарын 27-ны өдөр “М ” Сууц өмчлөгчдийн холбоонд хүргүүлсэн албан шаардлагаар .... байрны .... тоот орон сууцны гал тогооны өрөөний ханан дахь сувагт байрладаг бохир усны шугам гэмтсэнээс босоо шугамыг даган бохир ус урсаж, оршин суугчдад хохирол учирч байгаа тул яаралтай засварлахыг даалгасан байх ба М ” Сууц өмчлөгчдийн холбоо нь “Д  ” ХХК-д ус алдаж гэмтэл гарсан шугам нь тус СӨХ-ны өмч болох бохирын шугам байвал гэмтэл засах зардлыг хариуцна, гэхдээ гэмтлийг тогтооход .... тоотын оршин суугч холбогдох зардлыг гаргуулах шаардлага тавьж байгаа талаар мэдэгдэж байсан болох нь хэргийн баримт болон зохигчийн тайлбар, гэрч Н.Мөнхцэцэгийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 66, 49/

 

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 05 сарын 22-ны өдөр хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 3 давхрын 307 тоот оффисын өрөөний дээрээс бохирын шугам дагаж ус алдсаны улмаас тааз, хананы замаск шарлаж хууларсан, бохирын босоо шугамын төмөр нь шарлаж зэвэрсэн болох нь тогтоогдсон. /хх-ийн 138-153/

 

11. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-өөс 2024 оны 12 сарын 17-ны өдөр М ” Сууц өмчлөгчдийн холбоонд хүргүүлсэн мэдэгдэлд “….... байрны .... тоотын гал тогооны өрөөний ханыг ухаж 14, 22 тоотын дундын шугамын хонгилоор камер оруулж шалгахад ...., ... тоотын бохирын ф100-ийн диаметртэй тройникоос ус шүүрсэн байдалтай байгаа нь тогтоогдлоо. .... байрны ...., ... тоотын гал тогооны өрөөний ханыг дундын өмчлөлийн шугамын эвдрэл гэмтлийг хяналтын нүх гарган цоолж шугам сүлжээний гэмтлийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэсэн ажилбар тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Сууц өмчлөгчдийн холбоо дээрх гэмтлийг засварлаж хэвийн байдалд нь оруулах үүрэгтэй. .... тоотын /иргэн Ү.Б / гал тогооны тавилга холдуулж ажиллах талбай гаргах талаар харилцан тохиролцож манай төвд мэдэгдэнэ үү” гэжээ. /хх-ийн 193, 194/

 

12. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн …шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилж, засвар үйлчилгээг нь Сууц өмчлөгчдийн холбоо хариуцаж, холбогдох зардлыг Иргэний хууль болон тус хуулийн дагуу хуваарилна.

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ус алдсан шалтгаан нь .... байрны ...., ... тоотын бохирын ф100-ийн диаметртэй тройникоос ус шүүрч байгаагаас шалтгаалсан болох нь “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ийн гэмтлийг тогтоох ажилбараар тогтоогдсон, уг бохирын далд шугам нь .... байрны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах хөрөнгө гэж үзэхээр байх тул М ” Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн шугамын засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгүүлбэл зохино.

 

13. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар хариуцагчийн өмчлөлийн орон сууц болох .... тоотын гал тогооны хананы ард далд байрлах бохирын шугамын гэмтлийг засварлахын тулд хана болон гал тогооны тавилгыг нүхэлж цоолох шаардлагатай болсон, хариуцагч нь холбогдон гарах зардлыг хэн, хэрхэн төлж хариуцах нь тодорхой болсоны дараа холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтныг оруулж засварлуулна гэсэн үндэслэлээр татгалзсанаас бохирын шугамын засвар үйлчилгээг хийх боломжгүй байгаа болох нь тогтоогдож байна.

 

14. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, ...инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно”, мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.4, 148.2.5-т зааснаар орон сууц өмчлөгч нь дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх, шугам сүлжээг байрлуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.

 

Дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч Ү.Б  нь .... байрны ...., ... тоотын хананы далд байрлах бохирын ф100-ийн диаметртэй тройникоос ус шүүрч буй гэмтлийг харьяа байгууллага болох Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ийн ажилтнууд засварлахад саад учруулахгүй байх үүргийг хүлээх ба хариуцагч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдон өөрт учирсан хохирлыг Сууц өмчлөгчдийн холбоо болон буруутай этгээдэд хандан шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

 

15. “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд нийт 1,086,106 төгрөгийн хохирол учирсан талаар тогтооосныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас уг хохирлыг гаргуулахаар шаардсан. /хх-ийн 14-32/

 

Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн дээрээс ус алдсан шалтгаан болох бохирын шугам хоолой нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах болох нь тогтоогдсон тул ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах шаардлагатай хөлс болох 1,086,106 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

16. Нэхэмжлэгч нь ус алдсан бохирын шугамыг засварлуулахад саад болж буй хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх боломжоо алдсан үндэслэлээр түрээсийн төлбөрт олох байсан орлого 11,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тодруулбал, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-аас “Д  ” ХХК-д тус компанийн захиалагчаар ажиллаж бариулсан барилгад БНбД, стандартаар барилгын цэвэр, бохир усны шугам явж байгаа хананд давхар бүрт хяналтын цонх гаргахаар зурагт тусгах ёстой ч шугамыг үргэлжилсэн ханаар тусгаарласан зургаар барьснаас шалтгаалж ашиглалтын явцад гарах эвдрэл, гэмтлийг засварлахад барилгын хийц эдлэл ханыг заавал эвдэх шаардлагатай болсон, барилгын баталгаат хугацаа өнгөрсөн тул суугчид, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран энэ асуудлыг шийдвэрлэх талаар мэдэгдсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Д  ” ХХК-ийн барилгыг захиалан бариулахдаа холбогдох дүрэм ба стандартыг мөрдөөгүй үйл ажиллагаанаас хамаарч ус алдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөд ус алдсаны улмаас олох байсан түрээсийн төлбөрийн орлогыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

   17. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ү.Б д нийслэлийн Баянзүрх дүүргийн .... хороо, .... хороолол , .... байрны 8 давхарын .... тоот орон сууцны гал тогооны ханын ард далд байрлах бохирын шугам сүлжээнд бий болсон эвдрэл гэмтлийг мэргэжлийн байгууллага оношилж, засварлахад саад учруулахгүй байхыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд олох байсан орлого 11,400,000 төгрөг, ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах хөлс 1,086,106 төгрөг, нийт 12,486,106 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

..... Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 284,928 төгрөг /214,728 төгрөг, 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ү.Б д нийслэлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, .. дугаар байрны .. давхарын .... тоот орон сууцны гал тогооны ханын ард далд байрлах бохирын шугам сүлжээнд бий болсон эвдрэл гэмтлийг мэргэжлийн байгууллага оношилж, засварлахад саад учруулахгүй байхыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд олох байсан орлого 11,400,000 төгрөг, ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах хөлс 1,086,106 төгрөг, нийт 12,486,106 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 284,928 төгрөг /214,728 төгрөг, 70,200 төгрөг/-ийг тус тус улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Ү.Б гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д  ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/12267 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ЦЭРЭНДОЛГОР

 

                                          ШҮҮГЧИД                                   Ц.АМАРМЭНД

 

                                                                                                Ч.ДАВААСҮРЭН