Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00226

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00226

Улаанбаатар хот

 

2025 03 19 103/ШШ2025/00226

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хишиг-Уул ХК-ийн зүүн корпуст байрлах, Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Нарийн  дугаар гудамжны  тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, ******* овгийн Энхтуяагийн Эрдэнэсувд нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,629,527,21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2024 оны 05 дугаар сарын 1-ний өдөр Төрийн банкны Багануур салбараас ******* овогтой *******, Энхтуяагийн Эрдэнэсувд нар нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг гэрээт цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18.0%-н хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн МN6000343300....78532 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Н.*******, ******* нараас үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,626,027.21 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 1,629,527.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Н.*******, ******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн банкны Багануур салбарын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 1,629,527.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* *******, ******* овгийн Энхтуяагийн Эрдэнэсувд нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,629,527,21 төгрөг /нэг сая, зургаан зуун хорин есөн мянга, таван зуун хорин долоон төгрөг, хорин нэгэн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,511 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Н.*******, ******* нараас 20,511 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ