| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00235/И |
| Дугаар | 103/ШШ2025/00224 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/00224
| 2025 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2025/00224 | Улаанбаатар хот |
2025 03 19 103/ШШ2025/00224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1979 онд төрсөн, Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн дүгээр гудамжны тоотод оршин суух, ******* овгийн ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчиин итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатарын Алтандөш нь *******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** биш, , эрэн сурвалжлуулах гэж өөрчилсөн.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С.Алтандөш нь Есөн шижир ББСБ-аас зээл авч, фидуцын гэрээ байгуулан Тоуоtа адиа маркийн 23-36 УАС улсын дугаартай автомашиныг худалдан авсан. Машинаа унаж ашиглаж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр *******, ******* нарт худалдсан. Эдгээр хүмүүс нь ах дүү нар гэж өөрсдийгөө танилцуулж, машиныг дундаа худалдан авч байгаа гэж хэлсэн. Машины урьдчилгаанд 2 сая төгрөг өгч, 1 сая төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлж, үлдэх мөнгийг Есөн шижир ББСБ-д сар бүр зээлд 885,688.40 төгрөгийг төлөх байдлаар төлөхөөр тохиролцсон. Урьдчилгаа 2 сая төгрөгийг Ууганзориг данснаасаа шилжүүлж төлсөн. Машины үнэд 2 сая төгрөгөөс илүү төлөлт хийгээгүй. Гар утсаар холбогдож байсан, мөнгөө төлнө боломжгүй байна гэсээр удлаа. Эдгээр хүмүүс нь мөнгөө төлөхгүй байгаа тул автомашинаа буцааж авах зорилгоор шүүхэд хандах гэхээр оршин суух хаягийг нь мэдэхгүй байна. Есөн шижир ББСБ-аас С.Алтандөш надаас зээл төлөхийг шаардаж шүүхэд хандаж байгаа гэнэ. Иймд *******, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ховд аймгийн Булган суман дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 154/ШЗ2024/00436 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч С.Алтандөш нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч тэдний оршин суух хаягийг мэдэхгүй байх тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
*******, ******* нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ховд аймгийн Булган суман дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 154/ШЗ2024/00436 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
******* РД:ПК0.....2911, ******* /ПК9....0416/ ХААН банкны 58....14700 данс эзэмшдэг, 809...056 дугаарын гар утас хэрэглэдэг, ээж 994...546, *******ийн эхнэр нь 99...1624 дугаарын гар утас хэрэглэдэг болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* РД:ПК...292911, ******* / / нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, тэдний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хариуцагч *******, ******* нарыг хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч С.Алтандөшид анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ