| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0994/З |
| Дугаар | 128/ШШ2024/1057 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2024/1057
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Х*******ээс, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Х******* шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтдээ: “Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.
Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С******* би Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 187 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Х*******ээс Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******т холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 187 дугаартай дүгнэлт гаргасан.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэе.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Х*******ээс Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******т холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ: Д.ЧАНЦАЛНЯМ