2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00773

 

 

 

 

2025 01 29

 

 

 

192/ШШ2025/00773

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхаг хаягт оршин байрлах Хаан Банк ХК/регистрийн дугаар:2693321/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******лыг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******лыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Зээлдэгч С.*******л нь Хаан Банк ХК-ийн Төв тооцооны төвтэй 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ЗГ/201843702890 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ЗГ/20180905-01 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 9,858,739,72 төгрөг дээр 5,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 14,858,739.72 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/20181116-01 тоот тээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 14,198,362.41 төгрөг дээр 10,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 24,198,362.41 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх мөн холбогдох арга хэмжээг авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээг авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 181/ШЗ2024/*******4 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг болон түр оршин суух хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******лыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болно гэжээ.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 181/ШЗ2024/*******4 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан Банк ХК-иас олгосон итгэмжлэл, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ЗГ/201843702890 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр БГХ201843702890 дугаар барьцааны гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ЗГ/20180905-01 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр БГ/20180905-01 дугаар барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/20181116-01 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр БГ/20181116-01 дугаар барьцааны гэрээний хуулбар, зээлийн бүртгэлийн картын хуулбар, С.*******лын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Зээл хүсэгчийн анкетын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолтын хуулбар, Мост мининг ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, зээлдэгчтэй холбогдсон тэмдэглэлийн хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхагт байрладаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/

 

2. Нэхэмжлэлд дурдсан С.*******л нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 181/ШЗ2024/*******4 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 5 дугаар тал/

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.

 

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сэр-Од овогтой *******л/регистрийн дугаар: ВЮ*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сэр-Од овогтой *******л/регистрийн дугаар: ВЮ*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР