| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/06404/И |
| Дугаар | 192/ШШ2025/00532 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/00532
| 2025 01 22 | 192/ШШ2025/00532 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, мандал овоо 15 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух Тайчууд овогт Өлзий-Оршихын *******/регистрийн дугаар: ОИ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, мандал овоо 15 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух Шаазгай овогт Батсуурийн *******/регистрийн дугаар: ОЗ9*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 3 хүүхэдтэй. Том хүү С.С******* маань 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн. Би Б.*******ыг урьд нь таньдаг байж байгаад 2016 оноос харилцаатай болж, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2 охинтой болсон. Хамтран амьдрах хугацаанд сайн муу ээлжилдэг байсан. Хэл амаар доромжлох, уурласан үедээ гар хүрэх, хүүг маань аав шиг нь хайрлаж чадна гэж хэлсэн хэр нь Би чиний аав биш. Чамайг гэдсэндээ 1 сартай байхад аав чинь хаяад явсан гэж хэлж байсан. Хэрүүл хийх бүрдээ хүүгээ аваад яв гэж хэлдэг. Ийм зүйл сонсож өссөн хүүхэд сэтгэл амар байж чадахгүй бөгөөд ажил хийж цалин аваад өгөөд байхад ч үнэлдэггүй. Ингээд хүү бид хоёрыг төрсөн гэрт чинь хүргэж өгнө, би 2 охиноо авна гэсэн хэр нь 2 хоног болохгүй салж чадахгүй, эргэж ирэхгүй бол амиа хорлоно гээд дарамтлаад зураг, бичлэг явуулаад байхаар нь цагдаад өгч эрүүлжүүлэхэд хонуулсан. 2023 оны 3 дугаар сард гэр бүлийн хүчирхийллээр хоригдож ирсэн бөгөөд хүүтэйгээ нийтийн байранд өр зээлтэй айдас дунд амьдарч байхад үнэлдэггүй. Одоо сална гэхэд ахиад юу гэх бол гэсэн айдастай байна. Хүүхдээ ч ийм хэрүүлтэй орчинд өсгөх хүсэлгүй байна. Иймд гэрлэлт цуцлуулах, С.А*******, С.Та******* нарыг өөрийн асрамжид үлдээх, бага охин С.Та*******д тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн хашаа болон хувийн сууцаа өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авах хүсэлтэй байна гэж тайлбарласан.
2. Хариуцагч Б.*******ад 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах, 2 охиноо эхийнх нь асрамжид үлдээж, бага охиндоо тэтгэлэг төлнө гэж тохирсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн тухайд бид сайн дураараа эвлэрч байна. Эхнэр болон хүүхдүүддээ Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, мандал овоо 15 дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах газар болон хувийн сууцны Төрийн Банк ХК-ийн өр зээлийг нь Ө.******* төлөөд дуусгасны дараа Ө.******* болон хүүхдүүдийнхээ өмчлөлд нь шилжүүлж өгнө. Автомашинаа би өөртөө авна гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү С.С*******, охин С.А*******, С.Та******* нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эхэн Босго өрхийн эрүүл мэндийн төвөөс тодорхойлсон С.С*******, С.Та*******, С.А******* нарын эрүүл өсөж бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Сонгинохайрхан 253 дугаар цэцэрлэгт С.Та*******, Нийслэлийн Ерөнхий боловсролын 152 дугаар сургуульд С.С*******, С.А******* нар суралцдаг нь үнэн болох тодорхойлолт, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ЗШ/504 дугаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн лавлагаа, эвлэрлийн гэрээг тус тус шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч Ө.******* болон хариуцагч Б.******* нар нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх ба хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр С.А*******, 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр С.Та******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 8, 1 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6,7, 47 дугаар тал/
3. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, зан байдлын зөрчлийн улмаас 2023 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. /хавтаст хэргийн 1 дүгээр тал/
4. Гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэд болох С.А*******, С.Та******* нар нь өнгөрсөн хугацаанд эхийн асрамжид, түүнтэй хамт өсөж хүмүүжсэн, хамтдаа ээнэгшин дассан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Хүүхдийн ээнэгшин дассан орчныг солих, амьдралын хэв маяг, ахуйн нөхцөл байдлыг өөрчлөх хангалттай үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Мөн талууд хэн аль нь С.А*******, С.Та******* нарыг эх Ө.*******гийн асрамжид үлдээхэд татгалзахгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул хүүхдийн нас, хүйс, эрх, ашиг сонирхлын үүднээс С.А*******, С.Та******* нарыг эх Ө.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
5. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан нь насанд хүрээгүй хүүхдүүдээ тэжээн тэтгэх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх, асарч хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш оролцох үүрэгтэй.
6. Нэхэмжлэгч Ө.******* нь дундын эд хөрөнгө хуваарилсантай холбоотой охин С.А*******д тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаснаасаа татгалзаж, зөвхөн охин С.Та*******д тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
7. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.*******аас тэтгэлгийг сар бүр гаргуулан насанд хүрээгүй хүүхэд болох С.Та*******ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож эвлэрсэн. Тодруулбал, хариуцагч Б.*******ын нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, мандал овоо 15 дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах 507 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар болон 41.2 м.кв хувийн сууцад ногдуулсан Төрийн банкны зээлийн үүргийг хариуцагч Ө.******* төлөх, зээл дуусаж хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдмөгц Б.******* нь эдгээр хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ө.******* болон С.А*******, С.Та******* нарт шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
9. Гэрлэгчдийн дээрх эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
10. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Тайчууд овогт Өлзий-Оршихын *******/регистрийн дугаар: ОИ*******/, Шаазгай овогт Батсуурийн *******/регистрийн дугаар: ОЗ9*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин С.А*******, 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин С.Та******* нарыг эх Ө.*******гийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Шаазгай овогт *******ын Та*******/регистрийн дугаар: УТ/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.*******аас тэтгэлгийг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Б.*******ад, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ө.******* нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, мандал овоо 15 дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах 507 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар болон 41.2 м.кв хувийн сууцыг барьцаалсан зээлийн гэрээний үүрэг буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш Төрийн Банк ХК-д хуримтлагдсан хэмжээ бүхий өрийг Ө.******* төлж барагдуулах, төлж барагдуулмагц тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Ө.******* болон С.А*******, С.Та******* нарт шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР