2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/00531

 

 

 

2025 01   22

192/ШШ2025/00531

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, Алтан овоо 14 дүгээр гудамж, 7 тоот хаягт оршин суух Пунцаг овогт Батмөнхийн *******/регистрийн дугаар: НФ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, Алтан овоо 23 дугаар гудамж, 2 тоот хаягт оршин суух Намнан овогт Батцогтын *******/регистрийн дугаар: ФБ*******/-д холбогдох,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.******* миний бие нь 2018 онд Б.*******тай танилцаж, 2019 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр охин Б.******* төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш Б.******* миний асрамжид өсөж торнисон. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч охин маань эцгээрээ овоглодог. Охин маань энэ жил цэцэрлэгийн дунд ангид сурч байгаа тул хуульд зааснаар эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь 2018 онд Б.*******тэй танилцаж, 2019 оноос хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр охин Б.******* төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас хамтран амьдрах боломжгүй болсон . Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна маргах зүйл байхгүй гэж тайлбарласан.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, охин Б.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ******* дугаар цэцэрлэгт Б.******* суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, Эхэн Босгон өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл өсөж бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.*******д холбогдуулан, тэдний дундаас 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Б.*******ыг өөрийн асрамждаа авч, Б.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, бидний дундаас 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Б.******* нь миний асрамжид байгаа. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Б.*******ыг өөрийн асрамждаа үлдээж, хариуцагч Б.*******аас тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. /хавтаст хэргийн 14 дүгээр тал/

 

3. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нарын дундаас 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр охин Б.******* төрсөн ба эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5,7 дугаар тал/

 

4. Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Б.******* нь өнгөрсөн хугацаанд эхийн асрамжид байсан, түүнчлэн гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин Б.*******ыг эх Б.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хүүхдийн эцэг эх гэрлэлтээ бүртгүүлээгүй байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхгүй байх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх хамгаалахгүй байх үндэслэл болохгүй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.*******аас тэтгэлгийг гаргуулан бага насны хүүхэд болох Б.*******ыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Намнан овогт *******ы *******/регистрийн дугаар: УН*******/-ыг эх Б.*******гийн асрамжид үлдээж, хүүхдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.*******аас тэтгэлгийг гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Б.*******д, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.*******д тус тус даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР