| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0254/З |
| Дугаар | 128/ШШ2025/0073 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2025/0073
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Ч.Ө*******ын нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч З.Н******* 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...нэхэмжлэгч Ч.Ө******* нь М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг дээр газартай холбоотой асуудлаар М******* ХХК-тай эвлэрсэн болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 болон Нийслэлийн тойргийн нотариатч Ө.М*******гийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийн дугаар ******* итгэмжлэлд тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үүгээр нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ө******* нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандаж ...M******* ХХК-д Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр олгосон 23/******* дугаартай Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын дагнасан хэрэглээний зам, талбайн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан.
Шүүхэд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*******эс ирүүлсэн уг хүсэлт нь хуульд нийцсэн, мөн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр З.Н*******д нэхэмжлэлээс татгалзах эрхийг олгосон байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ө*******аас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан ...M******* ХХК-д Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр олгосон 23/******* дугаартай Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын дагнасан хэрэглээний зам, талбайн гэрчилгээ-г хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2024/0254/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ө*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН