2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/00313

 

 

 

 

 

 

2025 01 16 192/ШШ2025/00313

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс /регистрийн дугаар: 6465757/-ийн хүсэлттэй,

 

Гуравдагч этгээд: Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, 1 дүгээр баг, Рашаант хонхор гудамж ******* тоот хаягт бүртгэлтэй, Боржигон овогт Лхамаагийн ******* /регистрийн дугаар: ТГ*******/

 

Л.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнх-Эрдэнэ, гуравдагч этгээд Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь Л.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн үндэслэлээ: Л.******* нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Миний бие Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны цагдаагаар 3 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд миний мэдэхийн 2 жил архи ууж байна. Тухайн дүүрэгт оршин суух хаяггүй боловч бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээр өөрийн амь нас, эрүүл мэндэд хор уршиг учруулж болзошгүй тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. гэж тайлбарласан.

2. Гуравдагч этгээд Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна. Би оршин суух хаяг байхгүй бөгөөд Сэлэнгэ аймагт бүртгэлтэй, Налайхад бүртгэлгүй, гэр хороололд 1 жил амьдарсан. Охин маань насанд хүрч, тусдаа амьдарч байгаа. Би 39 настай. Хамаатан садан маань хөдөө байдаг. Би давтамжтайгаар ойр ойрхон архи хэрэглэдэг. Эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, гомдол гаргахгүй. Өөрөө сайн дураараа эмчлүүлэх боломжгүй. гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон хүсэлт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3012/426 дугаартай хүсэлт, Согтууруулах, мансууруулах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, Л.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Л.*******ын тайлбар, гэрчийн мэдүүлэг, Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д: Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

2. Сэлэнгэ аймагт бүртгэлтэй, тодорхой оршин суух хаяггүй, эрэгтэй, Лхамаагийн ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, архинд донтох эмгэг өвчтэй болох нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, тус дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын эмч нарын дүгнэлт болон гуравдагч этгээдийн өөрийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан этгээд болох цагдаагийн байгууллагын алба хаагч С.Мөнх-Эрдэнэ хүсэлт гаргасан, мөн хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан материалыг шүүхэд ирүүлсэн байна.

4.Хэрэгт цугларсан баримтаас үзвэл гуравдагч этгээд Л.*******ыг албадан эмчлэхийг хориглосон Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

5.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтийг тухайн хүн буюу Лхамаагийн ******* нь өөрөө хүлээн зөвшөөрсөн, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаагүй болно.

6. Албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн Л.******* нь өмнө архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан боловч эмгэг өвчин сэдэрсэн байх тул түүнийг өөрөө сайн дураар эмчлүүлэх боломжтой гэж үзэх боломжгүй байна.

7. Түүнчлэн, Л.******* нь цагдаагийн байгууллагад өмнө удаа дараа хүргэгдэж, эрүүлжүүлэгдэж байсан, зөрчлийн арга хэмжээ авхуулж байсан талаар тайлбарласан. Ийнхүү цагдаагийн байгууллагад очихдоо өөрөө сайн дураар эмчлүүлэх хүсэлтийг тус байгууллагад гаргаагүй байна.

8. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т: Согтуурах, мансуурах донтой хүнийг давтан эмчилгээнд хамруулж болно гэж заасан тул Л.*******ыг албадан эмчлэх

нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Боржигон овогт Лхамаагийн ******* /регистрийн дугаар: ТГ*******/-ыг албадан эмчилгээнд хамруулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлт нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР