2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/00900

 

 

 

2025 02 03

192/ШШ2025/00900

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, 70 дугаар байр, 33 тоот хаягт оршин суух Тайж овогт Ламзувын *******/регистрийн дугаар: АС*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил, Их Монгол Улсын гудамж, 131 дүгээр байр, *******, ******* тоот хаягт оршин байрлах Мөнх хур сургалтын төвд холбогдох,  

Түрээсийн гэрээний үүрэгт 43,664,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* би Мөнх хур сургалтын төвтэй үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай сарын 5,200,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Төлбөрийг эхний гурван сарын төлбөр болох 15,600,000 төгрөгийг Л.*******гийн Хаан Банк дахь 5103025819 тоот дансанд хийж 2024 оны 7 дугаар сараас бүтэн жилээр нь төлбөрийг төлнө гэсэн гэрээний нөхцөлтэй байгуулсан. Гэтэл Мөнх хур сургалтын төвийн захирал Б.Батцэцэг нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй эхний 15,600,000 төгрөгөөс 15,350,000 төгрөгийг төлөөд түүнээс хойш түрээсийн мөнгөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Уг түрээсийн гэрээний 3.6 дахвь заалтад түрээс төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө гэсэн заалтын дагуу төлөөгүй нийт 5 сарын мөнгө болох 21,050,000 төгрөг, алданги 22,614,000 төгрөг, нийт 43,664,000 төгрөгийг Мөнх хур сургалтын төвөөс гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Л.******* нь Мөнх хур сургалтын төвийн захирал Б.Батцэцэгээс 43,664,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Мөнх хур сургалтын төвд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 43,664,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь ...хариуцагч төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Л.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мөнх хур сургалтын төвд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 43,664,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376,270 төгрөгөөс 188,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан/100200100941/-аас 188,135 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР