| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2023/06290/И |
| Дугаар | 191/ШШ2025/01632 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/01632
| 2025 02 21 | 191/ШШ2025/01632 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,, тоотод оршин суух, Харчин овогт гийн ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , тоотод оршин суух, Аля овогт ын ******* /рд:/-д холбогдох,
461,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
408,301,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч У., хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц., гэрч Д.*******, Г.*******, Б.*******, С.*******, Д. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.******* нь 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Ц.******* нь Х.*******гийн аавынх нь төрсөн дүү А.ын том охин болж 1976 онд мэндэлсэн. Талууд нэг гэрт өссөн, ах дүүсийн хүүхдүүд учир нэгнийгээ сайн таньж мэддэг, итгэдэг байсан. Х.******* нь гадаад улс руу зорчиж, олон жилийн хугацааг өнгөрүүлж, их хэмжээний хөрөнгийг цуглуулж, улсад ирсэн. 2012 онд тендер авахаар нөхөртэйгөө ярилцаж, нийт 25,000,000 долларын үнэлгээ бүхий тендерт оролцож, тус хугацаанд Ц.*******тай таарсан. Тэгээд ...бид тендерт оролцож байгаа тул мөнгөний шаардлага байна гэхэд Ц.******* нь ... гэх хүнээс мөнгө зээлэх боломжтой гэж хэлсэн. Тэгээд гэх хүнээс 250,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Гэрээнд хүү нь 3,2 хувь, анз нь 0,5 хувь, нийт 6 сарын хугацаатай гэж байгуулсан. Тус мөнгийг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ц.*******ын данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу Х.*******д 250,000,000 төгрөгийг өгөөгүй, уг мөнгийг Ц.******* авсан. Энэ тухай Д.гаас асуухад ...Ц.******* чамайг надтай холбож өгсөн тул баталгаа болгож Ц.*******аар дамжуулан чамд өгч байгаа гэж хэлсэн. Үүний дараа Ц.*******ыг зээлийн гэрээний дагуу 250,000,000 төгрөгийг над руу шилжүүл гэхэд ...удахгүй өгнө, тэгж байгаад шилжүүлж өгнө гэж хэлдэг боловч өгөөгүй. Д. нь Х.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар үндсэн зээл 250,000,000 төгрөг, хүү 86,000,000 төгрөг, алданги 125,000,000 төгрөг, нийт 461,000,000 төгрөгийг Х.*******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Х.******* нь зээлийн гэрээний дагуу ямар ч мөнгө аваагүй атлаа 461,000,000 төгрөгийн өр төлөх үүрэгтэй болж үлдсэн. Зээлийн гэрээний дагуу олгогдох ёстой байсан 250,000,000 төгрөгийг Ц.******* нь авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн. Мөн Х.******* нь өөрийн аваагүй мөнгөний хүү, алданги төлж хохирохгүй байсан. Иймд Ц.*******аас 461,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.******* нь 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 83,000,000 төгрөгийг надаас зээлж авсан. 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Х.*******гийн хүсэлтээр би орон сууцаа барьцаанд тавьж Д.гаас 2,1 хувийн хүүтэйгээр0,000,000 төгрөгийг зээлсэн. Х.******* нь ...8 хувиар ашиг гаргаад өгье, чи байраа барьцаанд тавьчих, би ломбард, алтны орд гэх маш их зүйлтэй, чи санаа зоволтгүй гэж хэлсэн. Улмаар би Д.гаас 45,000,000 төгрөгийг өдөрт нь авч, үлдсэн 55,000,000 төгрөгийг,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгөөр авсан. Үүний тооцоог нийлж нийт 173,455,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө авсан. Мөн Б.*******ээс надаар дамжуулан 50,000,000 төгрөг зээлсэн. Эдгээр мөнгөнүүдийг Х.******* авсан ба тэрээр авсан өрөө төлөөгүй байсан. Ингээд Х.******* Д.гаас 250,000,000 төгрөгийг зээлж, уг мөнгөө надад төлөх өрөндөө тооцож өгсөн. Х.*******тай тооцоо нийлж тэрээр надад 295,000,000 төгрөг төлөх байсан ч 250,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Х.*******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгийг би төлөх үндэслэлгүй. Иймл нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Манай нөхөр *******, хүү Г.******* нарын өмчлөлд байсан Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг 70,000 доллар, Дож маркийн тээврийн хэрэгслийг 50,000 доллароор 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Х.******* болон түүний нөхөр ******* нар худалдаж авсан. Тухайн үед долларын ханш 1,415 төгрөг байсан. Дээрх 2 тээврийн хэрэгслийн үнэ 176,875,000 төгрөг болсон ба уг мөнгийг одоо болтол төлөөгүй. Тээврийн хэрэгслийн төлбөр 176,875,000 төгрөгийг төлүүлэхээр зээлийн гэрээ болгож хийсэн. Иймд Х.*******гаас тээврийн хэрэгслийн үнэ 176,875,000 төгрөгийг гаргуулна.
Х.******* 250,000,000 төгрөгөөс гадна надаас 2012-2013 онуудад хэд хэдэн удаа мөнгө зээлж байсан. Зээлсэн мөнгөний тооцоо нийлж, нийт 139,426,000 төгрөг үлдсэн. Тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан 139,426,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул уг мөнгийг гаргуулна.
Мөн манай найз Б.*******ээс Х.******* нь 2013 оны 7 дугаар сард 30,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээг бичгээр байгуулалгүй 2013 оны 7 дугаар сард бэлнээр авсан. Гэтэл Б.*******ээс авсан 30,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөөгүй. Б.******* надад маш их уурлаж, эгч чинь мөнгө өгөхгүй байна гэж дарамталж байсан тул би өмнөөс нь түүний өр болох үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүүгийн хамт нийт 92,000,000 төгрөгийг Б.*******т төлсөн.
Иймд Х.*******гаас тээврийн хэрэгслийн үнэ 176,875,000 төгрөг, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан 139,426,000 төгрөг, Б.*******т төлсөн 92,000,000 төгрөг, нийт8,301,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Д.*******, Г.******* нарын өмчлөлд байсан тээврийн хэрэгслийг Х.******* С.******* нар шилжүүлж авсан мөнгийг Ц.******* шаардах эрхгүй. Тооцоо нийлсэн актыг 2013 онд үйлдсэн байх ба уг баримтад зурагдсан гарын үсэг нь Х.*******гийнх гэдэг нь эргэлзээтэй. 2013 онд тооцоо нийсэн юм бол яагаад өнөөдрийг хүртэл мөнгөө шаардахгүй байсан бэ. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Б.*******ээс мөнгө зээлж авч байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5.1 нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, кассын орлогын ордер, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэр, дансны хуулга,
5.2 хариуцагчаас гаргасан тооцоо нийлсэн хэлцэл, зээлийн гэрээнүүд, барьцааны гэрээнүүд, зээлийн гэрээг сунгасан гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, гүйцэтгэх хуудас, Улсын дээд шүүхийн тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар магадлал, автомашин худалдах-худалдан авах гэрээ, орлогын ордер, дансны хуулга, итгэмжлэл, шүүгчийн захирамжууд,
5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Шүүхийн тусгай архиваас ирүүлсэн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 461,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан 408,301,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.*******ын өмнөөс 461,000,000 төгрөгийг Д.д төлсөн. Уг 461,000,000 төгрөгийг би төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч мөнгийг бодитоор Ц.******* авсан тул түүний өмнөөс төлсөн мөнгийг гаргуулна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 461,000,000 төгрөгийг Х.******* нь Д.д төлөхөөр шийдвэрлэсэн. Х.******* надад өртэй байсан тул Д.гаас зээлж авсан мөнгөө надад өгөх өрөндөө өгсөн. Мөн Х.******* нь надаас мөнгө зээлдэг байсан ба тооцоо нийлсэн баримтаар 139,426,000 төгрөгийн өртэй байгаа. Мөн миний нөхөр болон хүүгийн нэр дээрх тээврийн хэрэгслийг худалдан авсан 176,875,000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байгаа. Би Х.*******гийн өмнөө Г.*******т 92,000,000 төгрөгийн өрийг нь төлсөн гэж тус тус тайлбарлаж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1 Д., Х.******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Д. нь 250,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлэх, Х.******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг сарын 3,2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээрх зээлийн гэрээний дагуу Д. нь 250,000,000 төгрөгийг Ц.*******ын эзэмшлийн Голомт банк дахь тоот данс руу Болоомаагаас зээл гэх гүйлгээний утгаар шилжүүлжээ.
Зээлдүүлэгч Д. нь дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж Х.*******д холбогдуулан үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 86,000,000 төгрөг, алданги 125,000,000 төгрөг, нийт 461,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжаар хариуцагч Х.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхийн тусгай архиваас дээрх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар шийдвэрлэсэн хэрэгт авагдсан баримтуудыг бүхэлд нь ирүүлсэн ба нэхэмжлэл, нэхэмжлэлийн хувийг гардуулсан баримт, эрх-үүрэг танилцуулсан баримтад Х.******* өөрөө гарын үсгээ зурсан, мөн тэрээр 461,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр гаргасан байна.
Талуудын хэн алины тайлбар болон гэрч Д.гийн мэдүүлгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжид гүйцэтгэх хуудас бичигдэж, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, төлбөр төлөгч Х.******* нь төлбөрөө бүрэн төлөөгүй үйл баримт тогтоогдсон.
3.2 Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Ц.******* нар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн хэлцэл гэх баримтыг үйлдэж, уг баримтаар зээлдэгч Х.******* нь зээлдүүлэгч Ц.*******д нийт 139,426,000 төгрөгийн өглөгтэй болохыг тогтоосон байна. /1-р хх-80/
3.2а Г.*******, Х.******* нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г.******* нь ******* улсын дугаартай, Dodge Durango маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, Х.******* нь 50,000 ам долларын үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-202/
Д.*******, С.******* нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д.******* нь ******* улсын дугаартай Nissan patrol маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, С.******* нь 75,000 ам долларын үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-203/
Мөн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ц.*******, Х.******* нар зээлийн гэрээ гэх нэртэй байгуулж, зээлдэгч Х.******* нь 176,875,000 төгрөгийг Ц.*******д 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Хариуцагч Ц.*******аас ... 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Х.*******тай байгуулсан зээлийн гэрээ нь тус өдөр Г.*******, Х.*******, Д.*******, С.******* нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслүүдийн үнийг төгрөг рүү хөрвүүлж, нийт 176,875,000 төгрөг болохыг баталгаажуулсан. Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг зээлийн гэрээ рүү шилжүүлсэн гэж тайлбарласан.
3.2б Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерийн баримтаар 2017 оны дугаар сарын 03-ны өдөр Ц.*******аас Б.*******т 15,000,000 төгрөгийг орлого гэх гүйлгээний утгаар, 2017 оны дугаар сарын 04-ний өдөр 35,000,000 төгрөгийг төлбөр гэх гүйлгээний утгаар, Голомт банкны дансны хуулгаар 2017 онд 1,000,000 төгрөгийг орлого гэх гүйлгээгээр, 20,000,000 төгрөгийг зээлийн төлбөр гэх гүйлгээгээр, 2018 онд 21,000,000 төгрөгийг зээлийн төлбөр гэх гүйлгээгээр тус тус шилжүүлсэн байна. /1-р хх-217-221/
3.3 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар магадлалаар хариуцагч Х.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 187,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 418,040,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
хариуцагч Х.*******гаас гаргасан ,,,, тоотын 140.06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.гаас Х.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 461,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тэрээр төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед уг зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, Ц.******* төлөх үүрэгтэй гэж маргах боломжтой байсан байхад Х.******* нь өр төлбөрийг өөрөө төлөхийг зөвшөөрсөн атлаа хожим энэ талаар маргаж буй нь үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар магадлалаар Ц.*******ын нэхэмжлэлтэй Х.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 606,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.
Уг иргэний хэрэгт Х.*******гаас ...Д.гаас зээлсэн 250,000,000 төгрөгийг Ц.*******ын дансаар дамжуулж авсан, Ц.*******тай зээлийн харилцаа үүсгээгүй гэж тайлбарлаж, маргаж байсан байна. Тус иргэний хэрэгт Х.******* нь Ц.*******ын дансаар дамжуулан 250,000,000 төгрөгийг Д.гаас авсан болохоо өөрөө тайлбарласан атлаа одоо энэ иргэний хэрэгт ...Д.гаас зээлсэн 250,000,000 төгрөгийг Ц.******* надад өгөөгүй, түүний өмнөөс төлбөр төлсөн гэж тайлбарлаж буй нь зөрүүтэй, үнэн бодит байдалд нийцэхгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Д.гаас ...Ц.*******ыг таньдаг байсан ба түүний эгч Х.******* 250,000,000 төгрөг зээлэхийг хүссэн. Би Х.*******д мөнгө зээлдүүлэхдээ Ц.*******ын дансаар шилжүүлж өгсөн гэж мэдүүлсэн.
Хариуцагч Ц.*******аас ...Х.******* надад 280,000,000 төгрөгийн өртэй байсан. Д.гаас зээлсэн 250,000,000 төгрөгийг надад төлөх 280,000,000 төгрөгийн өр төлбөртөө өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж, няцаагаагүй.
Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ц.*******ын өмнөөс 461,000,000 төгрөгийг төлж хохирсон гэж уг мөнгөн хөрөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул уг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Х.*******, Ц.******* нар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн хэлцэл-ийн баримт үйлдэж Х.*******г 139,426,000 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан байна. Уг тооцоо нийлсэн хэлцэлд Х.******* нь 2014.10.15-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 31,450,000 төгрөг, хүү 15,096,000 төгрөг, 2014.09.08-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 31,000,000 төгрөг, хүү 22,320,000 төгрөг, 2014.09.09-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт 23,000,000 төгрөг, хүү 16,560,000 төгрөг, нийт 139,426,000 төгрөгийг Ц.*******д төлөх өр төлбөртэй байгааг тусгажээ.
Хариуцагч Ц.*******аас ...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн хэлцэлд тусгасан зээлийн гэрээний үүрэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар магадлалаар шийдвэрлэсэн зээлийн гэрээний үүргээс тусдаа, өмнө нь нэхэмжилж байгаагүй зээлийн төлбөр гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн хэлцэл-ийн баримтаар урд байгуулагдсан 3 зээлийн гэрээний үүргийн хэмжээг тодорхойлж баталгаажуулсан байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Х.*******гаас ... сөрөг нэхэмжлэлээр шаардсан тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон 139,426,000 төгрөгийг төлөхгүй. Тооцоо нийлсэн баримтад тусгасан зээлийн гэрээнүүд бодитоор байгуулагдаагүй. Үнэхээр бодитоор байгуулагдсан зээлийн гэрээ байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд яагаад нэхэмжлэхгүй явсан нь эргэлзээтэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж, маргасан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.
Хариуцагч Ц.******* нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн хэлцлийн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон байна. Тэрээр тооцоо нийлсэн хэлцлийн үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсантай холбоотой баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй. Уг хэлцлийн үүргийг 2024 оны дугаар сарын 02-ны өдөр сөрөг нэхэмжлэлээр шаардаж гаргасан нь зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ. Иймд хариуцагч Ц.*******аас гаргасан 139,426,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Хариуцагч Ц.******* нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 176,875,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...миний нөхөр Д.******* болон хүү Г.******* нарын өмчлөлд байсан тээврийн хэрэгслийг Х.*******, түүний нөхөр С.******* нар худалдан авсан. Тээврийн хэрэгслийн үнэд нийт 176,875,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Уг мөнгийг төлөхийг баталгаажуулж би Х.*******тай зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтаар Г.*******, Х.******* нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г.******* нь ******* улсын дугаартай, Dodge Durango маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, Х.******* нь 50,000 ам долларын үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн,
Мөн Д.*******, С.******* нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д.******* нь ******* улсын дугаартай Nissan patrol маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, С.******* нь 75,000 ам долларын үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь тогтоогдсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Д.*******, Г.******* нараас ...өөрсдийн өмчлөлд байсан ******* улсын дугаартай, Dodge Durango маркийн, ******* улсын дугаартай Nissan patrol маркийн тээврийн хэрэгслүүдийг Х.*******, С.******* нарт худалдсан талаар мэдүүлсэн.
Дээрх автомашин худалдах-худалдан авах гэрээ, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээс дүгнэвэл Г.*******, Х.******* нар, Д.*******, С.******* нарын хооронд тус тус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдах-худалдан авах гэрээний хариу үүргийг гэрээ байгуулсан талууд болох Г.*******, Х.******* нар, Д.*******, С.******* нар гүйцэтгэх, үүргийн төлбөрийг шаардах эрхтэй. Гэтэл дээрх худалдах-худалдан авах гэрээний үүрийг гэрээ байгуулаагүй, тээврийн хэрэгслийн өмчлөгч биш этгээд болох Ц.******* шаардаж буй нь үндэслэлгүй.
Ц.*******, Х.******* нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч Х.******* нь 176,875,000 төгрөгийг Ц.*******д 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар уг зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй байна.
Дээр дурдсан автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш худалдагч Г.*******, Д.******* нараас Ц.*******д шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй итгэмжлэл олгосон нь уг гэрээний үүргийг Ц.******* өөрийн нэрийн өмнөөс шаардах эрхийг эдлэхгүй юм.
Иймд хариуцагч Ц.*******аас гаргасан 176,875,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Хариуцагч Ц.*******аас Б.*******т 2017 оны дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөгийг орлого гэх гүйлгээгээр, 2017 оны дугаар сарын 04-ний өдөр 35,000,000 төгрөгийг төлбөр гэх гүйлгээгээр, 2017 онд 1,000,000 төгрөгийг орлого гэх гүйлгээгээр, 20,000,000 төгрөгийг зээлийн төлбөр гэх гүйлгээгээр, 2018 онд 21,000,000 төгрөгийг зээлийн төлбөр гэх гүйлгээгээр тус тус шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, Голомт банкны дансны хуулгаар тогтоогдсон.
Дээрх мөнгөн гүйлгээний баримтуудыг хариуцагч Ц.*******аас ...Х.******* нь Б.*******ээс эхлээд 15,000,000 төгрөг, дараа нь 20,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Б.******* нь миний найз ба Х.*******г зээлийн төлбөрөө төлөхгүй байна гэж над руу уурлаад байсан тул би өмнөөс нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 92,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б.*******ээс ...Би Ц.*******д 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг мөнгийг түүний эгч Х.******* зээлж байгаа гэсэн. Дараа нь 20,000,000 төгрөгийг дахин бэлнээр Ц.*******д өгсөн, Ц.******* эгч Х.*******д аваачиж өгнө гэсэн. Надаас зээлсэн мөнгийг Ц.******* төлсөн ба нийт үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 80,000,000 гаруй төгрөг төлсөн. Бид зээлийн хүүг амаар тохирсон байсан гэж мэдүүлсэн.
Хэрэгт авагдсан дээрх Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, Голомт банкны дансны хуулгын баримтаар шилжүүлсэн мөнгөн гүйлгээгээр Ц.*******аас нийт 92,000,000 төгрөгийг Б.*******т шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч уг мөнгөн хөрөнгийг Х.*******гийн өмнөөс түүний өр төлбөрт шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөнгөн гүйлгээний утгаас үзвэл орлого, төлбөр, зээлийн төлбөр гэх гүйлгээний утгатай байх ба үүнд Х.*******гийн зээлийн төлбөр гэх баримтад мэдээлэл агуулагдаагүй байна. Иймд дээрх мөнгөн гүйлгээний баримтыг үндэслэн Ц.*******ыг Х.*******гийн өр төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Х.*******гаас ...би Б.*******ээс мөнгө зээлж аваагүй гэж маргасан ба энэ тохиолдолд хариуцагч Ц.******* нь Б.*******ээс зээлсэн гэх мөнгөн хөрөнгийг Х.*******д хүлээлгэж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэгт Х.*******д Б.*******ээс зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн талаарх баримт авагдаагүй.
Хариуцагч Ц.******* нь нийт 92,000,000 төгрөг төлсөн гэж, гэрч Б.******* 80,000,000 төгрөг төлсөн гэж зөрүүтэй тайлбар, мэдүүлэг гаргаж байна.
Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.*******аас гаргасан 92,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч/хариуцагч/ хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,462,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,357,405 /1,739,455+617,950/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.*******д холбогдох 461,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.*******гийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Х.*******д холбогдох 408,301,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,462,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,357,405 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ