| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/06777/И |
| Дугаар | 191/ШШ2025/00840 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/00840
202... 01 30 191/ШШ202.../00840
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар хороолол, ...байрлах, ... ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, .. дугаар хороолол, ...... тоотод байрлах, ... ХХК /РД:.../-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14,...0,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Э м м групп ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С ХХК нь нэг бүрийн үнэ болох 47,000 төгрөгийн үнэтэй 300 ширхэг Ice tree гэх 14,...0,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг 2022 оны .. дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Э м м групп ХХК-д хүлээлгэн өгч тооцоо нийлсэн.
Гэтэл Э м м групп ХХК-аас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ болох 14,...0,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлбөрийг шилжүүлээгүй ба манай компанийг хохироож байна.
Иймд С ХХК-ийн нийлүүлсэн 14,...0,000 төгрөгийн бараа материалын төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Э м м групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С ХХК болон Э м м групп ХХК-ийн хооронд 2022 онд харилцан бартерын журмаар бараа бүтээгдэхүүн арилжаалах хэлцэл явагдаж 2022 оны .. дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч С ХХК-аас нэг бүр нь 47,000 төгрөгийн 300 ширхэг Ice tree архи хүлээн авч нийт 14,...0,000 төгрөгийн тооцоо үүссэн байна.
Цаашид бараа бүтэгдэхүүн хүлээн авснаар төлбөр тооцоог бартераар орон сууцны захилгын гэрээ хийх замаар төлөх байсан боловч дахин бараа бүтээгдэхүүн хүлээн аваагүй байна.
Иймд нэхэмжлэгч талтай төлбөр тооцоог барагдуулах талаар эвлэрэн хэлэлцэх боломжтой болно гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-.../
3.2 Борлуулалтын баримт /хх-../
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Э м м групп ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14,...0,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагчид нэг бүр нь 47,000 төгрөгийн үнэтэй 300 ширхэг нийт 14,...0,000 төгрөгийн Ice tree гэх архийг 2022 оны .. дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгч тооцоо нийлсэн. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл нэг ч төлбөрийг шилжүүлээгүй ба манай компанийг хохироож байна гэж тайлбарласан.
3. Хариуцагч Э м м групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, талуудын хооронд 2022 онд харилцан бартерын журмаар бараа бүтээгдэхүүн арилжаалах хэлцэл явагдаж 2022 оны .. дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч С ХХК-аас нэг бүр нь 47,000 төгрөгийн 300 ширхэг Ice tree архи хүлээн авч нийт 14,...0,000 төгрөгийн тооцоо үүссэн. ...Төлбөр тооцоог барагдуулах талаар нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх боломжтой гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хэрэгт авагдсан БР140308 дугаартай Борлуулалтын баримт-аас үзвэл Ice tree 700 ml, нэг бүр нь 47,000 төгрөгийн үнэтэй, 300 ширхэг, нийт 14,...0,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг С ХХК-аас Э м м групп ХХК-д хүлээлгэн өгч талууд баримтад гарын үсэг зуржээ.
4.2 Хариуцагч талаас ....2022 онд харилцан бартерын журмаар бараа бүтээгдэхүүн арилжаалах хэлцэл явагдаж..., ...бараа бүтээгдэхүүн хүлээн авсанаар төлбөр тооцоог бартерийн орон сууцны захиалгын гэрээ хийх замаар төлөх байсан боловч дахин бараа бүтээгдэхүүн хүлээн аваагүй гэх хариу тайлбарыг шүүхэд гаргасан бол шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас талууд бартерын гэрээ хийгээгүй, төлбөрийг удаа дараа шаардахад хариуцагчаас бартерын журмаар төлөх санал гаргаж байсан ч орон сууцаа танилцуулаагүй, гэрээг бичгээр хийгээгүй гэх тайлбарыг гаргаж байна.
.... Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулсан.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Хариуцагч нь 2022 онд харилцан бартерын журмаар бараа бүтээгдэхүүн арилжаалах хэлцэл хийгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2... дугаар зүйлийн 2....2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул талуудын хооронд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
... Дээрх хэрэгт авагдсан Борлуулалтын баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Э м м групп ХХК нь Ice tree 700 ml /архи/ бүтээгдэхүүний төлбөрт 14,...0,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 20.. дугаар зүйлийн 20...1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
Хариуцагч Э м м групп ХХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч С ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй.
7. Бараа бүтээгдэхүүн хүлээн авсан болон 14,...0,000 төгрөгийн тооцоолол үүссэн талаар хариуцагч тал маргаагүй боловч ...нэхэмжлэгч талтай төлбөр тооцоог барагдуулах талаар эвлэрэн хэлэлцэх боломжтой... талаар тайлбарласан, гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх тайлбар гаргаж байна.
8. Иймд хариуцагч Э м м групп ХХК-аас 14,...0,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
9. Нэхэмжлэгч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,4...0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э м м групп ХХК-аас 228,4...0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... дугаар зүйлийн 11....2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э м м групп ХХК-аас 14,...0,000 /арван дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..... дугаар зүйлийн ......1, ..0 дугаар зүйлийн ..0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,4...0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э м м групп ХХК-аас 228,4...0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ