Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/35

 

 

2023 оны 09 сарын 01-ний өдөр                Дугаар 2023/ДШМ/35                                Өвөрхангай аймаг

 

П.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор Ц.Нэргүй

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням

Шүүгдэгч П.Л /цахимаар/

Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг  оролцуулан    

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн П.Л-д холбогдох эрүүгийн  2327000370058 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн ... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт ..... гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/260 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/69 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Аргай овгийн П.Л /РД:...../,

П.Л нь 2022 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн .... сумын 1 дүгээр багт оршин суух Ч.Г-ийн гэрт мал хариулна гэж очоод малыг нь хариулахдаа унаж байхаар итгэмжлэн хариуцуулсан мотоциклийг бусдад худалдаж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас П.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Аргай овгийн П.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нэг жилийн хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 01 жил 08 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан 01 жил 08 сар 29 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Би Ч.Г гэх айлд мал маллаж байхдаа надад хариуцуулж өгсөн мотоциклийг өөрийн гэсэн мотоциклтэй болчихлоо гэж нөхцөл байдлыг буруугаар төсөөлж мөнгөний хэрэг гарахаар нь 100 000 төгрөгөөр хүнд худалдсан.

Миний бие анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Иймд хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй бөгөөд бусдад учруулсан хохирол болох 900 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.

Би ам бүл гурвуулаа. Өндөр настай эцэг эхийн хамт амьдардаг бөгөөд эцэг эх хоёртоо түшиг тулгуур болж явдаг. Ээж маань хүнд өвчтэй элэгний болон тархины хорт хавдартай, олон удаагийн хагалгаанд орсон хүн байдаг юм. Мөн аав маань сүүлийн үед эрүүл мэнд нь муудаж байнгын эмчийн хяналтад байж хүний асаргаанд орсон. Нэг хоногийн ч өмнө гэсэн өвчтэй эцэг эхтэйгээ уулзаж өөрийн биеэр асармаар байна. Миний холбогдсон гэмт хэрэгт тохирох нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрх хязгаарлах ял, хорих ял зэргээс сонгож оногдуулахаар заажээ.

Иймд миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон, миний хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч П.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Надад оногдуулсан ялыг багасгаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би ээж аавтайгаа хамт амьдардаг аав, ээжийн минь бие муу байгаа учир надад оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү гэв.

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан байна. Анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдалд нийцүүлж шийдвэрлэсэн байна. Зорчих эрхийг хязгаарлах болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээс сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал.

Анхан шатны шүүхэд прокурорын зүгээс шүүгдэгчид 7-н сарын хорих ял оногдуулах саналыг гаргасан. Шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд 1 жилийн хорих ял шийтгэж өмнө эдлээгүй үлдсэн 8-н сар 29-н хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8-н сар 29-н хоногийн хугацаагаар тогтоосон. Хуульд тэнсэн харгалзаж болохоор хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс хуульд заасан тэнсэн харгалзах үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Иймд анхан шатны шүүхээс хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Л-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан. Улсын яллагчийн зүгээс 7-н сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчийн ялын саналыг харгалзан үзэлгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Шүүгдэгчийн холбогдох хэрэгт оногдуулах ялын санкцын хувьд Эрүүгийн хуульд заасан 4-н төрлийн ялаас аль нэгийг нь сонгохоор хуульчилсан учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахгүйгээр заасан эсхүл хорих ялын дээд хэмжээ 3-н жил хүртэл түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол ялыг хөнгөрүүлэх эсхүл хорихоос өөр төрлийн төрлийн ял оногдуулах боломжтой гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1-т зааснаар шүүх хэргийн шийдвэрлэх хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзнэ гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчид тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно гэж заасан. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн учир хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолоор шүүгдэгч П.Л-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байдаг. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 8-н сар 29-н хоногийн өмнө суллаж шийдвэрлэсэн. Тэнсэн суллагдсаны дараа буюу 40 хоногийн дараа П.Л нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр уг гэмт хэрэгт холбогдсон. Ийм учраас түүнийг 40 хоногийн хугацааг эдэлсэн гэж үзэж эдлэх ялаас хасаж өгнө үү. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд түүний ээж хоёр хорт хавдартай гэж эмчлэгдэж байгаа. Түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн байдал учирсан хохирол хор уршгийн шинж байдал зэргийг харгалзаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Эдлээгүй үйлдсэн ялаас эдэлсэн 40 хоногийн хорих ялыг хасаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.           

                 П.Л нь 2022 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багт оршин суух Ч.Г гэрт мал хариулна гэж очоод малыг нь хариулахдаа унаж байхаар итгэмжлэн хариуцуулсан мотоциклийг бусдад худалдаж завшсаны улмаас хохирогч Ч.Г т 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манай эхнэр Ч 2022 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн төв дээр явж байгаад П.Л гэх хүнтэй таарч хэд хоног мал хараад өгөөч гэсэн чинь зөвшөөрч эхнэр хөдөө гэрт аваад ирсэн. Манайд 3-4-н хоног хонь хариулаад манай хонинд унадаг ногоон өнгийн Даюун маркын мотоциклийг унаад мал хараад байж байсан. Нэг өдөр хонь эргүүлчихээд ирье гэж хэлээд мотоцикл унаад явсан эргэж ирээгүй. Хятад улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн Даюун маркын мотоцикль байгаа. Ногоон өнгийн арьсан суудалтай, баруун хойд талын гэрэл дохио хагарч скочоор наасан байгаа. ...Би бэлэглэж өгсөн зүйл байхгүй. Өгнө гэж яриагүй, хонь эргүүлээд ирье гэж хэлээд унаж яваад дахиж ирээгүй алга болсон. Би энэ мотоциклийг авч унаад 4-н жил болж байгаа 1000000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манай ахынх                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   П.Л гэх хүнээр малаа харуулах гээд аймгийн төв дээрээс гэр рүүгээ авч явсан. Гэрт нь мал хариулж байгаад нэг орой үхэр хурааж ирэх гээд мотоциклийг нь унаад яваад ирээгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 15-17 дугаар хуудас/

                

                 Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...П.Л гэх хүн хоёулаа ирсэн. Манай сумын Хар нүдэнгийн тал гэх газраас зүүн тийш оторт мал тууж яваа аймгийн төвөөс шинэ мотоцикл худалдаж авсан. 2 мотоцикль авч явж чадахгүй хуучин мотоциклоо зарж бензин маслоны мөнгө хийх хэрэгтэй байна.

150000 төгрөгөөр авчих гээд гуйсан. Би 100000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Хулгайн юм биш биз гэж асуухад үгүй, тийм юм байхгүй найдвартай гэж хэлсэн... гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20, 60-61 дүгээр хуудас/

 

                 Хөрөнгийн үнэлгээний үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 04 дүгэар сарын 12-ны өдрийн 4/09 дугаартай: “...2015 онд үйлдвэрлэгдсэн Супер Даюун DY150 маркын мотоциклийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 800000 /найман зуун мянган/ төгрөг үнэлж байна... гэх дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Л-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Л нь давж заалдах шатны шүүхэд “...Ээж маань хүнд өвчтэй элэгний болон тархины хорт хавдартай, олон удаагийн хагалгаанд орсон хүн байдаг. Мөн аав маань сүүлийн үед эрүүл мэнд нь муудаж байнгын эмчийн хяналтад байж хүний асаргаанд орсон. Миний холбогдсон гэмт хэрэгт тохирох нийтэд тустай ял, зорчих эрх хязгаарлах ял, хорих ял зэргээс сонгож оногдуулахаар заажээ. ...Иймд миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон миний хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж, өмнө нь шийтгүүлсэн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

            Шүүгдэгч П.Л-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь Эрүүгийн хуульд ... хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчлагдсан.

            Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг.

            Шүүгдэгч П.Л нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/260 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/69 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч П.Л-ын хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн гомдлыг хангах боломжгүй байна.

            Харин шүүгдэгч П.Л-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих шийтгэснийг 6-н /зургаан/ сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Л-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 94 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолын:

              а/. 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6-н /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

               б/. 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нэг жилийн хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 01 жил 08 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6-н сарын хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 01 жил 02 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж, 

     в/. 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан 01 жил 08 сар 29 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан 01 жил 02 сар 29 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 94 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.