| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03189/И |
| Дугаар | 191/ШШ2025/00745 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/00745
...2... 01 28 191/ШШ...2.../0074...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ... овогтой Дор Отн /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, Их тойруу, ... цогцолбор, .. тоотод байрлах, .... ХХК /РД:/-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд 22,...7,143 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.От
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.От нь хариуцагч Е б мо ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ...23 оны 11 дүгээр сарын 1...-ны өдөр дуудлага худалдаанд оролцох гэрээ байгуулан TOYOTA HARRIER, LEXUS RX4...0 маркийн автомашины дуудлага худалдаанд оролцохоор тохирсон. Дуудлага худалдааны зардал болох 100,000 иен буюу 2,34...,000 төгрөгийг ...23 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр компанийн худалдааны менежер Б.Лхгийн дансанд шилжүүлсэн. Тус мөнгийг би өөрийн ажлын байран дээр байхдаа худалдааны зөвлөх Ууганбаяртай утсаар холбогдон тус данс руу шилжүүлсэн.
Гэтэл дуудлага худалдаанаас миний сонирхож байсан автомашин миний төлөвлөсөн санхүүд таарахгүй авч өгч чадахгүй байсан.
Миний нөхөр Э.О өөрийн биеэр ...23 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр очиж уулзсан. Тухайн өдөр LEXUS NX300 маркын автомашиныг санал болгосон. Тухайн өдрийн орой тус санал болгосон машиныг дуудлага худалдаанаас авсан хэмээн Япон талын зардал болох 1,866,000 иен буюу 41,......3,980 төгрөгийг шилжүүлэхийг хүссэн. Япон талын зардлыг ...23 оны 11 дүгээр сарын 30, ...23 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хоёр хуваан Б.Лхгийн данс руу шилжүүлсэн.
Худалдах худалдан авах гэрээнд тусгасан барааг нийлүүлэх хугацаа болох 60-90 хоногийн хугацаа дуусгавар болсон хэдий ч барааг нийлүүлэхгүй, ямар нэгэн мэдээллээр хангахгүй, холбоо тогтоохгүй байсан учир ...24 оны 3 дугаар сарын 22-ны өдөр очиход Е б мо ХХК нь лацдуулсан байсан. Энэ талаар Facebook page-д зураг хэлбэрээр тавин лавлахад 3.Ихбаяр нь өөрөө утсаар холбоо тогтоосон бөгөөд Японд байх үеэр нь түрээсээ төлөөгүйн улмаас лацдуулсан талаараа хэлсэн. Дээрх өдрөөс хойш хэдхэн хоногийн дараа таны захиалсан автомашин ажлын 10 хоногт бахдан ирэх тул үлдэгдэл төлбөрөө бэлдэж байхыг хүссэн.
...24 оны 3 дугаар сарын 21-ний өдөр миний захиалсан LEXUS NX300 маркийн AYZ-100......648 арлын дугаартай машин UNEGUI.MN хуудсанд 69,000,000 төгрөгөөр зарагдахаар зар тавигдсан байсан. Энэ талаар ажилчдаас нь тодруулахад Япон талаас алдаа гаргасан өнгөрөгч 2 дугаар сард ижил асуудал үүссэн гэхдээ автомашиныг бүрэн хүлээлгэж өгсөн хэмээн тайван хүлээхийг хүссэн.
...24 оны 3 дугаар сарын 2...-ны өдөр автомашин тань гааль дээр буух гэж байгаа тул үлдэгдэл төлбөрөө шилжүүлэх үү хэмээн менежер н.А дахин залилан үйлдэж мөнгө авахаар залгасан. ...24 оны 3 дугаар сарын 27-ны өдөр автомашиныг заавал хүлээлгэн өгнө, хохиролгүй болгоно хэмээн менежер н.А бичиг хийж өгсөн.
Асуудал үүсгэн асууж сураглаж эхэлсэн цаг үеэс эхлэн цаг хожиж, анхнаасаа машин хүлээлгэж өгөх зорилгогүйгээр мөнгө авч залилан үйлдсэнээ нуун дарагдуулж, өдөр хоногийг сунжруулан, таны авто машиныг Монголд зарж байгаа хүнээс нь худалдан авч өгнө хэмээн үнэмшүүлж, маргааш, маргааш хэмээн явсаар өнөөдрийг хүрсэн. Шүүхээр шийдвэрлүүлэх хэрэггүй хэл амаараа учираа олцгооё, таньд автомашиныг нь заавал худалдан авч өгөн хохиролгүй болгоно хэмээн машин худалдаж авах урьдчилгаа болгон 33,000,000 төгрөгийг шилжүүлсэн. З.аас автомашин авч өгнө гэсэн бичлэг нь хүртэл байгаа.
Миний захиалсан автомашин ...7,691,837 төгрөг байсан. Үүнээс Япон талын зардлыг төлсөн. Хэрэв автомашиныг Монгол Улсад оруулж ирэн хүлээлгэн өгсөн бол зардал нь 13,792,8...7 төгрөг болох байсан.
Одоо автомашиныг авсан этгээд нь 69,000,000 төгрөгөөр бусдад борлуулж байгаа учраас энэ дүнгээс Монгол Улсад гарах зардал болох 13,792,8...7 төгрөг, хариуцагчаас хүлээн авсан 33,000,000 төгрөгийг хасаад 22,...7,143 төгрөгийг нэхэмжилж байна.
Дээрх 22,...7,143 төгрөгөөс захиалгын гэрээ болон худалдан худалдах авах гэрээний үлдэгдэл төлбөр нь 10,898,980 төгрөг, хохирол нь 11,308,163 төгрөг болно гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Е б мо ХХК нь Д.Оттэй автомашин захиалгын гэрээ байгуулсан талаар маргадаггүй. Тус гэрээний дагуу дуудлага худалдаанд оролцох шимтгэлийн төлбөр мөн тухайн автомашины үндсэн Япон улсад төлөх төлбөр гээд нийтдээ 43,898,980 төгрөгийг тухайн байгууллагын ажилтан болох менежерийнхээ данснаар дамжуулж авсан талаар маргадаггүй.
Гэвч тухайн нэхэмжлэгчийн захиалсан автомашиныг Япон улсын дуудлага худалдаанд орж авч чадаагүй алдсан байсан. Энэ тохиолдолд тэр даруйд нь менежерүүд нь удирдлагууддаа хэлээд адилхан гүйлттэй, адилхан онтой, адилхан үзүүлэлттэй машинуудыг тохируулж авах журмаар асуудлыг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчийн захиалгийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Өөр этгээд дуудлага худалдаанд оролцон худалдаж авч Монгол Улсад орж ирээд 1... болон түүнээс дээш хувийнхаа ашгийг нэмээд зарсан гэсэн үг. Энэ нөхцөл байдлыг талууд мэдэж байсан учраас харилцан тохиролцож гэрээг цуцлаад хуульд заасны дагуу өгсөн авснаа буцааж, нэхэмжлэгчид 33,000,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан. Үлдэгдэл 10,898,980 төгрөгийг төлж барагдуулж чадаагүй гэдэг дээр маргадаггүй.
Харин зөрүү үнэ хохирол, олох ёстой байсан орлого гэдгийг ямар хууль зүйн үндэслэлээр шаардаад байгааг ойлгохгүй байна. Япон Улсаас автомашин авахад Монгол Улсад зарагддаг үнээс 1...-... хувийн бага үнээр авдаг. Монгол Улсад орж ирсэн нөхцөлд ченжүүд үнийг нь нэмж зардаг асуудлууд гардаг. Дээрээс нь автомашины үнэ улирлаас, улс төрийн шийдвэр, гаалийн өвөрмөц хамаарал зэргээс байнгын ихсэх, багасах төлөвтэй байдаг. 11,308,163 төгрөгийн орлогыг хааж хохирол учруулсан гэж нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл, хууль зүйн үндэслэл нь огт ойлгомжгүй, тодорхойгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх..., 8/, Дуудлага худалдаанд оролцох гэрээ /хх-6-7/, Худалдах худалдан авах гэрээ /хх9-11/, Автомашин хүлээлгэн өгөх тухай /хх-12/, дансны хуулга /хх13-21/, талуудын харилцсан зурвас, чат, зар /хх23-73/,
4 Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8.../,
.... Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх100-113/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.От нь хариуцагч Е б мо ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд 22,...7,143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Отгийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ талууд гэрээ байгуулж, Япон Улсад зохиогдох дуудлага худалдаанаас автомашин худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, автомашиныг огт захиалаагүй байж надаас Япон Улсад гарах зардалд 43,898,980 төгрөгийг авсан. Миний захиалсан автомашиныг өөр этгээд авч Монгол Улсад оруулж ирэн 69,000,000 төгрөгөөр худалдахаар Үнэгүй.мн сайтад зар тавьсан байсан. Хариуцагчаас намайг хохиролгүй болгож өгнө гэсэн боловч биелүүлээгүй. Талууд гэрээг цуцлаад өгсөн мөнгөө буцааж авна гэсэн тохиролцоонд хүрээгүй, хариуцагчаас намайг машинтай болгож өгнө гэсэн тохиролцоо хийж мөнгө буцааж өгсөн. Би өөрт орж ирэх байсан орлогоороо хохирсон учир хохирлоо шаардах эрхтэй. гэх агуулгаар тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, Талууд автомашин захиалгын гэрээ байгуулсан болон тус гэрээний дагуу дуудлага худалдаанд оролцох шимтгэлийн төлбөр, автомашины үндсэн төлбөрт нийт 43,898,980 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан талаар маргадаггүй.
Гэвч нэхэмжлэгчийн захиалсан автомашиныг Япон Улсын дуудлага худалдаанд орж авч чадаагүй алдсан байсан. Энэ тохиолдолд тэр даруйд нь менежерүүд нь удирдлагууддаа хэлээд адилхан гүйлттэй, адилхан онтой, адилхан үзүүлэлттэй машинуудыг тохируулж авах журмаар асуудлыг шийдвэрлэдэг боловч нэхэмжлэгчийн захиалгийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Өөр этгээд автомашиныг дуудлага худалдаанаас авч өөрийн ашгийг шингээн 69,000,000 төгрөгөөр худалдахаар болсон байсан. Энэ нөхцөл байдлыг талууд мэдэж гэрээг цуцлахаар тохиролцон нэхэмжлэгчийн өгсөн төлбөрөөс 33,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 10,898,980 төгрөгийг төлж барагдуулах талаар маргахгүй.
Харин нэхэмжлэгч автомашины зөрүү үнээс хохирол, олох ёстой байсан орлого гэж 11,308,163 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
4.1 Д.От, Е б мо ХХК-ийн хооронд ...23 оны 11 дүгээр сарын ...-ны өдөр Дуудлага худалдаанд оролцох гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, Е б мо ХХК нь худалдан авагчийн хүсэл сонирхолд нийцсэн автомашиныг авах өдөр хүртэл Япон Улсад зохиогдож буй өдөр бүрийн дуудлага худалдаанд оролцон автомашиныг авч өгөх, Д.От нь дуудлага худалдаанд оролцох барьцаа төлбөрт 100,000 иен төлөх, дуудлага худалдаанд байршуулсан төлбөр буюу 100,000 иен нь автомашины үндсэн үнэд орж тооцогдохоор талууд тохиролцжээ.
4.2 Дээрх гэрээний дагуу ...23 оны 11 дүгээр сарын ...-ны өдөр Д.От нь барьцаа төлбөрт 2,32...,000 төгрөгийг хариуцагчид төлсөн гэж Бэлэн мөнгөний орлогын баримт-д бичигдсэн боловч бодитоор 2,34...,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон байна.
4.3 ...23 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр талуудын хооронд Худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, худалдагч нь AYZ1...-100...648 арлын дугаартай, Lexus NX 300h version L маркийн худалдан авагчийн захиалсан автомашиныг 90 хоногт хүлээлгэн өгөх, худалдан авагч нь автомашины үндсэн үнэ 1,866,000 иен төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.
4.4 Худалдах худалдан авах гэрээний 3.1-т худалдан авагч нь ...23 оны 11 дүгээр сарын ...-ны өдөр 100,000 иен шилжүүлсэн, ...23 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Япон талын зардал болох урьдчилгаа 41,......3,980 төгрөг өгсөн. Бүрэн төлөв гэснээс гадна хэрэгт авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-ын баримтаас үзвэл нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгт нийт 43,898,980 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь тогтоогдсон.
.... Талууд тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт нийт 43,898,980 төгрөгийг төлсөн, хариуцагчаас нэхэмжлэгчид 33,000,000 төгрөгийг буцаан өгсөн талаар маргаагүй боловч гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүйгээс хохирол шаардах эрхтэй эсэх, түүний хууль зүйн үндэслэлийн талаар маргажээ.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Е б мо ХХК нь захиалсан автомашиныг хүлээлгэн өгөх, Д.От нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээсэн байх тул тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
7. Иргэний хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болно.
Гэрээнд заасан автомашины үндсэн үнэ болох 1,866,000 иен /барьцаа төлбөр 100,000 иен багтсан/-ийн төлбөрт нэхэмжлэгч Д.Отгээс нийт 43,898,980 төгрөг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн хэдий ч хариуцагч Е б мо ХХК-д автомашиныг нийлүүлэх үүргээ зөрчсөн байна.
Энэ талаар, хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас талууд гэрээг цуцалсан учир 33,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэгт төлсөн 10,898,980 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрнө гэх тайлбарыг хариуцагч талаас гаргаж байна. Харин нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй, өгсөн мөнгөө буцааж авна гэсэн тохиролцоонд хүрээгүй, хариуцагчаас намайг машинтай болгож, хохиролгүй болгоно гэсэн учир мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн ...... дугаар зүйлийн .......1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 10,898,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбон захиалгын гэрээ, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр гэж тайлбарласан болон 33,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан үйл баримт, хэрэгт авагдсан баримтыг харьцуулан талуудыг үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан, үүний улмаас хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үр дагавар үүссэн гэж дүгнэн, хариуцагчаас 10,898,980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн ...... дугаар зүйлийн .......1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.
8. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсан тохиолдолд ийнхүү татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болсон автомашиныг авсан этгээд бусдад автомашиныг 69,000,000 төгрөгөөр худалдан борлуулж байгаа учраас энэ дүнгээс тээврийн зардал, гаалийн татвар зэрэг Монгол Улсад гарахаар тооцоолсон зардал 13,792,8...7 төгрөг болон гэрээний үүрэг 43,898,980 төгрөгийг хасаж тооцсон гэх үндэслэлээр хариуцагчаас хохиролд 11,308,163 төгрөгийг шаардаж, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал З. хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд харилцсан чат, бичлэгээр тогтоогдоно гэж тайлбарлаж байна.
Шүүхээс талуудын харилцсан гэх чат, бичлэгт хийсэн Үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс үзвэл ...гурвуулаа нэг талдаа байж байгаад машинаа авсан нь дээр биздээ..., ...би зүгээр л хурдан та хоёрын машиныг авч өгмөөр байна..., ...чамаас 69,000,000 төгрөг нэхэж байгааг мэдэж байна уу.., ...мэдэж байна.. гэх зэргээр талууд харилцжээ.
Хариуцагч нь үүргийн зөрчил гаргаж, улмаар энэ нь талуудыг гэрээнээс татгалзахад хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэл болох хэдий ч нэхэмжлэгч нь 11,308,163 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.
Нэхэмжлэгч нь бусад этгээдээс AYZ1...-100...648 арлын дугаартай, Lexus NX 300h version L маркийн автомашиныг 69,000,000 төгрөгөөр худалдахаар зар тавьсныг үндэслэн энэ дүнгээс тооцсон 11,308,163 төгрөгийн зөрүүг нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого гэж үзэн хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, 11,308,163 төгрөгийг нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого гэж үзэх боломжгүй юм.
9. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Е б мо ХХК-аас 10,898,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Отд олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,308,163 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
10. Нэхэмжлэгч Д.Отгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е б мо ХХК-аас 189,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Отд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... дугаар зүйлийн 11....2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, ...... дугаар зүйлийн .......1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Е б мо ХХК-аас 10,898,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Отд олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,308,163 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е б мо ХХК-аас 189,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Отд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... дугаар зүйлийн 1....2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ