| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2022/0019/З |
| Дугаар | 117/ШШ2022/0024 |
| Огноо | 2022-09-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 117/ШШ2022/0024
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******ээс тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч *******т холбогдуулан гаргасан 2021 оны 11 сарын 01-ний өдрийн ******* дугаартай******* сумын цэцэрлэг /эрхлэгч *******/-т холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг /дүгнэлт/ 2022 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... тус аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч ******* нь ...Гурвансайхан сумын цэцэрлэг 2020 оны 6, 7 дугаар сарын тайланг буруу тайлагнасан... гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч******* сумын цэцэрлэг /эрхлэгч *******/-т 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шалгалтын явцад хянав.
Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтны хохирогч *******, холбогдогч ******* нарын мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,******* сумын цэцэрлэгийн 2020 оны 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, *******, *******, нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар******* сумын цэцэрлэг нь 2020 оны 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй болох нь тогтоогдож байна.
Гэвч Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэсэн заалтуудыг зөрчиж шийтгэл оногдуулсан байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... хариуцагч Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч ******* миний бие Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******ийн захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хэргийн материалтай бүрэн танилцсан. Иймд Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 сарын 01-ний ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хариуцагчид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэсэн заалтуудыг зөрчиж шийтгэл оногдуулсан тул хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт[1] бичиж ирүүлснийг хариуцагч хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал:
Хариуцагч албан тушаалтан прокурорын дүгнэлтийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг[2] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн... гэх үндэслэлд хамаарах ба ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх,хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав.
Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчаас******* сумын цэцэрлэг /эрхлэгч *******/-ийг 2020 оны 6, 7 дугаар сарын тайланг буруу тайлагнасан гэж Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 250 нэгж буюу 250000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[3] оногдуулсан байх ба зөрчилд холбогдогч******* сумын цэцэрлэг /эрхлэгч *******/ дээрх торгуулийн төлбөрийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүгчийн энэхүү захирамжаар олгоогүй бөгөөд холбогдох баримтаараа төрийн сангаас 250000 төгрөгийг буцаан гаргуулах боломжтойг тайлбарлах нь зүйтэй.
Захирамжид давж заалдах журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэргийг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчилшалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчДундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай******* сумын цэцэрлэг /эрхлэгч *******/-т холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ.
[1] Хэргийн 1-2 хуудас
[2] Хэргийн 36 хуудас
[3] Хэргийн 27 хуудас
[4] Хэргийн 38 хуудас