| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2025/00072/И |
| Дугаар | 191/ШШ2025/00106 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/00106
2025 01 13 191/ШШ2025/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:...... дүүрэг, .......хороо, .........тоотод байрлах А ББСБХК /РД:............/-ийн хүсэлттэй,
П.Э /РД:.........../ болон Ө ХХК /РД:......../, Н ХХК /РД:.........../, тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч А ББСБХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Э болон Ө ХХК, Н ХХК, тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Зээлдэгч П.Э нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай ЗГ/110013068722 тоот зээлийн гэрээг байгуулан 640,000,000 төгрөгийг, 30 хоногийн 2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Энэхүү гэрээнд Ө ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож үүрэг хүлээсэн байдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны БГ/110013068722 тоот гэрээг бичгээр байгуулан дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, барьцаалбар үйлдэн, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Үүнд:
- Н ХХК /РД:.........../-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2203001164 тоот дугаартай, ....... дүүргийн ......... хороо, ......... гудамжны .... тоот үйлдвэрийн зориулалттай, 2 давхар барилгын А корпуст байрлах 2304 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
- Ө ХХК /РД:......../-ийн өмчлөлийн ........ дүүргийн ...... хороо, .......... гудамжны нэгж талбарын 1460900012 дугаар бүхий, Э-2203003145 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, 1558 м.кв эзэмших эрхтэй газар,
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш огт төлөлт хийлгүй гэрээний үүргийг зөрчсөн тул А ББСБХК-ийн зүгээс зээлдэгчтэй холбогдож зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байна.
Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж А ББСБХК-ийн зүгээс ЗГ/110013068722 тоот зээлийн гэрээний 7.2 болон 7.2.1-д заасны дагуу гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч П.Э, Ө ХХК, Н ХХК нарт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/110013068722 дугаартай Зээлийн гэрээг цуцалсны үр дагаварт хариуцагч П.Э, Ө ХХК-иас зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл 606,051,444 төгрөг, хүү 280,801,336 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 886,885,780 төгрөгийг гаргуулах, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БГ/110013068722 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/-ний дагуу Н ХХК /РД: .........../-ийн ...... дүүргийн, ... хороо, ... гудамж, ......тоот үйлдвэрийн зориулалттай, 2 давхар барилгын А корпуст байрлах 2304 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ө ХХК /РД:......../-ийн ......... дүүргийн .......... хороо, ............... гудамжны нэгж талбарын 1460900012 дугаар бүхий, Э-2203003145 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, 1558 м.кв эзэмших эрхтэй газар буюу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн боловч хариуцагч нар нэхэмжлэлийг гардаж аваагүй, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 14563 дугаартай Хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамжийн дагуу хариуцагч П.Эыг ......... дүүргийн ...... хороо, .......... хороолол,......байр, .... тоотоос, Ө ХХК-ийн төлөөлөгчийг ....... дүүргийн ....... хороо, .........гудамж, Ө ХХК-ийн өөрийн байрнаас, Н ХХК-ийн төлөөлөгчийг мөн хаягаас тус тус албадан ирүүлэх гэхэд хариуцагч нар нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон.
Ийнхүү хариуцагч нар нь өөрсдийн бүртгэлтэй хаягт оршин суудаггүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс ирүүлсэн илтгэх хуудас болон Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын албан бичиг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Засаг даргын албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг зэрэг баримтаар тогтоогдсон учир Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2024/19490 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65.1.9-т заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн хариуцагч П.Э, Ө ХХК, Н ХХК нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Одоо иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих П.Э, Ө ХХК, Н ХХК нарын хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих П.Э /РД: .........../ болон Ө ХХК /РД:......../, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд, Н ХХК /РД:261827/, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2024/19490 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, А ББСБХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, П.Э болон Ө ХХК, Н ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, П.Э, Ө ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/110013068722 дугаар Зээлийн гэрээ, уг гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ/110013068722-1 дүгээр гэрээний хуулбар /хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь/, Н ХХК, Ө ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БГ/110013068722 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/, барьцаалбар /хавсралтаар Ө ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Н ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/-ын хуулбар, зээлийн болон харилцагчийн дансны хуулга, зээлдэгч /хамтран үүрэг гүйцэтгэгч/-д хүргүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 706 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдлийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2024/24358 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар /хх 3-30/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А ББСБХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Э болон Ө ХХК, Н ХХК, тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
3. Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
4. П.Э болон Ө ХХК, Н ХХК-иуд нь А ББСБХК-тай тус тус байгуулсан Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/-ний хуулбарууд хэрэгт авагдсан байх тул эдгээр гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гэрээнд тусгагдсан хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2024/19490 дүгээр захирамжаар хариуцагч П.Э нь........ дүүрэг, ....... хороо, .......хороолол, ........ байр,.......тоот хаягт оршин суудаггүй, хариуцагч Ө ХХК, Н ХХК-иуд нь ....... дүүрэг, .......... хороо, ........... гудамж ..... хаягт оршин байдаггүй болох нь Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудсаар тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
6. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч А ББСБХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Э болон Ө ХХК, Н ХХК, тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа /байгаа/ хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар П.Э /РД:.........../ болон Ө ХХК /РД:......../, Н ХХК /РД:.........../, тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар П.Э болон Ө ХХК, Н ХХК, тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Э болон Ө ХХК, Н ХХК, тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ хаягийг олж тогтоон А ББСБХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н утас: 99205880, 88012358/-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН