2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/00179

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 15 191/ШШ2025/00179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******лол,*******,, тоот, ХХК-д /РД: / холбогдох

592,245 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь ХХК-тай 2021 оны 10 сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ 6 сарын хугацаатай байгуулан барилгын ажилд шаардлагатай бараа материал түрээслүүлсэн.

2021 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл хугацааны бараа материалын тооцоогоор ХХК нь барилгын ажилд шаардлагатай 86 ширхэг бараа материалыг 21 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-230 төгрөгөөр түрээслэн, нийт түрээсийн төлбөр 401,730 төгрөг төлөхөөр болсон.

Мөн үүн дээр борлуулсан 200 ширхэг барааны үнэ 33,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг, нийт 934,730 төгрөг төлөх тооцоо гарсныг ХХК-ийн захирал хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Ингээд мөн өдөр нь түрээсийн төлбөр болон борлуулсан бараа үнэ 434,730 төгрөг, барьцаанд 400,000 төгрөг тус тус төлсөн.

Түрээсийн үргэлжлэл болох 2021 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл хугацааны авлага өглөгийн тооцоогоор нийт 205 ширхэг бараа материалыг 13-30 хоногийн хугацаанд 1 хоногийн 150-250 төгрөгөөр түрээслүүлж, нийт түрээсийн төлбөрт 905,560 төгрөг төлөх тооцоо гарсны дээр борлуулсан 209 ширхэг барааны үнэ 534,000 төгрөг, эвдэрсэн буюу акталсан 23 ширхэг барааны үнэ 99,000 төгрөгийг тус тус нэмж нийт 1,538,560 төгрөг төлөхөөр тооцоо гарсан.

Уг 1,538,560 төгрөгөөс төлсөн 743,730 төгрөгийг хасч тооцоход нийт 794,830 төгрөгийг ХХК-иар төлүүлэх тооцоо гарснаас барьцаанд төлсөн 400,000 төгрөгийг хасахад төлбөл зохих үлдэгдэл нь 394,830 төгрөг гарсныг ХХК-ийн захирал мөн л хүлээн зөвшөөрч уг өглөг авлагын тооцоонд гарын үсгээ зурсан.

Түрээсийн гэрээний дагуу алдангийг тооцоход 2021 оны 10 сарын 19-ний өдрөөс 2022 оны 03 сарын 29-ний өдөр хүртэл 161 хоногийн хугацаанд 1 хоногийн 0,5 хувиар тооцоход 317,838 төгрөгийн алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 394,830 төгрөгийн тал хувиар алдангийг тооцсон.

Иймд хариуцагч ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр болон эвдэрсэн, борлуулсан барааны үнэ 394,830 төгрөг, алданги 197,415 төгрөг, нийт 592,245 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

ХХК-тай 2021 оны 10 сарын 02-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ, гэрээний хавсралт,

Бараа материалын тооцоо нийлсэн баримт, өглөг авлагын товчоо, түрээс болон алдангийн тооцоолол,

ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 2421дугаар бүхий шийдвэр,

ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хаягийг тодруулсан тухай Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 28ж4-2/1625 тоот албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг баримтаар ирүүлсэн ба гүйцэтгэх захирал Д.Түвшинтөгсөд 2024 оны 06 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан хэдий ч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 592,245 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч ******* ХХК нь хариуцагч буюу түрээслэгч ХХК- тай 2021 оны 10 сарын 02-ны өдөр 1779 тоот түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлэгч ******* ХХК нь гэрээний хавсралтад заасан барилгын туслах материалыг түрээслүүлэхээр, түрээслэгч нь мөн гэрээний хавсралтад заасан үнийг төлөхөөр, түрээслэгч компанид байгаа эд хөрөнгөөс 5 хоногийн өмнө захиалга өгч хүлээн авахаар тус тус харилцан тохиролцсон байна.

Хэлцлийн хэлбэр нь талуудын хүсэл зоригыг илэрхийлэх арга бөгөөд 2021 оны 10 сарын 02-ны өдрийн 1779 тоот барилгын туслах материал туслах материал түрээслэх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 4-5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нягтлан бодогч, хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал нар түрээслэгч талын 2021 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны бараа материалын түрээстэй холбоотой тооцоо нийлжээ.

Уг тооцоо нийлсэн баримтад:

-хэв хашмал, хэмжээ 200*1200, тоо 40 ширхэг, 2021.10.02-2021.10.23, 21 хоног, үнэ 230 төгрөг, нийт үнэ 193,200 төгрөг,

-хэв хашмал, хэмжээ 500*1200, 36 ширхэг, 2021.10.02-2021.10.23, 21 хоног, үнэ 230 төгрөг, нийт үнэ 173,880 төгрөг,

-труба, хэмжээ 6, 10 ширхэг, 2021.10.02-2021.10.23, 21 хоног, үнэ 165 төгрөг, нийт 64,650 төгрөг, түрээсийн төлбөр 401,730 төгрөг,

Борлуулсан барааны тооцоо:

Түгжээ 200 ширхэг, үнэ 165 төгрөг, нийт 33,000 төгрөг,

Төлбөл зохих дүн 434,730 төгрөг,

Барьцаа 500,000 төгрөг,

Тооцооны үлдэгдэл 934,730 төгрөг гэсэн байх ба уг баримтад талууд хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулжээ.

 

Мөн 2021 оны 11 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нягтлан бодогч, хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал нар түрээслэгч талын 2021.10.02-2021.11.16-ны өдрийг хүртэл хугацааны бараа материалын авлага, өглөгийн тооцооны талаар харилцан тооцоо нийлэн баримт үйлджээ.

Уг тооцоо нийлсэн баримтад:

-хэв хашмал, хэмжээ 500*1200, тоо 36 ширхэг, 2021.10.02-2021.11.01, хоног, үнэ 220 төгрөг, нийт үнэ 237,600 төгрөг,

-хэв хашмал, хэмжээ 200*1200, тоо 14 ширхэг, 2021.10.02-2021.11.01, хоног, үнэ 220 төгрөг, нийт үнэ 92,400 төгрөг,

-труба, 6, метрээр хэмжих, 10, 2021.10.02-2021.11.01, хоног, 165 төгрөг, нийт үнэ 49,500 төгрөг,

-хэв хашмал, хэмжээ 200*1200, тоо 26 ширхэг, 2021.10.02-2021.11.06, 35 хоног, үнэ 220 төгрөг, нийт үнэ 200,200 төгрөг,

-труба, 2, метрээр хэмжих, 15, 2021.10.19-2021.11.01, 13 хоног, 150 төгрөг, нийт үнэ 29,250 төгрөг,

-труба, 3, метрээр хэмжих, 35, 2021.10.19-2021.11.01, 13 хоног, 150 төгрөг, нийт үнэ 68,250 төгрөг,

-труба, 6, метрээр хэмжих, 44, 2021.10.19-2021.11.01, 13 хоног, 200 төгрөг, нийт үнэ 114,400 төгрөг,

-труба, 6, метрээр хэмжих, 8, 2021.10.19-2021.11.04, 16 хоног, 200 төгрөг, нийт үнэ 25,600 төгрөг,

-хэв хашмал, хэмжээ0*1200, тоо 3 ширхэг, 2021.10.19-2021.11.06, 18 хоног, үнэ 250 төгрөг, нийт үнэ 13,500 төгрөг,

-гадар булан, 600, 2 ширхэг, 2021.10.19-2021.11.06, 18 хоног, 250 төгрөг, үнэ 9,000 төгрөг,

-гадар булан, 1200, 3 ширхэг, 2021.10.19-2021.11.06, 18 хоног, 250 төгрөг, үнэ 13,500 төгрөг,

-хэв хашмал, хэмжээ0*1200, тоо 1 ширхэг, 2021.10.19-2021.11.16, 28 хоног, үнэ 220 төгрөг, нийт үнэ 6,160 төгрөг,

-труба, 6, метрээр хэмжих, 2, 2021.10.19-2021.11.16, 28 хоног, 165 төгрөг, нийт үнэ 9,240 төгрөг,

-хэв хашмал, хэмжээ 450*1200, тоо 6 ширхэг, 2021.10.19-2021.11.16, 28 хоног, үнэ 220 төгрөг, нийт үнэ 36,960 төгрөг,

Нийт бараа материалын тоо 205, түрээсийн төлбөр 905,560 төгрөг.

 

Борлуулсан барааны тооцоо:

-труба, 6, хэмжих нэгж метр, тоо ширхэг 2, үнэ 60,000 төгрөг, нийт үнэ 120,000 төгрөг,

-түгжээ, 200 ширхэг, үнэ 165 төгрөг, нийт үнэ 33,000 төгрөг,

-хэв хашмал, хэмжээ0*1200, тоо 1 ширхэг, үнэ 51,000 төгрөг,

-хэв хашмал, хэмжээ 450*1200, тоо 6 ширхэг, үнэ 55,000 төгрөг, нийт үнэ 330,000 төгрөг,

Нийт бараа материалын тоо 209, борлуулалтын төлбөр 534,000 төгрөг,

 

Акталсан барааны тооцоо:

-хэв хашмал, хэмжээ 500*1200, тоо 23 ширхэг, баримтын дуграар 2558, 2021.11.01, нийт үнэ 99,000 төгрөг,

 

Бүх гүйлгээний жагсаалт:

-борлуулалтын төлбөр 33,000 төгрөг,

-түрээсийн төлөлт 2021.10.02, 401,730 төгрөг,

-түрээсийн төлөлт 2021.10.19,9,000 төгрөг, нийт 743,730 төгрөг,

 

Барьцааны төлөлт 2021.10.02, 400,000 төгрөг,

 

Төлбөл зохих дүн 1,538,560 төгрөг,

Нийт орлого 743,730 төгрөг,

Барьцааны үлдэгдэл 400,000 төгрөг,

Үлдэгдэл 394,830 төгрөг хэмээн тус тус тооцоо нийлсэн бөгөөд уг баримтад нэхэмжлэгч ******* ХХК-ийн нягтлан бодогч, хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал нар хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 6-7 дугаар тал/

 

Хариуцагч ХХК нь дээр дурдсан барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдсан талаар болон харилцан тооцоо нийлсэн баримтуудтай холбоотой маргаагүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч ******* ХХК нь түрээслэгч ХХК-иас гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар нэг сарын өмнө урьдчилан мөнгөн хэлбэрээр төлнө. Хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө,

4 дүгээр зүйлийн 4.2-т Түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнги йн 0,5 хувиар хоног тутамд тооцож алданги төлнө,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-ийг түрээсийн үлдэгдэл төлбөр 394,830 төгрөгийг 2022 оны 03 сарын 29-ний өдөр төлж дуусах байсан гэж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу алданги 197,415 төгрөг, нийт 592,245 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч тал үүнийг эсэргүүцээгүй, маргасан тайлбар гаргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ХХК-иас 592,245 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 10320 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч ХХК-ийн захирал Д.Түвшинтөгсөд 2024 оны 06 сарын 13-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх хугацааг олгож байсан байна.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 1-2, 15, 20-25 дугаар тал/

 

2025 оны 01 сарын 15-ны өдрийн 13 цаг минутанд шүүх хуралдаан болохыг хариуцагч ХХК-ийн захирал Д.Түвшинтөгсөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

/ХХ-ийн 1-2, 15, 20-28 дугаар тал/

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 2421 дугаар бүхий шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох хариуцагч ХХК, тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлан хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгажээ.

******* дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 28ж4-2/1625 тоот албан бичигт ... ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Дагвасүмбэрэлийн Түвшинтөгс нь /РД: РЮ88050571/ *******,*******,*******лол,*******,, тоотод ээж Дуламжавын хамт түр оршин сууж байгаа нь тогтоогдсон тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болно гэжээ.

/ХХ-ийн 10-12 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ХХК-иас 592,245 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 18,418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН