2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/00305

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20 191/ШШ2025/00305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,, тоот хаягт оршин суух, т /РД: / холбогдох

2,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

миний бие өөрийн эзэмшлийн улсын дугаартай, хайлюкс 215 маркийн авто машиныхаа моторыг солиулахаар *******, Дарь-Эхэд байрлах ын засварын газарт аваачиж өгсөн.

Уг засварын газрыг ахтайгаа хамт ажиллуулдаг байсан. Өмнө нь би машиндаа засвар хийлгэж байсан бөгөөд эднийх тоёота хайлюкс маркийн авто машины засвараар дагнасан газар байсан.

тоёота хайлюкс маркийн авто машины моторыг 3,000,000 төгрөг гэсэн ба миний машинд прадо 95 маркийн машины мотор тааруулаад өгье, задаргаанд сэлбэг байгаа гэсэн. Ажлын хөлстэйгээ нийлээд 3,000,000 төгрөг гэсэн.

2023 оны 07 сарын 21-ний өдөр 2,750,000 төгрөг шилжүүлсэн. 7 хоногийн дараа очиход засварын газар нь хаалттай байсан ба утас нь холбогдохгүй байсан.

Хийж амжихгүй байна, бас ахыгаа машины уралдаанд уралдаж байгаа гээд байсан ба машинаа аваачиж өгснөөс 10 орчим хоногийн дараа залгахад машин чинь үерт урссан, журмын хашаанд байгаа, очиж ав гэсэн.

Ингээд журмын хашаанд очиход машинд маань битүү ус орсон, шавар шавхай болсон байсан, ын ах миний машиныг 8,000,000 төгрөгт сэлбэгт тооцоод авсан.

2023 оны 08 сарын 11-ний өдөр надтай яриад намайг өөрийнхөө дугаарын утас руу дансаа явуул, моторын 2,750,000 төгрөгийг чинь өгье гээд би түүн рүү дансны дугаараа явуулж байсан.

Би ахынх нь нэрийг мэдэхгүй, хочийг нь Бор гэдэг байсан. Мөнгө өгнө гэчихээд өгөхгүй болохоор нь би руу залгахаар утсаа авахгүй, эсхүл холбогдох боломжгүй байдаг. Ах руу нь залгаад асуухаар дүү хөдөө тариалан тарьж байгаа гэдэг.

Надад Улсын онцгой комисс 3,000,000 төгрөг өгсөн ба миний машин 2012 оны сүүлчээр Монголд орж ирсэн бөгөөд би 2022 онд 19,500,000 төгрөгөөр худалдан авсан. ын хариуцлагагүйгээс болоод машинаа 8,000,000 төгрөгт сэлбэгэнд өгөөд хохирч байна.

Иймд оос моторын үнэд өгсөн 2,750,000 төгрөгийг маань гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2023 оны 07 сарын 21-ний өдөр 3RZ гэдэг моторыг 3,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Моторын мөнгөний урьдчилгаа болох 2,750,000 төгрөгийг Хаан банкны дансанд хүлээн авсан. Моторын одоогийн ханш 5,000,000 төгрөг.

Тухайн моторыг машинд тавьж шалгаж үзээгүй байхад үерт урссан. Үерт орсоны дараа тухайн машины эзэн машинаа бүтэн машинаар үнэлгээнд оруулж Улсын онцгой комиссоос нөхөн төлбөр гаргуулж авсан. Мөн машинаа цаашаа сэлбэгэнд зарахдаа миний мотортой хамт зарсан байсан.

Машин авсан хүнтэй холбогдоход би мотортой бүтэн машины үнэ төлж авсан. Иймд миний моторыг буцааж өгөх боломжгүй гэсэн. Тийм учраас миний моторын үлдэгдэл мөнгө болох 750,000 төгрөгийг нэхэмжлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

 

Хариуцагч нь 2024 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй атлаа 2,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 27112 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн улсын дугаартай, хайлюкс 215 маркийн авто машинд мотор солиулахаар хариуцагч т 2023 оны 07 сарын 21-ний өдөр түүний Хаан банк дахь тоот дансанд 2,750,000 төгрөг шилжүүлсэн гэжээ.

 

Хариуцагч нь 2024 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй ба моторын үнэ 2,750,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Гантулгаас нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Тэрээр нэхэмжлэлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлээгүй, хариу тайлбар гаргаагүй нөхцөлд маргасан, маргаагүй үйл баримтыг ялгаж зааглах боломжгүй, дээр дурдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн татгалзалын үндэслэл гэж үзэхээр байна хэмээн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 27112 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч ас 2023 оны 07 сарын 21-ний өдөр моторын үнэ 2,750,000 төгрөг хүлээн авсан талаараа маргаагүй.

 

Хариуцагч тухайн моторыг машинд тавьж шалгаж үзээгүй байхад үерт урссан хэмээн тайлбарласан бөгөөд тухайн моторыг нэхэмжлэгч Ч. машинд тавьж шалгаж үзээгүй нь нэхэмжлэгч Ч. буруутгах үндэслэл болохгүй.

 

Мөн тэрээр нэхэмжлэгч Ч. тухайн үерт урссан авто машиныг бүтэн машинаар үнэлүүлж Улсын онцгой комиссоос нөхөн төлбөр авсан, машинаа сэлбэгт зарахдаа миний мотортой хамт зарсан гэж тайлбарлаж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч дээр дурдсантай холбоотой баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болох ба дээрхээс үзэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллуулах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч буюу ажиллуулагч нь ажиллагч буюу хариуцагч оор тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгүүлэхээр хөлсөө төлсөн хэдий ч ажиллагч үүргээ гүйцэтгээгүй тул ажиллуулагч уг мөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг хариуцагч оос 2,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгох нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авч 2024 оны 09 сарын 30-ны өдрийн 24289 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч т 2024 оны 10 сарын 07-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулан нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулсан байна.

/ХХ-ийн 1, 5, 7-11 дүгээр тал/

 

2025 оны 01 сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хариуцагч т мэдэгдэхэд тэрээр өөрийн дугаарын утаснаас 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 07:17 цагт шүүх хуралдааныг хойшлуулах тухай мессэж илгээснийг хүлээн авч, түүний мэтгэлцэх эрхийг ханган 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

2025 оны 01 сарын 20-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч ын өөрийн хэмээн тодорхойлсон дугаарын утас руу шүүгчийн туслах өөрийн 89054992 дугаарын утаснаас 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 14:38 минутанд мессэж илгээн,

Мөн уг 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 14:48 цагт хариуцагчийн дугаарын утас руу шүүгчийн туслах өөрийн 89054992 дугаарын утаснаас залган тус тус мэдэгджээ.

 

Хариуцагч 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хүрэлцэн ирэх боломжит хугацаанд буюу хуралдаан болохоос 5 хоногийн өмнө мэдсэн ба тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч ын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

/ХХ-ийн 16-26 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.1,.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч оос 2,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,550 төгрөгөөс илүү төлсөн 1,600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч д олгож, үлдэх хэсэг болох 58,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 58,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН