| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/04971/И |
| Дугаар | 191/ШШ2025/00311 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/00311
2025 01 20 191/ШШ2025/00311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, *******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,, хаягт оршин суух, т /РД: / холбогдох
1,274,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү н. Хан-Уул дүүргийн -р цэцэрлэгт суралцдаг бөгөөд эцэг, эхчүүд хүүхдүүддээ 3 хос биеийн тамирын хувцас захиалахаар ярилцаж, уг асуудлыг би хариуцахаар болсон.
Цэцэрлэгийн багш нь хариуцагч Д.ийг надад санал болгосон ба би түүнтэй фэйсбүүк чатаар харилцан түүний өөрийн ажиллуулдаг *******,,,, тоот хаягт байрлах брэнд хувцас захиалгын газарт 2023 оны 12 сарын 01-ний өдөр дараах захиалгыг өгсөн.
Үүнд 1 бүрийн үнэ нь 40,000 төгрөгийн үнэ бүхий 29 ширхэг хүүхдийн цагаан өнгийн футболка, үзмэн ягаан өнгөтэй өмд захиалан 1,160,000 төгрөг, мөн өөрийн гэр бүлдээ 5 хүний хос футболка дээр зураг хэвлүүлэхээр 114,000 төгрөг, нийт 1,274,000 төгрөгийг түүний шилжүүл гэсэн Хаан банкны тоот буюу дансанд шилжүүлсэн.
Би мөнгийг 2024 оны 12 сарын 01-ний өдөр шилжүүлсэн бөгөөд 14 хоногийн дараа бэлэн болгохоор тохирсон. Надад бэлэн болсон гээд фэйсбүүк чатаар зураг явуулж байсан ба захиалга бэлэн болно гэсэн өдөр нь залгахад шинэ жил гээд хэвлэх газар ачаалал их байна гээд захиалгыг хойшлуулсан.
Үүнээс хойш захиалгаа шаардахад маргааш гэсээр өнөөг хүрсэн бөгөөд бараагаа ч авч чадсангүй, мөнгөөрөө хохирч байна. Би Д.тэй харилцсан фэйсбүүк чатаа эцэг, эхчүүдэд үзүүлсэн бөгөөд хүүхдүүдийн мөнгийг би өөрөөсөө эцэг, эхчүүдэд төлсөн. Иймд хариуцагч Д.ээс 1,274,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ц. нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагч Д.тэй харилцаж байсан гэх фэйсбүүк чат,
Ц.ийн Голомт банк дахь тоот дансны 2023 оны 12 сарын 06-ны өдрийн хуулга, Ц. нь Хаан банк дахь тоот данснаас мөн банк дахь дансанд 2023 оны 12 сарын 01-ний өдөр мөнгө шилжүүлсэн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч Д.т 2024 оны 08 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Д.т холбогдуулан 1,274,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Д.ийн ажиллуулдаг гэх *******,,,, тоот хаягт байрлах брэнд нэр бүхий хувцас захиалгын газарт 2023 оны 12 сарын 01-ний өдөр 1 бүрийн үнэ нь 40,000 төгрөгийн үнэ бүхий 29 ширхэг хүүхдийн цагаан өнгийн футболка, үзмэн ягаан өнгөтэй өмд тус тус захиалан 1,160,000 төгрөг, мөн өөрийн гэр бүлд 5 хүний футболка дээр зураг хэвлүүлэхээр 114,000 төгрөг, нийт 1,274,000 төгрөгийг түүний шилжүүл гэсэн Хаан банк дахь тоот буюу дансанд шилжүүлсэн, захиалгыг 14 хоногийн дотор хүлээн авахаар тохиролцсон гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Д.т түүний шилжүүл хэмээн хүлээн зөвшөөрсөн Хаан банк дахь тоот дансанд мөн банк дахь тоот данснаасаа 2023 оны 12 сарын 01-ний өдөр 1,160,000 төгрөгийг Ахлах В гүйлгээний утгатай,
Мөн Голомт банк дахь тоот данснаасаа 2023 оны 12 сарын 06-ны өдөр 114,000 гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн болох нь дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдлоо.
/ХХ-ийн 4-12 дугаар тал/
Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Ц.тэй харилцан тохиролцон өөрийн ажиллуулдаг хувцас захиалгын газарт тодорхой ажил гүйцэтгэхийн тулд нэхэмжлэгч Ц.ээс нийт 1,274,000 төгрөгийн хүлээн авсан талаараа маргаагүй, эсэргүүцсэн тайлбар ирүүлээгүй болно.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болох ба дээрхээс үзэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллуулах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч буюу ажиллуулагч Ц. нь ажиллагч буюу хариуцагч Д.т тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгүүлэхээр хөлсөө төлсөн хэдий ч ажиллагч Д. уг үүргээ гүйцэтгээгүй тул ажиллуулагч Ц. уг хөлсөө буцаан шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг хариуцагч Д.ээс 1,274,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.т олгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 15196 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Д.ийг шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардан авахыг удаа дараа мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 20284 дугаар захирамжаар хариуцагч Д.ийг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгажээ.
/ХХ-ийн 1, 13, 15-22 дугаар тал/
Цагдаагийн байгууллага хариуцагч Д.ийг шүүхэд албадан ирүүлснээр 2024 оны 08 сарын 29-ний өдөр хариуцагч талд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулан нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулсан байна.
Тэрээр 2024 оны 08 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч шүүх хуралдаан болох хүртэл буюу 2025 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
/ХХ-ийн 23-27 дугаар тал/
2024 оны 01 сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хариуцагч Д.т 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 15:13 цагт буюу шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд мэдэгдсэн бөгөөд мөн шүүгчийн туслах 2025 оны 01 сарын 17-ны өдөр өөрийн 89054992 дугаарын утаснаас хариуцагч Д.ийн дугаарын утас руу залган шүүх хуралдааны товыг дахин мэдэгдэхэд тэрээр шүүх хуралдаанд очих боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх хариуг өгсөн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Д.ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг дурдлаа.
/ХХ-ийн 30-33 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч Д.ээс 1,274,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 35,126 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН