2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/00476

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 22 191/ШШ2025/00476

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, 4*******, 1*******лол, ,, хаягт байрлах, ХХК-д /РД: / холбогдох

31,289,334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани шатахуун, дизель, түлш жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг ба тээвэр хийж байгаа жолооч нарт болон тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компани, хувь хүнтэй гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг.

ХХК-ийн хүсэлтийн дагуу 2023 оны 05 сарын 01-ний өдөр 23/0501 тоот шатахуун хангамжийн гэрээг 8 сарын хугацаатай байгуулан шатахуун зээлээр худалдсан. ХХК тус компанийн 2 шатахуун түгээх станцаас 2023 оны 06 сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 15-ны өдрийн хооронд зээлээр худалдан авсан түлшний мөнгө 20,859,556 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Шатахуун зээлээр авсан төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн ч төлөөгүй.

Иймд ХХК-иас 2023 оны 06 сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд зээлээр худалдан авсан түлшний мөнгө 20,859,556 төгрөг, алданги 10,429,778 төгрөг, нийт 31,289,334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

ХХК-ийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 05/01/02 тоот шатахууны зээлийн гэрээ байгуулах тухай хүсэлт, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон дүрэм,

2023 оны 05 сарын 01-ний өдрийн шатахуун хангамжийн гэрээний хуулбар, ******* ХХК-ийн шатахууны зарлагын баримтууд зэргийг ирүүлсэн байна.

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал 2024 оны 08 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан шатахууны үнэ 20,859,556 төгрөг, алданги 10,429,778 төгрөг, нийт 31,289,334 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд хариуцагч ХХК-ийн тус компанид хүргүүлсэн 2023 оны 05 сарын 01-ний өдөр 05/01/02 тоот албан бичигт:

Манай байгууллага орон нутгийн тээвэрлэлт тогтмол хийдэг бөгөөд дараах жагсаалтад дурдсан тээврийн хэрэгслүүдийг зээлээр шатахуун цэнэглүүлэх хүсэлтэй байна. Үүнд:

, 4803 УАР-Volvo, 4804 УАС-Actros /MB/, 4805 УАТ-Volvo, , .

Манай байгууллагын шатахуун цэнэглэхтэй холбоотой харилцаа , [email protected] хаягуудаар баталгаажих болно гэжээ.

/ХХ-ийн 7-10, 22 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-тай 2023 оны 05 сарын 01-ний өдөр 23/0501 тоот шатахуун хангамжийн гэрээ байгуулан худалдагч ******* ХХК газрын тосны бүтээгдэхүүнийг өөрийн эзэмшлийн шатахуун түгээх станц, баталгаат агуулахаас зээлээр тохиролцсон үнэ, хэмжээ, хуваарийн дагуу зээлээр худалдахаар, худалдан авагч ХХК нь зээлээр худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохирчээ.

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 5-6 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т ... ХХК нь компанийн албан тоотод заасан 6 авто машинд эхний удаа худалдан авалт хийх ба өөр авто машин нэмэгдсэн тохиолдолд мессэжээр машины дугаарыг мөн явуулна гэж заажээ.

Худалдагч ******* ХХК нь худалдан авагч ХХК-д 2023 оны 06 сарын 01-ний өдөр:

-48-05 УАТ улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,300 төгрөгийн үнэ бүхий 383,20 литр, 1,264,560 төгрөгийн дизель түлш, 66-09 УАР улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,300 төгрөгийн үнэ бүхий 350 литр, 1,155,000 төгрөгийн дизель түлш, 48-03 УАР улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,300 төгрөгийн үнэ бүхий 430 литр, 1,419,000 төгрөгийн дизель түлш,

-2023 оны 06 сарын 03-ны өдөр 66-09 УАР улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,300 төгрөгийн үнэ бүхий 323 литр, 1,065,900 төгрөгийн дизель түлш,

-2023 оны 06 сарын 04-ний өдөр 68-05 УАТ улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,300 төгрөгийн үнэ бүхий 357 литр, 1,178,100 төгрөгийн дизель түлш, 48-06 УАС улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,300 төгрөгийн үнэ бүхий *******5 литр, 1,303,500 төгрөгийн дизель түлш, 48-04 УАС улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,300 төгрөгийн үнэ бүхий 150 литр, 495,000 төгрөгийн дизель түлш,

-2023 оны 06 сарын 07-ны өдөр 48-05 УАТ улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 301 литр, 963,200 төгрөгийн дизель түлш,

-2023 оны 06 сарын 08-ны өдөр 66-09 УАР улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 315 литр, 1,008,000 төгрөгийн дизель түлш,

-2023 оны 06 сарын 10-ны өдөр 48-06 УАС улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 118 литр, 377,600 төгрөгийн дизель түлш, 48-03 УАР улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 100 литр, 320,000 төгрөгийн дизель түлш, 48-05 УАТ улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 140 литр, 448,000 төгрөгийн дизель түлш, 66-09 УАР улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 341 литр, 1,091,200 төгрөгийн дизель түлш,

-2023 оны 06 сарын 11-ний өдөр 48-01 УАО улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 338,69 литр, 1,083,800 төгрөгийн дизель түлш, 48-04 УАС улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 321,06 литр, 1,027,400 төгрөгийн дизель түлш, 48-06 УАС улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 377 литр, 1,206,400 төгрөгийн дизель түлш, 48-05 УАТ улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 344 литр, 1,100,800 төгрөгийн дизель түлш,

-2023 оны 06 сарын 12-ны өдөр 48-04 УАС улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 340 литр, 1,088,000 төгрөгийн дизель түлш,

-2023 оны 06 сарын 13-ны өдөр 48-01 УАС улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 355 литр, 1,136,000 төгрөгийн дизель түлш, 48-03 УАР улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 300 литр, 960,000 төгрөгийн дизель түлш,

-2023 оны 06 сарын 13-ны өдөр 48-03 УАР улсын дугаартай авто машинд 1 литр нь 3,200 төгрөгийн үнэ бүхий 365,03 литр, 1,168,096 төгрөгийн дизель түлш тус тус нийлүүлжээ.

/ХХ-ийн 11-22 дугаар тал/

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-иас 2023 оны 06 сарын 01-15-ны өдрийн хооронд зээлээр худалдан авсан түлшний үнэ 20,859,556 төгрөг хэмээн нэхэмжилснийг хариуцагч ХХК нь эсэргүүцээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийнс 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч ХХК худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг бүрэн төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т Худалдан авагч нь худалдан авсан шатахууныг 14 хоногийн хугацаатай ямар нэгэн хүү, алдангигүй зээлээр худалдан авч хэрэглэх ба худалдан авсан шатахууны төлбөрийг 14 хоногийн дараа саадгүй барагдуулах үүрэгтэй. Хугацаандаа шатахууны төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлнө,

6 дугаар зүйлийн 6.4-т Худалдан авагч тал худалдагч талаас зээлээр авсан шатахууны төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд худалдагч тал дараагийн шатахууныг тухайн төлбөрийг барагдуултал олгохгүй ба хугацаа хэтэрсэн хоног тутамд хэтэрсэн зээлийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно,

Иргэниий хуулийн 232 дугаар зүйлийн 232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй хариуцагч ХХК алданги төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх үүрэг шатахууны үнэ 20,859,556 төгрөг, алданги 10,429,778 төгрөг, нийт 31,289,334 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Шиппинлайн монголиа ХХК-иас 31,289,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 14654 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувь гардан авахыг удаа дараа мэдэгдсэн байна.

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал ад 2024 оны 08 сарын 01-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулан нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулсан.

Хариуцагч ХХК 2024 оны 08 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч шүүх хуралдаан болох хүртэл буюу нийт 2025 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.

/ХХ-ийн 1, 23-24, 31-33, 36-42 дугаар тал/

 

2025 оны 01 сарын 22-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал ын хаягт 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 3:18 цагт шүүхийн хаягаас захидал илгээн,

Мөн ХХК-ийн гүйцэтгэх захирал ын өөрийн хэмээн тодорхойлсон дугаарын утас руу шүүгчийн туслах өөрийн 89054992 дугаараас 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 3:18 цагт захидал илгээн тус тус мэдэгдсэн байна.

 

Хариуцагч тал 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хүрэлцэн ирэх боломжит хугацаанд буюу хуралдаан болохоос 8 хоногийн өмнө мэдсэн ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

/ХХ-ийн 43-45 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Шиппинлайн монголиа ХХК-иас 31,289,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шиппинлайн монголиа ХХК-иас 314,*******7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН