Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 316/ШШ2025/00176

 

 

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 316/ШШ2025/00176

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч : С** аймгийн С** сумын ***-р баг,Ц** **-р байр, ** тоотод оршин суух, 19** онд төрсөн, 38 настай, эрэгтэй Ц ургийн овогт Зоригтын З*******

Б.Г*******г эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний 316/2025/00135/И индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч буюу нэхэмжлэгч З.З*******, хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.З******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие Б******* Г******* гэгчид 2023 оны 05-р сарын 31-ний өдөр 2.400.000 төгрөг, 2023 оны 06-р сарын 09-ны өдөр 2.400.000 төгрөг, бүгд 4.800.000 төгрөгийг итгэлцлийн үндсэн дээр 3 хоногийн дараа буюу 2023 оны 06-р сарын 12-нд буцааж авахаар аман гэрээ хийж өөрийнх нь дансанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн юмаа. Гэвч 3 хоногийн дараа эргүүлж өгөөгүй бөгөөд ажил бүтэхгүй байна, зээл гарахгүй байна, зээл гарангуут мөнгийг чинь өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрч байна. Гэтэл сүүлдээ утсаа авахгүй хаана байгаа нь тодорхойгүй болсон. Хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Д******* тосгонд байж байгаад Чех улс руу явсан сурагтай хаяг нь тодорхойгүй байна. Иймд Б.Г*******г эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг нь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.З******* нь Б.Г*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэргийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г*******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Д******* тосгоны захирагчийн албаны тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд З.З*******ын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Б.Г*******г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээд Б******* Г*******гийн РД:******* дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар ирүүлснийг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар С** аймгийн Ш** сумын ** дугаар баг, Д** тосгоны 5** тоотод оршин суух бүртгэлтэй Болд овогтой Г*******г / РД:*******/ эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б**овогтой Г*******г /РД:*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч З.З*******д мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ