Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 316/ШШ2025/00178

 

 

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 316/ШШ2025/00178

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: гС** аймгийн Ш******* сум, Д** хаан тосгоны *-р баг, ** тоотод оршин суух,өндөр насны тэтгэвэрт байдаг,19** онд төрсөн 61 настай, эмэгтэй Б******* овогт Б******* Э******* (РД:МД *******)

Б.Э******* хүсэлттэй Хамтын амьдралтай байсныг тогтоолгох-ыг хүссэн 316/2025/00122/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. Дэлгэрмөрөн нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа... Би С** овогтой М******* 1996 онд танилцаж 1997 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт амьдарч хөдөө айлд малын ажилд тусалж байсан. Дараа нь эрүүл мэндийн байдлаас тосгоны төвд захирагчийн албаны хөлсний байранд амьдарч байтал нөхрийн бие хүндээр өвдөж асаргаанд орсон. Тэгээд нөхрийнхөө дүүгийн байранд амьдарч байгаад 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр нөхөр маань нас барсан. Иймд Сэнгэ овогтой М******* 1997 оноос 2024 оны 04 дүгээр сарын 29-н хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар  хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, С** аймгийн Ш******* сумын халамжийн газрын мэргэжилтэн С.Н******* тодорхойлолт, Ш******* сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны захирагчийн албаны 2025 оны 02 дугаар 06-ны өдрийн 21 тоот тодорхойлолт, С.М******* нас барсны гэрчилгээ, Ц.Б,Д.Б, Г.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Э******* нь С** овогтой М******* 1997 оноос 2024 оны 04 дүгээр сарын 29-н хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт  шүүхэд   гаргажээ. 

Зохигчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Хүсэлт гаргагч Б.Мө******* нь 1997 оноос хойш гэрлэлтээ бүртгүүлээгүй С.М******* хамт амьдарч байсан болох нь С** аймгийн Ш******* сумын халамжийн газрын мэргэжилтэн С.Н******* тодорхойлолт, Ш******* сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны захирагчийн албаны 2025-02-06-ны өдрийн 21 тоот тодорхойлолт, Ц.Б, Д.Б, Г.М нарын мэдүүлэг, С.М******* нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үндэслэн хүсэлт гаргагч Б******* Э******* нь талийгаач Сэнгэгийн М******* 1997 оноос 2024 оны 04 дүгээр сарын 24-нийг өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан үйл явдлыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Э******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б******* овогт Б******* Э*******ыг талийгаач Сэнгэ овогтой М******* 1997 оноос 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ч.МӨНГӨНЦЭЦЭГ