| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00107/И |
| Дугаар | 316/ШШ2025/00188 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 316/ШШ2025/00188
| 2025 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 316/ШШ2025/00188 | Сэлэнгэ аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би,
Нэхэмжлэгч: С**аймаг, Ш******* сумын 3-р баг, Д******* тосгон, замчдын ** тоотод оршин суух, Э******* Э******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С** аймгийн С******* сумын **-р баг, **-р хэсэг ** дугаар байрны ** тоотод оршин суух, М** ургийн овогт А******* Б******* /ТГ: *******/ холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан хохирол 7.721.000 төгрөг гаргуулах тухай иргэний 316/2025/00107/И индекстэй хэргийг хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч : Э******* Э... Миний бие 2024 оны 12-р сарын 28-ны өдөр өөрийн 3 У** улсын дугаартай Toyota prius маркийн авто машинаараа Д******* тосгоноос Д******* уул аймаг руу явах чиглэлд Ерөөгийн даваа уруудад явж байх үед А.Б нь гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ өөрийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас миний машиныг мөргөж шахсанаас болж замын хажуу талын жалга руу унасан бөгөөд унахдаа тэнд байсан олон тооны модыг мөргөж их хэмжээний хохирол учирсан юм. А.Б буруутай үйлдэл нь Цагдаагийн байгууллагаар тогтоогдсон. Миний машиныг үнэлгээний байгууллага болох А** ХХК-аар хохирлыг үнэлүүлж 20.956.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүн дээр машин ачилтын төлбөр нэмэгдэж 22.721.000 хохирол төлбөр гарсныг А.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгахаар баталгаа гаргаж өгсөн боловч 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 10.000.000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалаас 5.000.000 төгрөг өгч, үлдэгдэл 7.721.000 төгрөгийг одоо болтол төлөхгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй байна. Би өөрийн машиныг банк бус байгууллагаас 2.5 хувийн хүүтэй 2024 оны 8-р сард авсан бөгөөд сард 495.000 төгрөг төлдөг. Энэ ослоос хойш өнөөдрийг хүртэл би банк бус байгууллагад өндөр хүү төлж хохирч байна. Иймд А.Бэс машинд учирсан хохирлын үлдэгдэл 7.721.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.786 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Амартөр овогтой Б нь иргэн Э.Э надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг миний зүгээс хүлээн зөвшөөрч байна. Нийт нэхэмжилсэн 7.721.000 төгрөгийг төлж барагдуулах болно. Гэхдээ надад тус төлбөрийг төлөх хугацаа шаардлагатай байгаа тул асуудлыг шүүх хуралдаанаар шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, авто машин худалдан авсан зээлийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгч Э.Энхмаа нь хариуцагч А.Б******* холбогдуулан 7.721.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 7.721.000 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Э.Энхмаа, хариуцагч А.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.721.000 төгрөгийг төлөхдөө дараах байдлаар эвлэрчээ. Үүнд
1. Хариуцагч нь 7.721.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-нд нэхэмжлэгчийн Х** банкны 5 тоот дансанд шилжүүлэх
2.Үлдэгдэл 4.721.000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 18-нд 2.360.500 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 2.360.500 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжлэгчид төлж барагдуулах,
3.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хороонд байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хуульд харшлах зүйлгүй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 759 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Э.Э******* нэхэмжлэлтэй хариуцагч А.Б******* холбогдох 7.721.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138786 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69393 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид анхааруулсугай.
4.Захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ