| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00188/И |
| Дугаар | 316/ШШ2025/00207 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 316/ШШ2025/00207
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 316/ШШ2025/00207 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би Г** ХК-ийн Э.О******* холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 6,175,411.49 төгрөг гаргуулах -ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э******* овогтой О******* нь Г******* банктай 2024 оны 10 сарын 02-н өдөр ЗГ- R000440211 тоот Дижитал зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 10 сарын 02-н өдөр 1405188409 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 5,940,000.00 (таван сая есөн зуун дөчин мянган төгрөг)-н зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Э******* овогтой О******* нь 1405188409 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зорчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 02 сарын 15 өдрийн байдлаар 113 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 6,175,411.49 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч Э******* овогтой О******* -н Г******* банктай байгуулсан R000440211 тоот болон 1405188409 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 6,175,411.49 (зургаан сая нэг зуун далан таван мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг Г******* банканд гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Г** ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Би нь зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 6,175.411.49 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг 6,175,411.49 төгрөгийг 08 сараас сар болгон 500,000 төгрөг хийгээд төлөөд явъя тэрнээс өмнө боломжоороо 50,100,200 мянган төгрөгөөр хийгээд явна. Миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй тул энийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.
Г*** ХК нь Э.О** холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 6,175,411.49 төгрөг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,758 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 56,879 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 56,879 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1****/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Г*** ХК-ийн Э.О******* холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 6,175,411.49 төгрөг гаргуулах -ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,758 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 56,879 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 56,879 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 58,658 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*/ **-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ