Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/974

 

 

 

 

     2023           10           10                                         2023/ДШМ/974

 

  П.Э-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтай,

шүүгдэгч , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, Г.Цолмон,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/541 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч , түүний өмгөөлөгч П.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар т холбогдох 2310000000615 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хатиган овгийн П.Э, 1990 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “Мөнхийн үсэг” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 5, дүү, бэр дүү, түүний хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Миний гэр хотхоны 60-В байрны 59 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ТГ90100717/;

 нь 2023 оны 4 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Соёл велнес” төвөөр үйлчлүүлж байхдаа тус төвийн хүчилтөрөгчийн өрөөнд насанд хүрээгүй хохирогч М.Аыг “болиоч би насанд хүрээгүй шүү дээ, дөнгөж 15 настай шүү дээ” гэж хэлээд байхад нь бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд нь халдаж, түүнийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүн гэж мэдсээр байж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: ийн үйлдлийг Эрүүгийн :уулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хатиган овогт П.Эийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Хатиган овогт П.Эийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 4 /дөрөв/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  давж заалдах гомдолдоо: “...Миний бие дүүгийндээ амьдардаг бөгөөд аав минь өндөр настны тэтгэвэрт, ээж минь аавын асаргаанд цусны хорт хавдрын өвчнөөр өвчилсөн. Ээжийн маань эмчилгээний зардалд их хэмжээний зардал гардаг ба хохирогчид хохирол төлбөрт 30.000.000 төгрөг төлсөн. Энэ байдал минь ар гэрт минь хүндээр туссан тул ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. Болсон үйл явдалд маш их харамсаж байгаа бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...”  гэжээ.

Шүүгдэгч  давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “нэмж хэлэх тайлбахгүй” гэв.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна. ...”. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. ...” гэж заасан.

Ингээд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд хандан шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “...Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй. ...” гэж заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй нь тэгш эрхийн мэтгэлцээний үндсийг хангасангүй гэж үзэж байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “...шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. ...” гэж заасан. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй юм.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй “Соёл велнес” төвийн хяналтын камерын бичлэгт дууны бичлэг байгаа эсэхийг тогтоох, тухайн хэрэг учрал болсон газарт байсан гэрчүүдийг хэргийн үйл баримтын талаар мэдүүлэг авхуулах, Соёл сауны үйлчилгээний ажилтнаас насанд хүрээгүй хохирогч ямар яриа өгүүлэмжтэй байсан талаар мэдүүлэг авхуулах, насанд хүрээгүй хохирогч биеэ хамгаалах чадваргүй, оюун ухаан нь бүрэн төлөвшөөгүй болж буй үйл явдлыг бүрэн дүүрэн ухамсарлаж ойлгоогүй гэж хохирогчийн өмгөөлөгч мэтгэлцэж байх тул түүний сэтгэцийн байдал, оюун ухаан бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадах эсэх талаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзэж байсан.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч М.А нь ийн талаар өөрийн найзтайгаа фэйсбүүк сүлжээгээр чатандаа байдаг тул уг чатанд үзлэг хийлгэх зэрэг хүсэлтийг  гаргаж байсан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагч сонсгосон ялын талаар амаар болон бичгээр тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх нь үндсэндээ зөрчигдсөн.

Насанд хүрээгүй хохирогч М.Аг хохирогчоор тогтоон мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасныг баримтлаагүй, хэргийн оролцогч нарт шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолыг танилцуулаагүй.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлэн аваагүй нотлох баримтыг нотолгооны ач холбогдол бүхий баримтат мэдээлэл хэмээн үзэж анхан шатны шүүх ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн зрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ...”, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. ...” гэж заасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч Г.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүх дээр хэрэг ирсэнээс хойш уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтас хэргийн материалтай танилцахад эргэлзээтэй нөхцөл байдал байгаа гэж үзэж байна.  Прокурорын зүгээс анх ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Мөн цаг хугацааны хувьд уг хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө үйлдсэн. 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр насанд хүрээгүй хохирогч болсон хэргийн талаар багшдаа хэлсэн. Багш тухайн өдөр хохирогчийн ээж рүү залгаад болсон асуудлыг хэлдэг бөгөөд ээж нь ирээд охины шууд алгадсан байдаг. Үүний дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан. Энэ нь насанд хүрээгүй хохирогчийг айж, сандарсаны дараагаар мэдүүлэг авсан нь хохирогч үнэн мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Мөн багш Тогоохүү мэдүүлэхдээ “Алтжин нь уйлаад нэг юм ярьсан, юу ярьсныг нь санахгүй байна” гэж мэдүүлсэн атлаа асуулт, хариултын хэсэгт “хүчирхийлүүлсэн, үг дугарч чадахгүй байсан, аман дээр нь дарсан” гэж мэдүүлсэн зөрүүтэй байна. Хавтас хэрэгт авагдсан СиДи бичлэгт шүүгдэгч, хохирогч нарын хажууд 3 хүн унтаж байгаа нь харагддаг. Хохирогч эдгээр хүмүүсээс хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан бол тусламж хүсэх боломжтой байсан гэж үзэж байна. Мөн тухайн бичлэгчт хохирогч, шүүгдэгч нар бие биетэйгээ тэврэлдэж хэвтсэн, мөн хэн аль нь гар гараасаа барьж байгаа, нэг нэгэн дээрээ хөлөө тавьж байгаа зэрэг харилцаа үүсгэж байгаа нь харагддаг. Хэдийгээр бичлэгт тэдгээрийн толгой хэсэг, яриа, дуу нь бичигдээгүй боловч хохирогчийн биеийн хэлэмжийг харах нь зүйтэй байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байх тул т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох насанд хүрээгүй хохирогч М.Агийн “...тэр ах “зүгээрээ” гээд байсан. Би “үгүй” гэж зөндөө эсэргүүцээд тэр ахыг дийлээгүй. Миний амыг гараараа таглаад, дээр гарч хэвтээд, миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийгээд хөдлөөд байсан. Миний бэлэг эрхтэн маш их өвдөөд 20 орчим минут үргэлжилсэн. Гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг, мөн гэрч Н.Тогоохүүгийн “...М.А тухай үед юм хэлээгүй, уйлаад 2 хөл нь чичрээд байхаар нь би Алтжингийн гарыг атгасан чинь гар нь хүйтэн байхаар би гарыг нь атгаад “яасан бэ” гэж асуухад уйлаад нэг юм хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг зэргээр насанд хүрээгүй хохирогчийн чичирсэн, уйлсан байдал нь хүчирхийлүүлсэн нь биеийн хэлэмжээр харагддаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 нь 2023 оны 4 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Соёл велнес” төвөөр үйлчлүүлж байхдаа тус төвийн хүчил төрөгчийн өрөөнд насанд хүрээгүй хохирогч М.Аыг “болиоч би насанд хүрээгүй шүү дээ, дөнгөж 15 настай шүү дээ” гэж хэлээд байхад нь бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд нь халдаж, түүнийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүн гэж мэдсээр байж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 16-17/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-35/, насанд хүрээгүй хохирогч М.Агийн насыг тоолсон тэмдэглэл /1хх 45-46/, хохирол төлсөн тухай баримт /1хх 219/ зэрэг нотлох баримтууд болон,

насанд хүрээгүй хохирогч М.Агийн “...19 цаг өнгөрч байхад танихгүй 20-25 орчим насны ах ганцаараа ирээд “цэнэглэгч байна уу” гэхээр нь өөрийнхөө цэнэглэгчийг өгсөн. Би кино үзээд хажуу тал руугаа хараад хэвтэж байхад танихгүй хүн гэнэт толгойгоо зүүн гаран дээр тавьж хэвтсэн. Тэгэхээр нь дургүйцээд босоод гараад явчихсан. ...Тэгсэн 30 орчим минутын дараа тэр ах “за за, чи эргээд энд хэвт” гэж хэлсэн. Тэгээд тэр ах яриа өдөөд “чамайг хэн гэдэг юм, хэдэн настай бэ, аль сургуульд сурдаг юм” гээд байхаар нь би үнэнээр нь хариулж өгсөн. Сургуулиа хуучин сурдаг байсан Орос 3 дугаар сургууль гэж хэлсэн. ...Би нөмөрдөг бүтээлэгээ нөмрөөд сууж байсан чинь тэр ах “миний хөлийг бариад өгөх үү” гэхээр нь “үгүй” гэсэн. Би тэр ахыг “яв” гэсэн чинь явахгүй байсан. ...Миний бэлхүүснээс бариад татаад булан луу шахаад хажууд хэвтчихсэн. ...20 орчим минутын дараа нойр хүрээд би унтаад өгсөн. Тэр ах миний хажууд хэвтэж байсан. Тэгсэн тэр ах гараас бариад, хөхнөөс базаад, дараа нь гэдэс бариад, бэлэг эрхтнийг бариад дараа нь хувцсыг тайлсан. Тэгэхээр нь би эсэргүүцээд “болиоч би насанд хүрээгүй шүү дээ, дөнгөж 15 настай шүү дээ” гэж зөндөө хэлсэн. Тэр ах “зүгээр ээ” гээд байсан, би “үгүй” гээд зөндөө эсэргүүцээд дийлээгүй. ...Тэгэхээр нь би “үгүй, зүгээр унтмаар байна” гэж хэлсэн. Тэр ах намайг оролдохоо болиод хажууд хэвтэж байсан. Би тэгээд унтаад өгсөн. Намайг унтаж байхад тэр ах сэрээгээд “өөр өрөөнд оръё” гээд босгоод дагуулаад явсан. ...Би гудсан дээр хэвтэж байхад нөгөө ах хажуу талаар хэвтээд шортыг минь тайлаад миний амыг гараараа таглаад дээр гарч хэвтээд бэлэг эрхтнээ, миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан. Миний бэлэг эрхтэн маш их өвдөөд 20 орчим минут үргэлжилсэн. Тэгээд тэр ах дээрээс босоод миний хажууд хэвтсэн. Би юмнуудаа аваад явах гэсэн чинь тэр ах намайг гаргаж өгнө гээд дагаад шат хүртэл гаргаж өгсөн. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сургууль дээр очиж ангийнхаа багш Тогоохүүд болсон зүйлийн талаар хэлсэн. ...” /1хх 41-44/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буяндэлгэрийн “...2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 14 настай охин Алтжины хамтаар Соёл саунд суухаар гэрээс 11 цагийн үед гараад тус саун дээр ирсэн чинь ажлаас дуудаж, ажил гарчихсан. Тэгэхээр нь охин Алтжиныг “саунд ороод байж байх уу” гэсэн чинь “за тэгье” гэхээр нь Соёл саунд оруулж өгөөд төлбөрийг нь хийчихээд яваад өгсөн. ...Алтжин ирчихсэн “биеийн юм ирчихсэн, бие өвдөөд байна” гээд гэртээ хэвтээд байсан. ...Тэгсэн өнөөдөр 11 цагийн үед охин Алтжины багш Тогоохүү утсаар яриад “хүрээд ир” гэхээр нь яваад очиход охин Алтжиныг багш нь “бусдад хүчиндүүлсэн” байна гэж ярихаар нь цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. ...” /1хх 51-52/,

гэрч Н.Тогоохүүгийн “...Алтжин тухайн үед юм хэлэхгүй, уйлаад хоёр хөл нь чичрээд байхаар нь би гарыг атгасан чинь хүйтэн байхаар нь “яасан юм бэ” гэсэн чинь өөдөөс уйлаад нэг зүйл хэлсэн. Одоо яаг юу гэж хэлснийг санахгүй байна. Тухайн хэлсэн үгнээс нь Алтжиныг хүчирхийлэлд өртсөн байна гэдгийг ойлгосон. Алтжин хэсэг уйлаад нэлээн суусан. ...Би Алтжинаас яриа өдөж “ээж, аав чинь байгаа юм уу” гэж ярихад “байгаа” гэхээр нь “хүчирхийлэлд өртсөн талаараа хэлсэн үү” гэж асуухад “ээж, аав хоёр одоо гадагшаа явах гэж байгаа” гэсэн. ...Тэгээд би шууд ээжтэй нь яриад “сургууль дээр хүрээд ир” гэж хэлсэн. ...” /1хх 55-56/,

яллагдагчаар ийн “...Тэгээд би “цэнэглэгчээ өгчих” гэж асуухад цэнэглэгчээ өгсөн. Тэгэхээр нь би “энд утсаа залгачихъя” гээд утсаа залгаж цэнэглэсэн. Би хажууд нь утсаа оролдож суугаад тухайн охинтой юм яриад юу хийдэг талаар асуухад “сурдаг” гэж хэлсэн. Өөрийгөө “Алтжин” гэж хэлсэн. Мөн би өөрийгөө “Энххүлэг” гэж хэлсэн. ... Би дахин цэнэглэгчийг нь гуйж утсаа цэнэглээд “энд суугаад утсаа цэнэглэж болох уу” гэсэн чинь “болно” гэсэн. Тэгээд ярилцаад нэлээн суусан, би утсаа оролдож “хажуугаар чинь хэвтэж болох уу” гэхэд тэр охин “болно” гэхээр нь “зүгээр үү” гэсэн чинь “зүгээрээ” гэсэн. ...Би тэр охиныг тэвэрсэн чинь эсэргүүцэхгүй зүгээр байсан. Би тэр охиныг тэврээд унтаж байгаад гараа тавиад дээшээ хараад хэвтэж байхад, тэр охин эргэж хараад намайг тэврээд миний мөрийг үнссэн. ...Би тэр охиныг оролдож үнсээд, гараараа тэр охины бэлэг эрхтнийг нь оролдсон. ...Тэр охинтой хамт хэвтэж, оролдоод хөхийг нь гаргаад үнсэхэд эсэргүүцэхгүй, бэлэг эрхтнийг нь оролдоход эсэргүүцээд “ямар эвгүй юм бэ” гэж байсан. ...Тэгээд ярилцаж хэвтэж байгаад хувцсыг нь тайлахад эсэргүүцэл үзүүлэхгүй байсан. Би өмдийг нь тайлаад дээр нь гараад өөрийн эрхтнээ гаргаад тухайн охины бэлэг эрхтэн рүү хийх гэсэн боловч цаашаа орохгүй байхаар нь амсар дээр нь өөрийн бэлэг эрхтнээ байлгаж байхад би дур тавьчихсан тэгээд би хажуу тал руугаа болсон. Тэр охин босохоор нь би хамт босоод тухайн охиныг шат хүртэл хүргэж өгөөд тухайн охиноос “зүгээр үү” гэсэн чинь “зүгээрээ” гэхээр нь “би чат бичиж, ярьж болох уу” гээд асуухад “болно” гэсэн. Би тэр охиноос “чи хаана сурдаг юм гэсэн чинь Орос 3 дугаар сургууль” гэж хэлсэн. .../1хх 92-94, 187-188/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Агийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. М.Агийн охин хальс гэмтэлгүй, агшилтгүй байна. Үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй болно. Бэлгийн замаар дамжих дох, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна. ...” гэсэн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4889 дугаартай /1хх 61-64/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Агийн охин хальс бүтэн, урагдалгүй, үтрээнээс гарсан зүйлгүй байна. ...” гэсэн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 528 дугаартай /1хх 75-76/,

     Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн “... нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. Бэлгийн замаар дамжих дох, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна. ...” гэсэн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4908 дугаартай /1хх 68-69/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч
ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

Шүүгдэгч  “...ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар “...зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд насанд хүрээгүй хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлгүүд өгч байсан, эдгээр нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерийн бичлэг зэргээр давхар нотлогдсон байна.

Шүүгдэгч  нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн үйлдэл хийснээр уг гэмт хэрэг төгссөн ба түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч , түүний өмгөөлөгч П.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/541 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч  нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 53 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/541 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч , түүний өмгөөлөгч П.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ