Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 316/ШШ2025/00219

 

 

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 316/ШШ2025/00219

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би М*** ХК-ийн А.С******* холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 756,758.86 төгрөг гаргуулах тухай 316/2025/00152/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 6000002588 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 515,365.26 төгрөг, үндсэн хүү 206,928.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,465.47 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 756,758.86 төгрөг гаргуулах гэжээ.

 

Хариуцагч А.С*** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... М**ХК нь надад холбогдуулсан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэнэ нэхэмжлэлийн шаардлага болох 756,758.86 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 4 сарын 18-наас 05 дугаар сарын 03-ны хооронд төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.

 

М**ХК нь А.С** холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 756,758.86 төгрөг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,713.39 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,357 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 11.357 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1***/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 751, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар М*** ХК-ийн А.С** холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 756,758.86 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,713.39 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,357 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 11.357 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1***/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ