2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01294

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12

191/ШШ2025/01294

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б Б /РД:5858545/-ын ,

Хариуцагч: быйбайы Банд холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин өбыаыа төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай .

ؿ : Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагчийн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган в.

нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Б би Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад орж тэнцэн, Салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын "Лувсангийн Быг ажилд томилох тухай" 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/Б-15 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар томилогдон ажиллаж байсан.

Монгол Улсын Баас Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Хүсэлт хүргүүлэх тухай" 1а/4410 тоот албан бичгээр "Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн баталж, хууль 2023 оны 08 дугаар сарын 03-ны хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.18 дахь заалтын хэрэгжилтийг хангаж Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарыг өмнө нь томилсон шийдвэрийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор цуцлан, шийдвэрийн хувийг тус яаманд ирүүлж хамтран ажиллана уу." гэсний дагуу Дархан- Уул аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн "Лувсангийн Бын ажил томилсон шийдвэрийг хүчингүй болгосугай" 01-Б/27 дугаар захирамжаар намайг ажилд томилсон 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/Б-15 дугаар захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын дээрх захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан журмын дагуу Боловсролын ерөнхий хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн хууль бус шийдвэр хэмээн үзэж хүчингүй болгуулахаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Засаг дарга гомдлыг хүлээн авч 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" 01-5/32 дугаар захирамжаар хууль, тогтоомжид нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, уг захирамжийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-10/713 тоот "Захирамж хүргүүлэх тухай" албан бичгээр Бад хүргүүлсэн.

Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны салбарын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Л.Төгсбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-уул аймагт хүрэлцэн ирж Бын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/124 дүгээр тушаалыг танилцуулан Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын ажлыг хүлээлцүүлсэн. Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар томилсон шийдвэр хүчин төгөлдөр байхад шууд түр орлон гүйцэтгэгчээр өөр хүнийг давхар томилж, ажил хүлээлцүүлж байгаа нь илтэд хууль зөрчсөн хэмээн үзэж, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Бын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/124 дүгээр тушаалыг дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 117 дугаартай тогтоолоор Бын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/124 дүгээр тушаал Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийн зөрчсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгохыг Бад даалгаж шийдвэрлэсэн. Мөн уг тушаалын 4 дэх заалтаар Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын ажлыг Л.Б надад хүлээлгэн өгөх арга хэмжээ авах зөвлөмжийг хариуцагчид хүргүүлсний дагуу Монгол Улсын Боловсролын сайдын 2024.07.30-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Л.Б намайг Дархан-Уул аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн томилсон.

Миний хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаартай тогтоол, Монгол Улсын Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 30-ны -ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар эргэн томилогдох хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин өбыаыа төгрөгөөр хохирч, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, тасалдаад байна.

Иймд Л.Б миний 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин өбыаыа төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь д болон шүүх хуралдаанд :

 

Ажлаас чөлөөлсний дараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс ажилд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэх тогтоол гарч тухайн тогтоолыг үндэслэн Боловсролын сайд нэхэмжлэгчийг ажилд нь томилсон. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь 7 сар 27 хоногийн хугацаа байсан. Энэ хугацааны нэхэмжлэлийн мөнгөн нь дүн үндэслэл бүхий бол нөхөн олговрыг олгоход татгалзах үндэслэл байхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цалингийн тодорхойлолт, 2024 оны 07 сарын 30-ний өдрийн Монгол улсын Боловсролын сайдын Б/07 дугаартай тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 сарын 17-ний өдрийн 02/765 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 сарын 10-ний өлрийн 117 дугаартай тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 сарын 02-ний өдрийн 02/1345 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, Дархан уул аймгийн засаг даргын 2023 оны 03 сарын 16-ний өдрийн 01/Б/15 дугаартай ажилд томилох захирамж, Дархан уул аймгийн засаг даргын 2023 оны 10 сарын 26-ний өдрийн 1-10/713 дугаартай албан бичиг,

4.Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэргийг шинэчлэн судлаад

нь:

1. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Банд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин өбыаыа төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Б нь ажилгүй хугацааны нэхэмжлэлийн мөнгөн нь дүн үндэслэл бүхий бол нөхөн олговрыг олгоход татгалзах үндэслэл байхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.Дархан уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 16-ний өдрийн 01-Б/15 дугаартай захирамжаар Л.Б нь Дархан уул аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргаар томилогдон ажиллаж байсайн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

4. Л. Б нь 2023 оны 11 сарын 13-ний өдөр Төрийн албаны зөвлөлд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүлйийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2023 оны 11 сарын 03-ний өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. байна.

4.1. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 сарын 10-ний өдрийн 117 тоот Зөрчил арилгах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоолд Бын 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн Батнямын Өнөрхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, биелэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Б /Л.Хд/-д зөвлөсүгэй гэжээ.

4.2. Монгол Улсын Боловсролын сайдын 2024 оны 07 сарын 30-ний өдрийн Б/07 тушаалаар Лувсангийн Быг Дархан уул аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд 2024 оны 07 сарын 30-ны өдрөөс эхлэн томилсугай. гэж, ажил албан тушаалдаа эгүүлэн томилогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

5. Нэхэмжлэгч Л.Б нь 2023 оны 11 сараас 2024 оны 04 сар хүртэл 1,757,000 төгрөгийн, 2024 оны 4 сараас 2024 оны 8 сар хүртэл 1,933,000 төгрөгийн цалинтай болох нь Боловсрол шинжлэх ухааны газрын санхүүгийн баримтаар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй.

Иймд нэхэмжлэгч Л.Бод 2023 оны 11 сарын 07-ний өдрөөс 2024 оны 07 сарын 30-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,517,000 төгрөгийг  /5сар*1,757,000=8,785,000 төгрөг, 4сар*1,933,000=7,732,000 төгрөг/ хариуцагч Бнаас гаргуулан олгож, 22,880,070 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэргүй болгож шийдвэрлэв.

6.  Түүнчлэн ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Л.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Банд даалгах нь зүйтэй.

7.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Л.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 425,150 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Бнаас нэхэмжлэгч Л.Бод ажилгүй байсан хугацааны цалин 16,517,000 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,880,070 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Бын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч Банд даалгасугай.

3. 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 41 41.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгч Л.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 425,105 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 240,535 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэни хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б