2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01295

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12

191/ШШ2025/01295

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ................ Х /РД:ХП80060912/-ын ,

Хариуцагч: .................... давхарт байрлах БАХ ХХК /РД: 554124/-д холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин 55555555555 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай .

ؿ : нэхэмжлэгч Ц.Х, хариуцагчийн төлөөлөгч Б.Жамсрандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган в.

нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цогтсайханы Х нь БАХинд 2019 оны 03 дүгээр сарын 09-ны өдер Дотоод аудитын газрын захиряын аябан тушаалд №04 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно.

Ажлаа хийж байх хугацаанд 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ийнхүү ажлаас халагдсан талаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгч, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дүгээр сарын 16-ны өдөр 181/ШШ2023/02537 дугаар шийдвэрээр Ц.Хийг "Урьд эрхэлжбайсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 90,644,000 төгрөг олгох, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 210/МА2023/01931 тоот дугаар магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Дэзд Шүүхийн Иргэний хэргийн Танхимын Нийт Шүүгчийн Хуралдааны 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 001/ШХТ2024/00037 тоот дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан болно.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 181/Ш32024/02430 дугаар шүүгчийн захирамж гарч, 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 181/ГХ2024/00191 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгасан.

Улмаар ажил олгогч БАХны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон Ц.Х-г ажилд эгүүлэн тогтоосон болно.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2023 оны 08 дүгээр сарын 16- ны өдөр 181/ШШ2023/02537 дугаар шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилсон буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг олгоогүй байгаа болно.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2023 оны 08 дүгээр сарын 16-ны өдөр 181/ШШ2023/02537 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт ... Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг тодорхойлох 2022 оны 1, 2, 3 дугаар сард авсан цалингаар тодорхойлоход 1 сарын цалин 6,324,000 төгрөг 5 333,000+6,297,000+6,342,000=18,972,000+3/, 1 өдрийн цалин 301,143 төгрөг /6,324,000+21/ байна" гэж заажээ.

2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 120 ажлын өдөр (бүх нийтийн амралтын өдөр болон амралтын өдрийг хасаж тооцсон болно.) байх бөгөөд 1 өдрийн дундаж цалин хөлс 301,143 төгрөг үржүүлж тооцвол 125*301,143=55555555555) 55555555555 төгрөгийн ажилгүй байеан хугацааны цалин хөлс гарч байна.

Иймд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд ногдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилох өдрийг хүртэл 55555555555 (Гучин зургаан сая нэг зуун гучин долоон мянга нэг зуун жаран мөнгө) төгрөгийг гаргуулах нэхэмжпэл гаргаж байна.

Монгол улсын дээд шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрээс ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэл нь урьдчилсан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй тул (өмнө нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн) шүүхэд шууд хандаж болохоор тайлбарлажээ. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргаж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь д болон шүүх хуралдаанд :

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороод хандаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д Шүүх шууд хянан шийдвэрлэх маргааныг нэрлэн заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаас бусад маргаан бүхий нэхэмжлэлийг Шүүхэд гаргахаас өмнө хөдөлмөрийн эрхийн маргаан урьдчилан шийдвэрлэх байгууллагад хандсан байх нөхцөл тавигддаг.

 

Гэвч хариуцагч БАХ ХХК-д нэхэмжлэгч Ц.Хийн шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор маргаан зохицуулах гурван талт хороонд нэхэмжлэл гаргасан тухай холбогдох мэдэгдэл, гурван талт хорооны шийдвэр ирээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-д заасны дагуу эрхээ зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан урьдчилан шийдвэрлүүлэх байгууллагад гаргаагүй буюу маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх процесс ажиллагаа хийгээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, тал хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гэж, 154.8-д "Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэж тус тус заасан. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ Маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хавсаргаагүй нь энэхүү үйл баримтыг нотолж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д Энэ хуулийн 65.1.3- 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасны дагуу Нэхэмжлэгч Ц. Х нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаанаа шийдүүлэхээр хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллагад хандах үүрэгтэй.

 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №07 тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоосон. Энэ хугацаанаас 03 сарын хугацааг тоолбол 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэх ойлголт байдаг. Нэхэмжлэгч нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан байдаг. Тиймээс 179 дүгээр зүйлийн 179.1 заасны дагуу тогтоосон хугацаа тасалдсан гэж ойлгох боломжгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллага нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цалингийн тодорхойлолт, 2024 оны 07 сарын 30-ний өдрийн Монгол улсын Боловсролын сайдын Б/07 дугаартай тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 сарын 17-ний өдрийн 02/765 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 сарын 10-ний өлрийн 117 дугаартай тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 сарын 02-ний өдрийн 02/1345 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, Дархан уул аймгийн засаг даргын 2023 оны 03 сарын 16-ний өдрийн 01/Б/15 дугаартай ажилд томилох захирамж, Дархан уул аймгийн засаг даргын 2023 оны 10 сарын 26-ний өдрийн 1-10/713 дугаартай албан бичиг,

4. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэргийг шинэчлэн судлаад

нь:

1. Нэхэмжлэгч Ц.Х нь БАХ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 55555555555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Хөгжлийн банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, түүний шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах ёстой гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08-р сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02537 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 06-ний өдрийн 1931 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2023 оны 12-р сарын 26-ний өдрийн 00037 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.Хийг БАХ ХХК-ийн Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 7-26 хуу/

  Нэхэмжлэгч Ц.Хийг БАХ ХХК-ийн Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн томилсон болох нь талуудын тайлбар болон шийдвэр магадлалаар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалтай тул Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах шаардлагагүй гэж үзэв.

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08-р сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02537 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 06-ний өдрийн 1931 дугаар магадлалаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй байхаар хуульчилсан.

5. Нэхэмжлэгч Ц.Хий 1 сарын дундаж цалин хөлсийг 6,324,000 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 301,143 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 8-р сарын 16-ны өдрөөс 2024 оны 02-р сарын 05-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт /5 сар 15 хоног 5*6324,000=31,620,000 төгрөг, 15*301,143=4,517,145+31,620,000=36,137,145/ 36,145,137 төгрөгийг  хариуцагч БАХнаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Хд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6.  Түүнчлэн ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Ц.Хийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч БАХ ХХК-д даалгах нь зүйтэй.

7.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 338,636 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БАХ ХХК-иас нэхэмжлэгч Ц.Хд ажилгүй байсан хугацааны цалин 36,145,137 төгрөгийг гаргуулан олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Хийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч БАХ ХХК-д даалгасугай.

3. 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 41 41.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгч Ц.Хийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 338,636 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 338,675 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэни хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А