2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/01027

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04

191/ШШ2025/01027

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....................... хаягт байрлах Э ХХК /РД:2087626/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: . өөрийн байранд байрлах аөж холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй, Б бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай, мөн эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй 40 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэболд, Ё.Байгалмаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Э" ХХК болон Н.Зоригт нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01130 дугаар магадлалаар 1,107,455,536 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 5,765,427 төгрөгийг "Очир ундраа ОМЗ ББСБ" ХХК-д төлөх үүрэг хүлээсэн.

Дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд "Э" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 20/1 дүгээр байрны 5 дугаар давхарын хаягт байрлах 66 м.кв талбай бүхий үйлчилгээ, офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын Бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай офисс, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст заасан юм.

Барьцаа хөрөнгийн үнэлгээг бодитой бус тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар гомдол гаргаж байна. Төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь хуульд нийцээгүйгээс гадна, шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Үүнд: 1. Шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4-158/9038 дугаар албан бичгээр үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчдөд мэдэгдсэн атлаа уг албан бичгийг үйлдэхээс 1 хоногийн өмнө буюу 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шинжээч гэх Д.Энхтайванаас "шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байгаа эсэх"-ийг тодруулах ажиллагаа явуулж, энэ талаар тэмдэглэл үйлдэж, баталгаажуулсан байна. Мөн тухайн өдрөө шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт үйлдсэн байгаа нь хөрөнгийн үнийн санал авах, үнэ тохиролцуулахаас өмнөх хугацаанд үйлдсэн байхаас гадна "Банкны өр барагдуулах газар" гэсэн шийдвэр гүйцэтгэгчийн харьяалах нэгж биш, өөр нэгжийн маягт ашиглаж, хуульд нийцээгүй баримт үйлдэж, хууль зөрчсөн байна.

2. Шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4/130 дугаар тогтоолоор "Дельтамон" ХХК-ийг шинжээчээр томилж, уг тогтоолын тогтоох хэсгийн 2-т "шинжээч Д.Энхтайванд хууль танилцуулж, үнэлгээний тайлан ирүүлэх хугацаа" тогтоосон атлаа уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хэнд эрх, үүрэг танилцуулж сануулсан нь тодорхойгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан шаардлага хангаагүй тогтоол үйлдсэн.

"Дельтамон" ХХК-ийг шинжээчээр томилсон атлаа эрх, үүргийг Д.Энхтайванд танилцуулсан, тухайн этгээд нь хуулийн этгээдтэй ямар хамааралтай, төлөөлөх эрх бүхий этгээд эсэх нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, А/45 дугаар албан бичгээр "Хөрөнгийн үнэлгээний тухай" тайлан ирүүлсэн.

Уг тайланд захирал, мэргэшсэн үнэлгээчин Д.Энхтайван гэж, хуулийн этгээд болон хөрөнгийн үнэлгээчний хоёр өөр тэмдэг дарагдсан байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д "... гүйцэтгэх захирал нь үнэлгээчний хугацаагүй эрххкасан байх шаардлага тавигдсан байх бөгөөд үнэлгээчин Д.Энхтайван нь "Дельтамон" ХХК-ийн удирдлага бол үнэлгээчний хугацаагүй эрх авах шаардлага тавигдах ёстой гэж ойлгож байна. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа тодорхойгүй, хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1 дэх хуудаст "2023.5.10 хугацаагүй" гэж тэмдэглэсэн ч энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт баримт авагдаагүй байгаа нь дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан шаардлага хангагдаагүй байна. Тусгай зөвшөөрлийн эрх олгосон баримт байхгүй, уг эрх нь түдгэлзсэн, хүчингүй болсон эсэхийг тодруулаагүй, төлбөр төлөгчид энэ талаар танилцуулаагүй, байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Үнэлгээний хуулийн этгээд нь санхүү, тесвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхэлнэ" гэж хуульчилсан. Шинжээчээр томилогдсон "Дельтамон" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдаагүй, хуульд заасан шаардлага хангаагүй, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд биш гэж үзэж байна.

3. Хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо өртөгийн болон зах зээлийн хандлагын аргыг ашигласан байх бөгөөд орлогын хандлагыг аргыг яагаад ашиглаагүй нь тодорхойгүй, 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 420,000,000 төгрөгөөр, 70.8 м.кв /66м.кв гэрчилгээнд заасан/ талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийг 743,400,000 төгрөг буюу 1 м.кв талбай 10,500,000 талбайтай хөрөнгийн үнэлгээ тогтоожээ. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1 дүгээр хавсралтад тусгасан, үнэлгээ тогтоох үндэслэл болгосон эх сурвалжийн мэдээлэлтэй танилцахад 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн мэдээлэл байна. Энэ нь 2 сар гаруй өмнөх зах зээлийн үнэ ханш байх бөгөөд өнөөгийн зах зээлийн бодит үнэ ханшийг тодорхойлохгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан зах зээлийн бодитой үнэлгээ тогтоосон гэж үзэхгүй, өмчлөгчийн эрхийг хөндөөд байна. Иймд төлбөрт хураагдсан эрхийн бүртгэлийн У, Y-2203039799 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хянаж, хүчингүйд тооцож өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

"Э" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17- ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаар шийдвэрээр "Э" ХХК, Н.Зоригт нараас 1,113,220,963 төгрөгийг гаргуулж "Очир-Ундраа" олгохоор шийдвэрлэгдсэн. Төлбөр төлөгч "Э" ХХК, Н.Зоригт нар нь төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээнд харилцан тохиролцоогүй шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу "Э" ХХК -ийн өмчлөлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дараах үл хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шинжээч томилон хөрөнгийн үнэлгээний Дельтамон ХХК, /шинжээч Д. Энхтайван/- аар үнэлгээ тогтоолгосон

Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байр, 5 давхарт байрлах 70.8 м.кв талбайтай үйлчилгээ, оффисийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 743,400,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байр, 5 давхарт байрлах 40 м.кв талбайтай үйлчилгээ, оффисийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 420,000,000 төгрөгөөр хөндлөнгийн шинжээч үнэлгээ тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул "Э" ХХК- ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, 2024 оэы 06 сарын 26 өдрийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, 2023 оны 03 сарын 17-ний өдрийн 834 дугаартай шийдвэр, 2024 оны 04 сарын 18-ний өдрийн 4/130 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2024 оны 05 сарын 15-ний өдрийн штнжээчжээр оролжохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл бөйдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2024 оны 04 сарын 16-ний өдрийн үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, шинжээчид эрх үүрэг танилцуулсан баримт,хөрөнгийн үнэлгээний тайлан,

4. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийг бүхэлд ирүүлсэн,

5. Шүүхээс талуудын хүсэлтээр: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ний өдрийн 10348 дугаартай захирамж, 2024 оны 06 сарын 10-ний өдрийн 11944 дугаартай захирамж зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч аөжт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй, Б бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй 40 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

2. Хариуцагч аөж нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01130 дугаар магадлалаар 1,107,455,536 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 5,765,427 төгрөгийг "Очир ундраа ОМЗ ББСБ" ХХК-д төлөхөөр, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ.

4.1.Төлбөр төлөгч нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаар шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах тухай захирамж гарч, 2023 оны 11 сарын 08-ны өдрийн 1139 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /х.х-ийн 66 хуу/

4.2. аөж Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган ажиллагаа явуулж, 2024 оны 01 сарын 16-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй, Б бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй 40 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн.

4.3. 2024 оны 04 сарын 03-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрхи хөрөнгийг хураан шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлдэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдэн, хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан тэмдэглэл үйлджээ./х.х-ийн 70-77 хуу/

5. Э ХХК болон Н.Зоригт нарт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 04 сарын 16-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй, Б бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй 40 мкв талбайтай оффис , үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн. /х.х-ийн 78 хуу/

7.1.Э ХХК нь Б бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,115,400,000 төгрөгөөр, У дугаарт бүртгэлтэй 40 мкв талбайтай оффис , үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 676,000,000 төгрөгөөр,

Н.Зоригт нь Б бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,115,400,000 төгрөг, /330,000 ам доллар/ У дугаарт бүртгэлтэй 40 мкв талбайтай оффис , үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 676,000,000 төгрөг /200,000 ам доллар/-өөр үнэлсэн үнийн саналыг ирүүлсэн байна./х.х-ийн 79,80 хуу/

7.2. Төлбөр авагч Очир ундраа ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт дээрхи хөрөнгүүдийн үнэлгээтэй санал нийлэхгүй, тохиролцох боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүлйинй 55.1,55.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргажээ. /х.-ийн 82 хуу/

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар аөж дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлэхээр 2024 оны 04-р сарын 18-ны өдөр Дельтамон ХХК-ний үнэлгээчин Д.Энхтайваныг шинжээчээр томилсон.

8.1. Шинжээч нь Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй, Б бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 743,400,000 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй 40 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 420,000,000 төгрөгөөр үнэлсэн байна./х.х-ийн 83-103 хуу/

9. Нэхэмжлэгч нь шинжээчид 2024 оны 04 сарын 15-ний өдөр эрх үүрэг танилцуулсан атлаа шинжээч томилох тогтоол нь 2024 оны 04 сарын 18-ний өдөр гарсан гэж маргасан боловч энэ үндэслэлээр үнэлгээний тайланг хүчингүй болгох боломжгүй. Шинжээч Д.Энхтайван нь Дельтамон ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд 2021 оны 12 сарын 18-ний өдрөөс 2024 оны 12 сарын 18-ний өдрийг хүртэл хүчинтэй тусгай зөвшөөрлийн эрх авсан байна. /х.х-ийн 102 хуу/

9.1. Гэрч Д.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ 1метр талбайг зах зээлийн ханшаар үнэлсэн тухайн байранд зарагдахаар зарлагдсан 6 давхарын 40 мкв үл хөдлөх хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр худалдахаар зарласан байсан, 1 мкв талбайг 10,500,000 төгрөгөөр үнэлсэн. Өртөг болон зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээ үндэслэлтэй. гэв.

10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан үндэслэлээр Дельтамон ХХК-ний үнэлгээний тайланг зах зээлийн бодитой үнэ тогтоосон гэж үзэхгүй, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан боловч шүүхэд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 05 сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 16-ний өдөр 10348 дугаартай захирамж гарсан тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

11. Иймд Э ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар аөжт холбогдох Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй, Б бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй 40 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Женерал итпекс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07-р сарын 26-ны өдрийн 14322 дугаартай захирамжаар авсан Хүсэлт шийдвэрлэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан эсхүл шууданд хийсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А