2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/01547

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                2025       02           19  

                                    191/ШШ2025/01547

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........................ Б /РД:55555555555/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............................. тоотод оршин суух У Б /РД:ббббббббббббб/

Хариуцагч: ............................. тоотод оршин суух йй Б /РД:8888888888888/ нарт  холбогдох

зээлийн гэрээний үүргийн үндсэн зээл 86,000,000 төгрөг, зээлийн хүү 62,800,000 төгрөг, нийт 148,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч б, түний өмгөөлөгч М.Хандармаа, хариуцагч Х.Бын өмгөөлөгч Ш.Чингис,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

1.Хариуцагч Х.Б нь  шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Б миний нөхөр бид хоёр Х.Б, Я.Б нартай нэг нутаг усны найз нөхдийн харилцаатай юм. Х.Б, Я.Б нар бол нэг гэр бүлийн хүмүүс билээ. 2022 оны 01 сард Б Б нар нь мөнгөний хэрэг гарлаа. Баянзүрх дүүрэгт байдаг авто засварын газраа зараад буцаагаад өгнө гэж хэлээд 2022 оны 01 сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөгийг сар бүрийн 5 хувийн хүүтэй, 2022 оны 01 сарын 17-ны өдөр 60,000,000 төгрөгийг сар бүрийн 4 хувийн хүүтэй, 2022 оны 01 сарын 24-ний өдөр 26,000,000 төгрөгийг сар бүрийн 5 хувийн хүүтэй нийт 116,000,000 төгрөгийг надаас зээлж авсан юм. Мөнгө зээлж авахдаа тодорхой хугацаа заагаагүй обьектоо зараад буцаагаад өгнө гэж хэлэхээр нь найз нөхөд учраас итгээд өөрт байгаа хадгаламжаа цуцлаад өгсөн юм.

Бид хоорондоо зээлийн гэрээг бичгээр хийгээгүй. Гэхдээ миний тэмдэглэлийн дэвтэр дээр мөнгө өгсөн авсан тэмдэглэл үйлдэж сар бүрийн хүүгээ бичиж гарын үсэг зурсан байдаг юм. Надаас мөнгө зээлж авсанаас хойш мөнгөний хүүнд нийтдээ 47,440,000 төгрөг цувуулж өгсөн байдаг. Анх надаас мөнгө зээлж авахдаа хэлж байсан авто засварын газар нь 2023 оны 06 сар зарагдаж, зарсан мөнгөнөөсөө надад 2023 оны 06 сарын 06-ний өдөр 30,000,000 төгрөг буцааж өгсөн. Энэ 30,000 ,000 төгрөгийг би Б Б нар 2022 оны 01 сарын 03-ны өдөр авсан 30 000 000 төгрөгийг төлж дуусгасан гэж үзэж байна. Харин бусад мөнгө болон зээлж авсан мөнгөний хүүг төлөөгүй гэж  үзэж байгаа.

2022 оны 01 сарын 17-ны өдөр зээлж авсан 60,000,000 төгрөгийг сар бүрийн 4 хувийн хүү нь сар тутамд 2,400,000 төгрөг болж байсан. Зээлийн гэрээний хугацаа нь бидний тохирсоноор обьект зарагдах хугацаанд дуусна гэж үзэхээр 2023 оны 06 сарын 06-ны өдөр дуусна гэж үзэж байна. Энэ хугацаа нь 17 сар болж байна 2,400, 000x17 cap=40,800,000 төгрөний хүү болж байна. Энэ мөнгөн дээр үндсэн зээл 60, 000,000 төгрөгөө нэмж тооцохоор 100,800,000 төгрөг болно. 2022 оны 01 сарын 24-ний өдөр зээлж авсан 26,000,000 төгрөг мөн сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд сар бүр 1,300,000 төгрөг болж байна. 1300 000x17cap=22,100,000 төгрөгний хүү болж байна. Энэ мөнгөн дээр үндсэн мөнгө 26,000,000 төгрөгийг нэмэхэд нийт 48,100,000 төгрөг болж байгаа юм. Ингээд нийт нийлбэр дүнгээрээ үндсэн мөнгө 86,000,000 төгрөг зээлийн зээлийн хүү 62,800,000 төгрөг нийт 148,800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч Х.Б, Я.Б нар шүүхэд гаргасан бичгийн тайлбар болон өмгөөлөгч хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Х.Б миний бие тус дүүргийн шүүхэд нэхэмжлэгч  Ш.Бийн гаргасан үндсэн зээл 86,000,000 төгрөг, зээлийн хүү 62,800,000 төгрөг нийт 148,800,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад  зөвшөөрөхгүй.

Хариуцагч Х.Б миний бие нэхэмжлэгч Ш.Боос нийт 116,000,000 төгрөг зээлж авсанаас үндсэн зээлд тооцсон 30,000,000 төгрөг, хүүд тооцсон 47,440,000 төгрөгийг тус тус үндсэн зээлд тооцон нийт 77,440,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үлдсэн 38,560,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлнө. Харин хүүд тооцсон 47,440,000, үндсэн зээлийн хүү 63,800,000 төгрөг нийт 110,240,000 төгрөгийг нэхэмжлэлийн огт хүлээн зөвшөөрөхгүй учир нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн хуулийн заалтын дагуу зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь миний төлсөн 30,000,000 төгрөг, 47,440,000 төгрөг нийт 77,440,000 төгрөг авсан талаар маргаангүй тул үндсэн зээлд тооцон 116,000,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцож өгнө үү  гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримт,  иргэний үнэмлэхний лавлагаа, Хаан банкны Х.Бын дансны дэлгэрэнгүй хуулга, Богд банкны Я.Бын дансны хуулга,

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Я.Бын олгосон итгэмжлэл, шүүхэд  ирүүлсэн бичгийн тайлбар, өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ

 

5. Шүүх талуудын хүсэлтээр: цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 31,1 гэсэн дугаартай 2 хуудас баримтанд үзлэг хийж, эх хувиар нь хэрэгт хасвсаргаж, Ядамжав Б, Бямбасүрэн нарын мессенжерт үзлэг хийж зургаар бэхжүүлэн хэрэгт хавсаргав.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

1.Хариуцагч Я.Б нь 2025 ны 02 сарын 02-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг Х.Бод олгосон.

Хариуцагч Х.Б нь шүүх хуралдааныг  “биеийн эрүүл мэнд муу байгаа тул хойшлуулах хүсэлт”-ийг ирүүлсэн боловч түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй тул түүний өмгөөлөгч Ш.Чингисийг оролцуулан хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

2. Нэхэмжлэгч Ш.Б нь 2025 оны 02 сарын 11-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг Б.Бямбасүрэнд олгожээ.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Х.Б, Я.Б нарт 2022 оны 01 сарын 03-ний өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 17-ний өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 24-ний өдөр  26,000,000 төгрөг, нийт 116,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн болох нь тэдний бичгээр гаргасан тайлбараар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй.

Талууд 2022 оны 01 сарын 03-ний өдөр 30,000,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 2022 оны 01 сарын 17-ний өдөр 60,000,000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй авахаар тохиролцон бичгийн баримт үйлдэж гарын үсэг зурсан байна.

Зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа Ш.Б, Х.Б, Я.Б нарын нарын хооронд үүссэн.

5.Шүүхээс талуудын хүсэлтээр Б, Бямбасүрэн нарын хооронд харилцсан мессенжерт үзлэг хийхэд Баас Бямбасүрэн нь  /Ш.Бийн эхнэр/ удаа дараа зээлийн хүүгээ шаардаж байсан болох нь тогтоогдсон.

Мөн цэнхэр өнгийн дэвтэрт “Ш.Боос 2022.01.17-нд 60 сая төгрөг сарын 4 хувийн хүүтэй зээлэв. Сарын хүүг сар бүрийн 17-ний өдөр шилжүүлнэ.” “Хоохой Б, Ядамжав Б”, “Ш.Боос 2022.01.03-ны өдөр 30 сая төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлэв. Сарын хүүг сар бүрийн 02-ний өдөр 10490001974-ТБ тоот дансанд шилжүүлнэ.” “Мөнгө зээлсэн Хоохой Б, Ядамжав Б” гэсэн бичвэр хийсэн нь дээрхи зээлийн гэрээг байгуулахдаа талууд  хүү тохиролцсон гэж үзэхээр байна.

Харин 2022 оны 01 сарын 24-ний өдөр  26,000,000 төгрөгийг Ш.Б нь Х.Б, Я.Б нарт зээлдүүлэхдээ бичгийн баримт үйлдээгүй бөгөөд хүү тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

6. Ш.Б нь Төрийн банкны 600034102800595633 дугаартай өөрийн эзэмшлийн данснаас Х.Бын ХААН банкны 5028370452 дугаартай дансанд 2022 оны 01 сарын 03-ний өдөр 30,000,000 төгрөгийг “Боос мөнгө зээлэв” гэсэн утгаар,  ХААН банкны 5027938508 дугаартай данснаас Х.Бын ХААН банкны 5028370452 дугаартай дансанд 58,000,000 төгрөгийг “зээл олгов Боос” гэсэн утгатайгаар шилжүүлсэн, мөн 2022 оны 01 сарын 24-ний өдөр  26,000,000 төгрөгийг хариуцагч нар хүлээн авсан болох нь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон.

6.а. Зээлийг хариуцагч Х.Б, Я.Б нар нь өөрсдийн өмчлөлийн обектийг худалдан борлуулаад төлөхөөр тохиролцон, обектийг 2023 оны 06 сарын 16-ний өдөр худалдаж үндсэн зээлээс 30,000,000 төгрөгийг Ш.Бийн ХААН банкны 5027938508 дансанд шилжүүлсэн болох нь Х.Бын ХААН банкны дансны хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон.

6.б. Харин зээлийн хүүнд нийт 47,440,000 төгрөг төлсөн гэж хариуцагч нар тайлбарласан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох”-оор хуульчилсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй гэж үзлээ.

7. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 06 сарын 16-ний өдөр буюу хариуцагч Х.Б өөрийн обектыг зарснаар хугацаа дууссан бөгөөд энэ өдрөөс зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй тул хариуцагч Х.Б, Я.Б нар нь 17 сарын хугацааны хүүнд 66,300,000 төгрөг төлөхөөс 47,440,000 төгрөг төлсөн байна. /30,000,000*5%хүүтэй=1,500,000*17сар  =25,500,000/  /60,000,000*4%хүүтэй  =2,400,000*17сар=40,800,000/

8. Иймд хариуцагч Х.Б, Я.Б нараас  үндсэн зээл 86,000,000 төгрөг, зээлийн хүү 18,860,000 төгрөг, нийт 104,860,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,940,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

9. Хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 682,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 901,950 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

                                                           

  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б, Я.Б нараас 104,860,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  43,940,000 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 910,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б, Я.Б нараас 682,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ө