2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/01026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04

191/ШШ2025/01026

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..........................тоотод оршин суух Ө Б /РД:БББББББББ/

 

Нэхэмжлэгч: ............... тоотод оршин суух Б. Б /РД:555555555555/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................. өөрийн байранд байрлах БАБт холбогдох,

 

Х тоот хаягт байрлах У эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, АХ тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гэрч Г.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнгөнзаяа шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б, Д.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б, Д. Б бид Х тоот хаягт байрлах У эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, АХ тоот эзэмших эрхийн дугаартай, 700м.кв гэр бүлийн хэрэгцээ, зуслангийн зориулалттай газраа барьцаалан "Хаан банкнаас 600,000,000 төгрөгийн зээл авсан ч зээлээ хугацаанд төлж чадаагүйн улмаас банк нь зээлээ төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Бид зээлийн гэрээний үүрэгт 793,711,240.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022.05.02-ны өдөр 181/Ш32022/05960 дугаартай шүүгчийн захирамж гарч, 793,711,240.29 төгрөгийг "Хаан" банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш "Хаан" банканд төлөх ёстой төлбөрөөсөө бага багаар төлж байсан ч НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт"-ээр үнэлүүлсэн. "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" нь үл хөдлөх хөрөнгийг 4,087,066,920 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: 320 м.кв талбайтай дулаан зогсоолын талбайн хэмжээг 216 м.кв гэж дутуу тооцсон, үйлчилгээний талбайн үнэлгээг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, сүүлд нэмж барьсан узелийн 20 м.кв талбайг огт үнэлээгүй орхигдуулсан, хүүхдийн тоглоомын талбайг үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгө нь 2 айлын газар дээр баригдсан байхад энэ талаар үнэлгээндээ огт тусгаагүй учраас хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэд нийцэж гарсан үзэх боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээний компани нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үнэлгээний талаар гомдолтой байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.

Хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б, Д.Б нарын нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5960 дугаар захирамжаар Д.Б, Б.Б Таду ХХК-с 793.711.240,90 төгрөг гаргуулж "Хаан банк" ХХК-д олгох, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б дүгээр хэсэг гудамж 959 тоотод байрлах улсын бүртгэлийн У дугаартай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 1534.08 мкв талбайтай АХ дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Банкны төлбөр барагдуулах газар гүйцэтгэх баримт бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Б, Б.Б, Таду ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Б дүгээр хэсэг гудамж 959 тоотод байрлах улсын бүртгэлийн У дугаартай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 1534.08 мкв талбайтай АХ дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар 2024 оны 02 дугаар 27-ны өдөр 23361261/02, дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 4-ны өдрийн 23361261/05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулан, гэрчийн овог, нэр регистрийн дугаарыг тогтоол болон тэмдэглэлд тусгаж, 41.8-д заасны дагуу гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр авагч "Хаан банк" ХХК, Д.Б, Б.Б, Д.Б ХХК гаргасан үнэлгээтэй танилцаад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, харилцан тохиролцох боломжгүй тул хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж өгөх талаар албан бичгээр хүсэлт өгч 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Б дүгээр хэсэг гудамж 959 тоотод байрлах улсын бүртгэлийн У Дугаартай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 1534.08 мкв талбайтай Э- 2203003803 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 4,087,066,920 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний шинжээч Г.Отгонбаяр нь Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Удирдах Зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн №111200205 дугаартай хугацаагүй эрхийн гэрчилгээтэй болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Гэрч Г.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/30 тоот тогтоол ирсэн. Уг тогтоолд Д.Бын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003803 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон АХ тоот эзэмших эрхийн дугаартай газрын хамт хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан.

 

Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ цэнийг тогтоо гэсэн тогтоол ирсэн. Уг тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг гүйцэтгэсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланг гүйцэтгэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, хөрөнгийн үнэлгээний Олон улсын стандарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шинжилгээний тухай хууль зэрэг хууль болон хөрөнгийн үнэлгээтэй холбогдох яам сайдын тушаалыг баримтлах хөрөнгийн үнэлгээний тайлан бэлтгэн гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайлан бэлтгэн гаргах үнэлгээний Олон улсын стандартад заасны дагуу өртгийн хандлага болон зах зээлийн хандлагын аргаар хийсэн.

 

Өртгийн хандлага дотроо нэгж норматив аргын үнэлгээний аргачлалыг ашигласан. Өртгийн аргаар хөрөнгийн үнэлгээ хийхэд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэд орших үл хөдлөх хөрөнгө байсан. Үл хөдлөх хөрөнгө нь хувийн сууц үйлчилгээний зориулалттай 2 давхар, 3 давхартаа 16 ширхэг орон сууц 55 метр квадрат хоёр өрөө орон сууц 4 ширхэг, 45 метр квадрат 2 өрөө орон сууц 1 ширхэг, 35 метр квадрат нэг өрөө орон сууц 4 ширхэг, 30 метр квадрат орон сууц 4 ширхэг, 45 метр.кв нэг өрөө орон сууц 3 ширхэг, 1 давхартаа хүнсний дэлгүүр, цайны газар, зоорины давхартаа 12 машины дулаан зогсоолтой, 700 метр квадраттай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газартай үл хөдлөх хөрөнгө байсан. Үл хөдлөх хөрөнгүүдийг тус бүрд нь өртгийн аргаар хөрөнгийн үнэлгээ бэлтгэн гаргаж хийсэн. Өртгийн хандлагаар нийтдээ 4,942,876,438 төгрөг гарсан. Зах зээлийн хандлагаар дээр дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүд нь дотроо нийтэд арилжаалагдах жишиг үнийн аргын үнэлгээг ашигласан. Энэ аргыг ашиглахдаа үнэлгээний Олон улсын стандартын 105 дугаар зүйл 36 дугаар зүйлд заасны дагуу шаардлагатай тохируулгуудыг хийсэн. Зах зээлийн хандлагаар үнэлэхэд 4,087,066,920 төгрөг гарсан. Өртгийн хандлага нь 4,942,876,438 төгрөг, зах зээлийн хандлага нь 4,087,066,920 төгрөг гарсан.

 

Үнэлгээний ажлын зорилго хамрах хүрээний хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож байгаа учраас зах зээлийн хандлагатай 100 хувийн ач холбогдол гаргаж дээрх үл хөдлөх хөрөнгө газрын хамтаар 4,087,066,920 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайланг хийж хүргүүлсэн гэв.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2024 оны 04 сарын 29-ний өдрий Хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн үнэлгээнйи тайлан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 02-ний өдрийн 5960 дугаартай шүүгчийн захирамж, 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 11675 дугаартай захирамж, 2023 оны 09 сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, Банкны төлбөр барагдуулах газрын албан бичиг, 2024 оны 05 сарын 09-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, бичгээр гаргасан хүсэлт,

5. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийг бүхэлд ирүүлсэнийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б, Д.Б нар нь хариуцагч БАБт холбогдуулан Б дүгээр гудамж 959 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн У дугаартай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 1534.08 мкв талбайтай АХ дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

2. Хариуцагч БАБ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5960 дугаар захирамжаар Д.Б, Б.Б Таду ХХК-иас 793,711,240 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д олгох, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б дугээр гудамж 959 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн У дугаартай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 1534.08 мкв талбайтай АХ дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

4.Төлбөр төлөгч нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5960 дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах тухай захирамж гарч, 2023 оны 06 сарын 29-ны өдрийн 752 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /х.х-ийн 77 хуу/

4.1. БАБ Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган ажиллагаа явуулж, 2024 оны 02 сарын 27-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй Б дугээр гудамж 959 тоотод байрлах 1534.08 мкв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 60%-ийн гүйцэтгэлтэй, АХ дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг битүүмжилсэн. /х.х-ийн 79-82 хуу/

4.2. 2024 оны 04 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрхи хөрөнгийг хураан шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлдэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдэн, хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан тэмдэглэл үйлджээ./х.х-ийн 83-86 хуу/

5. БАБт төлбөр төлөгч Д.Б нь 2024 оны 04 сарын 16-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй Б дүгээр гудамж 959 тоотод байрлах 1534.08 мкв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 60%-ийн гүйцэтгэлтэй, АХ дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг 7,674,000,000 төгрөгөөр,

5.1. Төлбөр төлөгч Б.Б нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг 7,9 тэрбум төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг ирүүлсэн байна./х.х-ийн 87,88 хуу/

5.2. Төлбөр авагч ХААН банк ХХК нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн дээд үнийг 535,522,292 төгрөгөөр үнэлэх боломжтой гэж үзээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргажээ. /хх-ийн 89 хуу/

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар БАБ дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлэхээр 2024 оны 04-р сарын 29-ны өдөр үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон.

6.1. Шинжээч нь Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй Б дүгээр гудамж 959 тоотод байрлах 1534.08 мкв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 60%-ийн гүйцэтгэлтэй, АХ дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг нийт 4,087,066,920 төгрөгөөр үнэлсэн байна. /х.х-ийн 95-137 хуу/

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан үндэслэлээр шинжээч Г.Отгонбаярын үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор талуудад танилцуулаагүй гэж маргасан боловч энэ үндэслэл тогтоогдохгүй байна. Шинжээч үнэлгээний тайланг 2024 оны 04 сарын 29-нь өдөр гаргаж, төлбөр төлөгч Д.Б, Б.Б нарт шинжээчийн тайланг 2024 оны 05 сарын 02-ний өдөр танилцуулан хуулбарлан өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 сарын 02-ний өдрийн тэмдэглэлээр нотлогдож байна./х.х-ийн 140,141 хуу/

8. Иймд Б.Б, Д.Б нарын нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар БАБт холбогдох Эрхийн улсын бүртгэлийн У дугаарт бүртгэлтэй Б дүгээр гудамж 959 тоотод байрлах 1534.08 мкв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай, АХ дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын үнэлгээг хүчингүй болгуулах Б.Б, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б, Д.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05-р сарын 24-ны өдрийн 10978 дугаартай захирамжаар авсан Хүсэлт шийдвэрлэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан эсхүл шууданд хийсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б