Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03409

 

 

 

 

 

 

2025 03 27 197/ШШ2025/03409

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав 9/1, ******* давхарт байрлах, ******* /РД:60*******2726/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 40 гудамж, ******* тоотод оршин суух, Ба******* Жа******* /РД:НЫ92030*******1*******/-д холбогдох,

 

1,*******7*******,776.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Жа******* нь 2022 оны 03 сарын 1*******-ны өдөр ******* дугаартай "Зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,099,900.00 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025-02-09-ны өдөр зээлийн гэрээний үүрэг *******43 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 410,200 төлөлт хийсэн байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Жа*******өөс үндсэн зээл 901,423.01 төгрөг, зээлийн хүү *******57,624.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,72*******.96 төгрөг, нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 1,*******7*******,776.64 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5 дахь заалтад зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө. Үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн тооцно..." гэж заасны дагуу тооцов. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад "... Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ...гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Жа******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Жа******* *******-ийн нэхэмжлэлтэй 1,*******7*******,776.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь, Б.Жа*******өд холбогдуулан 1,*******7*******,776.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Жа******* нь нэхэмжлэгч *******-ийн 1,*******7*******,776.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 1,*******7*******,776.64 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45,012 төгрөгийн тал хувь болох 22,506 төгрөгийг хариуцагч Б.Жа*******өөс, тал хувь болох 22,506 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,012 төгрөгөөс үлдэх 22,506 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 75******* дугаар зүйлийн 75*******.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн 1,*******7*******,776.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Жа******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Жа*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 22,506 төгрөг, улсын орлогоос 22,506 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,012 төгрөгөөс үлдэх 22,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Жа******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР