Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/02820

 

 

 

 

 

 

2025 03 20 197/ШШ2025/02820

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Ар зайсангийн гудамж, *******, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Грийн арт хотхон, *******-р байр, ******* тоотод оршин суух, Мө******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,743,022.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, ******* ******* тоотод барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн М.******* нь 2022 оны 07- р сарын 01-ний өдөр тоот дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,299,900 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар lenovo загварын зөөврийн компьютерыг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2022 оны 11-р сарын 19-ний өдөр В22022111902 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,999,900 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар загварын угаалгын машин хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь зээлдэгч М.*******од 2022 оны 07-р сарын 01-нд, 2022 оны 11-р сарын 19-ны өдөр цахилгаан бараануудыг тус тус хүлээлгэн өгсөн. Зээлдэгч М.******* нь зээл авснаас хойш үндсэн зээл 2,203,606.08 төгрөг, зээлийн χγγ 2,155,983.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,481.71 төгрөг, нийт 4,362,072.05 төгрөг төлсөн. 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн байдлаар тоот гэрээний үүргээ зөрчин 104 хоног, B22022111902 тоот гэрээний үүргээ зөрчин 238 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд зээлдэгч М.*******той байгуулсан , B22022111902 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээнүүдийн үүрэгт 3,743,022.36 төгрөгийн өр төлбөрийг ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мө******* *******од холбогдох 3,743,022.36 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч миний бие хүлээн зөвшөөрч, талууд дараах байдлаар эвлэрч байна. 2025 оны 04 сарын 25-ны өдөр 247,674.12 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 247,674.12 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 247,674.12 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.*******од холбогдуулан 3,743,022.36 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,743,022.36 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр 247,674.12 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 247,674.12 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 247,674.12 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,743,022.36 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр 247,674.12 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 247,674.12 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 247,674.12 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,839 төгрөгөөс 37,419.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 37,419.5 төгрөг, улсын төсвийн данснаас 37,419.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч М.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР