| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2021/02691/И |
| Дугаар | 191/ШШ2025/00735 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/00735
| 2025 01 28 | 191/ШШ2025/00735 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .................... тоотод байрлах "Б" ХХК /РД: 777775/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. тоотод байрлах, "Б" ХХК /РД: 56324/-д холбогдох,
Хариуцагч: .................. тоотод оршин суух Д Б /РД: 8562345/ нарт холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 246,625,294 төгрөг, алданги 24,662,524 төгрөг, нийт 271,287,823 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Ажлын доголдолыг арилган засварлаж өгөхийг Б ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х Ч.О, хариуцагч Д.Бгийн өмгөөлөгч Г.Ч, Б ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"Б" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, хариуцагч иргэн Д.Б нь нэхэмжлэгч "Б" ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 27- ны өдөр 581,234,232.15 төгрөгийн үнийн дүн бүхий 15/1015 тоот "Б төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан болно. Тус гэрээний захиалагч болох "Б" ХХК болон иргэн Д. Бгийн хүсэлтийн дагуу "Б" ХХК нь нэмэлт ажил гүйцэтгэхээр болж улмаар Б төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ"-д дараах нэмэлт гэрээг тус тус байгуулсан.
Үүнд: Нэмэлт өөрчлөлт № 1 Дотор холбоо дохиолол, автоматжуулалтын ажил гүйцэтгэх 2017.01.12, 179,659,311.56 төгрөг,
Нэмэлт өөрчлөлт № 2 12 давхарын айлд автомат хөшиг суулгах ажил гүйцэтгэх, Үнийн дүн: 8,507,378.00 төгрөг
Улмаар нэхэмжлэгч нь Үндсэн гэрээ болон дээрх нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу хариуцагчид нийт 769,400,921.71 төгрөгийн ажлыг бүрэн гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болно. Нэхэмжлэгчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлаа хэд хэдэн удаа хамтарсан баг гарган хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан хэдий ч хариуцагчид шалтгаангүйгээр актаар хүлээн аваагүй. Үндсэн Гэрээ болон Гэрээний нэмэлт өөрчлөлт №1 болон №2-ын дагуу төлөх шаардлагатай нийт ажлын хөлснөөс 246,625,294.33 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй байгаа нь нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгийн их хэмжээний хохирол үүсгээд байна.
Хариуцагч "Б" ХХК нь нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн албан тоотоор гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 261,625, 294.33 төгрөгийг графикт хуваарийн төлж барагдуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн хэдий ч үүнээс зөвхөн 15,000,000.00 төгрөгийг төлж үлдэгдэл 246,625,294.33 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй болно.
Хариуцагчид нь гэрээт ажил гүйцэтгэсэн орон сууц болох "Б" барилгыг Улсын комисст хүлээлгэн өгч улмаар 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2017/143 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарсан. Өнөөдрийн байдлаар хариуцагчид нь тус барилгыг бусдад түрээслэх замаар орлого олж нэхэмжлэгчийн нийлүүлж суурилуулсан дотор холбоо, дохиоллын систем, хяналтын камер зэргийг идэвхитэй ашиглаж байгаа нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг бодит байдал дээр хүлээн авсан гэх бүрэн үндэслэл байхад өнөөдрийг болтол ажлын хөлсийг гүйцэт төлөөгүй байгаад гомдолтой байна.
Ажил гүйцэтгэх гэрээний Тусгай нөхцөлийн 10 дугаар зүйлд, Захиалагч санхүүжилтийн хугацааг хоцроосон тохиолдолд төлөх алдангийн хэмжээг "Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05%-тай тэнцүү дүнгээр алданги тооцно, алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 10%-иас хэтрэхгүй" хэмээн тодорхойлсон байдаг.
Энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч нь, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 246,625,294 төгрөгийн 10% болох 24,662,529 төгрөгийн алданги төлөхийг хариуцагчаас мөн шаардаж байна.
Иймд хариуцагч нараас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246,625,294 төгрөг, алдангид 24,662,529 төгрөг, нийт 271,287,823 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, Б" ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Б нь "Б" ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15/1015 тоот "Б төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ", 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээг тус тус байгуулсан байдаг.
Тус гэрээний дагуу гүйцэтгэгч "Б" ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д "Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлнэ" гэж заасан үүргээ зөрчиж захиалагч талд доголдолтой үр дүн шилжүүлсэн. Доголдолтой ажлуудыг засах хүлээлгэж өгөх ажлыг "Б" ХХК зохион байгуулаад явж байсан бөгөөд доголдолтой ажлуудыг засаж албан ёсоор акт үйлдэж захиалагч Д.Бд хүлээлгэж өгч үлдэгдэл төлбөр тооцоог хаах ажлууд хийгдэх байсан боловч гүйцэтгэгч дутуу доголдолтой ажлуудаа өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй учир ажил дууссан тухай акт хүлээлгэж өгөөгүй юм.
Хариуцагч Д.Бгийн зүгээс ажилтануудаараа дамжуулан дутуу, доголдолтой, дуусаагүй ажлуудаа дуусгаж өгөхийг удаа дараа шаардаж албан бичиг явуулсан боловч хариу өгөөгүй тул утас, мэйлээр хүртэл олон удаа мэдэгдэж байсан байна. Тэр болгон за хүн явуулъя гэсэн хариу өгдөг байсан учир хүлээцтэй ханддаг байсан. Мөн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15/1015 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т "Гүйцэтгэгч нь сүүлийн төлбөрийн нэхэмжлэхийг гэрээт ажилтай холбогдох бүх шаардлагатай бичиг баримт (барилгын ажлын актууд, тоног төхөөрөмжийн паспорт, гарал үүслийн бичиг гэх мэт), ажлын гүйцэтгэлийн баталгааны (ажлын гүйцэтгэлийн явцад авсан фото зургийн альбом, гүйцэтгэл эсвэл хүлээн авсан тухай актууд гэх мэт) хамт Захиалагчид 30 хоногийн дотор ирүүлнэ", 4.6-т "Ажлын гүйцэтгэл, Гүйцэтгэгчийн ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн талууд ажил дууссан тухай акт үйлдэнэ. Ажил дууссан актын загварыг хавсралтаар батлана. Ажил дууссан актыг үндэслэн Захиалагч төлбөрийн мэдэгдэл үйлдэж, төлбөрийн мэдэгдлийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлнэ" гэж тус тус зааж талууд тохиролцсон. Гэтэл үүргээ биелүүлээгүй байж төлбөрөө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Б ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Б болон "Б" ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15/1015 тоот "Б төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ", 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээг тус тус байгуулагдсан байдаг.
Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний хувьд "Б" ХХК нь ямар ч үүрэг хүлээхгүй бөгөөд тус гэрээ нь зөвхөн "Б" ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан.
Манай "Б" ХХК нь Б барилгыг түрээслэх, түрээслүүлэх үйл ажиллагааг Менежментийн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг. Тус барилгын барилга угсралтын ажилтай "Б" ХХК ямар ч хамааралгүй. Манай барилгыг түрээсэлдэг айлууд бидэнд удаа дараа дутуу хамгаалалт, дохиоллын систем, төхөөрөмжүүдийг ажиллагаанд оруулах тухай гомдол мэдүүлсний үндсэн дээр тус ажлын гүйцэтгэгч гэх "Б" ХХК-д хандан тус доголдол, төхөөрөмжийг бүрэн суулгах талаар хандаж байсан ч "Б" ХХК-ийн зүгээс ямар ч үйлдэл хийхгүй байсаар өдийг хүрсэн болно.
Бидний зүгээс "Б" ХХК-д хандан Д.Бтэй байгуулсан Б барилгын ажлыг гүйцэтгэх гэрээнийхээ үүргийг бүрэн хэрэгжүүлж, бидний ажилд хүндрэл учраад байгаа байдлыг арилгаж өгөхийг маш олон удаа мэдэгдсэн. Үүний хариуд. "Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржгочоо болон инженерүүдийнх нь зүгээс яг маргааш хүн явуулаад үлдсэн ажлуудаа дуусгана л гэдэг байсан. Иймд манай "Б" ХХК нь Д.Б "Б" ХХК-ийн хооронд байгуулагдсан "Б төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ"-ний аль нэг талд нь эрх, үүрэг, хариуцлага хүлээн гэрээний нэг тал болж оролцоогүй тул энэхүү гэрээнээс үүдэлтэй маргаан манай компанид огт хамааралгүй болно.
4. Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Д.Б нь "Б" ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15/1015 тоот "Б төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх гэрээ", 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээг тус тус байгуулсан байдаг. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч "Б" ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д "Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлнэ" гэж заасан үүргээ зөрчиж захиалагч талд доголдолтой үр дүн шилжүүлсэн.
Талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15/1015 тоот "Б төслийн дотор холбоо, дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах ажил гүйцэтгэх" гэрээгээр тохирсон ажлуудаас хяналтын камерын систем, гэрийн автоматжуулалт, домофон систем болон лифтний нэвтрэх хяналтын систем зэрэг нь өнөөдрийг хүртэл ажиллахгүй доголдолтой байх тул өөрийн зардлаар засварлаж хүлээлгэн өгөхийг "Б" ХХК-д даалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь дээрхи ажлын доголдолыг арилгаж, засаж ажиллагаанд оруулсан гэв.
5.Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хурамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,хуулийн этгээдийн дүрэм,итгэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, Чойжин сүист ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, Од инновшиан ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2020/08505 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШЗ2020/08371 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 182/ШШ2020/01523 дугаартай шүүхийн шийдвэр, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2020/15827 Баянзүрх дүүргийг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2020/16852 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/RCC2008260025-01 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, Далд сувагчлалын ажил, туршилт хийж туршсан акт, нэмэлт өөрчлөлт №2-ийн автомат хөшиг суулгах ажил гүйцэтгэсэн акт, теле хяналтын системийн угсралтын ажил хүлээлцсэн акт, гал дохиоллын системийг угсралтын ажил хүлээлцсэн акт, 15/1015 тоот гэрээний ажлын нэгдсэн акт, автоматжуулалтын системийг хүлээлцсэн акт,
6. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, Чойжин сүист ХХК-ийн 2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт,сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чойжин сүист барилга дээр Control 4 систем суурилуулах хэрэгжүүлэх хуваарь, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн суурилалт ба угсралыг шалгаж хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн суурилуулалт ба угсралтыг шалгаж хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн сүлжээ суурилуулалтын тоног төхөөрөмжийг жагсаалт, хонх дэлгэцийг суурилуулсан байдал, 2027 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, Чойжин сүист хийх ажлын жагсаалт, Чойжин сүист ХХК-ийн домофон системийн зураг, Чойжин сүист төслийн дотор холбоо дохиоллын тоног төхөөрөмж нийлүүлж угсрах ажил гүйцэтгэх гэрээ,
7. Шүүх талуудын хүсэлтээр: Монгол татварын албанаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аж ахуй нэгж, байгууллагын тодорохойлолт, 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Г.Батзулын гэрчийн мэдүүлэг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Гэгээн Саруул Инженеринг ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн гэрЧ Б.Эрдэнэтулагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч "Б" ХХК нь хариуцагч "Б" ХХК нь, Д.Б нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 246,625,294 төгрөг, алданги 24,662,529 төгрөг, нийт 271,287,823 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Д.Б нь "Б" ХХК-д холбогдуулан ажлын доголдолыг арилган засварлаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны шатанд ажлын доголдолыг арилгасан тул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
3. Нэхэмжлэгч "Б" ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн, Б барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, 2017 оны 06 сарын 07-ний өдөр улсын комиссын акт гарсан гэж тайлбарласан.
4. Б ХХК нь энэ хэргийн хариуцагч биш Д.Б "Б" ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. "Б" ХХК нь Б барилгыг түрээслэх, түрээслүүлэх үйл ажиллагааг менежментийн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг. Барилгыг түрээсэлдэг айлууд бидэнд удаа дараа дутуу хамгаалалт, дохиоллын систем, төхөөрөмжүүдийг ажиллагаанд оруулах тухай гомдол ирүүлж, тус ажлыг гүйцэтгэгч "Б" ХХК-д ажлын доголдолыг арилгаж өгөхийг шаардсан боловч ажлаа гүйцээж хийгээгүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Д.Б Б ХХК нарын хооронд 2015 оны 10 сарын 27-ны өдөр 15/1015 дугаартай Дотор холбоо дохиололын тоног төхөөрөмж нийлүүлж угсрах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн Б орон сууц, үйлчилгээний барилгын дотор холбоо, дохиолол тоног төхөөрөмж, нийлүүлж угсрах ажлыг гэрээний хавсралтад заасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, захиалагч нь хөлс төлөх үүрэг хүлээж, гэрээний дүн тоног төхөөрөмжийн үнэ орж 581,234,232 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /1хав-ийн11-17 хуу/
5.а. Д.Б Б ХХК нарын хооронд Гэрээний өөрчлөлт №1 тоотоор Дотор холбоо дохиолол, автоматжуулалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан өөрчлөлт №1-ийн үнийн дүн 179,659,311 төгрөг байхаар урьдчилгаа 89,829,656 төгрөг, ажлын гүйцэтгэлээр 35,931,862 төгрөг, ажил дууссанаар 26,948,896 төгрөг, улсын комисст хүлээлгэн өгснөөр 17,982965 төгрөг, 3 жилийн баталгаа 8,982,965 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон./1хав39 хуу/
5.б. Д.Б Б ХХК нарын хооронд Гэрээний өөрчлөлт №2 тоотоор 12 давхарын айлд автомат хөшиг суулгах гэрээг байгуулан, гэрээний үнийн дүн 8,507,378 төгрөг, урьдчилгаа 4,253,689 төгрөг, ажил дууссанаар 3,828,320 төгрөг, 3 жилийн баталгаа 425,369 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон./1 хав 40 хуу/
Хариуцагч Д.Б нэхэмжлэгч Б ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн, харин "Б" ХХК ньБ ХХК нарын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 343.2.Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж тус тус хуульчилсан.
6. Д.Б Б ХХК нарын хооронд 2015 оны 10 сарын 27-ны өдөр 15/1015 дугаартай Б барилгын Дотор холбоо дохиололын тоног төхөөрөмж нийлүүлж угсрах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан 581,234,232 төгрөгийн, Дотор холбоо дохиолол, автоматжуулалтын ажил гүйцэтгэх өөрчлөлт №1 гэрээг байгуулан 179,659,311 төгрөгийн, 12 давхарын айлд автомат хөшиг суулгах өөрчлөлт №2 гэрээг байгуулан 8,507,378 төгрөгийн нийт гэрээний үнийн дүн 769,400,921 төгрөг байхаар талууд тохиролцон нийт 3 ширхэг гэрээ байгуулагдан нэхэмжлэгч нь 246,625,294 төгрөг, алданги 24,662,524 төгрөгийг шаардсан, хариуцагч Б ХХК нь хариуцагч биш гэж, хариуцагч Д.Б нь 3 гэрээний аль гэрээнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй, ажлын доголдолтой хийж, бид ажлын доголдолыг өөрсдөө арилгасан тул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж тайлбарлан маргасан.
7. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15/1015 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т "Гүйцэтгэгч нь сүүлийн төлбөрийн нэхэмжлэхийг гэрээт ажилтай холбогдох бүх шаардлагатай бичиг баримт (барилгын ажлын актууд, тоног төхөөрөмжийн паспорт, гарал үүслийн бичиг гэх мэт), ажлын гүйцэтгэлийн баталгааны (ажлын гүйцэтгэлийн явцад авсан фото зургийн альбом, гүйцэтгэл эсвэл хүлээн авсан тухай актууд гэх мэт) хамт Захиалагчид 30 хоногийн дотор ирүүлнэ", 4.6-т "Ажлын гүйцэтгэл, Гүйцэтгэгчийн ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн талууд ажил дууссан тухай акт үйлдэнэ. Ажил дууссан актын загварыг хавсралтаар батлана. Ажил дууссан актыг үндэслэн Захиалагч төлбөрийн мэдэгдэл үйлдэж, төлбөрийн мэдэгдлийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлнэ" гэж тус тус зааж талууд тохиролцсон байна.
8. 2017 оны 06 сарын 07-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах 2017/143 дугаартай комиссын актаар Сүхбаатар дүүргийн 1-р хороо иргэн Д.Бгийн үйлчилгээний барилгыг байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэв. Үйлчилгээ, конторын зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд иргэн Д.Бгийн мэдэлд 2017 оны 06 сарын 02-ний өдөр ашиглалтанд оруулахыг завшөөрөв. гэжээ./1 хав 121,1211 хуу/
Дээрхи комиссын актаар ажил хүлээлцэхэд ажлын доголдолтой дуусаагүй байсан тул гүйцэтгэгчийг ажлаа гүйцээхийг удаа дараа шаардаж байсныг нотлохоор шүүхээр үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтийг тус тус гаргасан.
Шүүх нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Доржгочоо болон инженер Саруулхангай, хариуцагч Б ХХК-ийн инженер Эрдэнэтулга нарын хооронд харилцсан имейлд үзлэг хийхэд: Сайн байна уу Б ХХК-ийн ажлыг яаралтай хийж дуусгах хэрэгтэй байна., ...зарим айлын хаалганы цоож ажиллахгүй байгаа тул яаралтай ирж, засвар хийж ажиллагаанд оруулна уу, ..мөн айлын домофон ажиллахгүй байна гэж доголдолыг арилгуулахаар 2018 оноос 2019 оны 09 сарыг хүртэл шаардаж байсан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. /2 хав 42-54 хуу/
8. Шүүх талуудын хүсэлтээр Г.Батзулын имейл хаягт үзлэг хийхэд: ажлаа хийж дуусгаж өгнө үү, манайх 5 давхарын дутуу ажлуудыг 3 сарын 09-д багтааж гүйцэтгэж дуусгаад актаа зуруулаад төлбөрөө авъя, ...ажлаа хийж дуусгаж өгнө үү баярлалаа гэж доголдолтой ажлыг хийж гүйцэтгэж өгөхийг шаардсан емэйл-ийг хариуцагч удаа дараа явуулж байжээ. /2хав 192-196 хуу/
Б барилгын ажлын гүйцэтгэл нь доголдолтой байсан болох нь гэрч Б.Эрдэнэтулга, Г.Батзул нарын мэдүүлэг шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.
9. Гэгээн саруул инженеринг ХХК нь шинжээчийн дүгнэлтэндээ: Гэрийн автоматжуулалтын системд үзлэг шалгалт түүврийн аргаар 7 давхарын 701,702 тоот, 5 давхарын 501 тоот, 4 давхарын 401,402,403 тоот эзэнтэй байсан айлуудад хийхэд дараах доголдол үүссэн байна. Үүнд: 501 тоот айлын удирдлагын ухаалаг контроллерыг сольж гэрийн автоматжуулалтын системээс салгасан нь гэрэлтүүлэгийн ухаалаг систем ажиллагаагүй болсон, хананд байх удирдлагын дэлгэцээс удирдагдахгүй, сүлжээний болон холболтын алдаатай байсан, контрол 1-4 аппликейшний хэрэглэгчийн бүртгэл алдаа заасан. 401 тоот айлын удирдлагын ухаалаг контроллер ажиллагаагүй болсон, хананд байрлах удирдлагын дэлгэцээс удирдагдахгүй, сүлжээний болон холболтын алдаатай байсан. Контрол 1-4 аппликейшний хэрэглэгчийн бүртгэл алдаа заасан. Шалгалт хийгдсэн бүх айлуудын ус алдалтын мэдрэгч ажиллаагүй, хананы ухаалаг дэлгэцээс гэрэлтүүлэгийн систем удирдагдахгүй,хананы ухаалаг дэлгэцээс автомат хөшиг удирдагдахгүй, хананы ухаалаг удирдлагын дэлгэцээс Air conditon удирдах тохируулга байхгүй. Орон сууцны хэсэгт нэвтрэх видео домофоны айл бүрт холбогдож дуудлага хийх зориулалт бүхий мастер дуудлагын хонх суурилагдаагүй. Айл хооронд дуудлага хийгдэхгүй. Домофоны дэлгэц дээр давхарын болон лобби, гадна үүд, зогсоолын хяналтын камер харагдахгүй. гэжээ.
Б барилгын дурдсан системүүдийн доголдол үүссэн шалтгаан нь гүйцэтгэгч байгууллагын суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн хоорондын ажиллагааны уялдаа холбоо алдагдсанаас үүссэн, мастер дуудлагын хонх дутуу суугдсанаас үүдсэн гэж дүгнэжээ. /2 хав 247-250 хуу, 3 хав 1-3 хуу/
10. Дээрхи нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б ХХК нь Б барилгын домофон систем, ханан дахь удирдлагын дэлгэцүүд ажиллахгүй, гэрэлтүүлэгийн систем удирдагдахгүй, хананы ухаалаг дэлгэцээс автомат хөшиг удирдагдахгүй, хананы ухаалаг удирдлагын дэлгэцээс Air conditon удирдах тохируулга байхгүй. Орон сууцны хэсэгт нэвтрэх видео домофоны айл бүрт холбогдож дуудлага хийх зориулалт бүхий мастер дуудлагын хонх суурилагдаагүй. Айл хооронд дуудлага хийгдэхгүй. Домофоны дэлгэц дээр давхарын болон лобби, гадна үүд, зогсоолын хяналтын камер харагдахгүй байгаа зэрэг доголдолтой болох нь доголдолыг харуулсан фото зургууд, шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн талбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2.-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2.-д Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч Б ХХК нь энэхүү ажлын үр дүнгийн доголдлыг баримтаар үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж тус тус заасныг болон гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
11. Талууд 2015 оны 10 сарын 27-ний өдрийн 15/1015 дугаартай гэрээний хавсралт 2.2-ийн 10-т "Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05%-тай тэнцүү дүнгээр алданги тооцно, алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь ажлын доголдолыг арилгаагүй тул алданги шаардах эрхгүй байна.
12. Иймд хариуцагч Д.Б, Б ХХК нарт холбогдох 271,287,823 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ажлын доголдолыг арилган засварлаж өгөхийг Б ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Д.Б нь татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
13. Нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,516,889 төгрөг, Д.Сэрэглэнгийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь зааснаар хариуцагч Д.Б, Б ХХК нарт холбогдох 271,287,823 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Ажлын доголдолыг арилган засварлаж өгөхийг Б ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Д.Б нь татгалзсан болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлинй 106.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,516,889 төгрөг, Д.Бгийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 03-ний өдрийн 6050 дугаартай шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах гомдол гаргасан бол шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хэвээр үргэлжлэх болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б