2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02163

 

2025          03          18                                    191/ШШ2025/02163                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ****************, **************** тоот хаягт байрлах, “Я.****************” ХХК /************/-ийн хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О************ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Я.****************” ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ:  

“Иргэн Б.О************ нь Я.**************** ХХК-тай 2022 оны 12 сарын 22-нд №22/191 тоот Зээлийн гэрээ байгуулж, 1,719,900 төгрөгийг, жилийн 38.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. 2023 оны 12 сарын 22-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлдэгч Б.О************ нь 2022 оны 12 сарын 22-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлөлт хийхгүй хугацаа хэтрүүлж гэрээ байгуулснаас хойш төлбөрөө огт төлөөгүй. 2025 оны 02 сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл нь зээл 1,719,900 төгрөг, үндсэн хүү 720,376.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,449.11 төгрөг,  нийт 2,533,725.99 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 

Б.О************ нь гэрээ байгуулах үед **************, ************** тоотод оршин сууж байсан бөгөөд тус хаягаар 2024 оны 05 сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандан маргааныг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. 2024 оны 07 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 00295 дугаар баримтаар Б.О************ нь тус хаягт оршин суудаггүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан. Иймд Б.О************ыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ. 

2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Я.****************” ХХК, Б.О************ын хооронд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан С/Э-22/191 дугаартай “Зээлийн гэрээ”,  “Барьцааны гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандан гаргасан өргөдөл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 7 дугаар  сарын 30-ны өдрийн №00295 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт зэргийг шүүхэд ирүүлсэн. 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/10384 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б.О************ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Я.****************” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Б.О***********ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ. 

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “Я.****************” ХХК нь ****************, **************** тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн  ************ регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.О************ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,533,725.99 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон. 

Хэрэгт авагдсан, “Я.****************” ХХК, Б.О************ын хооронд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан С/Э-22/191 дугаартай “Зээлийн гэрээ”,  “Барьцааны гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Б.О************ нь хүсэлт гаргагч Я.****************” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна. 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/10384 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б.О************ын Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа баримтад тодорхойлсон ***************, ************** тоот хаягт Б.О************ нь оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “Монгол шуудан” ХК-ийн магадлагаа баримтуудаар  тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Б.О************ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Өөлд овогт Б.О************ /РД:***********/-ыг эрэн сурвалжилсугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.О************ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “Я.****************” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***********, утас **********/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА