| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00063/И |
| Дугаар | 319/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 319/ШШ2025/00133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Л.******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүүхэд болох ******* овогтой нь 2007 оны 02 сарын 11-нд төрсөн. Тухайн үед өөрөөрөө овоглон амьдарч байгаад 2008 онд оюутан болохдоо хүргэн ах Д.*******, төрсөн эгч д үрчлүүлсэн болно. Охин А. нь 2024 оноос хойш их сургуулийн оюутан болсон тул охиныхоо сурч боловсроход дэмжлэг үзүүлэх, сургалтын төлбөр болон бусад санхүүгийн асуудалд байнга дэмжлэг үзүүлдэг. Иймд охин ийн овог нэрийн өөрчлүүлж, өөр дээрээ авч өөрийн нэрээр овоглох хүсэлтэй байгаа тул 2008 оны бүртгүүлсэн үрчлэлтийг цуцалж өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
2.1 Хүсэлт гаргагч Л.*******ээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******, нарын тодорхойлолт, үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ******* сумын Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
2.2. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.ийн төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлаа, төрсний бүртгэлийн анкет хүүхэд үрчилсний мэдэгдэх хуудас, ХААТР маягт зэрэг нотлох баримтыг бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагч Л.******* нь охин А.ийг 2008 онд Д.*******, нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргажээ.
4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар *******ийн г ын *******, *******гийн Цэндсүрэн нарт үрчлүүлснийг үрчилсний бүртгэлийн №1 дугаарт бүртгэж, хүүхдийг *******ийн гэсэн шинэ нэрээр овоглож бүртгэсэн нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Засаг даргын захирамж, үрчилсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
*******ийн 2007 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* сумын эмнэлэгт төрснийг төрсний бүртгэлийн № дугаарт бүртгэж, төрсний гэрчилгээ олгожээ.
Үрчлэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн Л.*******ийн хүсэлтийг үрчилж авсан эцэг, эх Д.*******, нар зөвшөөрсөн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.” 61.2-д “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно.” гэж тус тус хуульчилжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед охин А.эс “Миний бие *******ийн нь одоо 18 настай, -ын Баруун бүсийн сургуульд нийгмийн ажилтны ангид суралцдаг. Намайг бага байхад төрсөн ээж болох Л.******* тодорхой шалтгааны улмаас өөрийн төрсөн эгч болон хүргэн ахдаа үрчлүүлсэн. Миний бие одоо насанд хүрсэн, ээждээ овоглох хүсэлтэй байх тул намайг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан.
Охин А.ийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгохыг хүссэн түүний төрүүлсэн эх А.*******ийн хүсэлт нь хүүхдийн сурч боловсрол эзэмших ашиг сонирхлыг хангахад чиглэсэн, үрчилж авсан эцэг, эх нь өндөр настай хүмүүс бөгөөд хүүхдийг асран хамгаалахад түүний төрүүлсэн эх нь илүү үүрэг гүйцэтгэдэг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх үрчилж авсан эцэг, эх Д.*******, нарын үрчлэлтийг хүчингүй болгохыг хүссэн хүсэлт, охин А.ийн эрх ашгийг тал бүрээс нь харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг үндэслэн А.ийг /А./ үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан. Охин А. 18 насанд хүрсэн, түүнд зайлшгүй асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох шаардлагатай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
6. Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцож шийдвэрлээн учраас Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжийн хууль зүйн үйлчлэл дуусгавар болсон болохыг дурдах нь зүйтэй.
7. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон талаар иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар *******ийн г // ын *******, *******гийн Цэндсүрэн нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар *******ийн г // үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсон талаар иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК