| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00129/И |
| Дугаар | 319/ШШ2025/00147 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2025/00147
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах “******* *******” ХХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 19,141,664 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн ******* салбарын харилцааны менежер шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч *******ын ******* нь 2023 оны 09-р сарын 06-ний өдөр ******* *******ны ******* салбартай дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 6,400,000 төгрөгийн, 2024 оны 01-р сарын 24-ний өдөр ******* *******ны ******* салбартай дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 8,900,000 төгрөгийн нэмэлт, 2024 оны 05-р сарын 07-ны өдөр ******* *******ны ******* салбартай дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 7,100,000 төгрөгийн нэмэлт зээл, нийт 22,400,000 төгрөгийн хэрэглээний зээлийн 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч С.******* нь гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй, *******ны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний үүргүүдээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17,693,951.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,435,504.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,209.00 төгрөг, нийт 19,141,664.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие С.******* нь ******* ******* ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нийт 19,141,664 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн ******* салбар нь хариуцагч С.*******д холбогдуулан “зээл, зээлийн хүүгийн төлбөр 19,141,664 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээл 17,693,951 төгрөг, зээлийн хүү 1,435,504 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,209 төгрөг, нийт 19,141,664 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,658.32 төгрөгийн тал хувь 126,829.16 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.*******аас 126,829.16 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7. Хариуцагч С.******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн ******* салбарын нэхэмжилсэн “зээл 17,693,951 төгрөг, зээлийн хүү 1,435,504 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,209 төгрөг, нийт 19,141,664 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* хүлээн зөвшөөрснийг баталж, ******* индекстэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,658.32 төгрөгийн тал нь болох 126,829.16 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.*******аас 126,829.16 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн ******* салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК