| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00681/И |
| Дугаар | 318/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 318/ШШ2025/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б. Т-ын,
Хариуцагч: Т овгийн П.А
Худалдах-худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Т хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.У,
Хариуцагч:,
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Х /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Т.Ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн, хариуцагч Т.А хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Б.Т нь 2021 онд Т.А гэх хүнээс тухайн хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, У аймгийн У сумын дугаар баг, ... тоотод байрлах газраас хувааж худалдан гэсний дагуу холбогдож тус хүний газраас 3 хуваасны нэгийг нь 10,000,000 төгрөгөөр худалдан авах талаар тохирч худалдан авсан. Тохирсон ёсоор миний бие 2021 оны 9 дүгээр сард Т.Аын хаан банкны ........ тоот данс руу 7,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг, өөрийн эхнэр Г.Тунгалагийн хаан банкны данснаас 2021 оны 10 дугаар сард 2,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг шилжүүлж нийт Т.Ад 10,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлэн өгч газраа худалдан авсан. Ингээд тус хашаанд буугаад хашааг цэвэрлэж, тохижуулан өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед газрын гэрчилгээ банкны барьцаанд байгаа тул барьцаанаас чөлөөлж байгаад бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэн өгнө гэж гуйсан тул настай хүн худлаа хэлэхгүй байх гэж итгээд гэрчилгээгээ авахгүйгээр мөнгөө төлөөд хашаандаа буусан. Гэтэл одоо хүртэл газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөөгүй бөгөөд гэрчилгээгээ авмаар байна гэхэд чамд баримт байхгүй, бас хөөн хэлэлцэх хугацаа чинь дуусан чи шүүхээрээ яваад ав гэх зэргээр хэл үгээр доромжлоод гэрчилгээг минь шилжүүлэн өгөхгүй байна. Иймд худалдах-худалдан авах гэрээний дагуу миний газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үүгэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс Т.Атай 2021 онд түүний хашааг худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед 7,000,000 төгрөгийг Б.Т өөрийн данснаас шилжүүлсэн. Үлдэх мөнгийг Б.Т шилжүүлээгүй байж байтал Т.А үлдсэн мөнгөө авъя гэхэд манай зүгээс хашааны гэрчилгээгээ аваад шилжүүлнэ гэх хариуг өгсөн. Тухайн үед хариуцагч яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэсэн учраас бидний зүгээс 2021 онд үлдэх мөнгөө төлж дуусгасан. Хариуцагч тухайн хашааг банкны барьцаанд тавьсан барьцаанаас гаргаад гэрчилгээг шилжүүлж өгнө гэж хэлсэн. Бидний зүгээс удаа дараа хашааны гэрчилгээг шилжүүлж өгнө үү гэж шаардсан боловч өгөхгүй явсаар байсан. Бид Т.Аын зааснаар хашаагаа татаж, нэг өнцөгт нь хоолны амбаар барьсан. Хэсэг хугацааны дараа хариуцагч бидэнтэй холбогдож аман гэрээ дууссан. Шүүхээр шийдүүл гэх хариуг өгсөн. Иймд хашааны өмчлөх гэрчилгээг шилжүүлж өг гэх шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дүгнэлтээ гаргая: Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь бусдын өмчлөлд биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх мөн түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлж өгөх, худалдан авагч нь тухайн худалдан авсан барааныхаа үнийг төлөх, худалдаж авсан хөрөнгөө хүлээж авах гэх үүргийг хүлээдэг. Талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сард гэрээний гол нөхцөл буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2 дахь хэсэгт заасны дагуу Увс аймгийн Улаангом сумд байрлалтай 0.07 га газрыг 10,000,000 төгрөгийн үнэтэйгээр худалдан авахаар харилцан тохиролцсон. Тухайн тохиролцоо талууд гэрээний гол нөхцөл болох 0.07 га газрыг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч байгаагаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үздэг. Тус гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Б.Т гэх Хаан банкны данснаас Т.А гэх Хаан банкны данс руу 7,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 500,000 төгрөгийг, эхнэр Б.Тунгалагийн Хаан банкны данснаас Т.Аын Хаан банкны данс руу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг нийт 2021 онд 4 удаагийн гүйлгээгээр Т.Аын данс руу 10,000,000 төгрөг буюу тухайн хашааг худалдаж авахаар тохирсон худалдах, авалт авах гэрээнд заасан нийт үнийн дүнг бүрэн төлж барагдуулсан. Т.Аын зүгээс зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2021 оны 9 дүгээр сард өгөхөөр тохирсон мөнгөө 2021 оны 12 сард өгсөн гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ тийм боловч 2021 оны хугацаанд буюу худалдах, худалдан авах гэрээний Иргэний хуулийн 243.1-нэгд заасан үүргээ нэхэмжлэгчийн зүгээс биелүүлж худалдаж авсан газрын нийт үнийн дүнг бүрэн төлж барагдуулсан. Худалдаж авсан газраа биет байдлаар нь эзэмшээд өнөөдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь хуулийн дагуу эзэмшиж байгаа. Тухайн газрын мөнгийг төлөх, худалдаж авсан хөрөнгөө хүлээж авах үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн. Хариуцагчийн зүгээс худалдсан эд хөрөнгийн бичиг баримтыг буюу хуулийн дагуу өмчлөх эрхийг нь шилжүүлж өгөөгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар миний эд хөрөнгийг эзэмшээд байна, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөөч гэх агуулгатай тайлбарыг хариуцагчийн зүгээс гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагатайгаар холбоотой няцааж байгаа тайлбараа худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ учраас бичгээр байгуулахдаа улсын бүртгэлд бүртгүүлээд нотариатаар батлуулах ёстой хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ буюу хүчин төгөлдөр бус гэрээ байгаа учраас Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж тайлбарлаад байгаа. Уг харилцаанд шударга ёсны зарчим явагдах ёстой. Бодит байдал дээр хэлцэл байгуулагдсан. 3 жилийн өмнө хариуцагч Б.Т мөнгийг авсан. Хэрвээ нэхэмжлэгч тухайн үед Т.Ааас маргаан бүхий газрыг аваагүй байсан бол тухайн 10,000,000 төгрөгөөрөө өөр газар авах боломжтой байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад заавал бичгээр байгуулна гэх хэлбэрийн шаардлага тавигдаагүй төрлийн гэрээ. Худалдан худалдан авах гэрээний гол нөхцөл болох юуг, хэдэн төгрөгөөр авах талаар талууд тохиролцсоноор амаар болон бичгээр аль ч хэлбэрээр нь гэрээг байгуулах боломжтой. Иргэний эрх зүйд хийсвэрлэх зарчим байдаг. Хийсвэрлэх зарчмын дагуу өмчийн хэлцэл, үүргийн хэлцэл тусдаа ойлголт болдог. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцааг буюу гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцоод амаараа байгуулж байгаа процесс өөрөө худалдан худалдан авах гэрээний харилцаа байгуулагдсан буюу үүргийн харилцаа үүссэн гэж үздэг. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй, бичгээр байгуулаагүй гэж тайлбарлаад байгаа нь хийсвэрлэх зарчмын дагуу буюу өмч хөрөнгийг улсын бүртгэлээр шилжүүлж өгөхөд тавигддаг шаардлага болохоос биш Иргэний хуулийн 109.1 болон 110.1 дэх хэсэгт заасан өмчийг шилжүүлж өгөх үед бичгээр байгуулаад, нотариатаар батлуулаад, түүнийг үндэслээд улсын бүртгэлээр өмчлөх эрх эцсийн байдлаар шилжлээ гээд хэзээ өмчлөх эрх дуусгавар болж, хэзээ өмчлөх эрх эхлэх эсэх өмчийн эрх зүйн зохицуулалт болохоос биш худалдах, худалдан авах гэрээ буюу тухайн гэрээнд заавал тавигддаг шаардлага биш. Нэхэмжлэгч 7,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сард гэрээ байгуулахдаа өгсөн. Үлдэгдэл мөнгөө газрынхаа өмчлөх эрхийг бичиг баримтаа шилжүүлж авсны дараагаар төлнө гэх шаардлагыг тавьсан. Харин хариуцагч газрын гэрчилгээ банкны барьцаанд байгаа учраас барьцаанаас чөлөөлсний дараагаар та нарт өмчлөх эрхээ шилжүүлж өгнө гэж хэлсэн. Настай хүн худлаа хэлэхгүй байх гэж итгээд мөнгийг нь 2021 ондоо багтаагаад өөрийн боломжтой үедээ өгөөд дуусгасан гэж нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой өмчлөх эрхээ шилжүүлж өгөхийг шаардах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны асуудлын тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх үүссэнээс хойш 6 жилийн хугацаанд байна гэж заасан. 2021 оны 9 дүгээр сар буюу гэрээ байгуулагдсан үеэс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох юм бол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэж хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт иргэн бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлнэ гэж заасан байгаа. Т.А нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тухайн газрын өмчлөгч нь мөн гэдэг нь тогтоогдсон. Иргэний хуулийн 106.1 дэх хэсгийг үндэслэж шаардахын тулд эзэмшил нь хууль бус байх ёстой. Гэтэл Б.Т хууль бусаар, дур мэдээд очоод Т.Аын газарт хашаа бариад 3 жил амьдраагүй. Т.А нь нэхэмжлэгчийн мөнгийг нь авсан. 3 жилийн хугацаанд өмчлөх эрхийг нь шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байж мөнгөө буцааж өгье гэж хэлээгүй. Хууль бусаар эзэмшсэн гэх процесс хангалтгүй буюу нэхэмжлэгч Б.Т тухайн газрыг эзэмших болсон шалтгаан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 буюу худалдан худалдан авах гэрээ байгуулаад үнийг төлсөн учраас нэхэмжлэгч эзэмшсэн байна. Нэхэмжлэгч хууль бусаар тухайн газрыг эзэмшсэн этгээд биш учраас 106.1 дэх заалтаар Т.А тухайн газрыг шаардах эрхгүй байна. Мөн хашааг зааснаас өөрөөр татсан гэх асуудал нь үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлтэй хамааралгүй. Учир нь худалдсан буюу 0.07 га газраас илүү гарсан хэсгийг хашсан бол албан ёсоор тухайн газрын хэмжилтийг тогтоолгоод илүү хашсан асуудалтай холбоотой маргаан явах ёстой. Нэхэмжлэгч одоог хүртэл газраа хашиж чадаагүй. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авч чадаагүй. Хариуцагчийн гаргаж өгсөн гэрэл зургаар хууль бусаар хэмжээг нь хэтрүүлээд хашсан гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээг хуулийн дагуу байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн учраас худалдагч талд гэрээний үүргээ биелүүлж эзэмшилд шилжүүлсэн газрын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна... гэжээ.
3. Хариуцагч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Т худалдах-худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.А миний бие 2021 оны 9 дүгээр сард иргэн Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд 0,07 /..../ га талбай бүхий хэсгийг таллан өгөхдөө хашааны төлбөр болох 10,000,000 төгрөгийг 9 сардаа багтаан бүрэн төлөх, хамар хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгээр худалдахаар тохиролцсон. Гэтэл төлбөрөө тохирсон хугацаандаа барагдуулаагүйгээр барахгүй удаа дараа гуйлган байж оны эцсээр төлж дуусгасан. Мөн бидний анх тохирсон зурвасаас гадагш сунган жорлонгийн урд талаар чиглүүлэн хашаагаа барьж байсныг би зогсоож, анхны заасан хэсгээр хашаагаа барчихаад гэрчилгээгээ ав л гэсэн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг 3 жилийн хугацаанд тавьсан нөхцөлийг биелүүлээгүй тул би газар өмчлөх эрхээ шилжүүлэхээс татгалзаж байгаагаа удаа дараа илэрхийлж мөнгөө буцааж авахыг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар батлуулах ёстой юм байна. Гэтэл бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй учир түүний хувьд өмчлөх эрхийг шилжүүлэх талаар шаардах эрх үүсээгүй байна. Иймд Б.Т нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие Б.Т шилжүүлсэн мөнгийг буцааж хохиролгүй болгон, газраа буцаан чөлөөлүүлэн авахаа илэрхийлж байна. Би тухайн үед бид ингэж тохироогүй, хашаагаа татаж ёстой газарт нь татсаны дараа хашааны гэрчилгээгээ шилжүүлж аваарай гэж хэлсэн. Б.Т. намайг айлгаад, илүү хэсэг газрыг авна гэх хандлага гаргаад байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэн Б.Т нь нэхэмжлэлдээ Чамд баримт байхгүй, бас хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Чи шүүхээрээ яваад ав гэх зэргээр хэл үгээр доромжлоод гэрчилгээг минь шилжүүлэн өгөхгүй байна гэж хэлээгүй үгийг хэлсэн болгож намайг гүтгэснийг шүүгч анхааралдаа авна уу. Мөн нэхэмжлэлдээ өөрийн хүлээсэн үүрэг, тохирсон нөхцөл болзол, гаргасан зөрчлийн талаар огт дурдаагүйд гайхаж байна. Энэ мэтээр залуучууд хүний итгэлийг алдаж луйвар хийгээд байвал хойч үе маань боловсон дээрэмчид болчих бий дээ... гэжээ.
4. Хариуцагч Т.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.А миний бие 2021 оны 9 дүгээр сард иргэн Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд 0,07 /3......../ га талбай бүхий хэсгийг таллан өгөхдөө хашааны төлбөр болох 10,0 сая төгрөгийг 9 сардаа бапгаан бүрэн төлөх, хамар хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгээр худалдахаар тохиролцсон. Гэтэл төлбөрөө тохирсон хугацаандаа барагдуулаагүйгээр барахгүй удаа дараа гуйлган байж оны эцсээр төлж дуусгасан. Мөн бидний анх тохирсон зурвасаас гадагш сунган жорлонгийн урд талаар чиглүүлэн хашаагаа барьж байсныг би зогсоож, анхны заасан хэсгээр хашаагаа барьчихаад гэрчилгээгээ ав л гэсэн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг 3 жилийн хугацаанд тавьсан нөхцлийг биелүүлээгүй тул би газар өмчлөх эрхээ шилжүүлэхээс татгалзаж байгаагаа удаа дараа илэрхийлж мөнгөө буцаан авч, хашааны газрыг чөлөөлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй, өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Иргэний хуульд зааснаар өөрийн өмчлөлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж болно. Б.Т бидний хооронд гэрээ, хэлцэл байгуулагдаж, хэн хэн нь хүлээн зөвшөөрөөгүй учраас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгч болон миний зүгээс өгсөн, авсан зүйлсээ буцааж авах үүднээс нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 -д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар Б.Т хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж, түүнийг албадан нүүлгэж өгнө үү... гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэлийн тухайд худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах эрх үүсэхийн тулд гэрээ байгуулагдсан байх ёстой. Миний зүгээс нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хүчин төгөлдөрт тооцно. Хуулийн 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг өгөгдөж гарын үсэг зурсан байх, 43.2.3 дахь хэсэгт уульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх эсвэл холбогдох баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх үндэслэлийг тодорхойлж нотариатаар гэрчлүүлнэ гэж заасныг үндэслээд тухайн газрыг өмчлөх, худалдах, худалдан авах асуудал яригдана. Тухайн гэрээ хууль зүйн хүчин төгөлдөр байхын тулд заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсний үндсэнд улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрх шилжинэ. Талуудын хооронд ямар газар, хэдэн метр квадрат газрыг худалдахаар тохиролцсон нь гэрээ болж бичгээр байгуулагдаагүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулагдаагүй учраас миний үйлчлүүлэгчийн зүгээс авсан 10,000,000 төгрөгөө буцааж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байна. Гэтэл Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах ерөнхий гэрээ байгаа. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 , тус хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэсэн байна. Дээрх заалтуудаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө худалдах ,худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлнэ гэх агуулга харагдаж байгаа. Гэтэл тухайн тохиолдолд бичгээр байгуулсан гэрээ байхгүй мөн гэрээ ямар тохиолдолд хүчин төгөлдөр болох эсэх нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан заалтуудад бичгээр байгуулж байгаа гэрээнд заавал гарын үсэг зурсан байх, нотариатаар гэрчлүүлж баримтжуулсан байх ёстой гэсэн шаардлага хангагдахгүй байна. Гэрээ бичгээр байгуулагдаагүй, гэрээний гол нөхцөлийн талаар дурдаагүй. Тухайн газрыг 10,000,00 төгрөгөөр тохиролцсон гэж байгаа боловч хэдэн метр квадрат газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар авах гэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нь тухайн газрынхаа 3/1 дэх хэсгийг нь худалдана гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдсэнээр газрын метр квадрат нь 3587 метр квадрат байгаа. Уг газрын 3/1 хэсэг нь 1100 орчим метр квадрат гэж тооцоолж байна. Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөх газрыг шилжүүлээд авчихсан, хашаа барьсан газрын кадастрын зураг, гэх мэтчилэн холбогдох баримтаа гаргаж, үйлдэл хийсэн байх ёстой. Гэтэл ямар нэг үйлдэл хийгээгүй орхисон нь хуулийн шаардлага хангаагүй. Гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь нотлогдож байгаа. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа учраас хариуцагч талаас хуульд нийцсэн гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байна тиймээс би мөнгийг буцааж өгье, манай газрыг чөлөөлж өгнө үү гэх шаардлагыг гаргасан. Дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгчийн хувьд тухайн хариуцагчийн өмчлөх эрх бүхий газар дээр хууль бусаар эзэмшил үүсгэж байгаа гэдэг нь харагдаж байгаа. Тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байгаа учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар манай талаас сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийг гэрээний дагуу эрх үүсээгүй, хууль бус эзэмшигч гэж үзэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ..... дугаартай Иргэн Б.Т танаа гэх албан бичиг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд танаа гэх Б.Т өргөдөл, бүртгэл хяналтын карт, Б.Т иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Т депозит дансны дэлгэрэнгүй хуулгаГ.Т депозит дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
7. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Т.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, 4 ширхэг фото зургийн хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Т.Ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн, хариуцагч Т.А хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие Б.Т нь 2021 онд Т.А гэх хүнээс тухайн хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, У аймгийн У сумын дугаар баг, ...... тоотод байрлах газраас хувааж худалдан гэсний дагуу холбогдож тус хүний газраас 3 хуваасны нэгийг нь 10,000,000 төгрөгөөр худалдан авах талаар тохирч худалдан авсан. Тохирсон ёсоор миний бие 2021 оны 9 дүгээр сард Т.Аын хаан банкны 5819228023 тоот данс руу 7,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг, өөрийн эхнэр Г.Т хаан банкны данснаас 2021 оны 10 дугаар сард 2,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг шилжүүлж нийт Т.Ад 10,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлэн өгч газраа худалдан авсан. Ингээд тус хашаанд буугаад хашааг цэвэрлэж, тохижуулан өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед газрын гэрчилгээ банкны барьцаанд байгаа тул барьцаанаас чөлөөлж байгаад бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэн өгнө гэж гуйсан тул настай хүн худлаа хэлэхгүй байх гэж итгээд гэрчилгээгээ авахгүйгээр мөнгөө төлөөд хашаандаа буусан. Гэтэл одоо хүртэл газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөөгүй бөгөөд гэрчилгээгээ авмаар байна гэхэд чамд баримт байхгүй, бас хөөн хэлэлцэх хугацаа чинь дуусан чи шүүхээрээ яваад ав гэх зэргээр хэл үгээр доромжлоод гэрчилгээг минь шилжүүлэн өгөхгүй байна. Иймд худалдах-худалдан авах гэрээний дагуу миний газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үүгэжээ.
3. Хариуцагч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т худалдах-худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.А миний бие 2021 оны 9 дүгээр сард иргэн Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд 0,07 /...../ га талбай бүхий хэсгийг таллан өгөхдөө хашааны төлбөр болох 10,000,000 төгрөгийг 9 сардаа багтаан бүрэн төлөх, хамар хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгээр худалдахаар тохиролцсон. Гэтэл төлбөрөө тохирсон хугацаандаа барагдуулаагүйгээр барахгүй удаа дараа гуйлган байж оны эцсээр төлж дуусгасан. Мөн бидний анх тохирсон зурвасаас гадагш сунган жорлонгийн урд талаар чиглүүлэн хашаагаа барьж байсныг би зогсоож, анхны заасан хэсгээр хашаагаа барчихаад гэрчилгээгээ ав л гэсэн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг 3 жилийн хугацаанд тавьсан нөхцөлийг биелүүлээгүй тул би газар өмчлөх эрхээ шилжүүлэхээс татгалзаж байгаагаа удаа дараа илэрхийлж мөнгөө буцааж авахыг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар батлуулах ёстой юм байна. Гэтэл бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй учир түүний хувьд өмчлөх эрхийг шилжүүлэх талаар шаардах эрх үүсээгүй байна. Иймд Б.Т нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие Б.Т шилжүүлсэн мөнгийг буцааж хохиролгүй болгон, газраа буцаан чөлөөлүүлэн авахаа илэрхийлж байна. Би тухайн үед бид ингэж тохироогүй, хашаагаа татаж ёстой газарт нь татсаны дараа хашааны гэрчилгээгээ шилжүүлж аваарай гэж хэлсэн. Б.Т. намайг айлгаад, илүү хэсэг газрыг авна гэх хандлага гаргаад байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэжээ.
4. Хариуцагч Т.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
4.1. Т.А миний бие 2021 оны 9 дүгээр сард иргэн Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд 0,07 /......./ га талбай бүхий хэсгийг таллан өгөхдөө хашааны төлбөр болох 10,0 сая төгрөгийг 9 сардаа бапгаан бүрэн төлөх, хамар хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгээр худалдахаар тохиролцсон. Гэтэл төлбөрөө тохирсон хугацаандаа барагдуулаагүйгээр барахгүй удаа дараа гуйлган байж оны эцсээр төлж дуусгасан. Мөн бидний анх тохирсон зурвасаас гадагш сунган жорлонгийн урд талаар чиглүүлэн хашаагаа барьж байсныг би зогсоож, анхны заасан хэсгээр хашаагаа барьчихаад гэрчилгээгээ ав л гэсэн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг 3 жилийн хугацаанд тавьсан нөхцлийг биелүүлээгүй тул би газар өмчлөх эрхээ шилжүүлэхээс татгалзаж байгаагаа удаа дараа илэрхийлж мөнгөө буцаан авч, хашааны газрыг чөлөөлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй, өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Иргэний хуульд зааснаар өөрийн өмчлөлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж болно. Б.Т бидний хооронд гэрээ, хэлцэл байгуулагдаж, хэн хэн нь хүлээн зөвшөөрөөгүй учраас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгч болон миний зүгээс өгсөн, авсан зүйлсээ буцааж авах үүднээс нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 -д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар Б.Т хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж, түүнийг албадан нүүлгэж өгнө үү... гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан ба зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан авагчийн зүгээс тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгө буюу газрыг хүлээн авч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагджээ.
Нэхэмжлэгч Б.Т нь тухайн газартаа 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрээний талууд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхтэй боловч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.2-т Иргэний хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал гэрээг цуцалж болохгүй гэж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-т Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Т худалдах худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулахыг шаардаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Т.А нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.
7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.2, 186 дугаар зүйлийн 186.2-т зааснаар хариуцагч Т.Аыг нэхэмжлэгч Б.Тад худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж шийдвэрлэв.
8. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Т.А нь бусдыг хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан ба хариуцагчийн зүгээс Т.А миний бие 2021 оны 9 дүгээр сард иргэн Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд 0,07 /........2/ га талбай бүхий хэсгийг таллан өгөхдөө хашааны төлбөр болох 10,0 сая төгрөгийг 9 сардаа бапгаан бүрэн төлөх, хамар хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгээр худалдахаар тохиролцсон. Гэтэл төлбөрөө тохирсон хугацаандаа барагдуулаагүйгээр барахгүй удаа дараа гуйлган байж оны эцсээр төлж дуусгасан. Мөн бидний анх тохирсон зурвасаас гадагш сунган жорлонгийн урд талаар чиглүүлэн хашаагаа барьж байсныг би зогсоож, анхны заасан хэсгээр хашаагаа барьчихаад гэрчилгээгээ ав л гэсэн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг 3 жилийн хугацаанд тавьсан нөхцлийг биелүүлээгүй тул би газар өмчлөх эрхээ шилжүүлэхээс татгалзаж байгаагаа удаа дараа илэрхийлж мөнгөө буцаан авч, хашааны газрыг чөлөөлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй, өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Иргэний хуульд зааснаар өөрийн өмчлөлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж болно гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэж хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт иргэн бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлнэ гэж заасан байгаа. Т.А нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тухайн газрын өмчлөгч нь мөн гэдэг нь тогтоогдсон. 106.1 дэх хэсгийг үндэслэж шаардахын тулд эзэмшил нь хууль бус байх ёстой. Гэтэл Б.Т хууль бусаар, дур мэдээд очоод Т.Аын газарт хашаа бариад 3 жил амьдраагүй. Т.А нь нэхэмжлэгчийн мөнгийг нь авсан. 3 жилийн хугацаанд өмчлөх эрхийг нь шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байж мөнгөө буцааж өгье гэж хэлээгүй. Хууль бусаар эзэмшсэн гэх процесс хангалтгүй буюу нэхэмжлэгч Б.Т тухайн газрыг эзэмших болсон шалтгаан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 буюу худалдан худалдан авах гэрээ байгуулаад үнийг төлсөн учраас нэхэмжлэгч эзэмшсэн байна. Нэхэмжлэгч хууль бусаар тухайн газрыг эзэмшсэн этгээд биш учраас 106.1 дэх заалтаар Т.А тухайн газрыг шаардах эрхгүй байна. Мөн хашааг зааснаас өөрөөр татсан гэх асуудал нь үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлтэй хамааралгүй. Учир нь худалдсан буюу 0.07 га газраас илүү гарсан хэсгийг хашсан бол албан ёсоор тухайн газрын хэмжилтийг тогтоолгоод илүү хашсан асуудалтай холбоотой маргаан явах ёстой. Нэхэмжлэгч одоог хүртэл газраа хашиж чадаагүй. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авч чадаагүй. Хариуцагчийн гаргаж өгсөн гэрэл зургаар хууль бусаар хэмжээг нь хэтрүүлээд хашсан гэж үзэх боломжгүй... тайлбар үндэслэлтэй.
10. Иймд иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тад олгох, хариуцагч Т.Аын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Аыг худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгасугай.
2. Иймд иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тад олгох, хариуцагч Т.Аын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР