| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/08353/И |
| Дугаар | 197/ШШ2025/02812 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/02812
2025 03 20 197/ШШ2025/02812
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүүрэг хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, ******* тоот барилга, ******* давхар, *******01 тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа 2-р хороолол, *******-р байр, ******* тоотод оршин суух, Да******* Ян******* /РД:/-д холбогдох,
8,360,2*******.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь зээлдэгч Д.Ян*******тай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр MN910021002*******1015324 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 8,300,000.00 /Найман сая гурван зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Д.Ян******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Д.Ян*******тай байгуулсан Зээлийн гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 8,360,2*******.17 /Найман сая гурван зуун жаран мянга хоёр зуун арван дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ян******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дашпунцаг овогтой Ян******* миний бие нь *******наас авсан 8,360,2*******.17 төгрөгийн зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь, Д.Ян*******д холбогдуулан 8,360,2*******.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ян******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 8,360,2*******.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 8,360,2*******.17 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж *******8,7******* төгрөгийн тал хувь болох 74,357 төгрөгийг хариуцагч Д.Ян*******аас, тал хувь болох 74,357 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******8,7******* төгрөгөөс үлдэх 74,357 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 8,360,2*******.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ян******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Ян*******аас улсын тэмдэгтийн хураамжид 74,357 төгрөг, улсын орлогоос 74,357 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******8,7******* төгрөгөөс үлдэх 74,357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Ян******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР