| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00419/И |
| Дугаар | 318/ШШ2025/00087 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЦТС ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УДС-д холбогдох,
Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 299,626,893 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагчийн 275,926,133 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ЦТС нь хариуцагч УДС-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 299,626,893 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч УДС 275,926,133 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Д.С гүйцэтгэх захиралтай УДС нь 2008 оноос цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг цаг хугацаандаа барагдуулахгүй, өр үүсгэж байгаа нь манай компанийн санхүүгийн байдалд хүндээр тусч байна. Тухайн сарын бичигдсэн цахилгааны төлбөрийг дутуу төвлөрүүлсээр ирсэн. УДС-д төлбөрийн талаар албан бичиг, төлбөрийн нэхэмжлэлийг сар бүрээр нь мэдэгдэл хүргүүлдэг боловч зөвхөн дарга авна гээд хариуцсан ажилчид нь хүлээн авалгүй байсаар өдий хүртэл цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна. Халаалтын улирал дуусахад төлбөрийн улмаас таслах мэдэгдэл байнгын хүргүүлдэг ба хүлээн авах эзэн байдаггүй, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийдэг боловч Увс Дулааны станц нь Увс аймгийн Улаангом хотын халаалт, дулааныг хариуцдаг онцгой объект гэх шалтгаанаар эрчим хүчээр хангагдсаар ирсэн билээ. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэг жилийн хугацаатай гэрээ хийгээд хугацаа дууссанаас хойш дахин гэрээ хийхээр албан хүсэлт хүргүүлсэн боловч одоог хүртэл гэрээ хийхгүйгээр эрчим хүчээр хангагдсаар байгаа. Мөн түүнчлэн манай компанитай 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан ямар нэгэн цахилгаан эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөргүй мэтээр албан байгууллагуудад худал ташаа мэдээлэл удаа дараа хүргүүлсээр байгаад гомдолтой байна. Увс аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хандахад Үүссэн ЦЭХ-ийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул эрчим хүчний тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирсэн. Иймд Д.С гүйцэтгэх захиралтай УДС-аар 299,626,893 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар хоорондох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 299,626,893 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Тухайн цахилгааны төлбөрийг төлөх ёстой хугацаандаа төлөөгүй учраас нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч УДС ХХК-аас 299,626,893 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн 2008 оноос хойших өр авлага үргэлжилсээр өнөөдрийн хүрсэн. Үндсэн 299,626,893 төгрөг нь 2011 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр байгаа. Бидний зүгээс төлбөрийн нэхэмжлэхүүдийг явуулдаг, шуудангаар ч явуулахад шууданчаас тухайн байгууллага хүлээж авсангүй гэх албан бичиг ирүүлдэг. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Засгийн газар 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны айл өрх, аж ахуй нэгжүүдийн цахилгааны төлбөрийг төлсөн. Эрчим хүчээр зохицуулах хорооны тогтоолд урьд оны мөн үетэй дүйцүүлж хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан. Хариуцагч талын зөрүү гэж тайлбарлаад байгаагийн тухайд 2020 оны 12 дугаар сард 38,000,000 төгрөг УДС-д бичигдсэн бол 2019 оны 12 дугаар сард хариуцагч тал 19,000,000 төгрөгийн цахилгаан хэрэглэсэн. Тиймээс тухайн 2020 оны төлбөрийг 2020 оны төлбөрийг 2019 оны төлбөртэй дүйцүүлж, зөрүү төлбөрийг УДС төлөх үүрэгтэй. Манай компани хариуцагч компани хоорондоо тооцоо нийлье гэх саналыг хэн аль нь гаргаж байсан. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг харахад Баруун бүсийн нүүрсний тооцоо гэх тооцоо байх юм. Баруун бүсийн дулааны төлбөрийг манайх төлөх үндэслэлгүй. Бид тусдаа байгууллага. НӨАТ-ын баримтын тухайн манай байгууллага төлбөрөө төлсөн нөхцөлд НӨАТ-ын баримтыг олгодог. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн тухайд хэрэглэгч тухайн 2 байгууллагын хооронд өр авлагын асуудал 2008 оноос үүссэн байдаг. Хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайланг хэдэн киловатт цахилгаан эрчим хүчийг хэрэглэсэн, тоолуурын заалт нь хэдээс хэд байсан эсэх, төлбөр нь хэд байгаад, төлсөн дүн нь хэд эсэх, төлөх ёстой нь хэд гэдгийг нэхэмжлэлдээ хавсаргаад өгсөн. 2011 онд 72,463,355 төгрөгийн өр нэмэгдэж яваад 2022 оны 5 дугаар сарыг дуусталх байдлаар 299,626 төгрөгийн өр авлага үүссэн. Өмнө нь тухайн маргааныг хэрэгсэхгүй болгосон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаж байна. Тухайн үед урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан. Улмаар Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хандсаны дагуу Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хариу өгч Иргэний хэргийн анхан шатны шүүхэд цуцалсан эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Анх нэхэмжлэл гаргахдаа өгсөн үнийн дүн болох хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан 1 дүгээр хавтаст хэргийн 11-37 дугаар талуудад байгаа. Тухайн тайланг ямар нэгэн хүний оролцоогүйгээр, программаар хэвлэсэн. Хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайланд орлого гээд У цтдс хэдэн төгрөгийн төлбөрийг төлсөн, хэдэн төгрөгийг хийсэн талаарх хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайланг нэхэмжлэгч талаас нээлттэйгээр нэхэмжлэл гаргахдаа өгсөн. Тухайн тооцоо эргэлзээ бүхий нөхцөл байдалд байгаад ийм асуудал байсан болбол манай энэ төлсөн одоо байгаа бол хариуцагч талаас тайлбараа гаргаад татгалзлаа нотлох боломж байсан. Эрчим хүчний тухай хуулиараа хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг төлөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шууданд нэхэмжлэх хийдгээ тайлбарласан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч У.К мэдүүлэг өгөхдөө Цахилгаан түгээх станц компаниас манайд нэхэмжлэх ирүүлдэг байсан. Манайх хүлээн авдаггүй байсан гэдэг. У.Кын мэдүүлгээр Увс цахилгаан түгээх сүлжээ компани нэхэмжлэхээ ирүүлдэг, УДС нэхэмжлэхийг нь хүлээн авдаггүй байсан юм байна аа гэдгийг хариуцагч талаас өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Хөөн хэлэлцэх хугацааны тасалдсан гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа үргэлжлэн тоологдоод манайх болбол хөөн хэлэлцэх хугацааныхаа дотор нэхэмжлэлээ гаргаад гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд хавсаргасан санхүүгийн тооцоо баримтуудыг нэг бүрчлэн тулгаж ингэж харсан. Зарим баримтуудыг харахад Бадамлах дөл компани, Ховдын цахилгаан түгээх сүлжээ сүлжээ компанитай холбоотой хэд хэдэн баримтууд байна. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3,000,000 төгрөгийн баримтыг 2 удаа зэрэг алдаа зөрчлүүд нэлээдгүй байна. Тухайн хариуцагч талаас өгсөн 63 хуудас баримтад Баруун бүсийн эрчим хүчний симтем ХХК, ажилчдын хэрэглэсэн нүүрс зэрэг өнөөдрийн хэлэлцэх маргааны зүйлд хамааралгүй. Сөрөг нэхэмжлэлийн нэг дэх үндэслэл нь засгийн газраас хөнгөлсөн үнийн дүнг компанийн зүгээс хөнгөлөгдөх хэмжээг нь хөнгөлөөд, төлөх ёстой төлбөрийг нэхэмжилсэн. Тухайн сөрөг нэхэмжлэлд хавсаргасан байгаа санхүүгийн тайлан тооцооны баримтууд нь хэн, хэзээ, хэрхэн яаж, гаргасан нь тодорхойгүй түүвэр байсан. Санхүүгийн баримтыг эдийн засгийн мэргэжилтэй, нягтлан бодох бүртгэлийн нягтлан бодох мэргэжилтэй хүмүүс үйлдэгддэг. Зөвхөн санхүү гээд тэмдэг дарснаар санхүүгийн түүвэр, санхүүгийн баримт гэж үзэх боломжгүй. Мөн сөрөг нэхэмжлэлдээ тухайн санхүүгийн баримтуудаа хуулбар байдлаар товьёлж өгсөн хавсаргасан баримттайгаа үнийн дүн нь зөрж байна. мөн маргаанд хамааралгүй, хэргийн оролцогч биш Ховд цахилгаан түгээх сүлжээ, Бадамлах Дөлийн өр төлбөртэй холбоотой баримтуудыг, гаргасан 1 баримтыг 2 гаргасан асуудлууд байна. Гуравдугаарт НӨАТ-ын баримтын тухайд төлбөрийг төлөөд төлсөн дүнгээсээ НӨАТ-ыг авах ёстой. Манай талаас 299,626,893 төгрөгийг хариуцагч төлөөгүй байгаа тохиолдолд НӨАТ-ыг шивэх боломж үүсэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг агуулгад нэхэмжилсэн хугацаа нь 2011 оноос 2022 оны хоорондох цахилгаан эрчим хүчний хэрэглээ хэрэглэсний төлөгдөөгүй төлбөрийг нэхэж байна гэдгээ тодорхой бичсэн. 2008 оныг дурдсан шалтгаан нь хэрэглэгч хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг төлөхгүй тасалдаг, зарим үед төлөхгүйгээр дутуу төлдөг асуудлууд 2008 оноос гарч байсан гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагад байгаа үйл баримтыг ялгаа заагтай ойлгож унших ёстой. Хэрэглэгчийн дэлгэрэнгүйгээр 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны хоорондох хэрэглэсэн эрчим хүчний нийт үнийн дүн, төлөгдөөгүй үнийн дүн төлөгдсөн үнийн дүн гэж тодорхой гаргасан. Төлөгдсөн дүнгээсээ төлөгдөөгүй байгаа нь 2011 онд 72,460,355 төгрөг, 2012 онд 69,025,889 төгрөг, 2013 онд 48,155,431 төгрөг, 2014 онд 55,904,742 төгрөг, 2015 онд 102,409,949 төгрөг, 2016 онд 185,872,420 найман төгрөг, 2017 онд 220,649,706 төгрөг, 2018 онд 194,073,564 төгрөг, 2019 онд 188,187,349 төгрөг, 2021 онд 203,472,988 төгрөг, 2022 оны эхний саруудыг оруулаад нийт төлөгдөөгүй үнийн дүн 299,626,893,54 мөнгө байгаа. Нэхэмжилж байгаа үндэслэл нь уг харилцаа гэрээ байгуулагдаагүйгээс үл хамаарч Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд эрчим хүчээр хангах гэрээг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигддаггүй. Эрчим хүчээр хангах процесс хэрэглэгч тухайн эрчим хүчийг хэрэглэж байгаагаараа гэрээний харилцаа буюу Иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үздэг онцлогтой. Гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр гэрээний харилцаа үүсээгүй хариуцагч компани эрчим хүчийг хэрэглээгүй гэж үзэх боломжгүй. УДС нь хуулийн этгээдийн үндсэн улсын бүртгэлд бүртгүүлсэн чиглэл нь дулааныг үйлдвэрлэх, түгээх, дамжуулах чиг үүрэгтэй байгууллага. Дулааны станц тухайн эрчим хүчээр хангагдаж байсан учраас эрчим хүчийг ашиглаад дулааныг үйлдвэрлээд, хангаад, түгээгээд байгууллагынхаа хэвийн үйл ажиллагаа алдагдахгүй байгаа. Дээрх байдлаар хэрэглэсэн тохиолдолд хуулиараа хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг төлөх үүрэг хүлээгээд байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх үүргийг зохицуулж өгсөн. 30 дугаар зүйлийн 30.1.2-д эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй. Гэтэл он оноор нь алдагдалтай буюу дутуу төлөөд, он дамжсан өр гараад байгаа. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь энэ байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл болох ёстой. Гэтэл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хуулийн дагуу хангагдсан байна гэж шүүхээс үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн байгаа учраас энэ асуудлыг ярих нь хэрэгт ач холбогдолгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгуулах, 115 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгуулах гээд байгаа ч юм шиг татгалзлын үндэслэлээ ялгаатай тайлбарлахгүй байна. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Хэрвээ хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэж байгаа бол сөрөг нэхэмжлэл хангагдах боломжгүй. Сөрөг нэхэмжлэл, үндсэн нэхэмжлэл нэг хэрэг буюу сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдэх боломжтой гэдэг үндэслэлээр хариуцагч талаас өнөөдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2017 онд нэхэмжлэгч шүүхэд хандсан байна. Хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байна гэж тайлбарлаад байгаа боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан аль төрлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг хэдэн жилийн хугацаанд тоологдоно гэж үзээд хэзээнээс тухайн хугацаа тоологдоод хэзээ дууссан гэж үзээд байгаа үндэслэлээ хариуцагч талаас тодорхой няцааж чадахгүй байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ойлголтыг хуульчилж өгсөн. 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан эсхүл эрх бүхий этгээдэд төлбөр төлөх ёстой этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх зэргээр тодорхой хэмжээнд төлж байсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тасалсан гэж үзнэ. Хэрэгт авагдсан хэрэглэгчийн дэлгэрэнгүйд 2011 оны 01 дүгээр сараас 2022 оны хооронд огт хийгээгүй биш, байгууллага тодорхой хэмжээнд үнийн зөрүүтэй байдлаар хийж байсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тодорхой хэмжээнд хүү, урьдчилгаа төлбөр хийгээд байсан учраас хөнгөлөлт хугацаа тасалчихсан гэж үзэх ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа. 79.2-т шүүхэд өмнө нь хандаж байсан тохиолдолд энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, хөөн хэлэлцэх хугацаа тасалбал үр дагавар нь 79.7-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө нь өнгөрсөн хугацааг тооцохгүй гээд хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан. Шүүхэд хандсанаас хойш дараагийн нэхэмжлэл гаргахдаа өмнөх хугацаанаас үргэлжлүүлээд биш, хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шинээр тооцох ёстой. Мөн 2017 оноос хойш хэрэглэгчийн дэлгэрэнгүй болон мөнгөн шилжүүлгийн баримтуудыг харахад 2017-2021 он нэхэмжлэл гарах хугацаанд тасралтгүй бага үнийн дүнгээр тодорхой хэмжээнд төлөөд явсан учраас урьдчилгаа төлж байсан гэдэг утгаараа хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байсан. 2008 он гэж нэхэмжлэлдээ бичсэн ч нэхэмжлэлийн үнийн дүн нь өөрчлөгдөхгүй байна гэдэг асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх багасгах өөрчлөх нь нэхэмжлэгчийн эрх хэмжээний асуудал. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэх, багасгаагүй. Тооцооны үнийн дүн нь яагаад зөрүүтэй байгаад байна гэж хариуцагч талаас буруу ойлгосон. Гэрээ байгуулаагүй байж алданги тооцоод байна гэж тайлбарлаж байна. Алданги нэхэмжлэхэд заавал бичгээр гэрээ байгуулна гэх үндэслэл байхгүй. Иргэний хуульд тухайн гэрээ эрчим хүчний хуулиар зохицуулагддаг төрлийн гэрээ эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй бол хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамдаа төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнг нь 0.5 хувь хүртэл хувьтай тэнцэх алдангийг төлнө гэж заасан. Хуульд алдангаа нэхэх эрхийг заагаад өгсөн боловч манай зүгээс 2011 оноос 2022 оны хоорондох төлбөрийн алдангийг нэхэмжлээгүй. Хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой ойлгоогүй байна гэж харж байна. Цахилгаан эрчим хүчийг хэрэглэсний үндсэн төлбөрийг манай компани нэхсэн алдангийг нэхсэн, алданги гэдэг үг нэхэмжлэлд байхгүй. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ дутуу төлөгдсөн үнийн дүнг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тайлбараа гаргая. Засгийн газраас олгосон зөрүү болох 51,488,698 төгрөгийг нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хавсаргаж өгч байгаа баримтууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан санхүүгийн анхан шатны баримтуудын шаардлагыг хангаагүй. Тухайн баримтуудыг хаанаас, хэн гэдэг этгээд гаргасан нь тодорхойгүй буюу зөвхөн УДС гэх санхүүгийн тэмдэг дарагдсан байгаа болохоос биш хэний гаргасан тооцоо, гарын үсэг байхгүй баримт байна. Засгийн газраас олгосон баримтын зөрүүгийн тухайд хариуцагч байгууллага сөрөг нэхэмжлэлийнхээ агуулгыг өөрсдөө ойлгохгүй байна. Сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөд байгаа баримтууд нь ковидын үед 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Монгол Улсын Засгийн газраас УДС компанийн цахилгааны үнэд төлсөн мөнгийг дутуу бичиж зөрүү манай компанид өртүүлж бичсэн тооцоо гэж тайлбарлаж байна. 2020 оноос 2021 оны хоорондох огноог нь бичээд Увс цахилгаан түгээх станц компанийн бичилт нийт үнийн дүн 374,664,349 төгрөг гэж байна. Өөрөөр хэлбэл Увс цахилгаан түгээх сүлжээ компаниас УДС компанид нийт бичсэн бичилт нь 374,000,000 төгрөг. Гэтэл Засгийн газраас төлсөн үнийн дүн нь гэхээр 323,176,651 төгрөг байна. Засгийн газар Увс цахилгаан түгээх станц компанийн бичсэн төлбөр төгрөгөөс бага үнийн дүнг төлсөн байхад тухайн мөнгөн дүнг хооронд нь хасаад гарсан зөрүүгээ манайх авах ёстой гэж байна. УДС компани уг зөрүүг буцаагаад Увс цахилгаан түгээх сүлжээ компанид төлөх ёстой төлбөр. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахгүй байна. Иргэний хуулиар, Эрчим хүчний тухай хуулиар, Засгийн газраас тогтоосон журмаар аль үндэслээд нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. НӨАТ-ын баримтын тухайд НӨАТ-ын баримт тухайн эрчим хүч хэрэглэснийхээ төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн төлсөн дүнгээсээ 10 хувиар бодогдож НӨАТ-ын баримт нь олгогдож явах ёстой. Төлөгдөөгүй үнийн дүнгээсээ НӨАТ тооцох боломжгүй. Төлбөр төлсний дараа НӨАТ-ын асуудал яригдах учраас уг шаардлагын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдэх боломжгүй төрлийн шаардлага байна. Илүү төлсөн зөрүү 118,176,820 төгрөгийг нэхэмжилсэн байна. Бичгээр гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үндсэн нэхэмжлэлд маргаж, татгалзаж байж сөрөг нэхэмжлэлдээ манай компани илүү өгсөн. Зөрүү мөнгөө авъя гэж байгаа. Гэрээ байгуулагдаагүй бол ямар үндэслэлээр зөрүү мөнгө нэхэмжлээд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл юу гэдгээ ойлгохгүй байна. Зөрүү гэж нэхэмжлээд байгаа шаардлагадаа хавсаргаж өгсөн баримтад он оноор нь гаргасан нь дэлгэрэнгүй тооцоо байгаа. Тухай баримтаас харахад 2016, 2016 онд зөрүү үүсээгүй, 2017 онд 1,421,131 төгрөгийн зөрүү үүссэн гэдэг байдлаар хариуцагч тал тайлбарлаж байгаа. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаа нягтлан өгөх үүрэг нь хариуцагч тал байгаа. Гэтэл өөр байгууллагын санхүүгийн баримтыг Увс аймгийн Дулааны станц төлсөн юм шиг харагдах байдлаар давхардуулсан нь санаатай үйлдэл гэж харж байна. 2 компани 1 эзэнтэй ч гэсэн 2 өөр бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тусдаа хуулийн этгээдийн гэрчилгээтэй компани. Бадамлах дөл компанитай бид иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй буюу энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч биш. 2015 оноос 2024 оны тооцоонд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нүүрсний үнэ 40,500,000 төгрөгийг Увс цахилгаан түгээх сүлжээ компанид илүү төлсөн гэж нэхэмжлээд байгаа ч эрчим хүчний хэрэглэсний үнийн дүнг нэхээд байгаа болохоос биш хэрэглэсэн нүүрсний үнийн дүнг нэхээгүй. Нүүрс худалдах худалдан авах гэрээ хэн хэний хооронд хэзээ байгуулагдсаныг үндэслэж нэхэмжлэх ёстой. Гэтэл уг баримт хэрэгт байхгүй. УДС дулаан эрчим хүчийг үйлдвэрлэх, хангах, түгээх үндсэн чиг үүрэгтэй компани болохоос биш нүүрс олборлох чиг үүрэгтэй компани биш. УДС компанид ямар нүүрс байгаад тухайн нүүрсээ цахилгаан түгээхэд шилжүүлсэн гэж, юуг үндэслээд нэхээд байгаа нь Хартарвагатай компанийн асуудал. Хариуцагч тал субъектээ ялгах хэрэгтэй. Нүүрстэй холбоотой нэхэмжлээд, хавсаргаад байгаа баримтууд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Тооцогдох боломжтой сөрөг нэхэмжлэлийн шаардлага биш байна. УДС-аас худалдан авах гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ Баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн санхүүгийн баримтын одоогийн маргаантай хамааруулж байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох зөрүү мөнгөний тухайд хэдэн оны, хэдэн төгрөгийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Хуульд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцуулах боломжтой шаардлагыг тавьдаг. Гэтэл үндсэн нэхэмжлэл 2021 оноос 2022 оны хоорондох эрчим хүчний төлбөрийн зөрүүг нэхэмжилж байгаа. 2024 оны буюу нэхэмжлэл гаргаагүй хугацааны төлбөрийг хариуцагч тал нэхэмжилж байгаа. Энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай дүйцэх хэмжээний хамтатган шийдэх боломжгүй нэхэмжлэлийг хариуцагч тал гаргаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч УДС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу УДС-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би Увс ЦТС-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Увс ЦТС-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан цахилгаан эрчим хүчний төлбөрт 299,626,893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. УДС нь Увс аймгийн Улаангом сумын аж ахуйн нэгж, хуулийн ард иргэдийг дулаанаар хангадаг онцгой объект юм. Увс аймгийн Цахилгаан сүлжээ ХХК нь УДС-д төлбөрийн талаарх албан бичиг, мэдэгдэл, нэхэмжлэлийг cap бүр хүргүүлж байгаагүй. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр 28-ны өдрийн 1971 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий ба тусгай хугацаа өнгөрсөн байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Увс аймгийн ЦТС нь УДС-т тоолуур баталгаажуулаагүй, 2 компанийн нягтлан бодогч нар нь тооцоо нийлээгүй байтал цахилгаан эрчим хүчний төлбөр 299,626,893 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. УДС болон "ЦТС-ийн нягтлан бодогч нар тооцоо нийлж баримт үйлдээгүй, тооцооны үлдэгдлийг баталгаажуулах талаар УДС-д албан ёсоор мэдэгдээгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тодорхойгүй, хэдэн оноос хэдэн оны эрчим хүч хэрэглэсний төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. УДС нь цахилгаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ болон Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Увс Цахилгаан түгээх сүлжээ" ХХК нь цахилгаан эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлийг УДС-д албан ёсоор хүргүүлж байгаагүй, УДС нь нэхэмжлэл хүлээн авсан баримтад гарын үсэг зураагүй, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр баримт болон бусад нотолгоог ойлгохоор хуульчилжээ. Гэтэл Увс Цахилгаан сүлжээ ХХК нь нягтлан бодогч нар тооцоо нийлж баримт үйлдээгүй, тооцооны үлдэгдлийг баталгаажуулаагүй, нэхэмжлэх, албан тоот ирүүлээгүй байна. УДС нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгнө. Иймд Увс ЦТС-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Цахилгаан эрчим хүчний төлбөрт 299,626,893 төгрөг гаргуулах тухай элийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг миний зүгээс бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2008 оноос 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цахилгааны төлбөр болох 299,626,893 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа 2011 оноос 2022 оны 5 дугаар сар хүртэлх цахилгааны төлбөрийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлалаа. Гэтэл 2008 оноос хойш гэсэн ч тухайн үнийн дүнд өөрчлөлт ороогүй байгаа. Увс ЦТС нь төлбөрийн задаргааг хураангуйгаар гаргаж өгдөг. Нэхэмжлэгч тал тухайн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ хэдэн оноос хэдэн оны хоорондох гэдгээ нотлоогүй буюу нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрээ хийгээгүй. Уг маргаан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болж шийдэгдэж байсан. Тухайн захирамж гарснаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Увс цахилгаан түгээх станц болон УДС-ийн хооронд эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдаагүй байж нэхэмжилсэн тооцоондоо алданги оруулсан байсан. Хариуцагчийн зүгээс тухайн тоолуурт эргэлзэж, тоолуурын заалтуудад тусгай мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан ч шүүх хүлээж авч байгаагүй. Нэхэмжлэгч компани УДС-аас нэхэмжилж байгаа төлбөрийнхөө нэхэмжлэхүүдийг УДС-д хүргүүлж байгаагүй. Хариуцагч болон нэхэмжлэгч нар тухайн нэхэмжлэлд заасан мөнгөн дүнгийн дагуу тооцоо нийлж байгаагүй. Нэхэмжлэгч байгууллага тухайн мөнгөн дүнгээс хариуцагч хэдийг төлсөн эсэх холбогдох баримтуудаа он сар өдөртэй нь бичиж УДС-д хүргүүлж байгаагүй нь нотлогдож байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж харж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс УДС-д нэхэмжлэл хүлээж авдаггүй, хаалга нь цоожтой байдаг гэх тайлбарыг гаргасан. Байгууллагын шуудан байгаа. Шуудангаар хүргүүлэх боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлага болох төлбөрийг байгууллагын нягтлан бодогч тооцож гаргана. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл Увс ЦТС нь нягтлан бодогч нартайгаа тооцоо нийлээгүй, албан тоот, нэхэмжлэх зэргийг манай байгууллагад ирүүлээгүй. Манай талаас өөрсдийн тооцоо, төлөлтийг он сар өдрөөр нь нийлэхэд зөрүүтэй гарч байгаа үүний дагуу шинжээч томилуулах гэхээр шаардлагагүй гэх тайлбар гаргадаг. Гэтэл нэхэмжлэлд дурдсан мөнгөө ямар үндэслэлээр яагаад нэхэмжлээд байгаагаа нотлоогүй байж нэхэмжлэлийн дагуу төлбөрөө хий гэх шаардлага гаргадаг. 2011 оноос гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нэхэмжлэлд дурдсан 2008 оноос 2011 он хүртэл 4 жилийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэх хасагдах боломжтой байхад он солигдоод үнийн дүн солигдоогүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2022 оны нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад үндэслэлгүйгээр мөнгөө нэхэмжилсэн байна гэж харж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
6. Хариуцагч Хариуцагч УДС, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 1. УДС нь ковидын үе буюу 2020 оны 12-р сараас 2021 оны 12-р сарыг дуустал Монгол Улсын Засгийн газраас УДС-ийн хэрэглэсэн цахилгааны үнийг төлсөн болно. Гэтэл Увс ЦТС дээрхи хугацаанд манай компанийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 374,665,349.84 төгрөг гэж бичсэн боловч Засгийн газраас 323,176,651.63 авсан зөрүү болох 51,488,698.21 төгрөгийг манай компанийн төлөх өр болгосон ба энэхүү мөнгийг гаргуулах,
2. Манай компанийн Увс ЦТС-д 2015 оноос 2024 оныг дуустал төлсөн цахилгааны төлбөр 2,727,653,063 төгрөг байна. Увс ЦТС- ийн хамгийн сүүлд манайд гаргаж өгсөн тооцоогоор энэ хугацаанд манай компани цахилгааны үнэд 2,609,476,239 төгрөг төлөх ёстой юм байна. Иймд манай компанийн илүү төлсөн 118,176,824 төгрөгийг Увс ЦТС-аас гаргуулах,
3. Манай компани Увс ЦТС-аас 2015 оноос 2024 оны 4-р сарын 16- ны өдрийг хүртэл 2,124,131,401.00 төгрөгийн НӨАТ-тай цахилгаан эрчим хүчийг үнийг нь төлөөд худалдаж авсан байна. Гэтэл Увс ЦТС 2,124,131,401.00 төгрөгийн худалдан авалтын 1,061,525,291.00 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын баримт олгож 1,062,606,110.00 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын баримт олгоогүй байна. Энэ худалдан авалтын дүнгийн 10% буюу 106,260,611 төгрөгийгУвс ЦТС-аас нэхэмжилж байна. Иймд Увс ЦТС нь манай компанийг нийтдээ 275,926,133.00 төгрөгөөр хохироож байна. Иймд Ковидын үед Монгол Улсын Засгийн газраас төлсөн цахилгааны үнэ болох 51,488,698 төгрөг, Цахилгаан түгээх компанид илүү төлсөн 118,176,824 төгрөг болон НӨАТ-ын хуулийн дагуу НӨАТ-тай төлсөн худалдан авалтын олгоогүй 106,260,611 төгрөг, нийт 275,926,133 төгрөгийг Увс ЦТС-аас гаргуулж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс УДС-ийн өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Бидний зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өнөөдрийн хэргийн хувьд талуудын зүгээс Эрчим хүчний тухай хуулийг үндэслэн тайлбараа гаргах хэрэгтэй. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар зүйлд зааснаар эрчим хүчээр хангах хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль болон Эрчим хүчний тухай хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээ зэрэг зохицуулалтыг зохицуулсан байгаа. УДСын хувьд Увс аймгийн Улаангом сумын аж ахуйн нэгж, ард иргэдийг дулаанаар хангадаг онцгой объект. Увс цахилгаан түгээх сүлжээний хувьд УДС компанитай төлбөрийн талаар албан бичиг, мэдэгдэл, нэхэмжлэхийг сар бүр хүргүүлж байгаагүй. Увс Цахилгаан түгээх сүлжээ компани, УДС компани нэхэмжлэл гарснаас 2 жил гаруйн хугацаанд ямар нэгэн байдлаар санхүүг хариуцдаг мэргэжилтнүүд буюу нягтлан бодогч нартайгаа тооцоо нийлээгүй. Нэхэмжлэгч тал тооцоо нийлэх гээд очсон боловч оруулаагүй гэх тайлбар гаргаж байдаг ч оруулсан эсэх хэдэн сарын хэдэнд очсон, яагаад оруулаагүй, мэдэгдэл хүргүүлж байсан эсэх, мэдэгдэлд ямар хариу, хэзээ яаж ирсэн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Гэрчийн мэдүүлэгт тухайн үед байгууллагын удирдлага байхгүй талаар тайлбар гаргасан. УДС Эрчим хүчний тухай хуульд хүлээсэн үүргээ биелүүлж байсан. 2 дугаар хавтасны 167-183 дугаар хуудаст төлбөр төлсөн баримтууд, захирал Д.Сын гаргаж байсан хүсэлт зэрэг баримтуудаар үүргээ биелүүлж байсан гэж дүгнэж болно. Нэхэмжлэлд 2008 оноос хойш цахилгааны эрчим хүчийг хэрэглэсэн төлбөрийг цаг хугацаандаа барагдуулдаггүй, өр үүсгэж байгаа нь компанийн санхүүгийн байдалд хүндрэл учруулж байна гэх агуулга байдаг учраас тухайн цаг хугацаанд 2 байгууллагын санхүүгийн мэргэжилтнүүд ямар нэгэн төлбөр, тооцоо нийлж байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага болох 299,626,893 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна. Увс цахилгаан түгээх сүлжээ компани цахилгаан эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлийг УДС-д албан ёсоор хүргүүлж байсан эсэх эргэлзээтэй. Байгууллагын албан тоотоор хүргүүлэх боломжтой байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн ийм байр суурьтай байна. Манай талаас бол шүүхэд гаргасан сөрөг талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбар гаргасан учраас нэмэлт тайлбар байхгүй... гэжээ.
8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Ж.Ариунжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай албан бичиг, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1124 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, УДС-иас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/114 дугаартай албан бичгээр Увс аймгийн ЦТС-нд явуулсан Цахилгаан эрчим хүчээр хангаж өгөхийг хүсэх тухай албан бичиг, хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 11-37-р хуудас/, итгэмжлэл, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2 ширхэг, итгэмжлэл, Л.Э иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Увс ЦТС-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 308 дугаартай Итгэмжлэл хүчингүй болгох нь гэх албан бичиг, 2 ширхэг итгэмжлэл, төлбөрийн нэхэмжлэлийн баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 191-250 дугаар хуудас/, төлбөрийн нэхэмжлэлийн баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 1-78 дугаар хуудас/, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт /3 дугаар хавтаст хэргийн 93-96 дугаар хуудас/, хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан /3 дугаар хавтаст хэргийн 97-122 дугаар хуудас/, Увс ЦТС-ийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай Итгэмжлэл хүчингүй болгох нь гэх албан бичгийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
9. Хариуцагчаас итгэмжлэл, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр УДС-ийн цахилгааны төлбөрийг хэсэгчлэн барагдуулах хуваарь, мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэг /2 дугаар хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас/, төлбөрийн нэхэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 170-182 дугаар хуудас/, 2024 онд Увс ЦТС-нд цахилгааны төлбарт төлсөн төлбөрийн тооцоо, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, УДС-ийн санхүүгийн албанаас гаргасан УДС-ийн төлсөн дүн Увс ЦТС ХХК-ийн хүлээн авсан дүн хоорондын тооцооны зөрүү, Ковидын үед 2020 оны 12 сараас 2021 оны 12 сарыг дуустал МУЗГ УДС-ийн цахилгааны үнэд төлсөн мөнгийг дутуу бичиж зөрүүг манай компанид өртүүлж бичсэн тооцоо, УДС, Увс ЦТС-иас 2015-2024 оны 04-р сарын 16-ны өдрийн хооронд НӨАТ-тай худалдан авалт авсан Цахилгаан эрчим хүчний төлбөрт Увс ЦТС ХХК-ийн НӨАТ-ын баримт олгоогүй мөнгөний тооцоо гэх 8 хуудас баримт, мөнгөн шилжүүлгийн баримт /нийт 63 хуудас/ баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
10. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1709 дугаартай захирамжаар У.Каас гэрчийн мэдүүлэг авсан, Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1971 дугаартай захирамжийг нотлох баримтаар гаргуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дугаартай шүүгчийн захирамжаар Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай тогтоолуудыг хавсралтын хамт нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ЦТС хариуцагч УДС-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 299,626,893 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч УДС-ийн 275,926,133 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. У ДЦС 2011 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар хоорондох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 299,626,893 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Тухайн цахилгааны төлбөрийг төлөх ёстой хугацаандаа төлөөгүй учраас нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч УДС ХХК-аас 299,626,893 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн 2008 оноос хойших өр авлага үргэлжилсээр өнөөдрийн хүрсэн. Үндсэн 299,626,893 төгрөг нь 2011 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр байгаа. Бидний зүгээс төлбөрийн нэхэмжлэхүүдийг явуулдаг, шуудангаар ч явуулахад шууданчаас тухайн байгууллага хүлээж авсангүй гэх албан бичиг ирүүлдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үүгэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг миний зүгээс бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2008 оноос 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цахилгааны төлбөр болох 299,626,893 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа 2011 оноос 2022 оны 5 дугаар сар хүртэлх цахилгааны төлбөрийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлалаа. Гэтэл 2008 оноос хойш гэсэн ч тухайн үнийн дүнд өөрчлөлт ороогүй байгаа. Увс ЦТС нь төлбөрийн задаргааг хураангуйгаар гаргаж өгдөг. Нэхэмжлэгч тал тухайн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ хэдэн оноос хэдэн оны хоорондох гэдгээ нотлоогүй буюу нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрээ хийгээгүй. Уг маргаан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болж шийдэгдэж байсан. Тухайн захирамж гарснаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Увс цахилгаан түгээх станц болон УДС-ийн хооронд эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдаагүй байж нэхэмжилсэн тооцоондоо алданги оруулсан байсан. Хариуцагчийн зүгээс тухайн тоолуурт эргэлзэж, тоолуурын заалтуудад тусгай мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан ч шүүх хүлээж авч байгаагүй. Нэхэмжлэгч компани УДС-аас нэхэмжилж байгаа төлбөрийнхөө нэхэмжлэхүүдийг УДС-д хүргүүлж байгаагүй. Хариуцагч болон нэхэмжлэгч нар тухайн нэхэмжлэлд заасан мөнгөн дүнгийн дагуу тооцоо нийлж байгаагүй. Нэхэмжлэгч байгууллага тухайн мөнгөн дүнгээс хариуцагч хэдийг төлсөн эсэх холбогдох баримтуудаа он сар өдөртэй нь бичиж УДС-д хүргүүлж байгаагүй нь нотлогдож байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж харж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс УДС-д нэхэмжлэл хүлээж авдаггүй, хаалга нь цоожтой байдаг гэх тайлбарыг гаргасан. Байгууллагын шуудан байгаа. Шуудангаар хүргүүлэх боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлага болох төлбөрийг байгууллагын нягтлан бодогч тооцож гаргана. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл Увс ЦТС нь нягтлан бодогч нартайгаа тооцоо нийлээгүй, албан тоот, нэхэмжлэх зэргийг манай байгууллагад ирүүлээгүй. Манай талаас өөрсдийн тооцоо, төлөлтийг он сар өдрөөр нь нийлэхэд зөрүүтэй гарч байгаа үүний дагуу шинжээч томилуулах гэхээр шаардлагагүй гэх тайлбар гаргадаг. Гэтэл нэхэмжлэлд дурдсан мөнгөө ямар үндэслэлээр яагаад нэхэмжлээд байгаагаа нотлоогүй байж нэхэмжлэлийн дагуу төлбөрөө хий гэх шаардлага гаргадаг. 2011 оноос гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нэхэмжлэлд дурдсан 2008 оноос 2011 он хүртэл 4 жилийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэх хасагдах боломжтой байхад он солигдоод үнийн дүн солигдоогүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2022 оны нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад үндэслэлгүйгээр мөнгөө нэхэмжилсэн байна гэж харж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
4.1. 1. УДС нь ковидын үе буюу 2020 оны 12-р сараас 2021 оны 12-р сарыг дуустал Монгол Улсын Засгийн газраас УДС-ийн хэрэглэсэн цахилгааны үнийг төлсөн болно. Гэтэл Увс ЦТС дээрхи хугацаанд манай компанийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 374,665,349.84 төгрөг гэж бичсэн боловч Засгийн газраас 323,176,651.63 авсан зөрүү болох 51,488,698.21 төгрөгийг манай компанийн төлөх өр болгосон ба энэхүү мөнгийг гаргуулах,
2. Манай компанийн Увс ЦТС-д 2015 оноос 2024 оныг дуустал төлсөн цахилгааны төлбөр 2,727,653,063 төгрөг байна. Увс ЦТС- ийн хамгийн сүүлд манайд гаргаж өгсөн тооцоогоор энэ хугацаанд манай компани цахилгааны үнэд 2,609,476,239 төгрөг төлөх ёстой юм байна. Иймд манай компанийн илүү төлсөн 118,176,824 төгрөгийг Увс ЦТС-аас гаргуулах,
3. Манай компани Увс ЦТС-аас 2015 оноос 2024 оны 4-р сарын 16- ны өдрийг хүртэл 2,124,131,401.00 төгрөгийн НӨАТ-тай цахилгаан эрчим хүчийг үнийг нь төлөөд худалдаж авсан байна. Гэтэл Увс ЦТС 2,124,131,401.00 төгрөгийн худалдан авалтын 1,061,525,291.00 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын баримт олгож 1,062,606,110.00 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын баримт олгоогүй байна. Энэ худалдан авалтын дүнгийн 10% буюу 106,260,611 төгрөгийгУвс ЦТС-аас нэхэмжилж байна. Иймд Увс ЦТС нь манай компанийг нийтдээ 275,926,133.00 төгрөгөөр хохироож байна. Иймд Ковидын үед Монгол Улсын Засгийн газраас төлсөн цахилгааны үнэ болох 51,488,698 төгрөг, Цахилгаан түгээх компанид илүү төлсөн 118,176,824 төгрөг болон НӨАТ-ын хуулийн дагуу НӨАТ-тай төлсөн худалдан авалтын олгоогүй 106,260,611 төгрөг, нийт 275,926,133 төгрөгийг Увс ЦТС-аас гаргуулж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Увс ЦТС нь үндэслэлгүйгээр 299,626,893 төгрөг нэхэмжилж байна, мөн тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, мөн зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заажээ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан.
Хэрэгт авагдсан хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан-д 2011 оны 01 дүгээр сараас 2022 оны хооронд хариуцагч УДС тодорхой хэмжээний төлбөрийг төлж байсан болох нь нотлогддог.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөх хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан тул хариуцагч байгууллагын хөөх хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.
ЦТС, УДС-ийн хооронд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг бичгээр хийгдээгүй ч ЦТС нь УДС-ийг эрчим хүчээр бодитоор хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, гэрээг бичгээр байгуулаагүй нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
УДС нь 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эцсийн үлдэгдэл 299,626,893 төгрөг байсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 11-37 дугаар хуудаст авагдсан Увс ЦТС-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан-аар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу ЦТС нь төлбөрийн үлдэгдлийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч УДС-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 299,626,893 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЦТС-нд олгож шийдвэрлэлээ.
7. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Увс дулнааы станц ХХК нь бусдыг 275,926,133 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заажээ. ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж нотлоогүй гэж шүүх дүгнэлээ.
Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй гэж заасан боловч гэж заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж нотлоогүй гэж шүүх дүгнэлээ.
8. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасныг баримтлан хариуцагчийн 275,926,133 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ЦТС-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,656,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс ЦТС-иас 1,656,084 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЦТС-нд олгох, хариуцагч Увс ЦТС-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 1,537,581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч УДС-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 299,626,893 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЦТС-нд олгосугай.
2. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ЦТС-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,656,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс ЦТС-иас 1,656,084 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЦТС-нд олгох, хариуцагч Увс ЦТС-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 1,537,581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР