| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/07894/И |
| Дугаар | 197/ШШ2025/02827 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/02827
*******5 03 20 197/ШШ*******5/02827
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, ЧӨЧ 11/1, Моба ХХК-ийн байр, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 33 дугаар хороо, 59-р байр, ******* тоотод оршин суух, Га******* Мө******* /РД:УЗ98*******2208/-д холбогдох,
4,024,677.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Мө******* нь "******* ХХК-тай *******3 оны 07-р сарын 31-ний өдөр ЕС23*******14 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 5,500,000 төгрөгийн зээлийг сарын 2.7 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч Г.Мө******* нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу *******3 оны 08-р сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 542,692.96 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч *******4 оны ******* сарын 02-ны өдөр 200,000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлийн гэрээний хугацаа *******4 оны 07-р сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл Үндсэн зээл 4,041,679.33 төгрөг, хүү 10,831.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,166.30 төгрөг нийт 4,024,677.16 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Г.Мө******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 4,024,677.16 /Дөрвөн сая хорин дөрвөн мянга зургаан зуун далан долоон төгрөг 16 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,345.00 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь, Г.Мө*******д холбогдуулан 4,024,677.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Мө******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 4,024,677.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 4,024,677.16 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 79,345 төгрөгийн тал хувь болох 39,672.5 төгрөгийг хариуцагч Г.Мө*******гаас, тал хувь болох 39,672.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,345 төгрөгөөс үлдэх 39,672.5 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 4,024,677.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Мө******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Мө*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 39,672.5 төгрөг, улсын орлогоос 39,672.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,345 төгрөгөөс үлдэх 39,672.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Мө******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР