Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 318/ШШ2025/00102

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  О.Т,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: О.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие ...... онд У аймгийн Т суманд төрсөн, ... настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 5 дугаар анги төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж эхэлсэн. Миний аав О нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн ууган гишүүн бөгөөд насаараа нэгдлийн мал малласан юм. Би эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1985 оноос эхлэн 1989 оны 12 дугаар сарыг дуустал нэгдлийн сүү тосны зовадад сүү машиндагчаар ажиллаж байсан. Тухайн үеийн нэршил нь үйлдвэрлэгч юм. Одоо тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэр ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичиг баримт байхгүйгээс маш их хохирч байна. Аймгийн архивын бичиг баримтаас шүүлгэхэд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолт гарсан. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал үйлдвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэжээ.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Н.О иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан О. Т Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Ш.М-н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 938 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Г-н иргэний үнэмлэхийин болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 71 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч Ш.М, Д.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч .Тийн У аймгийн Т сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал үйлдвэрлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.эрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч .Т нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Н.О-д олгосон итгэмжлэлээсээ 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч .Тийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч .Т нь хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан О. Тийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №101-д О-н Т, Тэс сумын Лениний зам нэгдэлд үйлдвэрлэгч, 1987 онд ажилд орсон гэж тэмдэглэжээ.

4. Нэхэмжлэгч .Т нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал үйлдвэрлэгчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан Оршихын Тэрбишийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Тэс сумын Лениний зам нэгдэлд үйлдвэрлэгч, 1987 онд ажилд орсон гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч .Тийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал үйлдвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт О.Т Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал үйлдвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР