| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00080/И |
| Дугаар | 318/ШШ2025/00105 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 318/ШШ2025/00105
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У аймгийн З.д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 14,442,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш-У ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын ажлаас үндэслэлгүй халагдаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ..... дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг У аймгийн З.дарга 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн .... тоот захирамжаар биелүүлж, ажилд эгүүлэн томилсон. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халагдаж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,442,000 төгрөгийг Увс аймгийн З.д-с гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч У аймгийн З.д Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Бийн нэхэмжлэлтэй танилцлаа. Өмнөх шүүхийн шийдвэрээр Б.Бийг ажилд нь буцааж томилох шийдвэр гарсан тул энэ удаагийн нэхэмжлэлд 14,442,000 төгрөг дурдсаныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гэхдээ уг мөнгөн төлбөрийг З дн Тгазар гаргах боломжгүй бөгөөд Ш-У ОНӨААТҮГ-ын төсвөөс гаргах нь тохиромжтой” гэжээ.
Нэхэмжлэгчийн Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “У аймгийн З.д С.Б-н хариу тайлбартаа танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч У аймгийн З.д-д холбогдуулан 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 14,442,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Бийн ажилгүй байсан хугацааны цалин 14,442,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч У аймгийн З.д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 14,442,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,160 төгрөгийн 50 хувь буюу 115,080 төгрөгийг хариуцагч У аймгийн З.д /З.д.т.гр/-аас гаргуулж У аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Бийн ажилгүй байсан хугацааны цалин 14,442,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У аймгийн З.д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 14,442,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,160 төгрөгийн 50 хувь буюу 115,080 төгрөгийг хариуцагч У аймгийн З.д.Т..г-с гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР