| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02814/И |
| Дугаар | 197/ШШ2025/03411 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/03411
2025 03 27 197/ШШ2025/03411
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Гранд плаза цогцолбор, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 6 гудамж, ******* тоотод оршин суух, Эр******* Ал******* /РД:*******/-д холбогдох,
2,486,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Нөмөр кредит ББСБ ХХК нь Э.Ал*******той 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулж, "Numur зэлийн аппликэйшнаар дамжуулан 750,000 төгрөгийг сарын 5.9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. Гэтэл Э.Ал******* нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ноос хойш зээлээ төлөөгүй бөгөөд үүнээс хойш манай компаниас өөртэй нь шууд, мөн ажлын газар, гэр бүлийн хүмүүс зэргээр нь дамжуулан холбогдож зээлээ төлөх талаар удаа дараа сануулж байсан. Зээлдэгч нь зээлээ төлнө өө хэмээн олон удаа зээл хаах хугацаагаа хойшлуулж байсан ч одоо би ийм их хүү төлөхгүй, шүүхдээ өг гэж хэлж зээлээ төлөлгүй явсаар өдийг хүрээд байна. Уг хугацаанд бидний зүгээс зээлдэгчтэй хугацаа товлох, зээлийн хүүнээс хөнгөлөх боломж санал болгох зэрэг шаардлагатай арга хэмжээг авсан болохыг дурдах нь зүйтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д Зээлийн ашигласан хугацаа нь 333 пдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно" гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг ээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" хэмээн тус гус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулж, "Numur" зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлийн үндсэн төлбөр 471,539.93 төгрөг, хүү 1,686,972.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 312,779.90 төгрөг, зээл олголтын шимтгэл 15,000 төгрөг, нийт 2,486,292 төгрөгийг хариуцагч Э.Ал*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХХК нь Э.Ал*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,486,292 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.Ал*******од холбогдуулан, 2,486,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ал******* нь 2,486,292 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.Ал*******оос 2,486,292 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 2,486,292 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,731 төгрөгийн тал хувь болох 27,365.5 төгрөгийг хариуцагч Э.Ал*******, тал хувь болох 27,365.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,731 төгрөгөөс үлдэх 27,365.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ал*******од холбогдох, 2,486,292 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Ал*******оос улсын тэмдэгтийн хураамжид 27,365.5 төгрөг, улсын орлогоос 27,365.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,731 төгрөгөөс үлдэх 27,365.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР