Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О*******, Г.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О*******, Г.Б******* нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-212200******* дугаартай акт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Б, хариуцагч Ц.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц. О*******, Г. Б******* нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-212200******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг эс зовшөөрч захиргааны хэргийг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, маргаан таслах зовлөлийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай албан бичгээр гардан аваад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар толесна хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелепниг хянан шалгана.” гэж хуульчилжээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2021 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дүгээр тушаалын 01 хавсралтаар батлагдсан.

“Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 1.3.-т Татварын хяналт шалгалт гэдэгт /цаашид “хяналт шалгалт” гэх/ олон улсын гэрээ, татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, татварын албаны баталсан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг мөрдлөг болгон “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам”-ын дагуу эрсдэлийн үнэлгээ тооцож хийсэн хяналт шалгалтыг ойлгоно.

Мөн журмын 2.9.1-д “хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжээс ирүүлсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3.5- д заасан томилолт олгогдсоноор хийнэ”, 3.5-д “Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн төлөвлөгөөний мэдээлэлд үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно.” гэж тус тус заажээ.

Манай компанийн татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан.

Гэтэл татварын хяналт улсын байцаагчид татварын алба хүлээн авч баталгаажуулан, тухайн тайлангаар АМНАТ-ыг төлж байсан манай компанийг олон жилийн дараа буруутгаж АМНАТ-өө буруу гаргаж байсан мэтээр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Үнэхээр манай татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй хаана байдаг нь мэдэгдэхгүй, мөн ямар зорилгоор ажиллуулдаг эсэх нь тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ, үнийг баримтлах ёстой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах эрх боломж нь татварын албанд бүрэн байсан, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх;” гэснийхээ эсрэг Монголын татварын алба татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, үйлчилгээг үзүүлж /татварын албаны бүтцэд татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх нэгж байдаг байна./ чадахгүй биднийг ноцтой эрсдэл оруулна.

Түүнчлэн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй ба харин түүний оронд хүчингүй болсон түүнчлэн үндэслэл болсон хууль Цэц дээр хүчингүй болсон зэрэг олон шалтгаанаар хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг ямар онол, сургаалийн дагуу мөрдөх ёстой зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна.

Эрх зүйн онолын суурь зарчим болох “хуулийг буцаан хэрэглэх талаар тухайлан заагаагүй бол тухай хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэж байх үед хүчингүй байсан Засгийн газрын тогтоолыг ямар хэм хэмжээний актаар амилуулж зөрчил гэж үзсэнийг тааж мэдэхгүй байна.

Монгол Улсын Дээд шүүх олон нийтийн эрх зүйн мэдлэг, боловсролд зориулж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны шийдвэрлэлтийн хураангуйг https://supremecourt.mn/ гэсэн хуудаст байршуулдаг болсон байна.

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оруулсан “Татвар нэмэгдүүлэн тооцох журмыг буцааж хэрэглэхгүй" гэсэн мэдээнд “...Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд “эрх зүйн байдлыг дурьдсан хуулийг буцааж хэрэглэхгүй” байх суурь зарчмыг баримталдаг, энэ тохиолдолд иргэн хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй.

Тодруулбал, 2019 оны 7, 8 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг хэрэглэж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцох нь маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцэхгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв...” гэсэн байна.

2. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйл. Монгол Улсын татвар 7.1-т Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид “татвар” гэх/-аас бүрдэнэ.

7.2.6. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

7.3. Тодорхой төрлийн татварын харилцааг ЭНЭ ХУУЛЬ болон ТУХАЙН ТӨРЛИЙН ТАТВАРЫН ХУУЛИАР зохицуулна. Хүчингүй болсон 2008 оны Татварын ерөнхий хуулийн “48 дугаар зүйл. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох” гэсэн зохицуулалт 2019 оны Татварын ерөнхий хуулийн зохицуулалтаар илүү нарийвчилсан, ойлгомжтой болсон. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шингийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна.

Татвар ерөнхий хуулийн:

6.1.6. “бодит үнэ тодорхойлох зарчим” гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил үйлчилгээний нөхцөл татварын зорилгоор түүнтэй харьцуулж болох бие даасан ажил гүйлт нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь багассан бол тухайн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг;

6.1.7. з шилжилтийн тохируулга хийх арга" гэж бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;

6.1.11 шиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилт үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг;

Манай тохиолдолд харилцан хамаарал бүхий этгээдийн асуудал яригдахгүй тул Татварын алба “жишиг үнийн арга”-ыг ашиглах ёстой байна. Тайм Татварын улсын байцаагч хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох Татварын ерөнхий хуулиар хүлээсэн нотлох баримт цуглуулах үүрэгтэй байна. Эцэст нь тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үүрэгтэй.

Татварын алба ямар мэдээллийг ашиглах үүрэгтэй, эрхтэй вэ? гэсэн асуулт гарч ирэх ба Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж заасны дагуу: Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын “3.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлохдоо тухайн татвар төлөгчтэй харин хамааралгүй, ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлд харьцуулалт хийх боломжтой татвар төлөгч олон байгаа тохиолдолд хэд хэдэн татвар төлөгчийн этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоотой харьцуулалт хийн татварын ногдлыг тодорхойлж болно.

2.2. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана: 2.2.6.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл" гэсэн журмын баримтална.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.Эн хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:

47.2.1 экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнд адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;

47.2.2 дотоод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн;

47.2.3.Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн.

47.14. Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана. Гэж заасан өөрөөр хэлбэгийн газраас баталсан энэхүү мэдээллийн эх сурвалжид заагдсан www.indmin.com цахим ит нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан "бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалж" гэсэн шаардлагыг ХАЙЛУУР ЖОНШ-ны хувьд хангахгүй тухай дэлхийд алдартай PWC байгууллагын судалгаа бидэнд байна.

ДҮГНЭЛТ ХЭЛБЭЛ: Татварын улсын байцаагч нарын үйлдсэн "нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, Татварын ерөнхий хуулийн 5.1.2.тодорхой байх; 5.1.3 шударга байх; зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адил үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусал бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3. дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бутэзалуүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшеерол эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн. Нөхөн татвар ногдуулах уу Сангийч сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын 2.2.6.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6. уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан үүсвэрийн ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь шийдвэр нь үндэслэлтэй болж чадсангүй.

3. Манай “*******” ХХК нь 2019 онд “Голден санрайз энержи” ХХК-с №19/04/01 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэлээр 1,667.80 тонн, “Шинэ айраг залуус” ЗГБХН-с 3.213.23 тонн жоншийг худалдан авсан. Мөн 2020 онд “Мэжикбридж” ХХК-с №20/03 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэлээр 6,482.90 тонн жонш болон жоншны хүдрийг, “Шинэ айраг залуус” ЗГБХН-С №20/02 тоот бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу гүйцэтгэлээр 9,825.81 тонн жоншны хүдэр, иргэн О.Мөнхсаас №20/02-01 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэлээр 9,327.48 тонн жонш болон жоншны хүдрийг, иргэн Л.Эрдэнэчимэгээс 2,338.42 тонн жоншны хүдрийг тус тус худалдан авсан. Нийт 2019-2021 онуудад 32,856.03 тонн жонш болон жоншны хүдрийг худалдан авсан болно.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохир • шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах. Гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх;” гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэж болох ба манай тохиолдолд бидний зүгээс АМНАТ-ийг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсныг ойлгох хэрэгтэй.

Иймд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц. О*******, Г. Б******* нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-212200******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт"-ыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Татварын ерөнхий хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор энэ акт нь их онцлогтой байгаа. Өөрөөр хэлбэл бусад актуудаас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.18 дахь заалтыг хэрэглээд “Мэжикбридж” ХХК-ийн борлуулалтын баримтаар нотлогдох орлогыг хасаж тооцсон онцлогтой байгаа. Бусад актуудад тийм зүйл хийгдээгүй учраас нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт цуглуулах, энэ хасалтыг жишиг үнээр хэрэглэх буюу Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт, мөн 35 дугаар зүйлийг хэрэглэх гэсэн үндэслэл гаргаж Улсын дээд шүүхээс буцаасан. Яагаад энэ талаар тухайлан ярьж байна гэхээр Татварын ерөнхий хуулиар нэгэнт эцсийн найдвар нь Захиргааны хэргийн шүүх болсон. Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр гарахад өр барагдуулах ажиллагааг Татварын алба өөрөө гүйцэтгэж явна. Өмнө нь Иргэний хэргийн шүүхэд Татварын алба нэхэмжлэл гаргаад, тухайн өрийг баталгаажуулаад, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлээд явдаг байсан бол энэ нь онцгой ажиллагаа болсон. Энэ утгаараа өмгөөлөгч Б.Б болон миний бие татварын асуудалтай холбоотой хурал болгон дээр Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт, 35 дугаар зүйл, 36 дугаар зүйлийг тухай бүр ярьж байгаа. Тухайн и баримт байхгүй гэдэг зүйлээр бол хасагдах зардлыг хасах ёсгүй гэдэг үндэслэлээр зардлаас хасахгүй тооцож байгаа хууль баримт нь үндэслэлгүй. Татварын ерөнхий хуулиар Татварын албанд бол онцгой бүрэн эрх олгогдсон. Татварын ногдлыг Татварын алба өөрөө Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт, 35 дугаар зүйлээр тодорхойлох бүрэн эрхтэй болсон. Ийм ажиллагааг хийхгүй акт гараад шүүхээр магадгүй акт нь хэвээрээ үлдлээ гэхэд татвар төлөгчдөд эдийн засгийн ноцтой байдал бий болно. Цаашдаа Иргэний хэргийн шүүх болон Шийдвэр гүйцэтгэлийн албад эрх ашгийг хамгаалах тийм механизм процедур байхгүй учраас акт гаргахдаа анхнаасаа Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт, 35 дугаар зүйлийг бол онцгойлон анхаарч өгөөч гэдгийг удаа дараа давтаж ярьж байна. Энэ дээр маргаан таслах зөвлөл болон шүүхийн зүгээс сүүлийн үед онцгой анхаарч тухайн акт нь үндэслэлтэй нотлох баримтыг цуглуулж гаргадаг болж байна. Үүнийг яагаад яриад байна гэхээр үүнтэй холбоотой олон асуудлууд Захиргааны хэргийн шүүхээр орж ирнэ. Шүүхээс хүсэхэд энэ зүйлийг бас тухай, тухайн өөр маргаан дээр бас онцгойлон анхаараарай. Манай тохиолдолд татварын байцаагч яг тодорхой зардлуудыг хасаад тулсан дүнгээр нь тавьчхаад байна. Саяын хэлсэн 465-ын хэрэглэх үйлчлэлд 2020 оны борлуулалттай учраас яах ч аргагүй хамаарч байна. Мөн нотлох баримтыг шинжлэн судлаад баталгаажуулчихлаа. Өөрөөр хэлбэл 2020 оны жонш худалдсан харилцаа байгаа учраас Ашигт малтмалын хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт бол өөрчилсөн зохицуулалтаараа ч гэсэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь экспортлогч этгээд учраас АМНАТ-ын төлбөр төлөгч гарцаагүй мөн байна гэдгийг бас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үнэн бодитойгоор нь хэлэх нь зүйтэй. Нэгэнт шүүхийн шийдвэр гаргалаа гэхэд иргэний журмаар маргах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргах боломжгүй учраас дараа дараагийн шатад давж заалдах, хяналтын гомдол гаргаад явах байх. Энэ бол хугацаа л хожиж яваа нэр төдий л асуудал болчхож байгаа. Өөрөөр хэлбэл энэ акт нь ийм тодорхой хууль зүйн хэрэглээний хувьд тодорхой онцлогтой. Бусад актуудаас хэрэглээний хувьд иж бүрэн хууль хэрэглээ сайтай учраас шүүх шийдвэрээ гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг хэрэглэчихсэн байна гэдгийг онцгойлон анхаарч энэ нөхцөл байдлыг бас дурдаасай. Яагаад энэ асуудлыг дурдаад байна гэхээр дараа, дараагийн татварын маргаан дээр жишиг болох учраас танайх татварын акт, ногдуулалтын акт гаргахдаа бусдаас худалдаж авсан зүйлийг хасаж тооцоод нөхөн ногдуулалтын акт үйлддэг юм байна гэдэг байдлаар Татварын албанд шүүхийн зүгээс нотлох баримт цуглуулах хүрээнд энэ шаардлага, нөхцөл байдлыг тодруулах хүрээнд гэсэн зүйлийг бас гаргаж ирэх боломж нөхцөл байгаа учраас энэ асуудлыг бас шүүх хуралдааны тэмдэглэлд тухайлан дурдуулаад тэмдэглүүлчихье. Сая Б.Б өмгөөлөгч хэлсэн яах аргагүй энэ асуудал гараад байна. Гэрээний үнээр буюу биржийн үнэ гэдэг асуудал үнэхээр энэ компанийн яг гэрээний үнээр бариад борлуулалт хийгээд дансанд орж ирсэн мөнгө нь жишиг үнийг бариад нөхөн ногдуулалтын акт үйлдчихсэн, ногдол үүсгэчихсэн байгаа АМНАТ-ын өрнөөс хэд дахин бага байгаа. Энэ компани, аж ахуйн нэгжүүд нөхөн ногдуулалтын актыг гарч ирэхэд цэвэр алдагдалтай байна. Энэ бизнес цэвэр алдагдалтай болно. Тэр утгаараа Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын талаар маргаад явж байгаа. Энэ маргаан болон бусад маргаан дээр 81 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ингэж зөрчөөд байна гэдэг агуулгаар өмгөөлөгчийн тактик, өмгөөлөгч нь бид нар энэ асуудлыг шүүх хуралдаан дээр тухайлан ярьж тэмдэглүүлээд явж байна гэдэг зүйлийг хэлье. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Монгол Улс нь Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрт нэгдэн орсон Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн улс байгаа. Манай Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 болон бусад бүх хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг дээр зааснаар Олон улсын гэрээ, хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжоос дээгүүр хүчин чадалтай үйлчилдэг. Тэгэхээр Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрт орсон гишүүн улсын хувьд Монгол Улсаас гадагшаа гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн экспорт нь DAP Наушки, DAP Эрээн гэдэг ийм нөхцөлөөр явдаг. Энэ нь Тариф худалдааны Инкотермс-д юу гэж тооцдог вэ гэхээр хуурай газрын нөхцөл. DAP гэдэг нь Delivered at Place буюу хүргэгдсэн газар гэсэн үгний товчлол байгаа. Гэтэл манай энэ барьж буй FOB бүр далайн усан тээврийн нөхцөл болж байна. Ядаж баривал DAP нөхцөл барих ёстой байтал тэр 2000 километрийн цаана байгаа FOB буюу Free on Board усан онгоцны тавцангийн үнэ гэсэн үнэ барьж байна. Тэр үнэд нь татвар, даатгал бүр даатгалын нөхцөл нь хүртэл шингэчихсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр яг тооцоод байгаа Татварын ерөнхий хуулийн үндсэн зарчмаар татвар өөрөө шударга, бодитой байх ёстой. Энэ үндэслэлгүй аваад байгаагаа татварын байгууллага нь ч, төлөгч нь ч ойлгож байна. Бид нар татвар бага төлөхийн тулд бараагаа хямдхан зарна гэж байхгүй. 10 хувийг нь төлөөд л 90 хувийг нь ашиг болгохын тулд аль болох өндөр үнэ хүргэхийн тулд өрсөлдөөнд орж байгаа. Харамсалтай нь далайд гарцгүй улсын хувьд худалдан авагч нь хязгаарлагдмал орчинд дэлхийн жишигт хүргэж бараагаа зарж чадахгүй байна. Газар зүй, геополитикийн нөхцөл тийм болохоор энэ ганцхан энэ жонш ч биш, нүүрс болон бусад бүх салбарт хамааралтай. Тэгэхээр төр нь та нар Тяньжин эсвэл Мексикт байгаа далайн тээвэрт бэлэн болчихсон үнээр нь төл гэдэг. Далайн тээвэр нь дэлхийн хамгийн хямд тээвэрт тооцогддог. Тэгэхээр энэ жонш нь өөрөө ашигт малтмал биш болж хувирч байна. Яагаад гэвэл Ашигт малтмалын тухай хуульд тухайн техник, технологийн түвшинд эдийн засгийн үр ашиг бүхий эрдэс баялгийг ашигт малтмал гэнэ гээд тодорхойлчихсон. Өндөр АМНАТ төлчхөөд нэмүү өртөг шингэсэн зардлууд, Хятадуудын олсон орлого дээр хүртэл бид нар АМНАТ тооцож байна. Жонш нь ашигт малтмал биш, ашиггүй малтмал болж хувирч байна. Ашигт малтмалын тодорхойлолт нь хуульд тухайн техник технологийн түвшинд үйлдвэрлэлийн аргаар олоход эдийн засгийн үр ашиг бүхий байх гэдэг тодорхойлолт байдаг. Манай энэ харилцагч харин ч сайн харилцагч байгаа. Бүх санхүүгийн анхан шатын баримтаар бол татварт ерөөсөө өгөх ёстой бүх тайлангаа өгөөд тайлагнаад явдаг. Тэгээд төлөх ёстой татвараа төлж байгаа. Тэгээд олоогүй орлогод төлнө гэдэг ойлголт байхгүй учраас энэ асуудал дээр би шүүхээс юу хүсэж байна гэхээр хуулиа хэрэглээд шийдчих бүрэн боломжтой. Яагаад гэвэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заавал олон улсын жишиг үнээс гадна биржийн үнэ хэрэв байхгүй бол гэрээний үнэ барих сонголтуудтай байдаг. Олон улсын яагаад Тяньжины FOB эсвэл Мексикийн FOB үнийг олон улсынх гэж бариад байна вэ? DAP Наушки ч мөн гэрээ нь ялгаагүй олон улсын үнэ. Тэгэхээр энэ жоншны байгууллага индимен сайтад гишүүнээр элсээд жилийн 14,000 төгрөгийн хураамжаа төлчихвөл өөрийнхөө DAP Наушки гэрээнийхээ нөхцөлийг ингээд өгчихнө. Наушки ийм, Эрээн ийм, Тяньжин ийм, Мексик ийм, Голландад тийм гэх мэт зарлачихна. Өөрөөр хэлбэл зах зээл дээр бараагаа зарах зорилготой сурталчилгааны сайт байгаа. Тэр асуудлыг манай Засгийн газар болон Татварын байгууллага олон улсын үнэ гэж үзнэ. Дахиад Тяньжиний боомтоос хөдлөөд Европ эсвэл Америк руу очиход тэр үнэ ахиад өснө. Буулгахад ахиад өснө. Тэгээд татвар ачилт, тээвэрлэнэ гэх мэтээр амнаас гараад эцсийн бүтээгдэхүүн болох бүх шатад өсдөг ийм бүтээгдэхүүн байгаа. Алт бол жижиг, үнэтэй металл учраас нэг үнээрээ явчихдаг. Зэс хүртэл биржээр зарагддаг ч тээвэрлэлтээсээ шалтгаалаад хөнгөлөлт үзүүлдэг. Монголын Эрдэнэт, Оюу толгой, Ачит эхийн бүх тээвэрлэлтэд ийм тохирол явагддаг. Жонш, нүүрс, төмрийн хувьд яагаад ч дэлхийн хэмжээнд нэг үнэ байх боломжгүй гэдгийг бүгд ойлгочихсон боловч Засгийн газрын тогтоол байгаа гэж байна. Засгийн газрын тогтоол хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгж биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ хууль зөрчиж байгаа бол зөвхөн хуулиа бариад явчих бүрэн боломж Татварын байгууллагад байхад, Засгийн газрын харьяа агентлаг учраас хийж байна. Яагаад “*******” ХХК-д 2 хүн ордог вэ гэхээр үүнээс болоод Монголын жоншны үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд дансаа хаалгаад, татварын дарамтаа дийлэхээ болиод ихэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай компани болж байна. Сайнаар хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалттай компани болж байна, муугаар хэлэхэд үндэсний компаниуд байхгүй болж байгаагийн нэгэн жишээ энд сууж байна. Энэ худалдаж авсан, зарж байгаа хоёр тал нь сууж байна. Яагаад гэвэл татварын дарамтаа дийлэхгүй байна. Хэн авч чадах вэ гэхээр энэ жоншийг хэрэглэдэг хэрэглэгч нь л авч байна. Тэгээд үндэсний нөгөө үйлдвэр компаниуд байхгүй болж байгааг бол энэ татварынхан өөрсдөө мэдэж байгаа маш олон компаниудын нэг жишээ нь бол “*******” ХХК. Яагаад гэвэл хуульд нийцээгүй Засгийн газрын тогтоолыг хүчээр хэрэгжүүлээд хоёрдугаарт энэ татварын байгууллага нь хуулиа биш, тэр хууль бус тогтоолыг барьж ажилласны гороор энийгээ бүгдээрээ ойлгодог боловч юм хэлж чадахгүй энэ гороор ингээд өнөөдөр энэ төр хувийн хэвшлийн хооронд үл ойлголцол үүснэ. Үндсэндээ үндэсний компаниуд нь шахагдаад дуусаж байгаа юм. Ийм аймаар том ноцтой үр дагавар бол үүсэж байна. Хууль зөрчсөний үр дагавар яаж, ямар үр дагавар үүсдэг вэ гэдгийг бүгд ойлгох ёстой. Удахгүй бид нарт жоншны дотоодын компани үлдэхгүй. Манай үйлчлүүлэгч компаниас гурван компани яг ийм шалтгаанаар зарагдаж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манайх үндсэн үйл ажиллагааны чиглэлээ анх байгуулахдаа Баяжуулах үйлдвэр буюу 100 хувь Монгол баяжуулах үйлдвэрээр эхэлсэн. Тус төслийн хүрээнд мөнгө санхүү болон Монголд байгаа ажилчид, 100 хувь Монгол компаниар ажиллах гэхээр тухайн үйлдвэрийг ажиллуулах чадалгүй, ажилтан хангамжгүйгээс болоод баяжуулах үйлдвэр ерөнхийдөө зогсож байна. Манай гаргасан бүтээгдэхүүн болохоороо 32,000 тонноос 2023 он хүртэл 2016 оны MNS стандартаар 6,499 хүртэл бол жоншны хүдэр байна гэсний дагуу ерөнхийдөө үйлдвэрээ жоншны хүдрийг цуглуулсан. Үйлдвэрээ ажиллуулж чадахгүй алдагдалд ороод жоншны хүдрийг экспортод гаргаад өнөөдрийн орлогоосоо илүү давсан татварын хяналт шалгалтаар акт тавиулаад явж байна. 2018 онд үйлдвэрээ ажиллуулж чадаагүй бүтээгдэхүүн нь 2019 онд компаниар байгаад байна. 2019 онд анх энэ бүтээгдэхүүнээ бид нар борлуулж ерөнхийдөө мөнгөтэй болъё гэдгээр Татварын албанаас зөвлөгөө авсан. Манайх бол ингээд бүтээгдэхүүн экспортод гаргах гэж байна. Тухайн үедээ манайх Дорноговь аймагт харьяалалтай, татвар санхүүгүй бүртгэлтэй. Тэгээд очиход Дорноговь аймгийн татварын албаны дарга Март гэж хүн бид нарыг хүлээж авч уулзсан. Ингээд яг үндсэн учраа хэлээд “Монгол хүнд экспорт хийхийн тулд ямар хууль тогтоомжийн дагуу ажиллах ёстой вэ” гэхэд “Ингээд татвараа төлье гээд ирж байгаа Монгол компани үнэхээр сайн байна. Дорноговь аймаг нь ерөнхийдөө жонш талаас их экспорт хийдэг харилцагч компани ихтэй газар байгаа. Миний ширээ дүүрэн жагсаалттай газрууд байгаа. Татварын маш их хэмжээний өрөнд орсон, татвар төлөлт алга, мэдээ надад ирчхээд байж байна. Танайх татвараа төлье гээд ирж байгаа нь сайн байна. Бид нар тэгвэл татвараа яаж ноогдуулж төлөх вэ гэхээр гэрээний үнээр, тэгээд 5 хувиараа тайлангаа өгнө” гэдэг зөвлөмжийг анх татварын албаны дарга нь амаар өгсөн. Тэрний нь дагуу бид нар яг өнөөдрийн энэ тайлан тооцоо гараад эцэст нь ийм асуудал үүссэн. Хэрвээ тэр үед тэгж хэлснийг нь яах вэ нөгөө нэг уулзалтаар ингэх гэдэг зөвлөмж байгаа гэдгээ бичгээр баталгаажуулаад авчихсан байсан бол арай өөр л болохоор байж. Энэ зөвлөмжийг бол яг татварын албаны дарга өгсөн.” гэв.

Хариуцагч Ц.О******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Татвар төлөгчөөс ирүүлсэн гомдол: Нэг. “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т "Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж хуульчилжээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дүгээр тушаалын 01 хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 1.3.-т Татварын хяналт шалгалт гэдэгт /цаашид “хяналт шалгалт” гэх/ олон улсын гэрээ, татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, татварын албаны баталсан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг мөрдлөг болгон "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-ын дагуу эрсдэлийн үнэлгээ тооцож хийсэн хяналт шалгалтыг ойлгоно. Мөн журмын 2.9.1-д “хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын НЭГЖЭЭС ирүүлсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3.5-д заасан томилолт олгогдсоноор хийнэ”, 3.5- д “Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн төлөвлөгөөний мэдээлэлд үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно.” гэж тус тус заажээ. Манай компанийн татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан Гэтэл татварын хяналт улсын байцаагчид татварын алба хүлээн авч баталгаажуулан, тухайн тайлангаар АМНАТ-ыг төлж байсан манай компанийг олон жилийн дараа буруутгаж АМНАТ-өө буруу гаргаж байсан мэтэр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үнэхээр манай татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахаүй хаана байдаг нь мэдэгдэхгүй, мөн ямар зорилгоор ажиллуулдаг эсэх нь тодорхой бус бирж ах зүйлийн мэдэхүй, мөн ямарх естой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах эрх боломж нь татварын албанд бүрэн байсак Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д “татвар телегчийн эрх 1 хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх:” гэснийхээ эсрэг Монголын татварын алба татвар Пелагчдөд зөвлөгөө хуйлчилгээ үзүүлж /татварын албаны бүтцэд татвар телегчдөд үйлчилгээ үзүүлэх нэгж байдаг байна./ чадахгүй биднийг ноцтой эрсдэл орууллаа. Түүнчлэн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандарыг огт хэрэглээгүй ба харин түүний оронд хүчингүй болсон түүнчлэн үндэслэл болсы хуль Цэц дээр хүчингүй болсон зэрэг олон шалтгаанаар хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг ямар онол, сургаалийн дагуу мөрдөх ёстой зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Эрх зүйн онолын суурь зарчим болох “хуулийг буцаан хэрэглэх талаар тухайлан заагаагүй бол тухай хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэж байх үед хүчингүй байсан Засгийн газрын тогтоолыг ямар хэм хэмжээний актаар амилуулж зөрчил гэж үзсэнийг тааж мэдэхгүй байна.” Монгол Улсын Дээд шүүх олон нийтийн эрх зүйн мэдлэг, боловсролд зориулж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны шийвдэрлэлтийг хураангуйг https://supremecourt.mn гэсэн хуудаст байршуулдаг болсон байна. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оруулсан “Татварын нэмэгдүүлэн тооцох журмыг буцаан хэрэглэхгүй" гэсэн мэдээнд “...Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” байх байр суурь зарчмыг баримталдаг, энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татеap ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам гарсан нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй Тодруулбал, 2019 оны 7,8 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, дагаж мөрдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг хэрэглэж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцох нь маргааныг тухай үед хүчин төгөдлөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцэхгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв...” гэсэн байна гэсний тухайд. Тайлбар: Татварын ерөнхий хуулийн 41.2. Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 3.5. “Төрийн албаны Байгуллагуудтай тусгай удааны журам-3.5. Талийн шалгалт хийж болно" гэж заасны дагуу Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарын хамтран баталсанарын ерөнхий газар хийх тусгай удирдамжийн хүрээнд Татварын Повикий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт малтмалын тухай шалгалтыг удирдамжид заасан ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын явцад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсээс тус компанид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул хяналт шалгалтанд хамруулан үр дүнг ирүүлэх тухай 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 32а/207 дугаартай алдуулан ирсэн тул эрсдлийн удирдлагын газраас хэсэгчилсэн хяналт шалгартай албан тоот бүрэн хяналт шалгалт болгон өөрчилсний дагуу тус компанийн 2018-2021 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 41.5. “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.” гэсний дагуу татвар төлөгчийн татварын албанд бүртгэлтэй, утас болон цахим хаягаар хяналт шалгалтын томилолтыг хүргүүлж мэдэгдэж, баримт бичгийн хүсэлт хүргүүлэн, татвар төлөгчөөс цахимаар ирүүлсэн санхүүгийн бүртгэл, татварын албаны хөндлөнгийн мэдээлэлийн сангаас авсан мэдээлэл, цахим тайлангийн системд илгээсэн татварын тайлан, санхүүгийн тайланд үндэслэн “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-д заасны дагуу хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн. Хоёр. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зуйл. Монгол Улсын татвар 7.1. Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид “татвар” гэх/-аас бүрдэнэ. 7.2.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр; 7.3 Тодорхой төрлийн татварын харилцааг ЭНЭ ХУУЛЬ болон ТУХАЙН ТӨРЛИЙН ТАТВАРЫН ХУУЛИАР зохицуулна. Хүчингүй болсон 2008 оны Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зуйл. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох гэсэн зохицуулалт 2019 оны Татварын ерөнхий хуулийн зохицуулалтаар илүү нарийвчилсан, ойлгомжтой болсон. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. Татвар төлөгч анхан шатны баримт бүрдуулээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгуй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг житиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна. Татварын ерөнхий хуулийн: 6.1.6 “Бодит үнэ тодорхойлох зарчим” гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн аж на поборий нөхцөл татварын зорилгоор түүнтэй харьцуурь болох хийсэн ажил гүйлгээний нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын багассан даасан ажил гүйлгээний ноход энийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг 6.1.7. Үнэ шилжилтийн тохируулга хийх арга" гэж бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу шилжилтийн тохируулга эзэд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг 6.1.11. “жишиг үнийн арга” гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг; Манай тохиолдолд харилцан хамаарал бүхий этгээдийн асуудал яригдахгуй тул Татварын алба “жишиг үнийн арга”-ыг ашиглах ёстой байна. Тиймээс татварын улсын байцаагч хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох Татварын ерөнхий хуулиар хүлээсэн нотлох баримт цуглуулах үүрэгтэй байна. Эцэст нь тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үүрэгтэй. Татварын алба ямар мэдээллийг ашиглах үүрэгтэй, эрхтэй вэ? гэсэн асуулт гарч ирэх ба Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална, гэж заасны дагуу: Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 үгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын “3.3. Татварын ногдлыг житиг үнийн аргаар тодорхойлохдоо тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй, ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг, харьцуулалт хийх боломжтой татвар төлөгч олон байгаа тохиолдолд хэд хэдэн татвар төлөгчийн этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоотой харьцуулалт хийн татварын ногдлыг тодорхойлж болно. 2.2. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана: 2.2.6. уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл” гэсэн журмыг баримтална. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн Зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах 2ээлийн үнийг баримтлан, 47.2.2. дотоодоо борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний эсхүл туктоодод борлуулсан бэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэх 2.2.3.отоод, гадаадын зах боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл 47.2.3. дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах Эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн. 47.14. Экспортын бүтэгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг унай нэр подра биржийн, зах зээлийн үнийн эх сурвасал болгох отлайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана г заасан өөрөөр хэлбэл ийн газраас баталсан энэхүү мэдээллийн эх орна заагдсан www.indmin.com цахим сайт нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.140 заасан “бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн зах зээлийн үнийн эх сурвалж” гэсэн шаардлагын ХАЙЛУУР ЖОНШ-ны хувьд хангахгүй тухай дэлхийд алдартай PWC байгууллагын судалгаа бидэнд байна. ДҮГНЭЖ ХЭЛБЭЛ: Татварын улсын байцаагч нарын үйлдсэн "нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нехцелд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, Татварын ерөнхий хуулийн 5.1.2. тодорхой байх; 5.1.3.шударга байх; заримыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гуйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3.дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхууний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг ундэслэн. Нөхөн татвар ногдуулах уу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 2.2.6. уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6. уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь шийдвэр нь үндэслэлтэй болж чадсангүй. Гэсний тухайд Тайлбар: Татвар төлөгчийн экспортод гаргасан бутээгдхүүний тоо хэмжээ, нэр төрөл зэрэг нь гаалийн байгууллагаас татварын ашигт малтмалын байгууллагад мэдээлэл солилцох журмын дагуу ирүүлдэг мэдээлэлд тодорхой тусгагдсан байдаг. Татвар төлөгчийн гомдолд дурьдсан “жишиг үнийн арга”-аар татварын ногдлыг тодорхойлох тухайд: Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйл. Татварын ногдлыг тодорхойлох боломжгүй байх. 36.1. Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох Боломжгүй тохиолдолд Татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг Умийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнвар 36.2. Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мадаэлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно. 36.2.1. татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй; 5 36.2.2. татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтелсен: 36.2.3. татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан, 36.2.4. татвар төлөгчийн татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа; гэж заасан байдаг. ******* ХХК-ийн хувьд тайлан бүртгэлээ бүрэн хөтөлсөн, татварын албанд тайлангаа ирүүлсэн байдаг. Мөн татвар ногдуулах бараа, ажил үйлчилгээний нэр төрөл тоо хэмжээ, үнэ тодорхой тул жишиг үнийн аргаар татварын ногдлыг тодорхойлох шаардлагагүй юм. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 2006 оны / 47 дугаар зүйлийн 47.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, 47.2 Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, "47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, мөн Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны едер өөрчлөн найруулсанаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47 1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд. 47.2.Энэ хуулийн 47.16д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил тестэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны телбер тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар тус тус батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-д заасныг үндэслэн тус компанийн экспортонд жоншинд ашигт малтмалын төлбөр ногдуулсан. Гурав. Манай “*******” ХХК нь 2019 онд “Голден санрайз энержи” ХХК-с 1619/04/01 тоот худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэлээр 1,667. 80 тонн. “Шинэ айраг залуус” ЗГБХН-с 3,213.23 тонн жоншийг худалдан авсан. Мен 2020 онд “Мэжикбридж” ХХК-с №20/03 тоот худалдах худалдан даму Баразний дагуу гүйцэтгэлээр 6.482.90 тонн жонш болон жоншны хүдрийа. “Шинэ худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэлээр 9.327 48 тонн жонш болон жоншны хүдрийг, иргэн Л.Эрдэнэчимэгээс 2,338.42 тонн жоншны хүдрийг тус тус худалдан авсан. Нийт 2019 - 2021 онуудад 32,856.03 тонн жонш болон жоншны хүдрийе худалдан авсан болно. Дээрх худалдан авсан бүтээгдэхүүнийг 2019 онд 4,883.03 тонн, 2020 онд 23,986.40 тонн, 2021 онд 3,987.20 тонныг тус тус экспортонд гарган борлуулсан. Нийт экспортонд гарган борлуулсан 32,856.03 тонн бутээгдэхүүнд 244,226,540.29 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдсоноос “Мэжикбридж” ХХК-с худалдан авсан 6,482.90 тонн бүтээгдэхүүнийн өмнөх шатанд ногдуулсан 60,000,000.00 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хасан тооцож тайлагнасан. 2022 оны 3 дугаар сард Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсээс №221700020 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэсний тухайд Тайлбар: ******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл ззэмшигч бөгөөд гаалийн мэдээгээр 2019 онд 4.883.03 тонн жонш экспортод гарган борлуулсан боловч Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-гаар 2,641.55 тонн жоншны 581,746,123.80 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс тооцож телбер ногдуулж, 2,241.48 тонн жоншийг тайлагнаагүй, төлбөр ногдуулаагүй байсан. 2020 онд 7,981.18 тонн жонш экспортод гаргаж, 1,434,449,852.24 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээнээс 71,722.492.60 төгрөгийн үндсэн төлбөр, 4,256,870.59 төгрөгийн нэмэлт төлбөр ногдуулж, “Мэжик бридж” ХХК-аас худалдаж авсан жоншны өмнөх шатанд төлсөн АМНАТ-ыг хасч тооцон 15,979,363.21 төгрөгийн төлбөр ногдуулж төлсөн байсан. 2021 онд 3,987 20 тонн жонш экспортод гаргаж 377,096,354.68 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээнээс 18,854,817 74 тегрөгийн үндсэн төлбөр төлөхөөр тус тус тайлагнасан. “*******” ХХК нь 2018-2021 онд өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлолт хийгээгүй. Санхүүгийн анхан шатны баримтаар 2020 онд нийт 29.985.80 тонн жоншийг 2.907,872,780.02 төгрөгөөр худалдан авч 7,981.18 тонн жоншыг "*******" ХХК өөрийн нэр даар, 16,005.2 тонн жоншийг “Сүмбэр хайрхан энерго” ХХК-ийн нэр дээр экспортонд гарган борлуулж, ******* ХХК-ийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан Татварын тайланд нийт 23.986.38 /16.005.2+7,981.18/ тонн жонш борлуулсаны 3.824,696 айланд нийт борлуулалтын орлогыг тайлагнасан бабридж Нийт худалдаж авсан жоншноол гарал үүсэл нь тодорхой М******* ХХК-аас авсан 6.48290 тодаж авсан жоншноос гаралын нөөц ашигласаны телбер дутуу ногдуулсан зөрчилд нөхөн үйлдэл байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичиж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 425 зорилгодо 7 отгэлийг хамгаалах. Гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3. татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх; гэсэн зарчимтай Харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэж болох ба манай тохиолдолд бидний зүгээс АМНАТ-ийг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсныг ойлгох хэрэгтэй Иймд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц. О*******, Г. Б******* нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-212200******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг Татварын ервөхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсний тухайд Тайлбар: Татварын ерөнхий хуулийн 28.1 “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.”, 28.10. “Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.” гэж заасны дагуу татварын ногдолоо өөрөө тодорхойлох үүрэгтэй. Татварын алба татвар төлөгчийн тайланг хүлээн авахдаа Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл. "Татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх. 30.2. Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, телөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ: / 30.2.1-30.2.9"д заасан / 30.3. Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно.” гэж заасний дагуу тайланг хүлээн авч баталгаажуулдаг.

Иймд татвар төлөгчийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий хуулийн 41.1. Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг Татварын алба хянан шалгана. гэсний дагуу хяналт шалгалт хийж, "*******" ХХК-д 2022 оны 10 сарын 31-ны өдрийн 212200******* тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 331,354,201.33 төгрөгийн нөхөн татвар, 132,191,423.06 төгрөгийн 66,270,840.26 төгрөгийн алданги, нийт 529,816,464.65 төгрөгийн төлбөрийг Зөвшөөрөхгүй байгаа татвар төлөгчийн гомдолд энэ хариу тайлбар хүргүүлж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Татварын алба хууль хэрэгжүүлдэг субъект. Хуульд заасны дагуу олон улсын жишиг үнийг барина гэсэн байна. Тус акт нь 2020 онтой хамааралтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            1. Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О*******, Г.Б******* нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-212200******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 331,354,201.33 төгрөгийн нөхөн татвар, 132,191,423.06 төгрөгийн торгууль, 66,270,840.26 төгрөгийн алданги, нийт 529,816,464.65 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.

            2. Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна” гээд 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, Засгийн газрын 2016 оны 02  дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын  2 дугаар хавсралтын хүснэгтийн 5 дугаарт хайлуур жонш Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) гэжээ.

            Мөн Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтаар Уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулахыг Сангийн сайд, Уул уурхайн сайд нарт үүрэг болгожээ.

            3. Нэхэмжлэгчээс хяналт шалгалтын хугацаанд хамаарах 2020 онд 6,482 тонн жонш гаргасан, гэрээний үнээр хуульд заасны дагуу тайлагнасан, харин биржийн болон зах зээлийн үнэ зөрүүтэй, биржийн үнээр төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

            4. Нэхэмжлэгчийн маргаж буй “Мэжикбридж” ХХК-тай 2020 онд байгуулсан гэрээний дагуу экспортолсон гэх 6,482 тонн жонш нь агууламжийн хувьд 35 хувийн агууламжтай байсан гэх боловч Гаалийн Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01-1.2/4105 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэхэмжлэгчийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон барааны мэдээллээр 2020 онд нийт 28 удаагийн мэдүүлэгт 35 хувийн агууламжтай жонш, хайлуур, хүдэр байхгүй тул түүний дээрх агууламжтай бүтээгдэхүүн экспортолсон гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

            5. Мөн дээрх хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнд ч мөн хувийн агууламжтай бүтээгдэхүүн худалдаж, худалдан авахаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийг Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ” гээд 29.1.3-д “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах” үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

            6. Мөн Засгийн газрын 2016 оны 02  дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын  2 дугаар хавсралтын хүснэгтийн 5 дугаарт хайлуур жонш Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) гэж нэрлэсэн, Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтаар Уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулахыг Сангийн сайд, Уул уурхайн сайд нарт үүрэг болгосон байх тул нэхэмжлэгчийн “биржийн үнээр төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.

            7. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл иргэн, хуулийн этгээд нь хуулиар тогтоосон татварыг төлөх, тайлагдах үүрэгтэй бөгөөд хариуцагч нараас уг хуулийн хэрэгжилтийг хангахаар нөхөн ногдуулалтын акт тогтоосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            8. Харин нэхэмжлэгчээс Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоол хуульд нийцсэн эсэх талаар гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд тухайн тогтоол хүчингүй болсон тохиолдолд уг шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-д заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О*******, Г.Б******* нарт холбогдох Татварын ерөнхий газрын харъяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О*******, Г.Б******* нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-212200******* дугаартай актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                       ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ