| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/09673/И |
| Дугаар | 197/ШШ2025/03413 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/03413
2025 03 27 *******/ШШ2025/03413
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сити тауэр, 20 давхар, ******* тоотод байрлах,******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13-р хороолол, *******-р байр, ******* тоотод оршин суух, Жү******* Чи******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 653,253.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ард Кредит ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2020 оны 1 сарын 13-ний өдрийн ******* тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр 2021 оны 3 сарын 30-ны өдөр 420000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 16сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2020 оны 1 сарын 13-ны өдрийн ******* тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 415399.77 төгрөг, зээлийн хүү 237853.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 653253.13 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ж.Чи******* миний бие Ард Кредит ББСБ ХК-иас цахим зээл авсан. Тухайн үед зээлээ төлж чадаагүй болно. Одоо үлдэгдэл зээл 653,253.13 төгрөгийг 2 сарын дотор буюу 2025 оны 04 сарын 28-ны өдөр, 2025 оны 05 сарын 28-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ард Кредит ББСБ ХК нь хариуцагч Ж.Чи*******ад холбогдуулан 653,253.13 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ж.Чи******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 653,253.13 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын дотор буюу 2025 оны 04 сарын 28-ны өдөр, 2025 оны 05 сарын 28-ны тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, ******* дугаар зүйл, *******8 дугаар зүйлийн *******8.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.Чи******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 653,253.13 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын дотор буюу 2025 оны 04 сарын 28-ны өдөр, 2025 оны 05 сарын 28-ны тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,230 төгрөгөөс 10,115 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 10,115 төгрөг, улсын төсвийн данснаас 10,115 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Чи******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР