| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/02051/И |
| Дугаар | 192/ШШ2025/02380 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/02380
2025 03 27 192/ШШ2025/02380
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 хороо, ******* гудамж-34, ******* төв оффис хаягт байрлах, ******* ББСБ ХК /рд:*******754/
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 хороо, дархан өргөө *******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******доржийн ******* /рд:03/
Зээлийн гэрээний үүрэгт 56,279,742 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* ББСБ ХК нь хариуцагч Н.*******тай 2023.05.16-ны өдөр Flexi зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2023.05.16-ны өдрөөс 2023.12.08-ны өдөр хүртэл гаргасан зээлийн хүсэлтээр 38,850,000 төгрөгийн зээлийг сарын 3.9 хувийн хүүтэй хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 417020216 тоот дансанд олгосон. Энэхүү зээл нь 185 сарын хугацаанд сар бүрийн 11-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй. Гэвч зээлдэгч хуваарьт төлөлтөө хийхгүй, бидний зүгээс хуваарьт төлөлтөө хийхийг удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч Н.*******тай байгуулсан зээлийн эрх нээх гэрээг дуусгавар болгож үндсэн зээл 38,850,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл зээл ашигласан хоног тутамд хуримтлагдсан хүүнд 17,429,742 төгрөг, нийт 56,279,742 төгрөгийг Н.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 56,279,742 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.04.23-ны өдрөөс 2027.03.23-ны өдрийг хүртэл сар бүрийн 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2027.04.23-ны өдөр 2,279,742 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56,279,742 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага 56,279,742 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.04.23-ны өдрөөс 2027.03.23-ны өдрийг хүртэл сар бүрийн 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2027.04.23-ны өдөр 2,279,742 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь төлөөлүүлэх эрхээ Н.Эрдэнэбаатарбаянд олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 219,675 төгрөгийг улсын орлогоос, 219,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 56,279,742 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага 56,279,742 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.04.23-ны өдрөөс 2027.03.23-ны өдрийг хүртэл сар бүрийн 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2027.04.23-ны өдөр 2,279,742 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 219,675 төгрөгийг улсын орлогоос, 219,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН