| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/01059/И |
| Дугаар | 191/ШШ2025/02183 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/02183
2025 03 18 191/ШШ2025/02183
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****************, *************** тоот хаягт оршин суух, *************овогт Х.Б************* /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************, *************** байранд байрлах, “Ц.*************” ХХК /РД:***********/,
Хариуцагч: ***********, *************тоот хаягт оршин суух, Ц.Б********** /РД:***********/-д холбогдох,
амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг амины сууцны болон уг хаягт байршилтай газрын өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Х.Б************* нь “Ц.*************” ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ***************, *************** хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ" №КНЗ-1L24 тоот гэрээг байгуулсан бөгөөд амины орон сууцыг 460,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээнд Ц.Б********** нь “Ц.*************” ХХК-ийн ерөнхий захирал гэж гарын үсэг зурсан юм.
L24 тоотын гэрээний 5.1-т "2022 оны 2-р улиралд гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээний дагуу баригдсан амины орон сууцны түлхүүрийг захиалагч талд хүлээлгэн өгөх бөгөөд энэ хугацаа нь гэрээний үүрэг гүйцэтгэх үндсэн хугацаа болно" гэж заасан хэдий ч L24 тоотын амины орон сууцыг дотор засалгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн тул амины орон сууцны төлбөрт 430,000,000 төгрөгийг “Ц.*************” ХХК-ийн Х.************** банк **************тоот дансанд дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд, 2022 оны 2-р сарын 24-ний өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 2-р сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 3-р сарын 02-ны өдөр 230,000,000 төгрөгийг тус тус төлсөн.
Ийнхүү нэхэмжлэгч нь тус орон сууцыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан хэдий ч “Ц.*************” ХХК нь L24 тоот гэрээний 2.5-т "Гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ", мөн гэрээний 6.3 дугаар зүйлийн 6.3.4-т "Захиалагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах, шилжүүлэн авах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авахад гүйцэтгэгчээс гаргуулах шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх" гэж заасан гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Нэхэмжлэгч Х.Б************* нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх, хариуцагч нь эрхийн болон эд хөрөнгийн доголдол, зөрчилгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа юм.
Хариуцагч “Ц.*************” ХХК-ийн удирдлагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ирэх сард, ирэх долоо хоногт гаргаж өгнө хэмээн худал ярьсаар нэгээс хоёр жил өнгөрч, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
“Ц.*************” ХХК-ийн ажилчдаас авсан мэдээллээр “Ц.*************” ХХК-ийн удирдлага тэр дундаа гүйцэтгэх удирдлага А.************болон хувьцаа эзэмшигч Б************нар нь "Х.************" төсөл болон өөр бусад хувийг төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэхэмжлэгчийн өмчийг банкны барьцаанд тавьж, зээл авсан байж болзошгүй гэж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нь тодорхой болж маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг “Г.************” ХК-д барьцаанд тавьж зээл авсан байна. Ийнхүү барьцаанд тавих болсон нөхцөл нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "***************, *************** хотхонд амины орон сууц захиалгаар бариулах №КНЗ- L24 тоот гэрээг байгуулахаас өмнө буюу 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бидний захиалсан амины орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Ц.Б********** ямар нэгэн аргаар өөрөө бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр тогтоогдлоо. Хэдийгээр иргэн Х.Б************* нь байраа хүлээн авч дотор нь амьдарч, эзэмшилдээ бүрэн авсан боловч энэ талаар эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэрчилгээ аваагүй учир эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй хохирч байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б************* нь хууль ёсны дагуу эд хөрөнгөө эзэмшилдээ авсан шударга эзэмшигч юм. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан L24 тоот гэрээг тус тус үндэслэн нэхэмжлэгч Х.Б************ийг *******************, ***************** тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай өмчлөгчөөр тогтоолгож, амины орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргээ биелүүлэх буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг, *******************, ***************** тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг “Ц.*************” ХХК, Ц.Б********** нарт тус тус даалгаж, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б***********ийн нэхэмжлэлтэй, “Ц.*************” ХХК, Ц.Б**********ид холбогдох иргэний хэрэгт *******************, ***************** тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг амины сууц болон уг хаягт байршилтай газрын өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь Ц.Б**********ийн нэр дээр байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээ авагдсан, захиран зарцуулах эрхийг бусдад шилжүүлээгүй, ямар нэгэн банкны барьцаанд байхгүй байгаа. Шүүх хуралдаанд газрын өмчлөгч, эзэмшигчийн талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б************* нь хариуцагч “Ц.*************” ХХК, Ц.Б**********ид холбогдуулан, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг амины сууцны болон уг хаягт байршилтай газрын өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нь, *******************, ***************** тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг амины сууц болон гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, ******************, *************** хаягт байршилтай, нэгж талбарын ***************** дугаартай, улсын бүртгэлийн Э-***************** дугаарт бүртгэлтэй, 573 м.кв талбайтай газрын өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,378,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х.Б***********ийн нэхэмжлэлтэй, “Ц.*************” ХХК, Ц.Б**********ид холбогдох иргэний хэргийн хариуцагч “Ц.*************” ХХК, Ц.Б********** нар нь *******************, ***************** тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг амины сууц болон гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, ******************, *************** хаягт байршилтай, нэгж талбарын ***************** дугаартай, улсын бүртгэлийн Э-***************** дугаарт бүртгэлтэй, 573 м.кв талбайтай газрын өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн нийт 2,378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,378,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б*************д олгосугай.
4.Зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА