Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/965

 

 

Л.У, С.Ц, Ц.Н, Л.Э,

Л.Д, Ц.Н, С.О, Л.Б, Ч.Т,

Т.С, Ч.Ө, Д.Э, Б.Д, Э.С,

Д.Б,Р.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн, Г.Янжиндулам,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, Д.Түвшинтамир, Д.Бум-Аюуш,

цагаатгагдсан этгээд С.Ц, Ц.Н, Р.Д, Д.Б, Д.Э, тэдгээрийн өмгөөлөгч О.Батсүх,

цагаатгагдсан этгээд Ч.Т, Ч.Ө, Т.С, Б.Д, тэдгээрийн өмгөөлөгч Д.Алтансүх,

цагаатгагдсан этгээд Л.У, Л.Д, С.О, тэдгээрийн өмгөөлөгч Л.Ган-Очир,

цагаатгагдсан этгээд Л.Э, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ц.Батмэнд,

цагаатгагдсан этгээд Л.Б, түүний өмгөөлөгч Д.Обаатар,

цагаатгагдсан этгээд Ц.Н,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 465 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэн, Г.Янжиндулам нарын хамтран бичсэн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, П.Сумъяа нарын хамтран гаргасан болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уын өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан давж заалдах гомдлуудаар Л.У, С.Ц, Ц.Н, Л.Д, С.О, Р.Д, Ч.Т, Т.С, Ч.Ө, Л.Э, Б.Д, Э.С, Ц.Н, Д.Б, Д.Э, Л.Б нарт холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Л У, 1981 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт -  оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

2. Б овгийн С Ц, 1974 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Т аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, охин, хүргэн, зээ нарын хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

3. М овгийн Л Д, 1978 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

4. Б овгийн Цын Н, 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

5. Б овгийн С О, 1980 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

6. С овгийн Р Д, 1981 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

7. Х овгийн Ч Т, 1981 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

8. Ө овгийн Т С, 1977 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сүүний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

9. З овгийн Ч Ө, 1983 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Г” ХХК-д эрүүл ахуйч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

10. Х овгийн Л Э, 1971 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

11. Х овгийн Б Д, 1965 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүүний лаборант мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

12. Б овгийн Энх-Амгалангийн С, 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

13. О овгийн Ц Н, 1960 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сүүний технологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

14. Д овгийн Д-О Б, 1966 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сүүний аппаратчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, -, ял шийтгэлгүй, /РД:-/.

15. М овгийн Д Э, 1964 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүүний аппаратчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

16. Х овгийн Л Б, 1968 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сүүний аппаратчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            - Л.У, С.Ц, Л.Д, Ц.Н, С.О, Р.Д, Ч.Т, Т.С, Ч.Ө, Л.Э, Б.Д, Э.С нар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С-ийн сүү бэлтгэлийн лаборантаар ажиллаж байх хугацаандаа сүү нийлүүлэх гэрээтэй болон гэрээ байгуулаагүй малчдаас сүү худалдан авсныхаа дараа шунахай зорилгоор сүүний бодит хэмжээг өсгөсөн дүнгээр компанид хүлээлгэн өгч, мөн огт малгүй иргэдээс сүү нийлүүлсэн мэтээр баримт үйлдэж улмаар компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг сүү нийлүүлсэн болон огт сүү нийлүүлээгүй иргэдийн данс руу шилжүүлснийг “илүү сүүний мөнгө орсон байна, андуурч гүйлгээ хийгдсэн байна, мөнгийг бэлнээр авч өг, дансаар шилжүүл” гэх зэрэг өөрт олгогдсон эрхийг урвуулан ашиглаж, 2013 оноос 2018 оны хооронд:

1. Л.У нь нийт 636 удаагийн үйлдлээр 192,128,750 төгрөгийг,

2. С.Ц нь нийт 419 удаагийн үйлдлээр 159,906,790 төгрөгийг,

3. Л.Д нь нийт 260 удаагийн үйлдлээр 117,103,120 төгрөгийг,

4. С.О нь нийт 196 удаагийн үйлдлээр 55,630,710 төгрөгийг,

5. Р.Д нь нийт 385 удаагийн үйлдлээр 140,717,550 төгрөгийг,

6. Ч.Т нь нийт 223 удаагийн үйлдлээр 67,851,680 төгрөгийг,

7. Т.С нь нийт 491 удаагийн үйлдлээр 212,904,000 төгрөгийг,

8. Ч.Ө нь нийт 191 удаагийн үйлдлээр 70,719,950 төгрөгийг,

9. Л.Э нь нийт 351 удаагийн үйлдлээр 168,726,600 төгрөгийг,

10. Б.Д нь нийт 285 удаагийн үйлдлээр 107,306,390 төгрөгийг,

11. Э.С нь нийт 250 удаагийн үйлдлээр 32,387,110 төгрөгийг тус тус хувьдаа завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,

- Л.Б, Ц.Н, Д.Б, Д.Э, Ц.Н нар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С-ийн сүү хүлээн авагч лаборантаар ажиллаж байх хугацаандаа хүлээн авч байгаа сүүний бодит хэмжээг өсгөсөн дүнгээр компанид хүлээн авч улмаар компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг иргэдийн данс руу шилжүүлснийг 2014 оноос 2018 оны хооронд:

12. Ц.Н нь нийт 103 удаагийн үйлдлээр 32,823,100 төгрөгийг,

13. Л.Б нь нийт 6 удаагийн 6,649,000 төгрөгийг,

14. Ц.Н нь нийт 35 удаагийн үйлдлээр 10,196,500 төгрөгийг,

15. Д.Б нь нийт 60 удаагийн үйлдлээр 30,388,500 төгрөгийг,

16. Д.Э нь нийт 72 удаагийн үйлдлээр 37,026,000 төгрөгийг тус тус хувьдаа завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.У, С.Ц, Л.Д, С.О, Р.Д, Ч.Т, Т.С, Ч.Ө, Л.Э, Б.Д, Э.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, Ц.Н, Л.Б, Ц.Н, Д.Б, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808050750395 дугаар хэргийг цагаатгагдсан этгээд тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгагдсан этгээд Т овгийн Л У, Б овгийн С Ц, Б овгийн Цын Н, М овгийн Л Д, Б овгийн С О, С овгийн Р Д, Х овгийн Ч Т, Ө овгийн Т С, З оог овгийн Ч Ө, Х овгийн Л Э, Х овгийн Б Д, Б овгийн Э С, О овгийн Ц Н, Д овгийн Д-О Б, М овгийн Д Э, Х овгийн Л Б нарыг цагаатгаж, цагаатгагдсан этгээд С.Ц, Ц.Н, Р.Д, Д.Б, Д.Э, Ч.Т, Ч.Ө, Т.С, Б.Д, Л.У, Л.Д, С.О, Л.Э, Э.С, Л.Б, Ц.Н нарыг яллагдагчаар татсан прокурорыг тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн - дугаартай эзэнгүй хэргийг прокурорт буцааж, цагаатгагдсан этгээд С.Ц, Ц.Н, Р.Д, Д.Б, Д.Э, Ч.Т, Ч.Ө, Т.С, Б.Д, Л.У, Л.Д, С.О, Л.Э, Э.С, Л.Б, Ц.Н нар нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, энэ хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу оршин суугаа газрын харьяаллаар Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч С-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох Л.Уийн - бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж, 105 дугаар байрны 61 тоот байр, С.Цын Г-1403000405 бүртгэлийн дугаартай Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Б зоригт 2 дугаар гудамжны 5 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү2201044684 бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж, 106 дугаар байрны 206 тоот байр, Ү1403000443 бүртгэлийн дугаартай Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянгол Сөгнөгөр зоригт 2 дугаар гудамжны 5 тоот хувийн сууц, “L” маркийн - ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, С.О Ү1403000775 бүртгэлийн дугаартай, Төв аймгийн Батсүмбэр сум, 3 дугаар баг, Баянгол Сөгнөгөр зоригт 2 дугаар гудамжны 11 тоот хувийн сууц, Г1403000398 бүртгэлийн дугаартай, Төв аймгийн Батсүмбэр сум, 3 дугаар баг, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Р.Дын Ү2201006737 бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 267 тоот байр, Т.Сгийн Ү2201048208 бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол /18062/, үйлдвэрчний эвлэлийн гудамж 107 байрны 211 тоот орон сууц, Г1403001400 бүртгэлийн дугаартай Төв аймгийн Батсүмбэр сум, 3 дугаар баг, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, “Kia Frontier” маркийн - УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ч.Ө гийн Г1303000432 бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг Петровис ШТС-ын хойд талын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, иргэн С.Л тэй /ХЗ60032302/ худалдах худалдан авах гэрээ, Ч.Ө гийн худалдаж авсан Ү2201048145 бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 115 дугаар байр 70 тоот, 35.79 мкв талбай бүхий нэг өрөө орон сууц, Л.Эгийн Ү2202022491 бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1202а тоотын хувийн сууц, Г2202015125 бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, булгийн 19 дүгээр гудамжны 1202а тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Э.Сийн Г1307005142 бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Мандал сум 4 дүгээр баг, хэрх гүн худаг гудамж, 39А тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ч.Тийн “Toyota Passosette” маркийн 67-94 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ц.Нн “Mazda Verisa” маркийн 01-37 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ү2207002210 улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, налайх дүүрэг, 5 дугаар хороо, 73 дугаар байрны 20 тоот орон сууц, Л.Бгийн Ү2201040053 улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал гудамж, 64Б байрны 115 тоот орон сууц, Д.Бгийн Ү2205036298 улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 106 дугаар байрны 68 тоот орон сууц, Д.Эгийн Ү2201033687 улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол байрны 25 тоот орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, энэ хэрэгт цагаатгагдсан этгээд С.Ц, Ц.Н, Р.Д, Д.Б, Д.Э, Ч.Т, Ч.Ө, Т.С, Б.Д, Л.У, Л.Д, С.О, Л.Э, Э.С, Л.Б, Ц.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Р.Очирсүрэн, Г.Янжиндулам нар хамтран бичсэн эсэргүүцэл болон прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, цагаатгагдсан этгээд, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэснийг шүүх зөрчиж цагаатгах тогтоолыг уншин сонсгосноос хойш 60 хоногийн дараа прокурорт ирүүлсэн байна. Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 дахь заалт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 39,8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэлийн 1 дүгээр заалтын хувьд хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах захиран зарцуулах үйлдлийг хэлнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь хууль дүрэм, гэрээ хэлцэл, албан ажил, үүргийн хүрээнд болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ байдлаа ашиглаж, тухайн эд хөрөнгийг өөрийн болон бусдын өмчлөлд дур мэдэн шилжүүлэх зэргээр захиран зарцуулсныг ойлгоно. Дээрх гэмт хэргийг “Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэдэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр албан үүргийн хувьд олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө авсан, бусдад шилжүүлэн завшсан үйлдлээр тайлбарлагдана. Энэ хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарсан газар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг хэргийн нотолбол зохих байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Тухайлбал, гэрч Т.Х, О.М, Ч.М, Б.У, Ш.Э, Ү.Б, Х.О, Г.Э, Г.Г, Б.М, Д.А, Ц.Т, Ч.Т, О.Д Ш.Ц, О.Ц, Б.Л, Э.С, Б.Э, Ч.О, Г.З, Б.Д» Н.Г, Т.Б, Н.М, Т.А нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У ын мэдүүлэг, аудитор Н.О, Б.М, Б.Ш, М.Бнарын гэрчээр өгсөн мэдүүлэг, У ХХК-н хөндлөнгийн аудитын дүгнэлт /8хх 213-250, 9хх 1-250, 10хх 1-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаартай шинжилгээний дүгнэлт /10хх 44-72, 52/-ээр сүү бэлтгэгч нар нь малгүй, өөртөө хамаарал бүхий хүмүүсийг бүртгэл хяналтгүйгээр хуурамч харилцагч болгож, өөрийн хамаарал бүхий төрөл садангийн хүмүүсийн виза картыг ашиглаж, дансаар мөнгө гуйвуулан авдаг, бусдын гарын үсгийг дуурайлган зурах зэргээр 407 тоот падаанд засвар оруулан падаан дээр бодит сүүний литрийг өсгөж бичин, сүүний бодит хэмжээг өсгөсөн дүнгээр компанид хүлээн авч, сүү хүлээн авагч нартай үгсэн хуйвалдан үнийн дүнг өсгөсөн дүнгээр бичин компанид хүлээн авч улмаар тус компанийн сүү хүлээн авагч нартай үгсэн хуйвалдаж компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг иргэдийн данс руу шилжүүлснийг банкны дансаар буцаан авч өөрт олгогдсон эрхийг урвуулан ашиглаж, сүү бэлтгэгч нарын хувь данс руу түүний ээлжийн ажилд гарсан цаг хугацааны огноогоор зарлагын утгыг бичин буцаан мөнгө шилжүүлэн өгсөн гэмт үйлдлийн улмаас цагаатгагдсан этгээд Л.У нь 636 удаагийн үйлдлээр 192.128.750 төгрөгийг, С.Ц нь 419 удаагийн үйлдлээр 159.906.790 төгрөгийг, Л.Д нь 260 удаагийн үйлдлээр 117.103.120 төгрөгийг, Ц.Н нь 103 удаагийн үйлдлээр 32,823,100 төгрөгийг, С.О нь 196 удаагийн үйлдлээр 55.630.710 төгрөгийг, Р.Днь 385 удаагийн үйлдлээр 140.717.550 төгрөгийг, Ч.Т нь 223 удаагийн үйлдлээр 67.851.680 төгрөгийг, Т.С нь 491 удаагийн үйлдлээр 212.904.000 төгрөгийг, Ч.Ө нь 191 удаагийн үйлдлээр 70.719.950 төгрөгийг, Л.Э нь 351 удаагийн үйлдлээр 168.726.600 төгрөгийг, Б.Д нь 285 удаагийн үйлдлээр 107.306.390 төгрөгийг, Э.С нь 250 удаагийн үйлдлээр 82.387.110 төгрөгийг, Л.Б нь 6.649.000 төгрөгийг, Ц.Н нь 10.196.500 төгрөгийг, Д.Б нь 30.388.500 төгрөгийг, Д.Э нь 37.026.000 төгрөгийг хувьдаа завшин, нийтдээ С-ийн 1.492.466.650 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн байна.

            Мөн сүү хүлээн авагч нарын хувь данс руу тухайн ажилтны ажилд гарсан өдрийн огноогоор тодорхой тооны мөнгийг буцаан шилжүүлэн өгдөг, тухайн сүү хүлээн авагч нар нь сүү бэлтгэгч нараас шилжүүлсэн мөнгөн дүнг бодитоор тайлбарлаж чадаагүй зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Лаборантууд мөнгө завшиж сүү бэлтгэгч нар нь өөрийн хамаарал бүхий төрөл садангийн хүмүүсийн виза картыг ашиглаж, сүү нийлүүлдэггүй, гэрээт биш малчдын нэрийг ашиглан өөрийн төрөл садангийн хүмүүсийн виза картыг ашиглан дансаар мөнгө гуйвуулан авдаг, бусдын гарын үсгийг дуурайлган зурах зэргээр падаан дээр бодит сүүний литрийг өсгөж бичин, сүүний бодит хэмжээг өсгөсөн дүнгээр компанид хүлээн авч, сүү хүлээн авагч нартай үгсэн хуйвалдан үнийн дүнг өсгөж засварлах зэргээр С-ийн эсрэг завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу хэрэв худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тайлбарлан сануулж авсан хохирогчийн мэдүүлгүүд нь хэргийн бусад нотлох баримт болох удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдож, мэдүүлэг өгөгчийн эх сурвалжийг тодорхой гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцсэн байна. Мөрдөгч, прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд хуульд заасан бүх арга хэмжээг авч шалгахад яллагдагч нарын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус хуульчилсан атал шүүх хуульд заасан энэ үүргээ биелүүлэхгүйгээр зөвхөн С нь “М” ХХК-тай хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй учир цаашид гарсан УХХК-н хөндлөнгийн аудитын дүгнэлт /8хх 213-250, 9хх 1-250, 10хх 1-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаартай шинжилгээний дүгнэлт /10хх 44-72, 52/ дүгнэлтэд хохирол тодорхойгүй, буруу аргаар хохирол тодорхойлсон, хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-т зааснаар “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл, дахин шинжилгээ хийлгэнэ” буюу шүүх дахин хохирлын асуудал дээр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, зөрүүтэй байснаар цагаатгагдсан этгээдийн гэм буруу, хэргийн бодит үнэн үгүйсгэгдэхгүй ба заавал дүгнэлтийг үндэслэхгүйгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, цагаатгагдсан этгээдийн үйлдэл, үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжлэн судлаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаагүй, нотлох баримтуудыг хэрхэх талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, аудитын дүгнэлтээс бусдыг үгүйсгэсэн үндэслэлээ заахгүйгээр дан ганц аудитын дүгнэлт ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэлийн 2 дугаар заалтын хувьд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Энхчулуун нь С-н өмгөөлөгч П.Сумъяагаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч нартай холбогдох 229 хуудас баримт хүлээн авч тэмдэглэл үйлдсэн /16хх 87/, энэ хэрэгт хамаарал бүхий хүмүүс, гэр бүлийн гишүүдийн дансны хуулгыг прокурорын зөвшөөрлөөр холбогдох дансны хуулгыг гаргуулан авсан /14хх 83-88/ тус тус байхад прокурорын зөвшөөрөлгүй, дураараа яллагдагч нарын болон гэр бүлийн гишүүдийн дансны мэдээллийг авсан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд прокурорын зөвшөөрөл, мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр тухайн хүний мэдээллийг банк гаргаж өгөхийг хориглосон заалттай, тэгэхээр банкны зүгээс эрх бүхий байгууллагын албан бичиг, зөвшөөрөлгүйгээр тухайн хүний дансны хуулгыг өгөхгүй гэдэг нь тодорхой, хэрэгт авагдсан дансны хуулганууд нь бүгд холбогдох банкны тамга тэмдгээр баталгаажсан байгаа билээ. Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэлийн 3 дугаар заалтын хувьд, мөрдөн шалгах ажиллагааны явцад “М”-ийн дотоод аудиторууд мөрдөгчтэй хамт явж мэдүүлэг авсан болох нь энэхүү хэрэгт авагдсан нотлох баримуудаар тогтоогдоогүй. Гэрч нарын мэдүүлгийг нэг бүрчлэн үзвэл мэдүүлэг авах ажиллагаанд аудиторууд оролцсон талаарх баримт нэг ширхэг ч байхгүй. Шүүхийн хэлэлцүүлгээр шүүхэд мэдүүлэг өгсөн 3 гэрч ийм зүйл ярьдаг боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, хүсэлт огт гаргаагүй, мөн энэ талаар аудитор Н.О гэрчээр мэдүүлэг өгөхдөө хамт байгаагүй талаар няцаасан. Шүүх нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь буюу гэрч И.Ү, Э.С, Д.Н нарын мэдүүлгийг үнэлж байгаа бол гэрч Н.Огийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, түүнчлэн дээрх гэрч нар нь яллагдагч нартай төрөл садны хүмүүс байгаа гэдгийг огтхон ч анхаарч үзээгүй байна. Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэлийн 4 дүгээр заалтын хувьд: Шүүгч урьдчилсан хэлэлцүүлгээр тодорхой ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцаасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай прокурорын тогтоолоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр мөрдөн шалгах байгууллагад, захирамжийн хамт хэргийг хүргүүлсэн болно. Захирамжийн дагуу гэрч Ж.Д, Б.Ц, Ц.О, Б.М, шинжээч С.Содномцог нараас гэрчээр мэдүүлэг авч, бусад шаардлагатай ажиллагаануудыг хийсэн байна. Иймд шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалтад “...цагаатгагдсан этгээд С.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж зааж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай” гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 465 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Прокурор Г.Янжиндулам “Тус шүүх хуралдаанд бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцож байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, П.Сумъяа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Түвшинтамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн дүгнэлтэд заасан нотлох баримтууд нь бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад нотлох баримтуудын зөрүүг арилгалгүйгээр “Цагаатгах тогтоол” гаргасан үзэж байна. Анхан шатны шүүх “Цагаатгах тогтоол” гаргахдаа “...нээлттэй компани болох С нь “М” ХХК-тай хамаарал бүхий атлаа тус компанийн дотоод аудитын нэгжээр хяналт шалгалт явуулж улмаар тухайн дүгнэлтэд үндэслэн дараа дараагийн аудит болон шинжилгээний байгууллагын дүгнэлт гарсан гэж үзэхээр байна” ... Харин “У” ХХК-ийн хувьд хөндлөнгийн буюу хамаарал бүхий этгээд биш боловч тэд өөрсдөө бие даасан хяналт шалгалт явуулаагүй. Өмнөх ашиг сонирхлын зөрчилтэй аудитын хяналт шалгалтын арга, цугларсан баримт, хийсэн дүгнэлтэд үндэслэн аудитын дүгнэлт гаргасан тул хууль бус” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн болно. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хувьд шүүгч хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээ үүсгэхүйц зөрүүтэй гараагүй, тооцооллын хувьд үүссэн зөрүүг ямар шалтгааны улмаас үүссэн болохыг шинжээч нар нь шүүх хуралдаан дээр биечлэн оролцож, тодорхой үндэслэлтэй тайлбарласан. Гэтэл шүүх зөвхөн “М” ХХК-ийн дотоод аудитын газрын дүгнэлтэд үндэслэж, хөндлөнгийн аудит болон шинжээчийн дүгнэлт гарсан гэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны нотлох баримтыг огт үнэлж үзээгүй, хууль бус гэж үзсэнд гомдолтой байна. Үүнд: Анхан шатны шүүх “М” ХХК-ийн дотоод аудит нь “М”ХХК-ийн дотоод хяналт шалгалтыг хийх эрхтэй. харин С-ийн дотоод аудитыг хийх боломжгүй, энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл болох юм” гэж дүгнэж. С-ийн Гүйцэтгэх удирдлагын дотоод хяналт шалгалтыг гэрээний үндсэн хэрэгжүүлсэн этгээдийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр аудитын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагатай хольж хутган хохирогчийг үндэслэлгүйгээр буруутгасан. Аудитын тухай хуулийн 3.1.1-д “аудитын үйл ажиллагаа” гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг, 4.1-д “Энэ хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд аудитын үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг “М” ХХК-ийн дотоод аудитын хяналт шалгалтад тавигдах хуулийн шаардлага гэж үзсэн нь шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарах нэг шалтгаан нөхцөл болсон. Учир нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, Монгол Улсын Засгийн газрын 311 тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгжид дотоод хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 2.2-т “Дотоод хяналт шалгалтын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ”, 3.6-д “Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэнэ” гэж заасны дагуу компанийн удирдлагаас өөрийн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд “М” ХХК-ийн дотоод аудитыг сонгосон нь хууль зөрчөөгүй болно. 2018 онд С-ийн Гүйцэтгэх захирал нь “М” ХХК-тай “Дотоод хяналт шалгалт хийлгэх гэрээ”-г байгуулсны үндсэн дээр явуулсан хохирогч компанийн дотоод хяналт шалгалтын хүрээнд тус компанийн лаборант, сүү хүлээн авагч, аппаратчин гэх албан тушаалтай этгээдүүд сүүний бодит хэмжээг хий өсгөн бичилт хийх, малчин биш, өөрсдийн ах дүү, төрөл садны банкны картыг ашиглан мөнгө авах, харилцагч биш иргэдэд илүү сүүний мөнгө, гэрээгүй айлуудын мөнгө гэж ойлгуулан, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэмт хэргийн шинжтэй зөрчил дутагдал илэрснийг, Гүйцэтгэх удирдлагад тайлагнасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх компани дотор гарч буй гэмт хэргийн шинжтэй зөрчил дутагдлыг анхнаасаа хөндлөнгийн хараат бус аудит заавал илрүүлэн тогтоосон байх хуулийн шаардлага тавигддаг мэтээр дүгнэж, дараа, дараагийн хөндлөнгийн аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хууль бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх дотоод аудит, хөндлөнгийн аудит, шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт нь арга зүйн хувьд нэгэн ижил байв. ... Шүүх энэхүү шалгалтын арга нь яллах дүгнэлтэд дурдсан хэргийн нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Харин сэжигтэй нөхцөл байдлуудыг илрүүлсэн гэж үзэв. Яагаад 407 дугаар маягтын зарим нь засвартай байв. Яагаад сүү нийлүүлсэн малчны хувийн бүртгэлд тушаасан сүүний хэмжээ бага байв гэх мэтчилэн сэжигтэй нөхцөл байдал хэвээр үлджээ” гэж дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг нь лаборантуудын дансны гүйлгээ шинжээчийн дүгнэлт зэрэг бусад эх сурвалжаар нотлогдож байгааг анхаарч үзээгүй мөн хөндлөнгийн аудитын болон шүүхийн шинжилгээ хийсэн объект хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг дүгнэлтгүйгээр зөвхөн цагаатгах талыг барьж эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт, тусгай мэдлэг бүхий мөрдөгчийн магадлагаа нь тухайн хэргийг шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа” гэж заасныг баримтлан, “М” ХХК-ийн дотоод аудитын тайланг эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болж чадахгүй гэж үзсэний үндсэн дээр 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ахлах мөрдөгч Г.Наранбаатар нь “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол” гаргаж, хөндлөнгийн шинжээчээр Аудитын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох “Уваа Уул аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуулийн 34.1.1-д заасан эрх бүхий байгууллага гэдэгт аудитын байгууллага, гааль, татвар, санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага, төрийн байгууллагын дотоод аудитын нэгж, тухайн салбараас эрх олгогдсон мэргэжлийн байгууллага орно” гэж заасантай нийцсэн. “Уваа Уул аудит” ХХК нь “М” ХХК-ийн дотоод аудитын газрын С-ийн “ санхүүгийн аудит хийсэн тайлан 7 хавтас материалаас гадна С-ийн 2013-2018 оны 9 дүгээр cap хүртэлх нийт 5 жилийн 154 нэгж архивын баримт материал буюу санхүүгийн анхан шатны баримт, С-ийн ашигладаг санхүүгийн программаас Excel формат руу хөрвүүлсэн харилцахын дэлгэрэнгүй, өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, харилцах дансны хуулга зэргийг гарган авч, тулган шалгаж, сүү нийлүүлэлтийн давхардсан тоогоор 100,800 харилцагчийн 5 жилийн хугацаанд нийлүүлсэн сүүг өдөр өдрөөр тулган шалгасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Эдийн засгийн шинжилгээний объект нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт бичиг байна” гэж заасантай нийцэж байгааг анхан шатны шүүх огтхон ч дүгнээгүй. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатын “Эрүүгийн хэрэгт дахин шинжилгээ хийлгэх тухай” 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолын дагуу томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 176 дугаар “Шинжээчийн дүгнэлт” нь /10хх 44/ зөвхөн арилжааны банк дахь яллагдагч нарын хувийн дансыг шүүх замаар хохирлын хэмжээг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд С-ийн санхүүгийн анхан шатны баримтууд, санхүүгийн тайлан, малчидтай байгуулсан гэрээ, лаборантуудын “сүүний бүртгэлийн маягт” сүү хүлээн авагч нарын 407 маягт зэрэг нийт 166 хавтас баримт, 7 хавтас задгай материал, хэргийн материал 5 хавтас санхүүгийн анхан шатны бүх баримтуудыг нэг бүрчлэн тулгалт хийх замаар аливаа таамагт суурилаагүй бодит хохирлын хэмжээг тогтоосон дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх шалгалтын арга нь хэргийн нөхцөл байдлыг тогтоож Ц.Нийн хадам ээж, гэрч Э.С нь цагаатгагдсан этгээд Э.Сийн төрсөн дүү, гэрч Ш.Э нь цагаатгагдсан этгээд Л.Уийн нагац ах нар бөгөөд эдгээр гэрчүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж авсан мэдүүлэгтээ огт өөр мэдүүлэг өгсөн байдгаас гадна шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байсаар атал шүүх цагаатгах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан           шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, гэрч Ш.Э нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст өгсөн мэдүүлэг болон 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст өгсөн мэдүүлэгтээ үнээний сүү, сүүний гарц, падаан дээр гарын үсэг зурж байсан эсэх талаар мэдүүлснээс өөрөөр мөрдөгч нартай хамт аудиторууд байлцаж, мэдүүлэг авсан гэж огт мэдүүлээгүйгээс гадна өөрийн биеэр байлцаагүй, мэдэхгүй үйл баримтыг дам эхнэрээсээ сонссон мэтээр “...манай эхнэрээс хоёр эмэгтэй хүн нэг цагдаатай очиж мэдүүлэг авсан байсан” гэж шүүх хуралдаан дээр мэдүүлснийг шүүх цагаатгах үндэслэл болгож шийдвэртээ заасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Т, Ч.Т, О.Д, Б.Э, Т.Б, Х.О, Т.Н, Ц.Л, Ш.Ц, О.Ц, Ж.Ц, Б.Н, Г.З, В.Д, Н.Г, Н.М, Б.А, О.М, М.Р, Б.М, Д.А, Г.Г нарын 40 орчим гэрчүүдийн мэдүүлгээр лаборантууд нь сүүний хэмжээг хий өсгөн, нэмэгдүүлэхдээ сүү хүлээн авагч, ахлах аппаратчин нартай хуйвалдан өсгөдөг, 407 дугаар маягт болон сүү хүлээн авсан баримтууд дээрх гарын үсгүүдийг хуурамчаар үйлддэг байсан болох нь нотлогдсон. Ийнхүү нэмэгдүүлсэн сүүний мөнгийг огт малгүй иргэд, өөрсдийн ах дүү төрөл садан, найз нөхдийн банкны карт, харилцах дансыг ашиглах замаар тэдэнд “илүү сүүний мөнгө орсон байна. буцаагаад шилжүүл эсхүл бэлнээр аваад өг гэх зэргээр худал хэлж, төөрөгдүүлэн, хувьдаа ашиглан завшдаг байсан нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлэгт огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй атлаа цагаатгах үндэслэлдээ шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн Ш.Э, И.Ү, Д.Н, Т.С, Д.Б нарын ашиг сонирхлын зөрчилтэй 5 гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой зааж, зөрүүг арилгаагүй болно. Учир нь шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй билээ. Анхан шатны шүүх энэ хэргийг урьд хянан хэлэлцэхдээ эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж прокурорт буцаасан. С нь орсон сүүний бодит хэмжээг өсгөсөн эсэхийг бодитой тогтоохын тулд тухайн үйлдвэрийн цех, дамжлага, дотоод бүртгэл, хяналтад үндэслэн шалгавал бодит байдал тогтоогдоно. Түүнээс биш үйлдвэрийн гадна процессоор хүмүүсийн дансны гүйлгээ. малчдын бүртгэл зэргээр бодитой тогтоох боломжгүй хэмээн дүгнэж байсан. Иймд нотолбол зохих байдлуудаас аль нэг нь болон хэд хэд нь нотлогдоогүй тохиолдолд тухайн хэргийг нотлогдоогүй гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ” гэж зөвхөн шүүхийн сонгосон ажиллагааг хийснээр нотолбол зохих байдал нотлогдоно гэж тулгасан шинжтэй цагаатгах тогтоол гаргаж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хэргийг шүүхээс прокурорт буцаасны дараа 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай Прокурорын тогтоолоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийсэн бөгөөд мөрдөгчийн зүгээс малчдаас лаборантуудын цуглуулсан сүүний хэмжээ болон цехүүдэд хуваарилагдсан сүүгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний гарц хоёрын зөрүүгээр өсгөж бичсэн хий сүүний хэмжээ тогтоогдох боломжтой эсэхийг С-ийн холбогдох ажилтнуудаас тодруулан мэдүүлэг авч шалгасан. Тухайлбал, Сүү бэлтгэлийн менежер Б.Эс 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр, нягтлан бодогч Б.Цс 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр, нягтлан бодогч Ц.Ос 2021 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчүүд нь сүүний бэлтгэл хариуцсан нягтлан бодогчоос анхан шатанд нь сүүний лаборант, сүү хүлээн авагч нар сүүний мөнгө завшиж байгааг мэдэх боломжгүй зөвхөн 407 дугаар маягтаар тооцоо хийдэг байсан. Одоо сүүний лаборантаас сүү хөдөөгөөс цуглуулж ирээд жинлэж тушаахад санхүүгийн албанаас нярав хяналт тавих болсон. Мөн 2018 оны намраас эхлэн лаборантуудын сүү хүлээн авах маягтыг таблет ашиглан хийхээр болгож өөрчилснөөр өгсөн мэдээллээсээ өөр хэмжээтэй сүү нийлүүлэх боломжгүй болсон. Хуучин хөдөөгөөс ирсэн сүүг хүлээн авах ажил нь сүүний лаборант, сүү хүлээн авагч нарын хооронд болдог байсан учраас зөрчил дутагдал илрэхгүй байсан гэж мэдүүлсэн. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч С.Содномцогоос 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мэдүүлэгтээ “Шинжилгээнд ирүүлсэн С-ийн 2013-2018 оны өдөр тутмын сүү хүлээн авсан бүртгэлийг хөтөлсөн “Сүүний бүртгэл” маягтыг шалгаж, аудитын дүгнэлтээр тогтоогдсон зөрчил үндэслэлтэй эсэхэд шинжилгээ хийсэн. Ингэхдээ зөрчил тогтоогдсон хүн нэг бүрээр сүү нийлүүлсэн бүртгэлийг шалгаж сүү нийлүүлэх гэрээтэй эсэх, гэрээнд заасан өвөл болон зун нийлүүлэх сүүний хэмжээ хэд байсан, хэт өндөр хэмжээгээр сүү нийлүүлсэн болон засвартай эсэх, энэ нь тогтмол биш нэр бүхий лаборант дээр давтагдсан байдал, нийлүүлсэн сүүний тоо, дүн засвартай эсэх, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан хэмжээ зэргийг шалгаж зөрчлийн дүнг нэгтгэн гаргасан” гэж яллагдагч нарын С-д учруулсан хохирлыг тогтоосон талаар мэдүүлсэн байна. Аудитор Б.Мгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний мэдүүлэгтээ “Үйлдвэрт сүүг хэмжиж хүлээн авдаг тоног төхөөрөмж нь олон жил ашигласан, хоцрогдсон, гар ажиллагаатай хуучны хэмжүүрийг ашигладаг байсан нь зөрчил гарсан шалтгааны нэг болж байсан. Лаборантын малчдаас цуглуулж ирсэн бэлтгэлийн сүүг тухайн өдрийн ээлжид гарч байгаа сүү хүлээн авагч сүүний машины ёмкостоос шаланкаар соруулж үйлдвэрийн шугам, төв танк руу 250 кг-ийн хэмжүүр бүхий гар ажиллагаатай танкаар олон удаагийн давтамжтайгаар хэмжиж оруулдаг байсан, уг хэмжүүр нь үйлдвэрт сүү хүлээн авах жин хэмжүүрийн шаардлага хангахгүй, давтамжийг механик гар ажиллагаагаар тоолж хэмждэг байсан зэргээс харахад уг тоног төхөөрөмж хоцрогдсон байсан. Бүтээгдэхүүний гарцаар хянах боломж хангалтгүй байсан нь илрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Эцсийн дүнд уг шалгалтаар илэрсэн хий дутуу сүүний зөрүүг нийт нийлүүлэгдэж байсан сүүнд харьцуулахад нийт жилийн хэмжээнд цугларсан сүүний 2,4%-2,6%-ийг эзэлж байсан нь бүтээгдэхүүний чанар үйлдвэрлэлд 13 дугаар хавтаст хэргийн 207, 236, 239, 244 дүгээр талуудад 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 041 дүгээр тогтоол, “Мөрдөн шалгалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол, 2019 оны 05 дугаар сарын 31 -ний өдрийн 110 дугаар “Мөрдөн шалгалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар “Мөрдөн шалгалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол”, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Мөрдөн шалгалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Мөрдөн шалгалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол”-оор цагаатгагдсан этгээд нар, тэдгээрийн гэр бүлийн гишүүд болон 150 гаруй малчдын дансны мэдээллийг нийт нэр бүхий 11 банкнаас гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Нямбат, Э.Энхбат нарын зөвшөөрөлтэйгөөр явуулсан нотлох баримт авагдсан байна. Мөн 13 дугаар хавтаст хэргийн 243 дугаар талд дээрх тогтоолуудын дагуу 11 банкнаас ирүүлсэн лавлагааг ахлах мөрдөгч П.Баярбат, дэд ахлагч Д.Отгонсүрэн нарын хүлээн авсан “Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл өгсөн тэмдэглэл” авагдсан байхад мөрдөгч болон бусад этгээд хувь хүний хамгаалагдсан хөрөнгийн талаарх мэдээлэлтэй зөвшөөрөлгүйгээр танилцсан, прокурор хяналтын хүрээнд анхаарвал зохих асуудлаа орхигдуулсан гэж буруу дүгнэсэн. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар талд 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдоржийн “Танилцуулгад мөрдөн шалгах ажиллагаа удаж буй шалтгааныг заахдаа “Санхүүгийн нэмэлт материал бүрдүүлэхээр С-иас малчид руу шилжүүлсэн сүүний баримтыг хураан авч, тулгалт хийж, тухайн иргэдийн харилцдаг Хаан банк, Төрийн банк, Капитал банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Ариг банк, Улаанбаатар хотын банк, Кредит банк, Голомт банкуудаас 2014-2018 оны 05 дугаар cap хүртэлх С-тай харьцаж байсан 150 малчдын дансны хуулгыг авсан” гэж тодорхой тайлбарласан байна. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг огт байхгүй мэтээр, мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж дүгнэж, “Цагаатгах тогтоол”-ын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа “...нээлттэй компани болох С нь “М” ХХК-тай хамаарал бүхий атлаа тус компанийн дотоод аудитын нэгжээр хяналт шалгалт явуулж. улмаар тухайн дүгнэлтэд үндэслэн дараа дараагийн аудит болон шинжилгээний байгууллагын дүгнэлт гарсан гэж үзэхээр байна” ... Харин “У” ХХК-ийн хувьд хөндлөнгийн буюу хамаарал бүхий этгээд биш боловч тэд өөрсдөө бие даасан хяналт шалгалт явуулалгүй өмнөх ашиг сонирхлын зөрчилтэй аудитын хяналт шалгалтын арга цугларсан баримт, хийсэн дүгнэлтэд үндэслэн аудитын дүгнэлт гаргасан тул хууль бус” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн болно. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хувьд шүүгч хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээ үүсгэхүйц зөрүүтэй гараагүй, тооцооллын хувьд үүссэн зөрүүг ямар шалтгааны улмаас үүссэн болохыг шинжээч нар нь шүүх хуралдаан дээр биечлэн оролцож, тодорхой үндэслэлтэй тайлбарласан. Гэтэл шүүх зөвхөн “М” ХХК-ийн дотоод аудитын газрын дүгнэлтэд үндэслэж, хөндлөнгийн аудит болон шинжээчийн дүгнэлт гарсан гэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны нотлох баримтыг огт үнэлж үзээгүй, хууль бус гэж үзсэнд гомдолтой байна. Үүнд:

Анхан шатны шуух “М” ХХК-ийн дотоод аудит нь “М”ХХК-ийн дотоод хяналт шалгалтыг хийх эрхтэй харин С-ийн дотоод аудитыг хийх боломжгүй, энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл болох юм” гэж дүгнэж. С-ийн гүйцэтгэх удирдлагын дотоод хяналт шалгалтыг гэрээний үндсэн хэрэгжүүлсэн этгээдийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр аудитын уйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагатай хольж хутган, хохирогчийг үндэслэлгүйгээр буруутгасан. Аудитын тухай хуулийн 3.1.1-д “аудитын үйл ажиллагаа” гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг, 4.1-д “Энэ хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд аудитын үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг “М” ХХК-ийн дотоод аудитын хяналт шалгалтад тавигдах хуулийн шаардлага гэж үзсэн нь шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарах нэг шалтгаан нөхцөл болсон. Учир нь, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, Монгол Улсын Засгийн газрын 311 тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгжид дотоод хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 2.2-т “Дотоод хяналт шалгалтын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ”, 3.6-д “Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэнэ” гэж заасны дагуу компанийн удирдлагаас өөрийн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд “М” ХХК-ийн дотоод аудитыг сонгосон нь хууль зөрчөөгүй болно. 2018 онд С-ийн Гүйцэтгэх захирал нь “М” ХХК-тай “Дотоод хяналт шалгалт хийлгэх гэрээг байгуулсны үндсэн дээр явуулсан хохирогч компанийн дотоод хяналт шалгалтын хүрээнд тус компанийн лаборант, сүү хүлээн авагч, аппаратчин гэх албан тушаалтай этгээдүүд сүүний бодит хэмжээг хий өсгөн бичилт хийх, малчин биш, өөрсдийн ах дүү, төрөл садны банкны картыг ашиглан мөнгө авах, харилцагч биш иргэдэд илүү сүүний мөнгө, гэрээгүй айлуудын мөнгө гэж ойлгуулан, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэмт хэргийн шинжтэй зөрчил дутагдал илэрснийг, Гүйцэтгэх удирдлагад тайлагнасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх компани дотор гарч буй гэмт хэргийн шинжтэй зөрчил дутагдлыг анхнаасаа хөндлөнгийн хараат бус аудит заавал илрүүлэн тогтоосон байх хуулийн шаардлага тавигддаг мэтээр дүгнэж, дараа, дараагийн хөндлөнгийн аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хууль бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх дотоод аудит, хөндлөнгийн аудит, шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт нь арга зүйн хувьд нэгэн ижил байв. ... Шүүх энэхүү шалгалтын арга нь яллах дүгнэлтэд дурдсан хэргийн нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Харин сэжигтэй нөхцөл байдлуудыг илрүүлсэн гэж үзэв. Яагаад 407 дугаар маягтын зарим нь засвартай байв., яагаад сүү нийлүүлсэн малчны хувийн бүртгэлд тушаасан сүүний хэмжээ бага байв гэх мэтчилэн сэжигтэй нөхцөл байдал хэвээр үлджээ” гэж дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг нь лаборантуудын дансны гүйлгээ, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад эх сурвалжаар нотлогдож байгааг анхаарч үзээгүй мөн хөндлөнгийн аудитын болон шүүхийн шинжилгээ хийсэн объект хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг дүгнэлгүйгээр зөвхөн цагаатгах талыг барьж эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт, тусгай мэдлэг бүхий мөрдөгчийн магадлагаа нь тухайн хэргийг шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа” гэж заасныг баримтлан, “М” ХХК-ийн дотоод аудитын тайланг эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болж чадахгүй гэж үзсэний үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ахлах мөрдөгч Г.Наранбаатар нь “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол” гаргаж, хөндлөнгийн шинжээчээр Аудитын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох “Уваа Уул аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуулийн 34.1.1-д заасан эрх бүхий байгууллага гэдэгт аудитын байгууллага, гааль, татвар, санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага, төрийн байгууллагын дотоод аудитын нэгж, тухайн салбараас эрх олгогдсон мэргэжлийн байгууллага орно” гэж заасантай нийцсэн. “Уваа Уул аудит” ХХК нь “М” ХХК-ийн дотоод аудитын газрын С-ийн санхүүгийн аудит хийсэн тайлан 7 хавтас материалаас гадна Сүү” ХК-ийн 2013-2018 оны 09 дүгээр cap хүртэлх нийт 5 жилийн 154 нэгж архивын баримт материал буюу санхүүгийн анхан шатны баримт, С-ийн ашигладаг санхүүгийн программаас Excel формат руу хөрвүүлсэн харилцахын дэлгэрэнгүй, өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, харилцах дансны хуулга зэргийг гарган авч, тулган шалгаж, сүү нийлүүлэлтийн давхардсан тоогоор 100,800 харилцагчийн 5 жилийн хугацаанд нийлүүлсэн сүүг өдөр өдрөөр тулган шалгасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Эдийн засгийн шинжилгээний объект нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт бичиг байна” гэж заасантай нийцэж байгааг анхан шатны шүүх огтхон ч дүгнээгүй. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатын “Эрүүгийн хэрэгт дахин шинжилгээ хийлгэх тухай” 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолын дагуу томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 176 дугаар “Шинжээчийн дүгнэлт” нь /10хх 44/ зөвхөн арилжааны банк дахь яллагдагч нарын хувийн дансыг шүүх замаар хохирлын хэмжээг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд С-ийн санхүүгийн анхан шатны баримтууд, санхүүгийн тайлан, малчидтай байгуулсан гэрээ, лаборантуудын “сүүний бүртгэлийн маягт” сүү хүлээн авагч нарын 407 маягт зэрэг нийт 166 хавтас баримт, 7 хавтас задгай материал, хэргийн материал 5 хавтас санхүүгийн анхан шатны бүх баримтуудыг нэг бүрчлэн тулгалт хийх замаар аливаа таамагт суурилаагүй бодит хохирлын хэмжээг тогтоосон дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх шалгалтын арга нь хэргийн нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, сэжигтэй нөхцөл байдлуудыг илрүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх “16 дугаар хавтаст хэргийн 78 дахь талд байх “... боловсруулах цехээс үйлдвэрийн цехүүд рүү хүлээлгэн өгсөн сүүний хэмжээ литр, 4 миллитрын нарийвчлалтай өдөр өдрөөрөө бүртгэгдээд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан мөн хянасан ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан ...” баримтаар няцаан үгүйсгэгдэж байна” гэж 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 8 хуудас баримтыг цагаатгах үндэслэлээ болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно. 16-р хавтаст хэргийн 78 дугаар талд байх “Зарцуулах түүхий эдийн хэмжээг тодорхойлох маягт” нь сүүн хүлээн авах 407 дугаар маягтын тоо хэмжээтэй таарна. Учир нь цехүүдэд хуваарилагдах сүүний хуваарилалтыг ахлах аппаратчин хийж байгаа бөгөөд ахлах аппаратчин нь сүү хүлээн авагч нартай хуйвалдсан тул анхан шатны баримтын түвшинд зөрүү гарахгүйгээр үйлддэг байсан. Сүү хүлээн авах цехээс үйлдвэр рүү орж байгаа гол шугам дээр хэмжүүр байдаггүй, цехүүдийн сүүний танкуудын орох хэсэг дээр хэдэн литр сүү тухайн цех рүү орж байгааг хэмжих хэмжүүр мөн байдаггүй. Мөн тухайн өдөр ирж буй нийт шингэн сүүний 2,4%-2.6%-тай тэнцэх хэмжээний хий сүүг өсгөн бичдэг болох нь дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон. Иймд зарцуулах түүхий эдийн хэмжээг тодорхойлох маягт дээрх 15 бүлэг нэр төрөл бүхий бүтээгдэхүүнд ногдох хувь 0,16%-0.17% орчим болж буурах учраас хий өсгөсөн сүүний хэмжээг бүтээгдэхүүний гарцаар тодорхойлох боломжгүй байдаг талаар гэрч Б.Эрдэнэтуяа, Ж.Долгормаа, Б.Цэрэндулам, Ц.Одонгэрэл, Б.М нар нь мэдүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний хувьд савлагааны хэлбэлзэл үүсдэг бөгөөд энэ мэдээлэл нь бүтээгдэхүүний сав баглаа боодол болон шошго дээр маш тодорхой бичигдсэн байдаг Жишээлбэл: Амтлаг тараг (500 гр)-ийн хувьд +-15грамм буюу +-3% лэкстэр сүү (500 мл)-ийн хувьд +-10 мл буюу +- 2% ний монголын сүү (1000 мл)-ийн хувьд +-15 мл буюу +-1,5% цөцгийтэй тараг (1000 гр) +-15 ф буюу +-1,5% гэх мэт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд дээр савлагааны хэлбэлзлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь өдөр тутам хүлээн авч буй нийт сүүний хэмжээнд хий өсгөн нэмэгдүүлсэн сүү нь боловсруулсан сүүн бүтээгдэхүүний гарцаар илрэх боломжгүй болохыг хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч Н.О нар шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй.

Анхан шүүх “...цагаатгагдсан этгээд нарын болон тэдний гэр бүлийн гишүүдийн бүртгэлтэй данс хөрөнгийн мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэй авсан талаарх баримт хэрэгт байхгүй. Мөн хэрэгт бичгийн нотлох баримт болох дансны хуулгыг хүлээн авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл ч байдаггүй. Хэрэв мөрдөгч болон бусад этгээд хувь хүний хамгаалагдсан хөрөнгийн талаарх мэдээлэлтэй зөвшөөрөлгүйгээр танилцсан бол прокурор хяналтын хүрээнд анхаарвал зохих асуудлаа орхигдуулсан гэж үзнэ” дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан дор дурдсан мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрлийг орхигдуулсан нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. 13 дугаар хавтаст хэргийн 207, 236, 239, 244 дүгээр талуудад 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 041 дүгээр тогтоол, “Мөрдөн шалгалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 110 дугаар “Мөрдөн шалгалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар “Мөрдөн шалгалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол”, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Мөрдөн шалгалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Мөрдөн шалгалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол”-оор цагаатгагдсан этгээд нар, тэдгээрийн гэр бүлийн гишүүд болон 150 гаруй малчдын дансны мэдээллийг нийт нэр бүхий 11 банкнаас гаргуулахаар СХД-ийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Нямбат, Э.Энхбат нарын зөвшөөрөлтэйгөөр явуулсан нотлох баримт авагдсан байна. Мөн 13 дугаар хавтаст хэргийн 243 дугаар талд дээрх тогтоолуудын дагуу 11 банкнаас ирүүлсэн лавлагааг ахлах мөрдөгч П.Баярбат, дэд ахлагч Д.Отгонсүрэн нарын хүлээн авсан “Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл өгсөн тэмдэглэл” авагдсан байхад мөрдөгч болон бусад этгээд хувь хүний хамгаалагдсан хөрөнгийн талаарх мэдээлэлтэй зөвшөөрөлгүйгээр танилцсан, прокурор хяналтын хүрээнд анхаарвал зохих асуудлаа орхигдуулсан гэж буруу дүгнэсэн. Түүнчлэн, 1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар талд 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдоржийн Танилцуулга-д мөрдөн шалгах ажиллагаа удаж буй шалтгааныг заахдаа “Санхүүгийн нэмэлт материал бүрдүүлэхээр С-иас малчид руу шилжүүлсэн сүүний баримтыг хураан авч, тулгалт хийж, тухайн иргэдийн харилцдаг Хаан банк, Төрийн банк, Капитал банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Ариг банк, Улаанбаатар хотын банк, Кредит банк, Голомт банкуудаас 2014-2018 оны 5 дугаар cap хүртэлх С-тай харьцаж байсан 150 малчдын дансны хуулгыг авсан” гэж тодорхой тайлбарласан байна. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг огт байхгүй мэтээр, мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж дүгнэж, “Цагаатгах тогтоол”-ын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1,1.2 дахь заалтыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. 3. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолынхоо үндэслэлд “Хавтаст хэрэгт “М” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлт авагдсан байх ба уг дүгнэлтэд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг барьж явуулсан малчид иргэдтэй уулзах тэднээс гэрчийн мэдүүлэг авах үед хохирогч талын аудиторууд хамт байсан, асуулт асуух байдлаар оролцсон зэрэг ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд биечлэн ирж оролцсон гэрч нарын мэдүүлгээс тогтоогдож байна” гэж бусад эх сурвалжаар давхар нотлогдохгүй, цагаатгагдсан этгээд нарын төрөл садан, найз нөхөд гэх мэт хамаарал бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн болно. Шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Н нь цагаатгагдсан этгээд Д.С ийн төрсөн дүү, гэрч И.Ү нь цагаатгагдсан этгээд С.Цын охин цагаатгагдсан этгээд Ц.Нийн хадам ээж, гэрч Э.С нь цагаатгагдсан этгээд Э.Сийн төрсөн дүү, гэрч Ш.Э нь цагаатгагдсан этгээд Л.Уийн нагац ах нар бөгөөд эдгээр гэрчүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж авсан мэдүүлэгтээ огт өөр мэдүүлэг өгсөн байдгаас гадна шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байсаар атал шүүх цагаатгах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, гэрч Ш.Э нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр СХД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст өгсөн мэдүүлэг болон 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст өгсөн мэдүүлэгтээ үнээний сүү, сүүний гарц, падаан дээр гарын үсэг зурж байсан эсэх талаар мэдүүлснээс өөрөөр мөрдөгч нартай хамт аудиторууд байлцаж, мэдүүлэг авсан гэж огт мэдүүлээгүйгээс гадна өөрийн биеэр байлцаагүй, мэдэхгүй үйл баримтыг дам эхнэрээсээ сонссон мэтээр “...манай эхнэрээс хоёр эмэгтэй хүн нэг цагдаатай очиж мэдүүлэг авсан байсан” гэж шүүх хуралдаан дээр мэдүүлснийг шүүх цагаатгах үндэслэл болгож шийдвэртээ заасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Т, Ч.Т, О.Д, Б.Э, Т.Б, Х.О, Т.Н, Ц.Л, Ш.Ц, О.Ц, Ж.Ц, Б.Н, Г.З, В.Д, Н.Г, Н.М, Б.А, О.М, М.Р, Б.М, Д.А, Г.Г нарын 40 орчим гэрчүүдийн мэдүүлгээр лаборантууд нь сүүний хэмжээг хий өсгөн, нэмэгдүүлэхдээ сүү хүлээн авагч, ахлах аппаратчин нартай хуйвалдан өсгөдөг, 407 дугаар маягт болон сүү хүлээн авсан баримтууд дээрх гарын үсгүүдийг хуурамчаар үйлддэг байсан болох нь нотлогдсон. Ийнхүү нэмэгдүүлсэн сүүний мөнгийг огт малгүй иргэд, өөрсдийн ах дүү төрөл садан, найз нөхдийн банкны карт, харилцах дансыг ашиглах замаар тэдэнд “илүү сүүний мөнгө орсон байна. буцаагаад шилжүүл эсхүл бэлнээр аваад өг гэх зэргээр худал хэлж, төөрөгдүүлэн, хувьдаа ашиглан завшдаг байсан нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлэгт огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй атлаа цагаатгах үндэслэлдээ шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн Ш.Э, И.Ү, Д.Н, Т.С, Д.Б нарын ашиг сонирхлын зөрчилтэй 5 гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой зааж, зөрүүг арилгаагүй болно. Учир нь, шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст **. хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй билээ.

Анхан шатны шүүх энэ хэргийг урьд хянан хэлэлцэхдээ эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж прокурорт буцаасан. С нь орсон сүүний бодит хэмжээг өсгөсөн эсэхийг бодитой тогтоохын тулд тухайн үйлдвэрийн цех, дамжлага, дотоод бүртгэл, хяналтад үндэслэн шалгавал бодит байдал тогтоогдоно. Түүнээс биш, үйлдвэрийн гадна процессоор хүмүүсийн дансны гүйлгээ, малчдын бүртгэл зэргээр бодитой тогтоох боломжгүй хэмээн дүгнэж байсан. ... Иймд нотолбол зохих байдлуудаас аль нэг нь болон хэд хэд нь нотлогдоогүй тохиолдолд тухайн хэргийг нотлогдоогүй гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ” гэж зөвхөн шүүхийн сонгосон ажиллагааг хийснээр нотолбол зохих байдал нотлогдоно гэж тулгасан шинжтэй цагаатгах тогтоол гаргаж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хэргийг шүүхээс прокурорт буцаасны дараа 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай Прокурорын тогтоолоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийсэн бөгөөд мөрдөгчийн зүгээс малчдаас лаборантуудын цуглуулсан сүүний хэмжээ болон цехүүдэд хуваарилагдсан сүүгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний гарц хоёрын зөрүүгээр өсгөж бичсэн хий сүүний хэмжээ тогтоогдох боломжтой эсэхийг С-ийн холбогдох ажилтнуудаас тодруулан мэдүүлэг авч шалгасан. Тухайлбал, Сүү бэлтгэлийн менежер Б.Эс 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр, нягтлан бодогч Б.Цэрэндуламаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, нягтлан бодогч Ц.Ос 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчүүд нь сүүний бэлтгэл хариуцсан нягтлан бодогчоос анхан шатанд нь сүүний лаборант, сүү хүлээн авагч нар сүүний мөнгө завшиж байгааг мэдэх боломжгүй зөвхөн 407 дугаар маягтаар тооцоо хийдэг байсан. Одоо сүүний лаборантаас сүү хөдөөнөөс цуглуулж ирээд жинлэж тушаахад санхүүгийн албанаас нярав хяналт тавих болсон. Мөн 2018 оны намраас эхлэн лаборантуудын сүү хүлээн авах маягтыг таблет ашиглан хийхээр болгож өөрчилснөөр өгсөн мэдээллээсээ өөр хэмжээтэй сүү нийлүүлэх боломжгүй болсон. Хуучин хөдөөнөөс ирсэн сүүг хүлээн авах ажил нь сүүний лаборант, сүү хүлээн авагч нарын хооронд болдог байсан учраас зөрчил дутагдал илрэхгүй байсан гэж мэдүүлсэн. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч С.Содномцогоос 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мэдүүлэгтээ “Шинжилгээнд ирүүлсэн С-ийн 2013-2018 оны өдөр тутмын сүү хүлээн авсан бүртгэлийг хөтөлсөн “Сүүний бүртгэл” маягтыг шалгаж, аудитын дүгнэлтээр тогтоогдсон зөрчил үндэслэлтэй эсэхэд шинжилгээ хийсэн. Ингэхдээ зөрчил тогтоогдсон хүн нэг бүрээр сүү нийлүүлсэн бүртгэлийг шалгаж сүү нийлүүлэх гэрээтэй эсэх, гэрээнд заасан өвөл болон зун нийлүүлэх сүүний хэмжээ хэд байсан, хэт өндөр хэмжээгээр сүү нийлүүлсэн болон засвартай эсэх, энэ нь тогтмол биш нэр бүхий лаборант дээр давтагдсан байдал, нийлүүлсэн сүүний тоо, дүн засвартай эсэх, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан хэмжээ зэргийг шалгаж зөрчлийн дүнг нэгтгэн гаргасан” гэж яллагдагч нарын С-д учруулсан хохирлыг тогтоосон талаар мэдүүлсэн байна. Аудитор Б.Мгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний мэдүүлэгтээ “Үйлдвэрт сүүг хэмжиж хүлээн авдаг тоног төхөөрөмж нь олон жил ашигласан , хоцрогдсон, гар ажиллагаатай хуучны хэмжүүрийг ашигладаг байсан нь зөрчил гарсан шалтгааны нэг болж байсан. Лаборантын малчдаас цуглуулж ирсэн бэлтгэлийн сүүг тухайн өдрийн ээлжид гарч байгаа сүү хүлээн авагч сүүний машины ёмкостоос шаланкаар соруулж үйлдвэрийн шугам, төв танк руу 260 кг-ийн хэмжүүр бүхий гар ажиллагаатай танкаар олон удаагийн давтамжтайгаар хэмжиж оруулдаг байсан, уг хэмжүүр нь үйлдвэрт сүү хүлээн авах жин хэмжүүрийн шаардлага хангахгүй, давтамжийг механик гар ажиллагаагаар тоолж хэмждэг байсан зэргээс харахад уг тоног төхөөрөмж хоцрогдсон байсан. Бүтээгдэхүүний гарцаар хянах боломж хангалтгүй байсан нь илрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Эцсийн дүнд уг шалгалтаар илэрсэн хий дутуу сүүний зөрүүг нийт нийлүүлэгдэж байсан сүүнд харьцуулахад нийт жилийн хэмжээнд цугларсан сүүний 2,4%-2,6%-ийг эзэлж байсан нь бүтээгдэхүүний чанар үйлдвэрлэлд төдийлөн мэдэгдэхгүй, анзаарагдахгүй байсан байна гэж дүгнэсэн. Дутаж байгаа гэж үзэж буй сүүний хэмжээ нь зуны ид сүүний татан авалттай харьцуулахад багахан хувийг эзэлж байгаа бөгөөд зуны ачаалалтай үед сүүний хэмжээ болон бүтээгдэхүүний гарцыг хянах боломж муу байдаг зэргээс илрэхгүй байсан ба бүтээгдэхүүний тоонд их хэмжээгээр нөлөөлөхгүйгээс үйлдвэрлэлийн явцад илрэх боломжгүй байсан. С-ийн бүтээгдэхүүний орц норм хоцрогдсон шинэчлэлт өөрчлөлтийг тухай бүр хийж байгаагүйгээс бүтээгдэхүүний гарц чанарт нөлөөлж байгаа нь илрэх боломжгүй болгож байсан” гэж мэдүүлснийг шүүх үнэлж дүгнэлгүйгээр зөвхөн өөрийн сонгосон ажиллагааг хийсэн тохиолдолд хохирлын хэмжээг бодитоор тогтоож болно, бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй гэж үзсэн нь хавтаст хэрэгт авагдсан ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 465 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уын өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “цагаатгагдсан этгээдийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл цагаатгагдсан этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”, “цагаатгагдсан этгээдийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай , ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заасан байхаар хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэлбэрийн хувьд, холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар, тодорхойлох нь гэсэн хэсэгтэй бичигдсэн бaйx бөгөөд тодорхойлох нь хэсэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар, шүүхийн няцаалт 4 үндэслэлээр бичигдсэн байна.

Энэхүү холбогдсон хэргийн яллах дүгнэлтэд дурдсанаар, тодорхойлох нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар, шүүхийн няцаалт хэсгүүдтэй танилцахад цагаатгагдсан этгээдийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь нотлогдоогүй, цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаар огт дурдагдаагүй байна . Өөрөөр хэлбэл, цагаатгах тогтоолын холбогдсон хэргийн яллах дүгнэлтэд дурдсанаар хэсэгт яллах дүгнэлтийн агуулгыг оруулсан, тодорхойлох хэсгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар хэсэгт цагаатгагдсан этгээд нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний шинжээч нарын мэдүүлгүүд, улсын яллагчийн цагаатгагдсан этгээд нарын гэм буруутайг нотолж байгаа үндэслэлүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, цагаатгагдсан этгээд нарын өмгөөлөгч нарын шинжлэн судалсан нотлох баримтуудыг дурдаад, шүүхээс эдгээр нотлох баримтыг бүрэн дүүрэн тал бүрээс нь харьцуулан үнэлж, прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнд хянан хэлэлцэхэд прокурорын яллаж буй хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна. ...Гэвч хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаар нэр бүхий цагаатгагдсан этгээд нарыг хөрөнгө завших гэмт хэргийг ямар аргаар, яаж үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдож чадаагүй байна гэсэн л өгүүлбэр бичигдсэн байхаас биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эдгээр нотлох баримтууд нь цагаатгагдсан этгээд нарын гэм буруутайд тооцоход хангалттай үндэслэлгүй байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Зүй нь цагаатгагдсан этгээд нарын гэм буруутайд тооцох үндэслэл бүхий дээрх улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан өөр ямар нотлох баримтуудаар үгүйсгэгдсэнээс гэмт хэргийн шинжгүй, эсхүл цагаатгагдсан этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн талаар цагаатгахаар тогтоосон байдал тогтоогдон, нотлогдож байгаа, цагаатгагдсан этгээд нарын цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ заасан нэг ч үндэслэл, нотлох баримтад тулгуурласан хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хийсвэрээр дүгнэлт нь хийсэн нь цагаатгах тогтоол үндэслэлгүй болжээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх талаар, анхан шатны шүүхээс цагаатгагдсан этгээд нарыг цагаатгах үндэслэлээ “Шүүхийн няцаалт” хэсэгт 4 үндэслэлээр дурдсан байна гэж ойлгогдохоор байна.

Энэхүү 4 үндэслэл бүхий няцаалт нь, нэгдүгээр няцаалтын хувьд дурдсан хэргийн бодит байдал тогтоогдоогүй үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь, “Макс импекс группийн дотоод аудит”, хөндлөнгийн аудит, шүүхийн шинжилгээний байгууллагаас Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдсэн дүгнэлтүүдийг гэрч Н.Огийн мэдүүлэг /1хх 160-162, 16хх 78/, нотлох баримтаар няцаасан нь үндэслэлгүй байна. /цагаатгах тогтоолын 66, 67/ Өөрөөр хэлбэл, “Макс импекс” группийн дотоод аудит, УХХК хөндлөнгийн аудит, шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт нь хууль зөрчөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуулийн дагуу санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн гаргасан нотлох баримтыг шүүхээс гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний объект, шинжилгээ хийсэн үйл баримтад хамааралгүй үйл баримтын нотлох баримтаар үгүйсгэсэн нь үндэслэлгүй болсон байна. хоёрдугаар няцаалтын хувьд, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед мөрдөгдөөгүй хууль байх бөгөөд цагаатгагдсан этгээд нарын гэм буруутайг тогтооход улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нараас үндэслэл болгосон,хэргийн бодит байдлыг тогтоохоор шинжлэн судалсан нотлох баримтад ороогүй байхад шүүгч няцаалт үгүйсгэл хийгээд байгаа нь үндэслэлгүй юм. Гуравдугаар няцаалтын хувьд, хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдэд мэдүүлэг авах үед хохирогч талын дотоод аудиторууд хамт байсан, асуулт асуух байдлаар оролцсон талаар нотлох баримт байхгүй байхад шүүх сайн дураараа оролцсон мэтээр дүгнээд, няцааж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, гэрч нарын мэдүүлгүүд /1хх 110-4хх 45/ нотлох баримтаар бэхжигдсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтуудад мөрдөгч, гэрч нараас өөр хүн байлцсан асуулт асуусан талаар дурдагдаагүй байх бөгөөд хэрвээ гэрчийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэлээр авагдаагүй гэж үзвэл шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх эрхтэй болохоос хэргийн бодит байдалд нийцээгүй байх дүгнэлтийн үндэслэл болгож хуульчлаагүй байх тул няцаалт хууль ёсны болж чадаагүй байна. Дөрөвдүгээр няцаалтын хувьд шүүх энэ хэргийг урьд хянан хэлэлцэхдээ эцэслэн шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж прокурорт буцааж шийдвэрлэхдээ шалгах ажиллагаа нь буруу учраас хэргийн нөхцөл байдал нь бодитой, үнэн зөв тогтоогоогүй талаар дурджээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчийн бие даан явуулах ажиллагаа байхаар хуульчилсан байх бөгөөд шүүхийн сонгосон зөв гэсэн ажиллагаагаар явагдах ёстой талаар хуульчлаагүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх хуулиар олгогдоогүй эрхээр няцаалт өгч байгаа нь үндэслэлгүй байна. Няцаалтын 4 үндэслэлийг бүхэлд нь дүгнэхэд дээрх шүүхийн дүгнэсэн 4 няцаалт нь цагаатгагдсан этгээд нарыг цагаатгах үндэслэлд хамаарахгүй, цагаатгагдсан этгээд нарын гэм буруутайд тооцуулахад улсын яллагч, өмгөөлөгч нараас шинжлэн судалсан үндэслэл болгосон нотлох баримт, үйл баримтад хамааралгүй байгаа нь цагаатгагдсан этгээд нарыг дээрх няцаалт үндэслэлээр цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн няцаалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих асуудал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүйгээс цагаатгах үндэслэл, нотлох баримтад хамаарахгүй байгаа нь цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би компанийн төлөө явж байгаад хохирсондоо гомдолтой байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч нар ямар ч хяналтгүйгээс болж лаборантууд ийм үйлдэл хийсэн юм шиг ярьж байна. Гэтэл бодит байдалд бүх хэсгүүдэд хяналт тавьдаг. Өмгөөлөгч нарын яриад байгаа шиг зүйл байдаггүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Р.Д“Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би лаборантаар ажилладаг бөгөөд нийлүүлж буйг сүүг бүгдийг нь хэмждэг. Хохирогчийн өмгөөлөгч нар хэмждэггүй гэж байгаа боловч бүгдийг нь хэмжээд, тулгаж авч баталгаажуулдаг. Хүлээн авах дээр хяналт байдаггүй гэж байгаа боловч хяналттай, хүлээж авч буй сүүг камераар хянадаг, жин хэмжүүртэй саванд сүүг хийдэг, 24 цаг ажиллаад өглөө буусан хүмүүс мэдээ бичиж өгдөг. Мөн сүүг цехүүд рүү оруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэр бүгд дээр маш олон журнал бичигддэг. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би сүү хүлээн авагч лаборантаар ажилладаг байсан бөгөөд доороос ирсэн сүүг хянаад, шинжилгээ авч, боловсруулдаг. Сүү доороос ирэхдээ 10 литр дутсан бол дутуугаараа гарч ирдэг. Үүнийг хянадаг 5 хүн байдаг бөгөөд би технологичийн дагуу сүүг хуваарилж өгдөг. Өөрөөр хэлбэл, бүх процесс хяналттай байдаг бөгөөд бидний дээр хянадаг маш олон хүн бий. Насаараа ажилласны эцэст ийм байдалтай тэтгэвэрт гарч байгаадаа гомдолтой байна. Манай дээд шатны дарга нар бүх зүйлсийг хянадаг тул падаан засвартай гэсэн зүйл байдаггүй. Хэрэв сүүний хэмжээ дутсан байвал яагаад дутаасан талаар тэр дор нь асууж, арга хэмжээ авдаг. Иймд би үнэхээр гомдолтой байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.Ц, Ц.Н, Р.Д, Д.Б, Д.Б, Д.Э нарын өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна гэж дурдсан. Мөн энэ талаар хохирогчийн өмгөөлөгч нар дурдаж байна. Яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд энэхүү үйлдэл, үйл баримттай холбоотой хууль хэрэглээний асуудал байна. Учир нь, энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзээд эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд гэж ярьдаг. Гэтэл шүүгдэгч нарын ярьж байгаа шиг мөнгө анхнаасаа тэдэнд очоогүй. Өөрөөр хэлбэл, малчдаас тэдний данс руу шилжүүлснийг авч завшсан зүйл огт байхгүй. С-иас тусдаа сүү нийлүүлсэн хүмүүст шилждэг мөнгөний асуудал юм. Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэж дүгнэсэн. Гэтэл хариуцуулсан хөрөнгө гэж байхгүй тул прокурорын дүгнэж буй үйл баримт, хууль хэрэглээ хоёр зөрүүтэй гэж үзэхээр байна. Эсэргүүцлийн 3 дахь нүүрэнд “Сүү хүлээн авагч нарын хувь данс руу тухайн ажилтны ажилд гарсан өдрийн огноогоор тодорхой мөнгийг буцаан шилжүүлж өгдөг. Тухайн сүү хүлээн авагч нар сүү бэлтгэгч нарын шилжүүлсэн мөнгөн дүнг бодитоор тайлбарлаж чадаагүй зэрэг нөхцөл байдлаар бичгийн баримтууд авагдсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүс өөрийнхөө дансанд орсон мөнгийг тайлбарлах үүрэг хүлээхгүй. Хуульд мөнгөө тайлбарлах үүрэг хүлээдэг нэг л гэмт хэрэг байдаг нь нийтийн албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн тохиолдолд тайлбарлах шаардлага гардаг. Дансанд орсон мөнгийг нь тайлбарлуулна гэж эсэргүүцэл бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн эсэргүүцэлд “Шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй байсан бол дахин шинжээч томилох, шинжилгээ хийлгэх эрхтэй байсан” гээд шүүхэд үүрэг хүлээлгэж байна. Гэтэл шүүх нь хөндлөнгийн байгууллага бөгөөд мөрдөх чиг үүрэггүй. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтаар тогтоогдож байвал гэм буруутайд тооцно, тогтоогдохгүй байвал цагаатгана. Гэтэл мөрдөх чиг үүргийг шүүхэд даатгаж, шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Прокурор “Шүүх заавал дүгнэлтийг үнэлэхгүйгээр хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэж дүгнэлт хийх боломжтой” гэдэг ч энэ хэргийн хохирлын тооцоог шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргасан. “У” аудитын дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан учир үндэслэлтэй гэж байгаа ч энэ хэрэгт нийт 4 дүгнэлт байгааг анхаарч үзэх ёстой. Хамгийн анх “М” ХХК-ийн дотоод хяналт аудитын дүгнэлт, дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотоод аудитын дүгнэлт үндэслэлтэй эсэхийг асуусан, “У” ХХК-ийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт зэрэг гарсан бөгөөд эдгээр нь яг ижилхэн байдаг. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, хөндлөнгийн дүгнэлт хийсэн юм бол “У” ХХК болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдэд яагаад “М” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтийг хуулж тавьсан байна вэ. Үүнийг анхаарч үзэх ёстой. Мөн прокурор 2019 оны тогтоолоор шүүгдэгч нарын банкны мэдээллийг авсан гэж байна. Гэтэл С-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотоод аудитын дүгнэлтээр шүүгдэгч нарын дансны хуулгыг үндэслэсэн байдаг. Тиймээс уг аудитын дүгнэлтийг хийхдээ ямар үндэслэлээр, яаж хүмүүсийн дансны хуулгыг авсан нь тодорхойгүй тул үүнд шүүх дүгнэлт хийхийг хүсч байна. “У” аудитын дүгнэлт нь “М” ХХК-ийн дүгнэлтэд үндэслэж гарсан нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, дүгнэлтийн хавсралтууд нь яг адил байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаар дүгнэлтэд шинжээч нь С-ийн дүгнэлтийг шинжилгээнд санхүүгийн баримтаар тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн байхад уг дүгнэлтэд “У” ХХК шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргасан гинжин урвал байдаг. шинжээчийн дүгнэлтүүдийн хавсралтууд нь шинжлэх ухааны үндэслэлтэй гэхээс илүү таамаглалд үндэслэсэн, магадлалын онолоор гарсан байдаг. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн хавсралт 4-ийн  11, 12-т заасан миний үйлчлүүлэгч нартай холбоотой үйл баримтууд бий. “АТМ-аас бэлнээр мөнгө гаргуулж завшсан гэх хэргийн тооцоо” гээд мөрдөгчөөс хэргийн тооцоо хийгээгүй байхад дүгнэсэн. Мөн АТМ-аас хэн мөнгө авсныг тогтоогоогүй байхад шинжээчийн дүгнэлтэд “С.Ц авсан” гэж бичсэн байсан. Мөн 4 дүгээр хавсралтын 3, 5, 6, 8, 9, 15, 16 гэсэн мөрүүдийн тайлбар хэсэгт “нийлүүлэлт нь өссөн, бусад лаборантын нийлүүлэлтээс хэт өндөр, дунджаас өндөр” гэж бичээд илүү сүү гэснийг нь прокурор яллах дүгнэлтийнхээ үндэслэл болгож шүүхэд шилжүүлсэн нь харамсалтай. Гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хэдэн төгрөг авсныг тогтоох ёстой. Гэтэл дунджаар тооцож хүнийг гэм буруутайд тооцох асуудал ярьж байгаа нь харамсалтай ба хууль зүйн хувьд боломжгүй юм. Миний үйлчлүүлэгч нар нь сүү хүлээн авагч, лаборант нар бөгөөд бие биедээ мөнгө шилжүүлснийг гэмт хэргийн хохирол гэж үзсэн. Яагаад хамт ажилладаг хүмүүс бие биедээ мөнгө зээлж болдоггүй юм бэ. Нэг үйлчлүүлэгчийн маань хүүхэд гадагшаа сургуульд явахаар болж дансны хуулга хэрэгтэй болсон учир хүмүүсээс мөнгө гуйж данс руу нь хийлгүүлж, буцааж өгдөг байсан, мөн хамт ажилладаг хүмүүс бараа материал зарах зэргээр харьцдаг. Айл гэрийг авч явдаг эмэгтэй хүмүүс нэг нэгэндээ бараа өгч, худалдах зүйлс байна. Гэтэл энэ бүгдийг хохиролд тооцож, шинжээчийн дүгнэлт гаргасан. Хавсралтад малчин биш, А дансгүй учраас хохирол гэж тооцсон дүгнэлтүүд бий. Ц гэх хүн “Би сүү нийлүүлсэн” гэж гэрчээр мэдүүлэг өгөхөд түүнийг А дансгүй гэж дүгнээд данс руу нь орсон мөнгийг бүгдийг нь хохиролд тооцсон. Мөн Л гэх хүн “Би ойр хавийн хүмүүсээс сүү аваад нийлүүлдэг” гэж мэдүүлснийг А дансгүй үндэслэлээр мөнгийг нь хохиролд, Б, Отгонбямба нарыг мөн адил сүү нийлүүлдэг талаар мэдүүлэхэд А дансгүй учраас сүү нийлүүлэх боломжгүй гэж үзээд хохиролд тооцсон. Гэтэл эдгээр хүмүүс нь хувь ченж буюу сүүний бизнес эрхэлдэг хүмүүс юм. А данс болон малгүй ч гэсэн тэр хавийн айлуудаасаа сүү худалдаж авч, өөрийнхөө нэрээр нийлүүлдэг. Анхан шатны шүүх зөвхөн дотор талаар нь дүгнэлт хийгээгүй, уялдаж байх ёстой гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хэдэн литр сүү авсныг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй, малчин биш болон малчин гэх хүмүүсээс хүлээж авч нийлүүлдэг сүүний дунджаас илүү гарсныг нь хохиролд тооцсон байна. Улмаар С хэдэн литр сүү хүлээж авснаас хэдэн литр сүүний мөнгө илүү гарсан болохыг тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэсэн. Үүнийг тогтоохын тулд жишээлбэл 16 дугаар хавтаст хэргийн 78 дахь талд авагдсан жор орцын тэмдэглэлийг харгалзах ёстой. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч нар социализмын үеийн үйлдвэр тул тогтоох боломжгүй учраас ажилтнууд нь завшсан мэтээр ярьж байна. Тогтоох боломжгүй юм бол яагаад миний үйлчлүүлэгчийг үүнд холбогдуулан буруутгаж байна вэ. Өдөр бүр сүү хүлээж авдаг тул жор орц нь тодорхой байдаг. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч нар     хүлээж авах үед өөрчлөлт ордог, олон газраас сүү авдаг гэдэг. Авсан сүү бүр дор дороо хуваарилагдаж бүтээгдэхүүн болохдоо орц гэж байна. Аж ахуйн тооцоотой газар ямар бүтээгдэхүүнд хэдэн литр сүү ордог, хэдэн литр сүүгээр ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг мэднэ. Хэрэв сүүний хэмжээнд өөрчлөлт орсон байвал энэ нь бүтээгдэхүүний гарцад нөлөөлнө. Энэ гарцад нөлөөлж буй дунд шатны дамжлага дээр хэдэн литр сүү авснаа тогтоогоогүй байж гаднаа падаан засвартай гэдэг шалтгаанаар хүнийг буруутгаж болохгүй. Тиймээс хэдэн литр сүү авсныг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэхэд прокурор, хохирогч байгууллагаас “Үүнийг тогтоох боломжгүй” гэсэн тайлбар хийдэг. Шүүх хэрэгт авагдсан жор орцын тэмдэглэлд үндэслэж тогтоох боломжтой байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байж хүнийг буруутгаж болохгүй хэмээн шинжээчийн дүгнэлттэй холбоотой дүгнэлт хийсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шинжээчтэй холбоотой дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа хууль бусаар явагдсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Хохирогчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир аудит ерөөсөө яваагүй, оролцоогүй гэж байгаа боловч аудит өөрөө шүүх хуралдаанд хэлсэн. Шүүх хуралдаанд “Та яагаад мөрдөгчтэй хамт явж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон бэ” гэж асуухад “Би мэдүүлэг авах ажиллагаанд оролцоогүй, гэхдээ би хамт явсан. Би нөгөө өрөөнд нь байж байсан. Олон хүний санхүүгийн баримтууд байсан учраас “Энэ хүний баримтыг аваад өг” гэхээр нь би авч өгч байсан” гэж хариулсан. Гэтэл шүүх хуралдаанд гэрчээр оролцсон хүмүүс “Хажуугаас нь аудит ингэж асуу гээд зааварлаад байсан”, “Гэрийн гадна асуусан, гэрт орж ирээд асуусан” гэж мэдүүлдэг. Аудит О нь анхан шатны шүүх хуралдаанд мөрдөгчтэй хамт явсан талаараа тайлбарладаг учраас хохирогчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Дотоод аудитын дүгнэлт гаргаад дууссан юм бол яагаад 2020, 2021 онд гэрчээс мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаанд аудит хамт явсан бэ. Аудит дүгнэлтээ гаргаад оролцох шаардлагагүй гэвэл оролцохгүй. Дараа дараагийн шинжилгээ буюу “У” ХХК болон шүүх шинжилгээний шинжээчид оролцох ёстой байсан. Гэтэл дотоод аудит мөрдөн шалгах ажиллагаанд оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлж байсан нь нэг талд давуу байдал олгож, энэ талаар бидэнд огт мэдэгдээгүй гэж үзэхээр байна. 1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь талд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр С-ийн нягтлан бодогч Ц гэх хүн мэдүүлэг өгсөн. Тэрээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь “Сүүний лаборантуудын ашигласан анхан шатны баримтыг сүү бэлтгэлийн алба хянан шалгаад үйлдвэртэй тулгадаг. Тэгээд надад өгдөг байсан. Би тулгасан падаан бичгийг аваад Төрийн банкны данс ашиглан малчдын данс руу гүйлгээг хийдэг байсан. Тухайн үед мөнгө шилжүүлэх асуудлыг албаны дарга, ахлах нягтлан бодогч нар хянаад мөнгөө малчид руу шилүүлдэг. Засвар ордог баримт бол байдаг. Тухайн үед сүү бэлтгэлийн менежерт хэлээд дахин шалгуулж нягтлуулан үздэг байсан. Сүүний менежер шалгаж үзээд тухайн малчид руу залгаж хэдэн литр сүү тушаасныг лавлаж, мөнгийг нь шилжүүлдэг” гэсэн. Эндээс үзэхэд дахин хяналтын процесс байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар ямар ч хяналт шалгалтгүй, хуучны үйлдвэр учраас ямар ч хэмжих багаж байхгүй учраас завшдаг, ашигладаг” гэж байна. Гэтэл бодит байдалд нягтлан бодогч мөнгө шилжүүлэхдээ сүү бэлтгэлийн алба, үйлдвэр, санхүүгийн алба, ахлах нягтлан бодогч, гүйцэтгэх зэрэг нь бүгд хяналт шалгалт хийж, тухай бүртээ малчид руу залгадаг байна. Ийм процесс явагддаг байхад энэ талаар огт дүгнэлт хийлгүй буруутгасан гэж анхан шатны дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн талаар ноцтой асуудлыг хөндсөн. Тодруулбал, тавьсан асуулттай холбоотойгоор шинжээч Содномцог асуултад хариулж, тайлбар өгөхдөө “Мөрдөн байцаалтын явцад эдгээр хүмүүс мөнгө завшсан болох нь тогтоогдсон байна. Бид нарын зүгээс эдгээр мөнгө завшсан үйлдэл хэзээ эхэлж, дууссаныг дүгнэсэн” гэж мэдүүлсэн нь цагаатгах тогтоолын 27 дахь талд авагдсан. Гэтэл мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэхдээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэн хэндээ найдсан хайнга үйлдэл юм. Тиймээс энэ хэрэгт анхнаасаа хэт нэг талыг барьсан үйл баримт тогтоогдож байна. Миний ойлгож байгаагаар С одоогоор 4.000-5.000 харилцагчтай бөгөөд эдгээрээс 130 орчим хүний дансны хуулгыг шалгаснаас биш тус компанитай гэрээгүй боловч сүү нийлүүлсэн хүмүүсийг нэг ч асуугаагүй. А дансгүй, дунджаас хэт өндөр сүү нийлүүлсэн хүмүүсийг тулгаж буруутгасан. Илүү сүүг гэрээгүй, өөр айл нийлүүлсэн байхад тэр айлаас нь мэдүүлэг аваагүй. Өмгөөлөгчийн зүгээс тэдгээр хүмүүсээс мэдүүлэг авах хүсэлт гаргасан ч мөрдөн шалгах ажиллагаанд хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа дээрх хүмүүсээс мэдүүлэг авах талаар дурдсан ч аваагүй. Зөвхөн С-ийн хүмүүсээсээ аудит авсан. Нэг талыг барьсан тухайд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У нь “М” ХХК-ийн ажилтан бөгөөд тогтоогдсон гэх хөндлөнгийн аудитын дүгнэлт нь “М” ХХК-ийн гаргасан дүгнэлт буюу ашиг сонирхлын зөрчилтэй байхад хохирогчоор төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад гомдолтой байна. Шүүгдэгч нарын хувьд хувьдаа мөнгө завшиж, идсэн зүйл байхгүй, хуулийн хүрээнд шийтгүүлэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгагдах үндэслэлтэй. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцэл, давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй, гомдолтой байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх дотоод аудитаас намайг дансны хуулгаа авчраарай гэж хэлсэн. Улмаар би Голомт банкны дансны хуулгаа аваачиж өгөхөд “Танд 5 данс байна. Бүгдийнх нь хуулгыг авчир” гэж хэлсэн. Би өөртөө 5 данс байдаг гэдгийг мэдээгүй, банкин дээр очиж шалгуулахад 2 нь хүүхдийн данс, 1 нь гүйлгээ хийдэг данс байсан бол үлдсэн хоёр гүйлгээ хийгдэж байгаад хаягдсан дансууд байсан. Гүйлгээ хийгдэж байгаад ашиглахаа больсон, хаягдсан дансны мэдээллийг өгөхгүй гэж байна гэдэг талаараа очиж хэлэхэд “М” ХХК-ийн нягтлан Бнамайг дагуулж яваад, яагаад өгдөггүй юм бэ гэж байсан. Энэ бүгдээс үзэхэд дотоод аудит миний дансыг надаас зөвшөөрөл авахгүйгээр урьдчилан авсан байсан. Цагдаагийн байгууллагад өгөхөөс өмнө миний дансыг мэдэж байсан тул хууль бусаар авсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр 2017 оны үйлдлүүд гэж тогтоосон байхад хохирогчийн өмгөөлөгч нар 2018 оноос таблет хэрэглэж эхэлснээр шүүгдэгч нарын үйлдэл илэрсэн, таслан зогсоогдсон мэтээр ярьж байна. Хэрэв 2018 оноос илэрсэн юм бол 2017 оны үйлдлийн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт худал гарсан гэж үзэж байна. Мөн хохирлын хэмжээг өгсөн хүнийх нь сүүний дунджаар гаргасан гэж байна. Сүү нийлүүлдэг малчин өрх хэр хэмжээний сүү нийлүүлэхээс болохоос биш биднээс шалтгаалах зүйл биш. Бүх лаборантууд сүү бэлтгэгч, хүлээн авагч руу мөнгө шилжүүлсэн гэдэг ч надад ямар ч хүлээн авагч руу мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Бид малчдаас сүү авдаг ч ямар ч мөнгө шилжүүлдэггүй, нярав, нягтлангууд шилжүүлдэг. Хэрэв илүү мөнгө авсан байвал нярав, нягтлангууд тухайн айл руу утасдаж тэр талаар нь хэлж мэдэгддэг. Бидний мэдэх асуудал биш байхад ийм зүйл ярьж байгаад гомдолтой байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг гэм буруугаа хүлээж 9.500.000 төгрөг төлсөн гэж прокурор ярьж байна. Гэтэл би 2018 оны 11 дүгээр сараас миний цалинг танаж, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цалингүй ажиллуулсан. Цалингүй 2 жил шахуу ажиллаж, сүүлд орсон хүмүүсийг сургаж байсан. Иймд хүлээн зөвшөөрсөн мөнгө биш миний цалингийн мөнгө учраас би эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Т, Ч.Ө, Т.С, Б.Д нарын өмгөөлөгч Д.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 дугаар хавтаст хэргийн 186-200 дахь талд “У” ХХК-ийн аудитор Лхагвасүрэн, Пүрэвсүрэн, туслах аудитор Энхбат нарын 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан мэдэгдэлд “Сүү”  ХК болон тэдний албан тушаалтнуудтай холбоотой ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдэл байхгүй. Зөрчилтэй, зөрчилгүй эсэх талаар хэсгийг бөглөөгүй. Шүүгдэгч нартай ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдэл гаргасан хэрнээ хохирогч С, эсхүл “М” ХХК-тай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй талаар мэдэгдэл гаргаагүй тул ашиг сонирхлын зөрчилтэй учраас мэдэгдэл гаргаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан хараат бус байх зарчим, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Шинжилгээ нь шүүхийн шинжилгээний байгууллагын гадуур хийгдэх бол эрх бүхий байгууллагын тусгай мэдлэгтэй, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж оролцуулна” гэсэн заалтуудыг зөрчсөн. Анхнаасаа бэхжүүлсэн нотлох баримтууд хууль зөрчиж байгаа бол түүнийг үндэслэж хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд хуулийн хүчин төгөлдөр байх статусаа алдана. Энэ хэрэгт хамгийн анх “М” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлт гарахад анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцсон аудитор өөрөө “Би үүнд Аудитын тухай хуулийг барьж ажилласан. Бусдаар ямар нэгэн эрх ашиг ороогүй” гэх зүйлийг ярьдаг бөгөөд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурддаг. Гэтэл тухайн аудитор нь “М” ХХК-д ажилладаг, хувьцаа эзэмшигч бөгөөд мөрдөгчтэй хамт явж мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлж ажилласан зөрчилтэй. Анх өгсөн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бүх баримтуудыг авч үзвэл нэг эрх ашиг байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс шүүгдэгч нартай төрөл садангийн холбоотой, хамаарал бүхий харилцаатай байсан гэж хохирогчийн өмгөөлөгч нар ярьж байна. Эдгээр хүний мэдүүлэг өгөх эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан зүйл байхгүй ба мэдүүлэг өгөх эсэх нь тухайн хүний өөрийн эрх юм. Тиймээс ах дүү нь байсан гээд тухайн хүний мэдүүлгийг үнэлэхгүй байх ямар ч боломж байхгүй. Үүнийг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй. Түүнчлэн 4 жилийн хугацаанд зөрчил, дутагдал гэх зүйл илрэхгүй байсан талаар хохирогч болон түүний өмгөөлөгч нараас хохирсон үнийн дүн нь 0,2 хувь учраас мэдэгдэхүйцээр нөлөөлөхгүй буюу илрэх боломжгүй байсан учраас таблет ашиглаж эхэлмэгц илэрсэн гэж байна. Гэтэл аудитын дүгнэлтээр гаргасан хохирсон гэх үнийн дүн нь С-ийн 2014-2018 оны жил тутамд гаргаж буй хувьцаат компаниудын санхүүгийн тайлан буюу хөрөнгийн бирж дээр гаргаж буй тайлантай харьцуулж үзэхэд энэ үнийн дүн 3-5 хувь байсан. Гэтэл 0,2 хувь гэсэн үнийн дүнг “М” ХХК-ийн аудитор ярьдаг. Энэ нь хөндлөнгийн буюу ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй этгээд мөн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Өмгөөлөгч О.Батсүх хохиролд тооцсон үнийн дүнд шүүгдэгч нарын хоорондоо мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг авч оруулсан гэж байна. Үүнд, “Төрсөн өдрийн бэлэг” гээд 50.000 төгрөг шилжүүлснийг хүртэл хохирол гэж тооцсон байсан тул тогтоосон хохирлын хэмжээ эргэлзээтэй. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. Эсэргүүцэл, гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. Эсэргүүцэл, гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцэл, гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.У, Л.Д, С.О нарын өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. С-ийн ажилтнуудаас миний үйлчлүүлэгч нар болон бусад 13 хүн яагаад энэ хэрэгт яллагдагчаар татагдах болсон шалтгаан нь эргэлзээтэй. Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг болон өөр бусад хүмүүсийн мэдүүлгээс үзэхэд 16 холбогдогч нар С-тай ямар нэг байдлаар хөдөлмөрийн маргаантай, өглөг, авлагын асуудалтай, Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн хүмүүс юм. С-ийн 2013-2018 оны үйл ажиллагаатай холбоотой хөндлөнгийн 2, шүүх шинжилгээний 1, нийт 3 дүгнэлт гарсан ба дүгнэлтээр 1.492.466.650 төгрөгийн тайлан гаргасан. Тайлан гаргахдаа “М” ХХК-ийн аудитын тайланг үндэслэсэн. Энэхүү хууль зөрчсөн асуудлыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад олж мэдсэн. Түүнээс биш С болон “М” ХХК нар нэг толгой, өмчлөгчтэй болохыг мэдээгүй байсан. Харин шүүх хуралдаанд аудитороор оролцсон Батцэцэг, О нар мэдүүлснээр мэдсэн. 16 хүнийг яллагдагчаар татахдаа “М” ХХК-ийн аудитын дүгнэлтийг үндэслэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулсан нотлох баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийг зөрчиж цуглуулсан нотлох баримтууд гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө “М” ХХК-ийн аудит 2 сарын хугацаанд энэ үйл баримттай холбоотойгоор дотоод аудитыг өөрсдөө хийж, өөрсдөд нь олгогдоогүй эрх эдэлж, мэдүүлэг авсан болох нь Ө, Э, О, Цогтбаатар, М нарын мэдүүлэгт дурдагдсан. Гомдолд дурдагдсан 407 тоот маягтыг анх лаборантууд сүү хүлээж аваад С руу явуулсан нь компанид ороод засагдсан гэж ярьдаг. Гэтэл санхүүгийн тайлан, дүгнэлтэд засагдсан эсэх талаар огт дурдагдаагүй. Энэ нотлох баримт нь хэргийн аль талд байгаа нь тодорхойгүй. Хохирогчийн өмгөөлөгч нар хувь хүнийхээ ойлголтоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолыг гаргахдаа өгсөн бол авсан үйлдэл байх ёстой гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл хэрэгт гарсан 3 шинжээчийн дүгнэлтээр зөвхөн авсан үйлдлийг дундажлаж гаргасан тоон үзүүлэлтүүд байсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Би 4 хүүхэдтэй, удахгүй тэтгэврийн насанд хүрч тэтгэвэрт гарах байсан. Гэтэл компаниас намайг “Та яаж амьдрах гээд байгаа юм. Хэдэн хүүхдээ яаж тэжээх гэсэн юм. Үүнд гарын үсэг зурчих. Тэгвэл ажилтай чинь байлгая” гэж хэлсэн. Би ажилтай байхын тулд л гарын үсэг зурсан. Тиймээс гэмт хэрэг үйлдсэний улмаас төлбөрөө төлсөн зүйл байхгүй. Надад цалин, амралтын мөнгө гээд 17.000.000 төгрөг бодож, ажлаас халсан. Иймд би гомдолтой байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол, эсэргүүцлийг эсэргүүцэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Э, Э.С нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Завших гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд бодит хохирол учирсан байхыг шаарддаг тул энэ хэргийг завших гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хохирлыг тогтоох ёстой. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий болсон. С яаж хохирсон тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, холбогдогч нар нь сүү нийлүүлэх үүрэгтэй бөгөөд төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд компанитай гэрээтэй, эсхүл гэрээгүй айлууд, дэлгүүрээс худалдаж авч болно. Харин энэ сүүнээс дутуу өгсөн зөрүүг С нэхэмжлэх эрхтэй. Үүнийг тогтоох талаар шүүх бүрэлдэхүүн асуухад “М” ХХК-ийн аудитор О “Манай үйлдвэр битгий хэл Монгол Улс тогтоодоггүй” гэж хэлсэн. Энэ гэмт хэргийн зүйл нь сүү бөгөөд сүүний хэмжээг тогтоож тухайн өдрийн ханшаар тогтоож хохирлыг гарах боломжтой. Гэтэл нийлүүлж буй хүмүүсийн хувийн дансыг шалгасан. Хувийн дансаараа мөнгө шилжүүлсэн байсан ч сүүнд хохирол учраагүй байхыг шаардана. Хохирол учирсан гэж үзсэн бол үүнийгээ нотлох үүрэг хохирогч нарт байна. Аудитын дүгнэлтүүдийн хувьд, гэрээ байгуулаагүй, малчин биш, сүүний ченж зэрэг янз бүрийн эх үүсвэрээс сүү авч, төлөвлөгөөгөө биелүүлсэн байхад түүнийг нь хохиролд тооцсон. Хаанаас ч авсан сүү бүрэн тусгагдсан болох нь тухайн байгууллагын сар, жилийн санхүүгийн тайлангаас харагдана. Мөн тайлангаас үзэхэд компани ашигтай ажиллаж байгаа нь харагдана. Ашиггүй ажиллаж байсан бол үйлдвэрлэл зогсох хийгээд ашигтай ажиллаж байгаа учраас үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа хэрэг юм. Танканд орсон сүүний үлдэгдлийг тогтоох боломжгүй гэж байгаа бол аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар тухайн хэмжээгээрээ хэдэн төгрөгийн ашигтай байгааг тогтоож, тооцоо хийсээр өдий хүртэл ажиллаж байгаа. Хохирогч нар хохирлоо нотлох үүрэгтэй, прокурорууд гэмт хэрэг гэж үзэж байгаа бол гэмт хэргийг нарийн тогтоож, мөнгөтэй холбоотой асуудалд хэн хамаатайг нэг бүрчлэн шалгаж мөрдөн шалгах ажиллагааг явуулах ёстой. Гэтэл хохирлоо бодитоор тогтоогоогүй байж бичиг баримтын хүрээнд ард нь байгаа хүмүүсийг буруутгасан нь мөрдөн шалгах ажиллагаа буруу явагдсаныг харуулж байна. Мэргэшсэн аудитор шүүх хуралдаанд хохирлыг тогтоох боломжгүй талаар тайлбарласан. Гэтэл санхүүгийн тайландаа бүгдийг нь тогтоогоод аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа төлж байгаа. Хохирсон болохоо бодитоор нотолж чадаагүй учраас шүүх 16 холбогдогчийг цагаатгаж, хэрэг бүртгэлтэд буцаасан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Э, Э.С нарын өмгөөлөгч Ц.Батмэнд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэлдээ зарим шүүгдэгч нар хохирол төлбөр төлсөн тул тэдний үйлдэл нь гэмт хэрэг мөн гэдэг агуулгыг дурдаж байна. Миний үйлчлүүлэгч нарын хувьд төлбөрөө төлье гээд аваачиж өгөөгүй. Тэднийг цалингүйгээр ажиллуулж, цалингаас нь суутгасан байсан. “Та хэдэн сар ажиллавал тэтгэвэрт гарах юм байна. Тиймээс ажиллая гэж байгаа бол төлбөр төлөхөөр гарын үсгээ зурчих” гээд хуурч мэхлэх аргаар төлбөр барагдуулах баримтад гарын үсэг зуруулсан байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдолд Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгжид дотоод хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ыг баримталж “М” ХХК-ийн дотоод аудитыг сонгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Гэтэл “М” ХХК-ийн дотоод хяналт нь дотооддоо л хяналт шалгалт явуулах үүрэгтэй. Харин С энэ журмын дагуу компани дээрээ комисс байгуулж, комиссын дарга, гишүүдийг томилж үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Гэтэл хамаарал бүхий компанийг  хөндлөнгийн гэж нэрлээд байгууллагынхаа дотоод хяналт шалгалтаар оруулж байгаа нь үндэслэлгүй ба энэ нь Аудитын тухай хуулийн 3.1-д заасан хараат бус байх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол, эсэргүүцлийг эсэргүүцэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Бгийн өмгөөлөгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт нотлогдвол зохих байдал бүрэн хангалттай тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, холбогдогч нар нь ямар байдлаар, хэдэн литр сүү илүү авч, мөнгө авсан гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон зүйл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Мөн үүнээс шалтгаалж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлын талаар нарийн тогтоогдсон зүйл байхгүй. Мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагаагаар бүхий л арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй байж шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр гэм буруутайд тооцох боломжтой гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй. Миний үйлчлүүлэгч Л.Б нь албан тушаалын хувьд сүү хүлээн авагч байсан. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 12 нь лаборант, 4 нь сүү хүлээн авагч, 1 аппаратчин байдаг ба миний үйлчлүүлэгчийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаар С-иас хэдэн төгрөг завшсан талаар огт тогтоогдоогүй. “У” ХХК-ийн аудитын дүгнэлтэд 2013-2018 оны хооронд хэн, ямар байдлаар малчидтай харилцаж, хэдэн литр сүү хүлээж авсныг тогтоосон нарийн тооцоог гаргасан. Гэтэл үүнд Л.Б нэг ч литр сүү хүлээж аваагүй нөхцөл байдал тогтоогддог. Үүнээс улбаалж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 176 дугаар шинжээчийн дүгнэлт /10хх 44-72/-ийн“Асуулт 6-д “Нэр бүхий 17 шүүгдэгч С-д хэдэн төгрөгийн хохирол учруулсан бэ” гэж байхад “Нийт 12 лаборантыг хохирол учруулсан байна” гээд үнийн дүнг зоосон. Сүү хүлээн авагч 4 хүнийг хохирол учруулсан талаар дурдаагүй байхад прокурор яллах дүгнэлтдээ Л.Б нарын 4 сүү хүлээн авагчийг гэм буруутай мэтээр завших гэмт хэрэгт буруутгасан нь үндэслэлгүй. Ямар ч нотлох баримтгүйгээр хүнийг буруутгасан гэж үзэхээр байна. Тиймээс анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянаж үзсэний үндсэн дээр бодитой дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэм буруутай нь бүрэн хангалттай тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол, эсэргүүцлийг эсэргүүцэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Прокуророос Л.У, С.Ц, Л.Д, Ц.Н, С.О, Р.Д, Ч.Т, Т.С, Ч.Ө, Л.Э, Б.Д, Э.С нар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С-ийн сүү бэлтгэлийн лаборантаар ажиллаж байх хугацаандаа сүү нийлүүлэх гэрээтэй болон гэрээ байгуулаагүй малчдаас сүү худалдан авсныхаа дараа шунахай зорилгоор сүүний бодит хэмжээг өсгөсөн дүнгээр компанид хүлээлгэн өгч, мөн огт малгүй иргэдээс сүү нийлүүлсэн мэтээр баримт үйлдэж улмаар компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг сүү нийлүүлсэн болон огт сүү нийлүүлээгүй иргэдийн данс руу шилжүүлснийг “илүү сүүний мөнгө орсон байна, андуурч гүйлгээ хийгдсэн байна, мөнгийг бэлнээр авч өг, дансаар шилжүүл” гэх зэрэг өөрт олгогдсон эрхийг урвуулан ашиглаж, 2013 оноос 2018 оны хооронд:

1. Л.У нь нийт 636 удаагийн үйлдлээр 192,128,750 төгрөгийг,

2. С.Ц нь нийт 419 удаагийн үйлдлээр 159,906,790 төгрөгийг,

3. Л.Д нь нийт 260 удаагийн үйлдлээр 117,103,120 төгрөгийг,

4. С.О нь нийт 196 удаагийн үйлдлээр 55,630,710 төгрөгийг,

5. Р.Днь нийт 385 удаагийн үйлдлээр 140,717,550 төгрөгийг,

6. Ч.Т нь нийт 223 удаагийн үйлдлээр 67,851,680 төгрөгийг,

7. Т.С нь нийт 491 удаагийн үйлдлээр 212,904,000 төгрөгийг,

8. Ч.Ө нь нийт 191 удаагийн үйлдлээр 70,719,950 төгрөгийг,

9. Л.Э нь нийт 351 удаагийн үйлдлээр 168,726,600 төгрөгийг,

10. Б.Д нь нийт 285 удаагийн үйлдлээр 107,306,390 төгрөгийг,

11. Э.С нь нийт 250 удаагийн үйлдлээр 32,387,110 төгрөгийг тус тус хувьдаа завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,

- Л.Б, Ц.Н, Д.Б, Д.Э, Ц.Н нар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С-ийн сүү хүлээн авагч лаборантаар ажиллаж байх хугацаандаа хүлээн авч байгаа сүүний бодит хэмжээг өсгөсөн дүнгээр компанид хүлээн авч улмаар компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг иргэдийн данс руу шилжүүлснийг 2014 оноос 2018 оны хооронд:

12. Ц.Н нь нийт 103 удаагийн үйлдлээр 32,823,100 төгрөгийг,

13. Л.Б нь нийт 6 удаагийн 6,649,000 төгрөгийг,

14. Ц.Н нь нийт 35 удаагийн үйлдлээр 10,196,500 төгрөгийг,

15. Д.Б нь нийт 60 удаагийн үйлдлээр 30,388,500 төгрөгийг,

16. Д.Э нь нийт 72 удаагийн үйлдлээр 37,026,000 төгрөгийг тус тус хувьдаа завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Л.У, С.Ц, Л.Д, С.О, Р.Д, Ч.Т, Т.С, Ч.Ө, Л.Э, Б.Д, Э.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, Ц.Н, Л.Б, Ц.Н, Д.Б, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт, үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Л.У, С.Ц, Ц.Н, Л.Э, Л.Д, Ц.Н, С.О, Л.Б, Ч.Т, Т.С, Ч.Ө, Д.Э, Б.Д, Э.С, Д.Б, Р.Днарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Л.У, С.Ц, Ц.Н, Л.Э, Л.Д, Ц.Н, С.О, Л.Б, Ч.Т, Т.С, Ч.Ө, Д.Э, Б.Д, Э.С, Д.Б, Р.Днарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт уг шаардлагыг хангалгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн байх тул цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгагдсан этгээдийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасан атал анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо энэ талаар бичээгүй байх тул хууль ёсны шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Л.У, С.Ц, Ц.Н, Л.Э, Л.Д, Ц.Н, С.О, Л.Б, Ч.Т, Т.С, Ч.Ө, Д.Э, Б.Д, Э.С, Д.Б, Р.Днарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийн холбогдогч нар малчдаас цуглуулсан гэх сүүг үйлдвэрт хэрхэн хэмжүүлж өгдөг, малчдаас сүү хүлээн авсан падантай хэрхэн тулган хэнд хүлээлгэн өгдөг үйл баримтыг нягтлан шалгаагүй байна. Учир нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч болон гэрч Б.Ц, Д.С, С.О нарын мэдүүлгээр “сүү хүлээн авах ажиллагааг камерын болон нярав, нягтлан бодогч, ээлжийн дарга зэрэг олон шат дамжлагаар хянадаг...” гэх боловч энэ талаарх хяналт шалгалтын үйл явцыг дэс дараалалтай бэхжүүлээгүй зөвхөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зургийг хэрэгт хавсаргасан нь гэмт хэрэг хэрхэн гарсан нөхцөл байдлыг тодруулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн үйл баримтыг бодитой тогтооход хэргийн сэдэлт санаа зорилгыг заавал тодруулах, гэмт хэрэг үйлдсэн гэх арга, гэм буруугийн хэлбэрийг хөтөлбөргүй тогтоох зайлшгүй шаардлагатай.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хэргийн холбогдогч нарын дансанд орсон мөнгөн дүнг бүхэлд нь хохиролд тооцсон ба малчдаас буцаан авсан гэх гүйлгээний зарцуулалтыг нягтлан шалгаагүй байна.  

Мөн хэргийн оролцогч нар энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлд зааснаар хэн, хэн ямар үүрэг оролцоотой оролцсон талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ялгаж, салгаагүй, хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтууд зөрүүтэй байхад няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэх үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан прокурор Р.Очирсүрэн, Г.Янжиндулам нарын хамтран бичсэн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, П.Сумъяа нарын хамтран гаргасан болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уын өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 465 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Л.У, С.Ц, Ц.Н, Л.Э, Л.Д, Ц.Н, С.О, Л.Б, Ч.Т, Т.С, Ч.Ө, Д.Э, Б.Д, Э.С, Д.Б, Р.Днарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ